Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0528

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 22 28/ШШ2026/0528

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Г******* /РД:*******/

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Гуравдагч этгээд: Б.Э******* /РД:*******/, Г.Д******* /РД:*******9/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******, Э.Ө******* /цахим/, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гуравдагч этгээд Б.Э*******, гуравдагч этгээд Л.Д*******гийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

.. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн тоот захирамжийн хавсралтын 27 дугаарт буюу Б.Э*******т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,

 

.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжийн хавсралтын 5 дугаарт буюу Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

 

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 206 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар М.Г*******д Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Х, Н дүгээр гудамж тоот хаягт байрлах 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 206 оны 08 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, 207 оны 08 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгч М.Г*******, гуравдагч этгээд Б.Э******* нар нь дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж, талуудаас 207 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн огноотой тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэх өргөдлийг 209 оны 0 дугаар сарын 30-ны өдөр газрын албанд гаргасан.

 

 

 

2.2. Баянзүрх дүүргийн Засаг дарга тус хүсэлтэд үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжаар газрын гэрчилгээг Б.Э*******т шилжүүлж, мөн захирамжийн 3 дахь заалтаар М.Г*******д газар эзэмшүүлсэн 206 оны дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

 

 

 

2.3. Дээрх захирамжийн дагуу гуравдагч этгээд Б.Э******* 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Х, Н дүгээр гудамж тоот хаягт байрлах, нэгж талбарын 33307240 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

 

 

 

2.4 Үүний дараа 2024 оны 0 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээд Б.Э******* нь тус маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Д*******д шилжүүлэх гэрээг байгуулж, талууд Газрын тухай хуульд з холбогдох баримт бичгийг хавсарган Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Б.Э*******аас гуравдагч этгээд Г.Д*******д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэжээ.

 

 

 

2.5. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, уг гомдлын хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0-05/6942 дугаар албан бичгээр ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заагдсан бичиг баримтын бүрдлээр захиргааны байгууллага хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж шийдвэрлэсэн байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэснийг эс зөвшөөрч 2024 оны 0 дугаар сарын 8-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

 

 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

 

 

 

3.. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Иргэн М Г******* би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Намд- гудамж тоот хаягт байрлах, 700 м талбай бүхий газрыг дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тоот захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтыг 27 дугаарт зааснаар миний эзэмшлийн газрыг иргэн Б.Э*******т хууль бусаар шилжүүлсэн байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 43.-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд з журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна з байдаг. Захиргааны байгууллагын энэхүү хууль бус буруутай үйлдлийг миний бие гарсан цагаас нь мэдээгүй явсан бөгөөд одоо болтол надад албан ёсоор мэдэгдээгүй байна. Би Б.Э*******т газар эзэмшүүлэх талаар ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй бөгөөд миний зөвшөөрөлгүй газрыг минь бусдад шилжүүлжээ. Миний газар эзэмших эрхийг цуцалж бусдад шилжүүлж буй тухай захиргааны байгууллага нь надад мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сард e-gazar.mn, e-mongolia.mn сайтаас бусад төрлийн мэдээлэл, лавлагаа харах далимдаа шалгахад тус газар миний нэр дээр биш байгааг анзаарсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж холбогдох баримтыг хуулбарлан авахад тус газар бусдын эзэмшилд шилжсэн болохыг мэдлээ. Миний эзэмшлийн дээрх газрыг надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн нь хууль бус юм.

 

Захиргааны ерөнхий хуулийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ 3.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. гэж тус тус з байдаг. Маргаан бүхий актаар миний газар дээрх сонирхол зөрчигдөж байна. эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тоот захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтыг 27 дугаарт заасныг хүчингүй болгож миний Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Намд- гудамж тоот хаягт 700 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.

 

Б.Э******* нь тус газрыг иргэн Г.Д*******д шилжүүлж захиргааны акт гарсан тул Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 5 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Би иргэн Б.Э*******т газраа шилжүүлээгүй, хууль бус эзэмшлийг хүчингүй болгуулахаар маргаж байсан. Б.Э******* нь газрыг хууль ёсоор эзэмшээгүй хэр нь бусдад шилжүүлсэн нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 43.-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд з журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж з байдаг. Захиргааны байгууллагын энэхүү хууль бус буруутай үйлдлийг миний бие гарсан цагаас нь мэдээгүй явсан бөгөөд одоо болтол надад албан ёсоор мэдэгдээгүй байна. Миний газар эзэмших эрхийг цуцалж бусдад шилжүүлж буй тухай захиргааны байгууллага нь надад мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, е- gazar.mn, e-mongolia.mn сайтаас бусад төрлийн мэдээлэл, лавлагаа харах далимдаа шалгахад тус газар миний нэр дээр биш байгааг анзаарсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж холбогдох баримтыг хуулбарлан авахад тус газар бусдын эзэмшилд шилжсэн болохыг мэдлээ. Миний эзэмшлийн дээрх газрыг надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ 3.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. гэж тус тус з байдаг. Маргаан бүхий актаар миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтыг 5 дугаарт заасныг хүчингүй болгож миний Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Намд- гудамж тоот хаягт 700 м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

 

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтийг гаргах эрх гэдэг дээр талууд гэж з. Тэгэхээр талууд гэдэгт хэнийг ойлгох вэ гэхээр Б.Э******* болон М.Г******* нарыг ойлгоно. Б.Э******* хүсэлтээ 209 онд чиж өгсөн юм байна. 209 онд чиж өгсөн ч бай, 207 онд өгсөн ч бай, 2020 оны 03 дугаар сард М.Г******* хүсэлт гаргаад байхад яагаад тэр гэрчилгээг дахиж олгоод байгаа юм бэ. М.Г*******д гэрчилгээг шинээр олгоод өгсөн бол Б.Э*******т яагаад дахиад олгоод байгаа юм бэ гэдэг асуудал гарсан. Төрийн байгууллага буюу Газар зохион байгуулалтын алба хайнга хандсан байна, эс үйлдэхүй гаргасан байна. Төрийн үйл ажиллагаа хүний эрх, иргэний эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа. М.Г газар эзэмших эрхийг хөндөж байгаа. Төрийн байгууллага ачаалалтай байна гэдэг байдлаар хандаж болохгүй. Бүгд ачаалалтай байгаа. Хүний хувь заяаг ингэж шийдэж болохгүй. М.Г******* 2024 онд мэдсэн. Өмнө нь мэдсэн бол цагдаад хэлэх байсан. 2020 онд гэрчилгээгээ өөрөө авсан учраас надад байгаа гэж ойлгож байгаа. Мэдсэн даруйдаа шүүх, цагдаагийн байгууллага руу хандаад явсан. Өөрөөр хэлбэл иргэн, эрүү, захиргаа гэсэн 3 шүүхээр явж байгаа. Практик дээр хүн худал хэлэх асуудал байж болох байх. Гэхдээ ёс зүйн үүднээс нь үзвэл өөрөө газраа бусдад шилжүүлсэн бол 3 шатны шүүхээр маргахгүй. Юуг нотлох гээд байна гэхээр Б.Э*******т шилжүүлээгүй гэдэг татгалзлыг нотлох гээд байгаа. 3 шатны шүүхээр маргаж байгаа. Хэрэв худал ярьсан бол захиргааны шүүхээр маргаад дуусна. Гэтэл яагаад цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр М.Г газрыг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа анхнаасаа хуурамч, хууль бус нотлох баримт дээр үндэслэж явагдсан. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гарын үсэг нь М.Гх биш байна гэсэн. Б.Э******* өөрөө би чаад өгсөн гэж хэлсэн. Гарын үсгийг хэн зурсантай холбогдсон асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж явна. М.Г эцсийн зорилго бол энэ газрыг өөр дээрээ авч үлдэх. Яагаад гэвэл энэ М.Г ганц өмч байгаа. М.Г******* сарын өмнө төрсөн, хувийн байдлыг ярьсан, эдийн засгийн болон гэр бүлийн хямралтай, асуудалтай байгаа. Нөхөр нь кадастрын ажил хийдэг гэж байна. Ийм үйл баримт байхгүй, хэрэгт энэ талаар авагдаагүй. Нөхөр нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байдаг боловч уурхай руу явдаг. Өөрөө оролцох боломжтой боловч нярай хүүхэдтэй учраас оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, энэ газрыг М.Г эзэмшил газар гэдгийг тогтоож өгөөч. Хууль бусаар явагдсан гэдгийг шүүх хуралдааны явцад тогтоолоо. Тогтоохдоо хэн нэгний аман яриагаар тогтоосонгүй. Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримт дээр тогтоосон. Б.Э******* би ингэж зарсан, тэд нар намайг зараач, ч гэж гуйсан гэдэг. Гэхдээ үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэнэ. Хэн нэгний аман яриагаар шийдүүлэх боломж байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

 

 

3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Г нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжийг хууль бус эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 33307240 дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын 206 оны дүгээр захирамжаар иргэн М.Г*******д эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар иргэн Б.Э*******т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт (Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:) 38.2. дэх заалт (нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;) 38.2.2 дахь заалт (эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо:) 38.2.3 дахь заалт (албан татвар, хураамж төлсөн тухай баримт.) 38.2.4 захь заалтад (татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.) зааснаар баримтыг бүрдүүлэн ирүүлсэн байна.

 

Иймд манай албаны зүгээс хуулийн хүрээнд 2020 оны дугаар захирамжаар иргэн Б.Э*******т эрх шилжүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд үүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний ирүүлсэн хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн (Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга газар 33эмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг Тодруулна:) 38.3. (энэ хуулийн 38.2-т з шаардлагыг хангасан эсэх; 38.3.2 (шилжүүлэхийг Хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;) 38.3.3 (эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.) дагуу шалгаж газар эзэмших архийг дүүргийн Засаг даргын захирамжаар эрх шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 43. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд з журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. Захиргааны Байгууллагын энэхүү хууль бус буруутай үйлдлийг миний бие гарсан цагаас нь мэдээгүй явсан бөгөөд одоо болтол надад албан ёсоор мэдэгдээгүй байна гэсэн тухайд: Иргэн М.Г*******, Б.Э******* нарын нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ байх бөгөөд энэ нь Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн .2-д Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд з тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэх баримт бичигт тооцно хэмээн з байдаг. Улмаар М.Г*******, Б.Э******* нарын хүсэлтийг хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хэмээн үзэх үндэслэл байхгүй тул манай албаны зүгээс мэдэгдэх үүрэг хүлээхгүй юм.

 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн Дугаар захирамжийг хууль бус хэмээн үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

3.4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс М.Г******* газраа бусдад шилжүүлж байгаа талаар огт мэдээгүй, сүүлд мэдсэн гэдэг зүйл байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан газрын албаны үйл ажиллагаатай холбоотой, газрыг бусад этгээдэд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т "Эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана" гэдэг заалт байгаа. Үүнд нотариатаар байгуулсан гэрчилгээ, хүсэлт, албан татвар, хураамж төлсөн баримт гэх мэтчилэн байдаг. Газрын албаны зүгээс яах ёстой юм гэвэл эдгээр баримтууд ямар ч асуудалгүй, бүрэн гүйцэд байвал хуульд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлэхийг хориглох үндэслэл байхгүй. М.Г******* нь Б.Э*******т газраа шилжүүлэхийг мэдэж байсан. Нотариатаар байгуулсан гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нотариатаар байгуулсан гэрчилгээ дээрх гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр М.Г өөрийнх нь гарын үсэг гэж тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр М.Г******* анхнаасаа Б.Э*******т шилжүүлж байгаа талаар огт мэдээгүй гэдэг зүйлийг ярих нь үндэслэлгүй байна. Мөн нотариатын баримт бичгийг Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т "Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд з тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэх баримт бичигт тооцно" гэж з. Нотариатаар байгуулсан гэрчилгээтэй, 2 талын хүсэлттэй, баримт бичиг бүрэн байгаа тохиолдолд газрын албаны зүгээс шилжүүлэхийг татгалзах үндэслэл байхгүй. Ийнхүү хуульд заасны дагуу М.Г*******эс Б.Э*******т газрыг шилжүүлж олгосон асуудал яригдаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хууль бус байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль бус буюу Засаг даргын тус тус захирамжуудыг хууль бус захиргааны акт байсныг тогтоолгох гэж байна. Хууль бус захиргааны акт гэдэг нь хуулийг зөрчиж гарсан захиргааны актыг хэлдэг. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн зүгээс энийг юу гэж тайлбарлаад байгаа гэхээр анхнаасаа хуурамчаар хийгдсэн байсан гэдэг зүйл яриад байгаа. Гэвч энийг захиргааны байгууллага нь олж тогтоох боломжгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд юуг шийдвэрлэх боломжтой гэхээр энэ захиргааны акт нь өөрөө анхнаасаа хууль бус буюу тэр хуулийг зөрчиж гарсан юм уу эсэх талаар тогтоолгох боломжтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яваад байгаа. Гэвч мэдэгдээгүй, анхнаасаа хуурамч нотлох баримтад тулгуурлан гаргасан захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хүсэл сонирхлын үндсэн дээрээс гаргах ёстой хоёулаа байх ёстой гэдэг зүйлүүдийг яриад байгаа. Гэвч талууд хоёулаа очиж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой гэдэг агуулга хууль хэрэглээний хүрээнд байхгүй. Гэвч нэхэмжлэгч буруу ойлгосон юм шиг байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна, 38.3.-д энэ зүйлийн 38.2-т з шаардлагыг хангасан эсэх, 38.2.-д нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай ойлголт буюу тухайн хүсэлт буюу нотариатын гэрээ 2-ыг хэлээд байгаа юм. Мөн хуулийн 38.2.3 албан татвар, 38.2.4 татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсвэл хэвлэмэл тодорхойлолт гэх мэтчилэн ийм баримтууд байна. Мөн хуулийн 38.3.3-д эрхийн гэрчилгээг хүлээн шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар 2 иргэн хоёулаа байна гэсэн ойлголт байхгүй. Захиргааны байгууллагын зүгээс хуульд з шаардагдах нотлох баримтууд нь бүрэн төгс байсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд з захиргааны үйл ажиллагааны зарчим буюу шуурхай түргэн байх зарчмын хүрээнд иргэдэд хүнд суртал гаргахгүйн тулд тухайн баримтуудыг нягтлан шалгаж үзээд шаардлагатай бүрэн байна гэсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүрэгтэй байдаг. Мэдэгдэх үүрэгтэй холбоотой буюу Захиргааны ерөнхий хуулийн 27, 26 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн байгаа. Мэдэгдэх гэдгийг сонсох ажиллагаатай холбож ойлгоод байна гэж ойлгож байна. Сонсох ажиллагаа дээр хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй, хөндөгдөж байгаа иргэн гээд тодорхой заагаад өгсөн. Шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой хөндөгдөж болзошгүй, хөндөгдөж байгаа гэдэг үйл баримт харагдаагүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн буюу М.Г зүгээс хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт буюу нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хууль ёсны дагуу байсан. М.Г******* мэдээгүй байх боломжтой, аль эсвэл хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж магадгүй гэж үзэх үндэслэл байхгүй учраас захиргааны байгууллагын зүгээс таны газрыг шилжүүллээ шүү гэдэг мэдэгдлийг хүлээх үүрэг байхгүй. Энэ тохиолдол аль нэг баримт нь дутуу юм уу, эрсдэлтэй, эргэлзээ төрүүлсэн тохиолдолд энэ зүйлийг тодруулж, шалгаж, мэдэгдэх үүргийг хүлээнэ үү гэхээс мэдэж байгаа, хүсэл зоригоо илэрхийлсэн байхад таны газрыг шилжүүллээ гэж мэдэгдэх үүргийг хүлээхгүй гэдгийг нэхэмжлэгч ойлгоосой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу энэ маргааны хүрээнд захиргааны актыг хууль зөрчиж гарсан эсэхийг тогтоох үйл ажиллагаа явагдана. Тиймээс нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэл буюу хавтаст хэрэгт авсан үйл баримт, нотлох баримтуудын хүрээнд захиргааны байгууллагаас тухайн захиргааны актууд нь хууль зөрчиж гараагүй, хууль ёсны дагуу гарсан гэдэг нь нотлогдож байна. Төлбөр мөнгөтэй холбоотой, гэрээний үүрэгтэй холбоотой асуудал, аль эсвэл гарын үсэг хуурамчаар зурсантай холбоотой асуудал нь өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Эргэлзээ төрүүлээд байгаа нэг зүйл юу гэхээр өмнөх итгэмжлэн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны явцад бид гэрээний үүрэг буюу 0 сая төгрөг дээр маргаж байгаа, одоо харин болиод газраа авъя гэдгийг илэрхийлж байсан. Энэ өөрөө эргэлзээтэй. М.Г******* анхнаасаа газраа зарах тухай хүсэлтээ илэрхийлсэн нь тодорхой. Өмнөх шүүх хуралдаан, хэлэлцүүлгүүдийн турш нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч байсан гэдгийг хянан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны маргааны хүрээнд тус захиргааны акт нь хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

 

3.5. Гуравдагч этгээд Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Г хүсэлтээр энэ газрыг би авсан. М.Г*******д энэ газар байгаа, байхгүй гэдгийг тэдний нөхөр надад хэлж өгсөн. Мөнгөний хэрэгцээ байгаа учраас надаас мөнгө авсан. Тэрнээс биш би энэ хүнийг танихгүй, газрыг өөрийнхөө нэр лүү шилжүүлэлгүй 2 жил гаран хүлээсэн. Яагаад 2 жил гаран хүлээсэн гэхээр надаас 0 сая төгрөг авсан. Газар нь 2 сая 500 мянган төгрөг. Тэр үедээ н.Дтай нийлж ногоо тарьж байгаа гэж 0 сая төгрөг авсан. Америкт байгаа хүүгийнхээ мөнгийг д өгсөн. Манай хүү 205 онд Америкт сургуульд явуулсан юм. Ажиллаж байх үедээ өгсөн мөнгөнүүдээс нь тэр хүнд өгсөн. Нотариат орсон өдрөө бэлнээр 0 сая төгрөгийг бэлнээр авсан. Яагаад 2020 он хүртэл хойшлуулсан гэхээр М.Г нөхрийн хүсэлтээр хойшлуулсан. Ах аа, бид нар ногоо тариад хөлдөөсөн, шатсан, тэгээд хамтарч ажиллая гэж хандсан. Би барилгын ажил хийдэг. Тэгээд тэгье гээд ногооны хүлэмж барьж өгөхөөр тохирсон. Би одоо ч мужаан хийж байгаа. Энэ газрыг мөнгөндөө оруулчих надад өгөх мөнгө алга гэсэн. н.Д ах бид 2 5, 5 сая төгрөг гаргая гэсэн юм. н.Д, тэр 2 0 сая төгрөг авч байгаа. М.Г******* 2 сая 500 мянгаар газраа өгөөд үлдсэнийг нь зээлээр авч байгаа. н.Д 5 сая төгрөгийн зээл авч байгаа. Холбосон хүн нь н.Д бөгөөд миний цэргийн он жав. Н.Дд итгээд ийм асуудал үүссэн. Нотариатаар орсон өдөр нь мөнгийг нь бэлнээр д өгсөн. Тэгээд 2020 он хүртэл хүлээсэн. Мөнгөө ч өгөөгүй, газраа ч гүй, сүүлдээ газраа авъя гэж хүсэлт тавьсан. Нөхөр нь хариу өгөхгүй алга болсон. Нөхөр нь байсан бол газар алдах хүмүүс биш. Кадастрын зураг хийдэг хүмүүс. Баянзүрх дүүрэгтэй хамтарч ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн өмнө талд байдаг дугаар сургуулийн ард талд суудаг. Би өмчлөх газраа авч чадаагүй байгаа. Би байшин барьдаг мужаан хүн. Тэгсэн хэр нь авч чадаагүй. Тэр газрыг сая төгрөг ч өгөхгүй байсан. Сая төгрөгт газар д, сая төгрөгөөр хашаа бариад, 8 сая төгрөгөөр байшин бариад, 0 сая төгрөгт зардаг байсан. Би алдсан боломжоо нэхвэл их юм болно. Би өнөөдөр ч байшин барьж байгаа... гэв.

 

 

 

3.6. Гуравдагч этгээд Г.Д******* шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г овогтой Д******* нь Баянзүрх дүүргийн дүгээр хорооны Facebook группээс 2024 оны 0 дугаар сарын 07-ний өдөр зар харахад Б овогтой Э******* нь 700м2 (долоон зуу) газар зарна гэсэн зарын дагуу холбогдож -2 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Б.Э*******ын хамт биеэр очиж Баянзүрх дүүргийн -р хороо, Намд--ийн тоот хаягт байрлалын 700м2 газар нь Б.Э*******ын нэр дээр байдаг ба газрын татварын өр төлбөргүй мөн Б.Э******* нь Банк бус Санхүүгийн байгууллагат 5,000,0007 (таван сая) төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулсан нь бүртгэгдсэн байсан. Иймээс энэхүү газар нь албан ёсны Б.Э*******ын эзэмшлийн гэсэн итгэл үүссэн тул 29,000,0007 (хорин есөн сая) төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулж төлбөрийг төлсөн. Үүний дараа газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан дээр очиход Дараах бичиг баримт шаардлагатайг хэлсэн. Үүнд: Кадастрын компаниар хязгаарын цэг тавиулах Байнгын хашаа барих Хөрсний шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатори шинжлүүлэх зэрэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг шаардлагын дагуу бүрдүүлж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Иймд зохих журмын дагуу миний нэр дээр шилжсэнийг энэхүү тайлбараар хүргүүлэв. Дээрх нотлох баримтууд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд байгаа болно.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 7 дугаар болон 2024 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 43 дугаар захирамжуудтай холбоотой гомдол гаргаад байгаа юм. Манай үйлчлүүлэгч Б.Э******* гэдэг хүнээс хууль ёсны дагуу гэрээ хэлцлээ хийгээд нотариатаар батлуулаад Газрын тухай хууль болон бусад хуульд з журмын дагуу материалаа бүрдүүлж, төлбөр мөнгөө тохироод өөрийнх нь нэр дээр буюу хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг шилжүүлж авсан ийм үйл ажиллагаа байгаа. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр ямар нэгэн маргаан байгаагүй, газрын албанд очоод маргаантай эсэх болон бусад асуудлаар тодруулж байж тухайн газрыг авсан байдаг. Гэтэл тухайн үед маргаангүй байсан газар шилжсэнээс хойш маргасан гэж байдаг. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж, хэргийн материалтай танилцаж харахад ийм л зүйл ажиглагдаж байгаа юм. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.Э******* нарын дунд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой, төлбөр мөнгөтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын үйл ажиллагаа руу авчирч Засаг даргын захирамжийг хууль бус, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар оролдлого хийж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна. Яагаад үндэслэлгүй гэж байгаа гэхээр хууль өөрөө зохицуулах болон хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нөгөө талаасаа хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, нөгөө талдаа хуулийн дагуу үүсээгүй эрхийг хуулийн хүрээнд хамгаалах боломжгүй байгаа. Энэ нь юуг илэрхийлж байгаа гэхээр нэхэмжлэгчийн хувьд захиргааны маргаан үүсгэж байгаа эрх буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг. Захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй байна. Үндсэн үйл баримт болон 3 хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд харагддаггүй юм. Нөгөө талаар энэ 2 удаагийн гаргасан захирамжийн хүрээнд ч нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл ерөөсөө байдаггүй юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл явдал байхгүй байхад түүнийг хуулийн хүрээнд хамгаалах ямар ч боломжгүй байна. Нөгөө талаар Б.Э*******ын тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарыг харахад иргэний маргаан, гэрээний маргаан, магадгүй иргэд хоорондын эдийн харилцаатай холбоотой маргаан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаарх маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгаа. Нөгөө талаар гарын үсгийг хуурамчаар зуруулсан, зураагүй гэдэг асуудлыг бас ярих байх. Энэ нь магадгүй эрүүгийн хэрэг шалгагдаад тогтоогдох тохиолдолд зөвхөн Б.Э******* болон нэхэмжлэгч М.Г******* нарын дунд үүсэх маргаан. Гарын үсгийг хуурамчаар зураад асуудал үүсгэсэн тохиолдолд тэрэнтэй холбоотой бусдад учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой харилцаа бол дараагийн шатны буюу процессын хувьд шал өөр харилцаа үүсгэж байдаг. Хуулийн зохицуулалтын онцлог нь тийм байгаа. Тэгэхээр эрх нь зөрчигдсөн, хуулиар хамгаалах хэрэгтэй эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг үйл баримт байхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд төлбөрөө төлөөд ямар нэгэн маргаан байгаагүй, бусдын эзэмшилд байсан газрыг худалдаж авснаараа бизнесийн 2 жилийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, тог татах боломжгүй болсон, тухайн газраа зориулалтынх нь дагуу ашиглаж чадахгүй, өчнөөн барилгын материал чаад буулгасан, камержуулалт, харуул хамгаалалт тавих боломжгүй болсон гэх мэтчилэн олон зүйлүүд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор сөрөг үр дагавар буюу хохирол болж үүсэж байгаа. Ийм учраас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол 2 жилийн хугацаанд хөндөгдөж, хохирсон. Тэгэхээр үүнийг хамгаалах цорын ганц арга бол нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох явдал байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл буюу сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг гаргаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж захиргааны байгууллагыг буруутгадаг. Засаг даргын итгэмжилсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар энэ нь юуг илэрхийлж байгаа гэхээр гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн байхыг хууль шаардаж тодорхойлсон. Хууль тогтоогч тэгж з байгаа. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гээд з. Гэтэл М.Г*******эс Б.Э******* руу газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа процесс дээр ямар нэг хэлбэрээр ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээд гэж байхгүй. Тэгэхээр захиргааны байгууллага тухайн хуулиар з үүргийг биелүүлэх боломжгүй, шаардлагагүй. Хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдгийг юу гэж тодорхойлдог гэхээр тухайн газрын гэрчилгээ дээр байгаа гэрээ хийгдээгүй, хийгээгүй аль нэг субъектүүд олуулаа эзэмшиж байсан тохиолдолд тэдгээр буюу гэрээ хийснээс бусад этгээдийг тайлбарладаг. Энэ тохиолдолд сонсох ажиллагаа буюу мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээж авна. Гэтэл энэ тохиолдолд зөвхөн М.Г******* гэдэг нэг хүний иргэний нэр дээр байсан эзэмших эрхийг Б.Э******* руу шилжүүлсэн процесс байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад хуульд з байдлаар зөрчигдсөн зүйл байхгүй. Б.Э*******аас Г.Д******* рүү шилжсэн захирамжтай холбоотой агуулга дээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн нэг ч үйл ажиллагаа байхгүй. Тэгэхээр тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсантай холбоотой гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 06-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх хуульд з журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

. Нэхэмжлэгч М.Г*******эс анх Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 27 дугаар /гуравдагч этгээд Б.Э*******/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

 

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан тус албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын 5 дугаар /гуравдагч этгээд Г.Д*******/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

 

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 27 дугаар /гуравдагч этгээд Б.Э*******/-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын 5 дугаарт холбогдох хэсэг /гуравдагч этгээд Г.Д*******д холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгуулах гэж өөрчилж, эцсийн байдлаар тодорхойлсон.

