2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/09113

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 27

191/ШШ2025/09113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (РД:*******), тус компанийн ерөнхий захирал ******* ******* (РД:)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болон ******* ******* ХХК, Ц.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ******* ХХК, тус компанийн ерөнхий захирал Ц.******* нараас 222,067,970 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ******* ******* ХХК болон ерөнхий захирал Ц.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 191/ШЗ2025/40778 дугаар захирамж, ***** Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээг хавсарган ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.******* ******* ХХК, тус компанийн ерөнхий захирал Ц.*******ийг эрэн сурвалжлуулах тухай Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд; ******* ******* ХХК, тус компанийн ерөнхий захирал Ц.******* нараас 222,067,970 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

6.Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь ******  Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тогтоогджээ.

 

******* ******* ХХК нь ****  тоот хаягт байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 191/ШЗ2025/40778 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс ******* ******* ХХК болон тус компанийн захирал Ц.*******ийн хаягийг тодруулахад ******* ******* ХХК нь ***** тоот хаягт байрладаг, ерөнхий захирал Ц.******* нь *******тоот хаягт оршин суудаг гэх лавлагаа ирүүлсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Бүртгэлтэй боловч оршин суудаггүй. гэх шуудан хүргэгч магадалгаа, хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, тус компанийн ерөнхий захирал Ц.******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК (РД:*******), тус компанийн ерөнхий захирал овогт ******* ******* (РД:)-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК (РД:*******), тус компанийн ерөнхий захирал овогт ******* ******* (РД:)-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч Б.******* (утас:)-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА