2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/08723

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 15 191/ШШ2025/08723

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Хэрэглээний зээл ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ФБ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******-******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Т.М*******-******* манай компанитай 2023 оны 07-р сарын 18-ны ДА-СТГ/2023- 132730 барьцаат зээлийн гэрээ байгу******* 3,059,900 /гурван сая тавин есөн мянга есөн зуун төгрөг / төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Т.М*******-******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу цахилгаан барааг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Т.М*******-******* нь ДА-СТГ/2023-132730 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 09-р сарын 16-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 4,569,451.21/ дөрвөн сая таван зуун жаран есөн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө /төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 742 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн  тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож  сум дундын анхан шатны шүүхийн 307/132025/03808 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Т.М*******-*******-г бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Т.М*******-******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Т.М*******-******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Хэрэглээний зээл ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ФБ******* регистрийн дугаартай О******* овогт Т******* М*******-******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М*******-*******д холбогду******* 2,932,670.41 төгрөг гаргуулахаар аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 307/ШЗ2025/03808 дугаар захирамжаар хариуцагч нь  тоотод хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М*******-Эрдэнийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М*******-******* нь гаргуулахад  тоотод оршиж сууж байсан, дугаарын утастай байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ФБ******* регистрийн дугаартай Т******* М*******-******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ФБ******* регистрийн дугаартай Т******* М*******-******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Хэрэглээний зээл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х*******, Ж.Э******* /5/-нд мэдэгдэхийг  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцу******* сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