 

 

 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл олгоогүй байхад надад мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь хууль бус, захиргааны байгууллагаас энэ талаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж,

 

хариуцагч нараас ...газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Э*******т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, хуульд з бүрдүүлбэрийг хангасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн, газрын алба өргөдөл дээр зурсан гарын үсэг үнэн, зөв эсэхийг шалгах боломжгүй, тухайн газрыг гуравдагч этгээд Г.Д*******д шилжүүлэхдээ шүүхийн маргаантай байсныг мэдээгүй, газрын албанд ирүүлсэн хүсэлт, баримтууд нь хуулийн шаардлагад нийцсэн, баримтууд нь бүрэн байсан тул эзэмших эрхийн гэрчилгээг Г.Д*******д шилжүүлсэн гэж,

 

гуравдагч этгээд Б.Э*******аас ...М.Г*******, нөхрийн хамт мөнгөний хэрэгцээ байна гэсэн учраас надаас 0,000,000 төгрөг зээлж, энэ газраа шилжүүлэхээр тохирсон, 2 жил хүлээгээд мөнгөө ч өгөөгүй, газраа ч гүй тул гарын үсэг зурж бэлдсэн байсан хүсэлтээ баримтуудын хамт газрын албанд өгч, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, дараа нь Г.Д*******тэй газар эзэмших эрхийг 0,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулан, газрын гэрчилгээг түүнд шилжүүлсэн гэж,

 

гуравдагч этгээд Г.Д*******гээс ...зарын дагуу Б.Э*******тай холбогдож, тухайн газрыг худалдан авахаар болсон, уг газар нь Б.Э*******ын нэр дээр байдаг, татварын өр төлбөргүйгээс гадна Б.Э*******ын нэр дээрх зээлийн барьцаанд байсан тул албан ёсны эзэмшигч гэж итгэсэн, газрын гэрчилгээг шилжүүлэхдээ шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж, газрын албанд өгч хуулийн дагуу шилжүүлэн авсан гэж тус тус тайлбарлан маргасан.

 

 

 

5. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

 

 

 

5.. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Э*******тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд зурсан гарын үсэг М.Г гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд Шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ025/353 дугаартай дүгнэлтээр ... 207 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн гэрээ дээрх гарын үсэг М.Г гарын үсэгтэй тохирч байна, 207 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн огноотой өргөдөл нь М.Г гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

 

 

 

5.2. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.Э*******тай байгуулсан 207 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Н дүгээр гудамж тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохоор иргэний журмаар маргаж байгаа болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 9/ШЗ2025/2389 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, М.Г нэхэмжлэлтэй Ц.Д, Б.Э******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хуулбар, мөн шүүхийн Тамгын газрын 2025 оны дүгээр сарын 3-ны өдрийн 292 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

 

 

5.3. Мөн нэхэмжлэгчээс Б.Э*******ыг хуурамч бичиг баримт үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн асуудлаар цагдаад хандаж, уг асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болох нь М.Г 2025 оны 07 дугаар сарын 3-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 25060748 дугаартай мөрдөгчийн тогтоол, 2025 оны дүгээр сарын 3-ны өдрийн гэрч /гуравдагч этгээд Б.Э*******/-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

 

 

 

6. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

 

 

6.. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35..4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг мөн хуулийн 38 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.

 

 

 

6.2. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-д албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-д татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж тус тус заажээ.

 

 

 

6.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтийг талууд гаргасан эсэх, хуульд з бүрдүүлэх баримтын шаардлага хангасан эсэх, шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг хуульд тодорхойлон з хэлбэрийн шаардлагыг нягтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх зөвшөөрөл олгох Засаг даргын шалгалтын цар хүрээ нь гагцхүү хуульд урьдаас тогтоож өгсөн урьдчилсан нөхцөл болох дээрх шаардлагаар хязгаарлагдана.

 

 

 

6.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, газрын гэрчилгээг шилжүүлэх тухай талуудын хүсэлт авагдсан. Мөн 207 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч М.Г*******, гуравдагч этгээд Б.Э******* нарын хооронд маргаан бүхий 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлэгдсэн байна.

 

 

 

6.5. Тухайн тохиолдолд, хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий 2020 оны дугаар захирамжийг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, хураамж төлсөн баримт зэрэг шаардагдах баримтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Б.Э*******т хуульд з журмын дагуу шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна, 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж зд тус тус нийцсэн байна.

 

 

 

6.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газрын албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл түүний гарын үсэгтэй тохирохгүй болох нь шинжээчийн ЕГ025/353 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон боловч талуудын гаргасан өргөдөл, хүсэлтийн үнэн, зөвийг захиргааны байгууллага мэдэх, тодорхойлох боломжгүй тул энэ нь маргаан бүхий захирамжийн гуравдагч этгээд Б.Э*******т холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх, хариуцагч байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй.

 

 

 

6.7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж з бөгөөд энэхүү сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, ингэснээр захиргаа үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг.

 

 

 

6.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг түүний гуравдагч этгээд Б.Э*******тай байгуулсан гэрээгээр илэрхийлэгдэх тул захиргаа сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Учир нь талууд тус гэрээгээр газар эзэмших эрх гуравдагч этгээдэд шилжихийг мэдэж байсан, үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар заавал мэдэгдэж, тайлбар авах үүргийг хүлээхгүй.

