| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 301/2025/00440/И |
| Дугаар | 191/ШШ2025/07366 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/07366
| 2025 09 05 | 191/ШШ2025/07366 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Америкийн Нэгдсэн улсын Seattle, 21 ave Wapt H1 2nd Mountlake terrace WA 9 ave хаягт оршин суух ******* овогт ******* /РД: *******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч *******т, холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. *******тэй 2005 онд танилцаж 2007 оноос хамт амьдарсан бөгөөд 2007 оны 12 дугар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү төрөх эмнэлгээс гарсан даруйд үрчилж авсан. Б., ******* нар хүү хамт 2021 он хүртэл Архангай аймагт амьдарч байгаад 2021 оны 6 дугаар сард Б. нь Америкийн нэгдсэн улс руу ажиллахаар явсан. 2022 оноос эхлээд эхнэр ******* нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, тэр хүнтэйгээ хамт амьдрах болсон. Одоо нь эмээтэйгээ хамт байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б. ******* нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Хүүхдээ ээжтэйгээ байх нь зүй ёсны хэрэг гэж үзсэн учраас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, эхэд нь үлдээхээр хариуцагчтай харилцан тохиролцсон. нь хүүхэд болон эхнэрийн өмнө хариуцлага үүрээд амьдрах байрыг 2026 оны 6 сард авч өгөхөөр тохиролцсон бөгөөд Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Бид хоёр 2007 онд гэр бүлээ батлуулаад хотод 3 жил амьдарсан. Нөхрийн аав өнгөрөөд хөдөө гарч мал маллаж амьдарсан. 2016 оны 05 дугаар сарын 7-ны өдөр бид хүү үрчилж авсан. Үрчлэлтийн гэрчилгээтэй. Бид хамт амьдарч байгаад нөхөр 2021 онд Америк улс руу Хөдөө аж ахуйн гэрээгээр ажиллахаар явсан. Нөхөр гадаад явсны дараа эхэндээ бид холбоотой байдаг байсан ч гурван жилийн дараа холбоо барих нь ховордсон. Б.ийг явснаас хойш хөдөө эмээтэйгээ бид 3 хамт амьдарч байгаад би 2024 онд Солонгос руу яваад 9 сарын дараа ирсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Харин хүү миний асрамжид үлдээх талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон. Б. нь 2025 оны 06 дугаар сар гэхэд хүү бид хоёрын хамт амьдрах боломжийг бүрдүүлэхээр байр авч өгнө гэж амласан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх 4/
- Итгэмжлэл /хх 5/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 7/
- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 11/
- Архангай аймгийн Ар мөнхжин өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 8/
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт /хх 10/,
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 12/,
- Газар эзэмших эрхийн лавлагаа /хх 13/,
- Амлалтын бичиг /хх 35/,
- Эвлэрлийн гэрээ /хх 39-40/
4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно. /хх 34/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нөхцөлөө хариуцагч өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2021 онд Америкийн нэгдсэн улс руу ажиллахаар явснаас хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* нар нь гэр бүл болсныг 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 40 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, тэд 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү төрсөн цагаас нь үрчилж авсан, хүү одоогоор Архангай аймагт амьдарч, суралцаж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүү төрсний бүртгэлийн лавлагаа, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* нар нь 2021 оноос хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.2-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эвлэрлийн гэрээ хийсэн байх бөгөөд гэрээнд:
хүү ийн Жаргалбаярыг эх *******ийн асрамжид үлдээх, Б. нь хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөх, талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хүү Жаргалбаярын эрүүл аюулгүй орчинд өсөх нөхцлийг хангахын тул эцэг Б. 2026 оны 06 дугаар сард багтаж амьдрах байр бэлдэж өгөхөөр тохиролцсон талаар заажээ.
Ийнхүү талууд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар тохиролцсон байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичиг /иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр/-гийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.
7.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Б., хариуцагч ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хөхүүр овогт ******* /РД: *******/, ******* овогт ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.өөс тэтгэмж гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б., хариуцагч ******* нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Б., хариуцагч ******* нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