 

 

 

6.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох-оор з бөгөөд захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн байхаас гадна нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн байхыг шаарддаг буюу тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд хангагдах боломжтой.

 

 

 

6.0. Дээрхээс үзвэл, хариуцагч талуудын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээг үндэслэн маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжийн гуравдагч этгээд Б.Э*******т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.

 

 

 

6.. 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ гэсэн заалтыг нэмсэн. Хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Дүүргийн газрын алба шийдвэрлэхээр зохицуулсан.

 

 

 

6.2. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Б.Э******* нь 2024 оны 0 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Д*******д шилжүүлэхээр тохиролцон, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус газрыг шилжүүлэх хүсэлтийг хуульд з холбогдох баримтуудын хамт 2024 оны дүгээр сарын 20-ны өдөр гаргасан болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ, газар эзэмших эрхийн талаархи хүсэлтүүд, газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, газрын хил, заагийн эргэлтийн цэгийг бэхэлсэн акт, мөн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.

 

 

 

6.3. Үүнээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын хүсэлт, хавсаргасан баримтуудыг үндэслэн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Б.Э*******аас Г.Д*******д шилжүүлсэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.-д зтай нийцэж байх тул Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дугаар тушаалын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

 

6.4. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрх нэгэнт гуравдагч этгээд Б.Э*******т шилжсэн, улмаар газар эзэмшигч этгээд нь хууль ёсны дагуу үүссэн уг газар эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр өөр бусад этгээдэд шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй тус захирамж, тушаалууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчид сэргэх онцгой ашиг сонирхол байхгүй гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 27 дугаар /гуравдагч этгээд Б.Э*******/-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын 5 дугаарт холбогдох хэсэг /гуравдагч этгээд Г.Д*******д холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн тухайд:

 

 

 

7.. Нэхэмжлэгч М.Г******* нь 2024 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр тус захиргааны хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох бүрэн эрх бүхий итгэмжлэлийг Н.Ө*******од 3 жилийн хугацаатай олгосон. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг итгэмжлэлийг Я.Б мөн 3 жилийн хугацаагаар олгосон. Шүүх тус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 2026 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.

 

 

 

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******ын 2024 оны дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр П.Н оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө******* нь өмгөөлөгч Д.Нээс татгалзаж, Д.Г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд тус өдрийн шүүх хуралдаан шинээр оролцсон өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр хойшлуулсан. Үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******оос 2026 оны 05 дугаар сарын 2-ны өдөр ...Д.Г өмгөөлөгч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул өмгөөлөгчөөс татгалзаж байна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

 

 

 

7.3. 2026 оны 05 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч М.Г******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын төлөөлөн оролцох итгэмжлэлийг Э.Ө*******д жилийн хугацаатай олгосон бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж хойшлуулсан.

 

 

 

7.4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.-д з эрхийг эдлэх, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй хэдий ч нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргийг мөн хэргийн оролцогчийн хувьд биелүүлэх учиртай.

 

 

 

7.5. Шүүх нэхэмжлэгч талын шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтүүд, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан шүүх хуралдаан давхацсан, шалгалтын комисст оролцсон шалтгаанаар удаа дараагийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтүүдийг хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах, мэтгэлцэх эрхээр нь хангах үүднээс тухай бүрт хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хангах талаар мөн удаа дараа мэдэгдэж байсан.

 

 

 

7.6. Хэргийн аль ч тал шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдах нь хуулиар олгосон боломж бөгөөд шүүхээс энэ эрхийг хязгаарлаагүй. Нэхэмжлэгчийн энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх өмгөөлөгчийг заавал байлцуулан хуралдааныг явуулах ойлголт биш тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө өмгөөлөгч авах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

7.7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******оос дээрх байдлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84..3-д з ...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх үндэслэлээр даргалагчаас татгалзах хүсэлтийг гаргасан.

 

 

 

7.8. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай 36 дугаар тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 4-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгийн: шүүгчийг татгалзаж үл болно гэснийг хуульд зааснаас бусад үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүгчийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайлбал, шүүх хуралдааны явцад асуусан асуулт, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, харилцаа, хандлагын байдал зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тухайн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй, эдгээр үндэслэлээр гаргасан татгалзах хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзнэ. үл болно гэснийг хуульд заагаагүй үндэслэлээр, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс хүсэлт гаргах, эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглоно, хориглосон асуудлаар зөвшөөрсөн шийдвэр гаргах хууль зүйн ойлголт байхгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 35 дугаар зүйлийн 35..4, 38 дугаар зүйлийн 38., 38.2, 38.3, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г*******эс гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа иргэдийн жагсаалтын 27 дугаар /гуравдагч этгээд Б.Э*******/-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын 5 дугаарт холбогдох хэсэг /гуравдагч этгээд Г.Д*******д холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА