| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шүрэнцэцэгийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 112/2026/0026/З |
| Дугаар | 112/ШШ2026/0033 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 112/ШШ2026/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “Х х”ХХК
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар
Гуравдагч этгээд: “Г г г”ХХК-ийн хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч Б.Б, гуравдагч этгээд А.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Буянзаяа /цахимаар/, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтөлж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч анх шүүхэд Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, “Г Г Г”ХХК-ийн тендерийн баримт бичгийг хуульд нийцсэн эсэхийг хянан шалгаж, тендерийн үнэлгээний хороог дахин хуралдуулан хянан ажиллуулахыг Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот мэдэгдлээр “Х х”ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж тендер шалгаруулалтад “Г г г”ХХК-д 3,818,981,331 /гурван тэрбум найман зуун арван найман сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох; ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай гэж тодруулжээ.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.2. Тус аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/, ШШЕГ/20260101002 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Хх” ХХК нь “Б К Б констракшн” ХХК-тай түншлэлийн гэрээгээр хамтран болон гуравдагч этгээд “Г г г”ХХК оролцож,
2.3. Нэхэмжлэгч “Хх” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, тендер шалгаруулах зааварчилгаа 17.4-т заасан БА-4.3, БА-4.4 тусгай зөвшөөрөл байхгүй, 19.1-т заасан ажил гүйцэтгэх хүний нөөц Л.Б” нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 01001 үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлөгддөг, тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй гэх үндэслэлүүдээр 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот албан бичгээр татгалзаж, “Г г г” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн байна.
2.4. Мөн аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х х” ХХК-иас сангийн яаманд гаргасан гомдлыг Монгол Улсын сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03/3252 тоот бичгээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1.3-т заасан материал хавсаргаж ирүүлээгүй тул хүлээн авах боломжгүй гэх хариуг, 2026 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн 03/3750 тоот бичгээр гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр гомдлыг хянахаас татгалзсан гэх хариуг тус тус өгсөн.
2.5. Аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 320 тоот албан бичгээр тус тендерийн оролцогч “Э ж” ХХК-ийг татгалзсан бөгөөд тус компанийн гаргасан гомдлоор Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3893 тоот албан бичгээр хууль, журмын тодорхой үндэслэлүүдийг зааж тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
2.6. Улмаар Сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3893 тоот албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, тендер шалгаруулалтыг дахин хянан үзэх, үнэлэхдээ дээд шатны байгууллагад гомдол гаргагч “Э ж”ХХК болон тендерт шалгарсан “Г г г”ХХК-ын материалыг хянасан байна.
2.7. Аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 5 дугаар сарын 496 дугаартай албан бичгээр Аймгийн Засаг даргад, 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 513 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ШШГЕГ/20260101002 зарласан дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-алтай, Есөнбулаг сум/ ажлын тендер шалгаруулалтад “Г г г”ХХК шалгарсан тул гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлжээ.
2.8. Дээрх зөвлөмжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, “Г г г”ХХК-ийн захирал нарын хооронд гурвалсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан контор, баривчлах байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ гэрээг байгуулсан байна.
2.9. Нэхэмжлэгч 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 4 сарын 06-ны өдрийн 319 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ ШШГЕГ/20260101002 тендер танай компанийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4 дэх заалтуудад заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй гэж үзсэн.Үүнд:
-”Х х”ХХК нь БА-4.3, БА-4.4 байхгүй.
-Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Л.Б” 01001 үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлөгддөг. Тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй гэсэн мэдэгдлээр манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан болно. Манай компанид дээрх мэдэгдэлд заасны дагуу шаардлага хангаагүй баримт бичиг огт байхгүй ба БА-4,3 БА-4.4 заалт дээр “Б К Б констракшн” ХХК-тай түншлэлийн гэрээ болон цахилгааны инженер Л.Б” ийг ажиллуулах зөвшөөрлийн бичиг байгаа төдийгүй, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дагуу материалаа бэлдэж үнийн санал илгээснийг тендерийн баримт бичгээс харж болно. Иймд тус тендерт шалгарсан гэх “Г г г”ХХК-ий тендерийн бичиг баримт нь хуульд нийцээгүй байгааг шалгаж, манай компанийг шалгаруулж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2026 оны 4 сарын 6-нд манай дээр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум шүүхийн шийдвэр гүйцэтгэл 2026010102 тендерт танайх шалгараагүй, шаардлагад нийцээгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнтэй холбоотойгоор манайх Сангийн яаманд гомдлоо гаргаад Сангийн яамнаас хариу мэдэгдэл ирснийхээ дагуу шүүхэд гомдол гаргасан байгаа. Энийг яагаад манайх хүлээн зөвшөөрөөгүй вэ гэхээр тендер шалгаруулалтынхаа бичиг баримт дээр түншлэлийн компанийг авч оролцож болно гэсэн заалт байдаг. Манайх барилга угсралтын 4.3 4.4 буюу гадна шугам сүлжээний заалт манай дээр байхгүй. Ийм учраас манайх “Б К Б констракшн”гэсэн компанитай түншлэлийн гэрээ байгуулж энэ тендерт орсон байгаа. “Б К Б констракшн”компани нь 4.3, 4.4 гэсэн заалт нь энэ компанид байгаа. Манай цахилгааны инженер Л-гийн Б-ийг Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанид 0101 үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлдөг, тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхаас татгалзсан байдаг. Л-ийн Б-ийн Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаниас ажиллаж болно гэсэн хуулийн зүйл заалттай зөвшөөрлийн бичиг нь хавтаст хэрэгт байгаа. Л-ийн Б гэдэг цахилгааны инженер маань Монгол Улсын тэргүүлэх зөвлөх зэргийн инженер. Манай компанийг 2013 оноос хойш үүсгэн байгуулагдсанаас хойш манай цахилгааны инженерээр явдаг. Үндсэн нийгмийн даатгалаа 4001 буюу үндсэн ажлаас гадуур хөтлөгдөх ажилтан гэсэн утгаар 4001 кодоор нийгмийн даатгал төлөгдөөд явж байдаг. Нөгөө компанийг яагаад хууль бус гэж үзэж байгаа юм бэ гэхээр тендер шалгаруулалтын бичиг баримт энэ үнэлгээний хороо байгуулахаас эхлээд л ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Анх эхэлж тендер шалгаруулах материалыг тендер шалгаруулах үнэлгээний хороо байгуулснаас эхлээд л бүгд хууль бус, гэрчийн мэдүүлэг нь ч тэр, бүх юм нь хууль бус болоод явчихсан. Энэ юугаар нотлогдох вэ гэхээр үнэлгээний хороо байгуулахдаа захирамж гараад 5 гишүүнтэй үнэлгээний хороо байгуулагдаж байгаа. Энэ 5 гишүүдээс тендер шалгаруулалтын бичиг баримтад ямар зүйл тусгах вэ, ямар бичиг баримт шаардах вэ гэдгийг энэ гишүүдийн саналаар тендерийн үнэлгээний хороог байгуулж цааш нь явуулдаг юм. Гэтэл нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар үнэлгээний хороонд орсон гишүүд нь туслах 15 ажилчин байна гэж шаардсан байгаа. Гэтэл хурлын гишүүдийн өөрсдийнх нь үнэлгээний хороо байгуулах тухай тендер шалгаруулалтын бичиг баримтыг боловсруулах тэмдэглэлийг бид нар авсан. Тэр дээр нэг ч гишүүн нь 15 туслах ажилтан шаардъя гэсэн тийм нотлох баримт байхгүй. Хурлын тэмдэглэлийг авч үзэхээр тийм зүйл байдаггүй. Манай хэлээд байгаа гол зүйл нь энэ тендер барилга угсралтын ажил. Гэтэл заавал гадна шугам сүлжээний 4.3 4.4 гэдэг заалтыг яагаад тавиад ороод ирсэн юм бэ? Гэтэл энэ “Г Г Г” гэдэг компани нь манай аймагт байгаа 4.3 4.4 гэдэг заалттай 2, 3 компанийн нэг компани. Дээрээс нь тэр 15 гишүүн шаардаж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Тендерийн тухай хуулиараа хэн нэгэнд одоо давуу эрхийг олгосон, хэн нэгэнд зориулагдсан тендер гээд нотлох баримтаараа гараад ирж байгаа юм.
Энэ тендерт анх эхэлж 4 компани орсон байдаг юм. 4 компани ороход нэг компани нь татгалзаад “Э ж”гэдэг компани Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яам нь гомдол үндэслэлтэй дахин хэлэлцье гэдэг асуудлыг Сангийн яамныхаа гомдол дээр дурдчихсан байдаг. Тендерийг дахин үнэлэхэд манай компанийг хасаад зөвхөн “Э ж ”, “Г г г” ХХК хоёр компанийг хооронд нь үнэлчихсэн. Тендерийн тухай хуульд ийм заалт байдаг уу? “Э ж”компани нь Сангийн яамандаа гомдол гаргаад Авлигатай тэмцэх газарт мөн гомдол гаргасан байгаа. Үнэлгээний хорооны дарга нь Э гэж хүн байж байгаа юм. Гэтэл энэ хүн Ундарга-Алтай орон нутгийн өмчит компанийн дарга. Гэтэл өөрийнхөө инженер Х-г усан хангамж, ариутга татуургын инженерээр тендерийн үнэлгээний дарга Э гэдэг хүн санал болгочихсон. Дээрээс нь Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгч Э гэдэг хүн Цахим хөгжлийн харьяа холбооны инженер О гэдэг хүнийг дахиад холбооны инженерээр санал болгочихсон. Үүнийг бид нар хууль бус гэж үзээд байгаа юм. Мөн барилга угсралтын ажил маань яагаад ажлын туршлага шаардаагүй вэ? Ажлын туршлага шаардах ёстой байтал энэ компанид нийцүүлээд ажлын туршлага шаардаагүй. Энэ компани өмнө нь барилга угсралтын ажил хийж байгаагүй. Гадна шугам сүлжээний ажил 2 дахь ажлаа хийх гээд явж байгаа ийм л компани.
Гэтэл яагаад энэ компанид нийцүүлээд энэ тендерийг зарлаад байгаа юм бэ? Инженер техникийн ажлуудыг мөн дурдсан байгаа. 6 инженер техникийн ажилчид шаардсан байдаг гэдэг нь бүгд гэрээт инженерүүд. Эдгээрийг үндэслээд манайх хууль бус тендер байна гэж шүүхэд гомдол гаргасан байгаа. Тендер шалгаруулалтынхаа бичиг баримт дээр илт худлаа материал, илт худлаа тендер гэдэг нь тендер шалгаруулалтын 18.1-ийн Д дээр заасан байгаа. Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд санал болгосон инженер, ажилтнаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал бүхий тендер гэж үзэн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу гээд тендер шалгаруулалтынхаа бичиг баримт дээр заачихсан байгаа. “Г г г”ХХК нь тендерийнхээ бичиг баримт дээрээ , барилгын инженерээр М.Б-ийг санал болгосон байгаа. Энэ компани нь гэрээ хийснийхээ дагалдах материал болох үе шаттай ажлын хуваарь дээр Б гэсэн хүнийг дахиад оруулаад ирж байгаа. Тэгэхээр илт худал тендер гэж үзнэ. Тендер шалгаруулалтын бичиг баримт дээрээ тухайн тендерт санал болгосон ажилтнаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд гээд заасан байгаа. Гэтэл одоогоор ажил гүйцэтгэж байгаа инженер нь А гэдэг хүн байгаа, дахиад тендер санал болгосон баримт дээр өөр хүн байгаа гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 260101002 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих байрны барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалт тендерийн үнэлгээний хороо буюу энэ тендер 2026 онд зарлагдсан байна. Ингээд тендер процесс үе шат, хуульд нийцсэн үндэслэл журмаар явсан юм уу гэдэг дээр өнөөдрийн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад дараах дүгнэлт гарч байна. Нэгдүгээрт үнэлгээний хорооны гишүүдийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр тухайн маргаан бүхий тендер дээр томилжээ. Энэ захирамжаар үнэлгээний хороонд ямар ямар гишүүн хэрхэн яаж оролцсон болох, нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа. Э нь үнэлгээний хорооны даргаар оролцсон байдаг. Д гэдэг гэрч нь иргэдийг төлөөлсөн төлөөлөгчөөр нь оролцсон байжээ. Дараагийн дугаарт үнэлгээний хорооны даргаар ажилласан Э нь 2026 оны 02 дугаар сарын 25-нд энэ маргаан бүхий тендер дээр Үнэлгээний хорооны даргаар орж байгаа нөхцөл байдлыг мэдэж байсан нөхцөл байдал үүнээс харагдаж байна. 2026 оны 4 дүгээр сарын 06-нд Үнэлгээний хорооны 5 гишүүн хуралджээ. Тухайн маргаан бүхий тендертэй холбоотой хуралдахдаа хариуцагч талаас тайлбар хэлэхдээ 5 гишүүн тавуулаа хуралдсан мэтээр тайлбарыг хэлж явж байсан. Явцын дунд нэхэмжлэгч талаас гэрч нарыг асуулгах хүсэлт гаргах үед үүнтэй холбоотойгоор 4 гишүүн хуралдсан болохыг хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлэг дахин гаргадаг. Энэ нөхцөл байдлаас харахаар 4 гишүүн хуралдсан. Сүүлд гаргасан тайлбар дээр 4 гишүүний олонхын санал буюу 3 нь зөвшөөрсөн учраас олонхын саналаар бид нар дэмжсэн учраас тухайн “Г г г”ХХК-ийг шалгаруулсан гэж тайлбарыг хэлдэг. 5 гишүүн хуралдсан уу, хуралдаагүй эсэх асуудал тухайн тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу хуралдсан эсэх дээр бас эргэлзээтэй нөхцөл байдал эндээс харагдаж байгаа. Тендерийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэг нөхөж гарын үсэг зуруулсан гэдэг дээр гэрч тайлбар хэлдэг. 2025 оны 7 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч талаас тайлбар гаргаж ирдэг. Бид нар тухайн үнэлгээний хорооны 4 сарын 06-ны өдрийн шийдвэр зөвлөмж дээр нөхөж гарын үсэг зуруулсан, энэ нь хууль зөрчөөгүй мэтээр тайлбарыг гаргадаг. Гэтэл хууль өөрөө юуг шаардаад байна вэ гэхээр Тендерийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг дээр үнэлгээний хорооны хурлын талаар зохицуулалт хийгээд өгчихсөн байгаа. Үнэлгээний хорооны хурлын агуулга юу вэ гэхээр хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан хуралд үнэлгээний хорооны бүх эсвэл зарим гишүүд биечлэн оролцох боломжгүй бол тухайн гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулж болно. Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүний ирцэд оруулан тооцож хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна гэж 51.7 үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ 51.8 үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан. Д гэдэг үнэлгээний хорооны гишүүн оролцоогүй болох үйл баримт нь тогтоогддог. Хэрвээ энэ гишүүн оролцоогүй тохиолдолд 2026 оны 7 сарын 02-ны өдрийн хариуцагч талын гаргаж өгөөд байгаа журам дээр Үнэлгээний хороо, хорооны гишүүд хэрвээ оролцоогүй тохиолдолд тухайн зөвлөмжийг бичгээр гарснаас хойш 1 хоногийн дотор гарын үсэг зурна гэж байгаа. Гэтэл тухайн үнэлгээний хорооны 4 сарын 06-ны хуралд орсон гишүүн болох Дын хувьд тухайн нөхцөл байдалд нэг хоногийн дотор зөвлөмж гарсан байна. 1 хоногийн дотор үүн дээр гарын үсэг зурах ямар ч боломж байгаагүй. Тэгэхээр энэ гарын үсгийг хууль бусаар хуурамчаар зурсан болох үйл баримт тогтоогдож байгаа. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу одоо аудитад шалгагдаж байгаа нөхцөл байдал дээр энэ талаар тогтоох байх гэж харж байгаа. Дараагийн дугаарт эхнээсээ үнэлгээний хороо 2026 оны 4 сарын 06-нд худалдан авах ажиллагаанаас тухайн үнэлгээний хорооны гишүүдийн бөглөх ёстой тэр маягтыг зөвлөмжийн маягтыг гаргуулъя гэхэд гаргаж өгдөггүй. Үүнтэй холбоотойгоор энэ нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. 5 гишүүн ороод буюу Д гэдэг хүн өөрөө ороод саналаа хэлсэн нөхцөл байдал байхгүй байсан учраас энийг гаргаж өгөхгүйгээр тэмдэглэл үйлдэж, компьютероос сүүлд шивж өгч, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан юм уу, чухам яаж зурсныг нь мэдэхгүй байна. Бодит байдал дээр Хятадад байсан хүн нэг хоногийн дотор зөвлөмж дээр гарын үсэг зурах ямар ч боломж байхгүй. Өөрөө оролцоогүй гэдгээ хэлдэг. Дараагийн дугаарт 2026 оны 4 сарын 06-нд шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийн дагуу 319 тоот мэдэгдлийг явуулсан. Мэдэгдэл дээр “Хх”ХХК 2 шаардлагыг хангаагүй байна гэдэг байдлаар тайлбарыг хэлдэг. Энэ тайлбарын агуулга БА-4.3, БА-4.4 байхгүй тул шаардлага нийцэхгүй л гэж байгаа. Шалгараагүй тухай тайлбар гээд хүснэгтдээ тодорхой дурдсан. БА-4.3, БА-4.4 тендерийн баримт бичиг дээр энэ шаардлагыг хангасан байх гэдэг агуулгыг шаардсан болохоос биш нарийвчлаад тухайн туслан гүйцэтгэгч ямар үүрэгтэй яаж орох юм бэ гэдгийг нарийвчлан тухайн тендерийн баримт бичигт явуул гэсэн шаардлага байхгүй. Тэгэхээр эндээс харахаар БА-4.3, БА-4.4 гэдэгт татгалзсан үндэслэл нь туслан гүйцэтгэгч нь БА-4.3, БА-4.4 зөвшөөрөлтэй болох нь харагдаж байгаа. Тендерийн тухай хуулийн 6.1-д түншлэлээр тендер ирүүлж болно гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨК 01001 үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлөгддөг. Тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй л гэсэн тайлбар гарч байна. Тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй гэдгийг тухайн албан тоотод шалтаг шалтгаан хайж байгаа. Гэтэл бодит байдал дээр гаргаж өгөөд байгаа албан тоотын агуулга юу вэ гэхээр тухайн байгууллага ажиллуулах зөвшөөрлийг олгож байна гэсэн зөвшөөрөлтэй ийм бичиг ирэхийг шаардаад байгаа юм. Тэгэхээр энэ баримт бичиг дээр энэ шаардлага нь хангагдсан үйл баримт шинжлэн судалсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тэгэхээр “Хх”ХХК-аас татгалзаж байгаа үндэслэл өөрөө хууль бус, үндэслэлгүй байх нөхцөл байдал энэ дээр тогтоогдож байна. Дараагийн дугаарт “Г г г”ХХК-ийг шалгаруулаад байдаг. “Г г г”ХХК-ийг шалгаруулж байгаа үндэслэлээ хамгийн сайн тендер байна гэдэг нөхцөл байдлыг яриад байгаа. Гэсэн хэдий ч хариуцагчийн амнаас “Г Г Г” ыг ямар үндэслэлээр шалгуулах болсон гэдэг үйл баримтаа тайлбарлаж хэлэхгүй байгаа. Ийм учраас хамгийн сайн тендер байсан юм. Ийм учраас хуульд нийцсэн тендер байсан юм. Ийм учраас худал мэдээлэл бүхий биш үнэн мэдээлэл өгсөн ийм тендер байсан юм гэдэг нөхцөл байдлаа хариуцагч буюу байгууллагууддаа тайлбарлах байх гэсэн. Энэ дээр ерөөсөө ганц ч тайлбарласангүй. Энэ дээр нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотойгоор “Г г г”ХХК тендерийн баримт бичгийн ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой бичсэн. 2026 оны 4 сарын 06-ны өдрийн 319 мэдэгдлээр гэрээ байгуулах болсон “Г г г”ХХК-ийн тендер нь илт худал мэдээлэл бүхий тендер болох нь ТШЗ 16.1, ТШЗ 16.4, ТШЗ 17.1, ТШЗ 19.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байхад хамгийн сайн тендер буюу хамгийн өндөр үнэтэй тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн тендер байна гэж бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга дээр бүгдийг нь нарийвчлан бичээд нотлох баримтыг нь шинжлэн судлуулчихсан байхад дахин давтаж хэлэхгүй. Үүн дээр энэ заалтуудыг зөрчсөн ийм тендерийг шалгаруулчхаад өнөөдөр “Г г г”ХХК чинь хамгийн сайн тендер байсан юм гэж тайлбар хэлж ийм албан тоот мэдэгдлийг хүргүүлж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа. 5 дугаар сард ахин үнэлсэн шийдвэр гаргаад яваад байдаг. Үүн дээр Тендерийн тухай хууль, Шударга өрсөлдөөний тухай хууль, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх энэ зарчмыг баримтална гэж хуульд заасан байгаа. Гэтэл оролцогч буюу бусад аж ахуй нэгжийг оролцуулахгүйгээр зөвхөн гомдол гаргасан компани болон “Г г г”ХХК хоёрыг үнэлээд байдаг. Энэ гаргаж байгаа дахин үнэлээд байгаа шийдвэр өөрөө илт хууль бус шийдвэр болж байгаа юм. Энэ дээр илт хууль бус шийдвэр болохыг тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй. Хариуцагч талаас тайлбартаа зөвхөн энэ хоёрыг үнэл гэж ирүүлсэн гэдэг зүйл яриад байна. Гэтэл тийм юм байхгүй. 59 дүгээр зүйлийн 1 дэх заалтад байгаа шийдвэр нь 4 дүгээр сарын 26-нд “Г г г”ХХК-ийг шалгаруулна гэсэн шийдвэрийг хүчингүй болгоод дахин материалыг хянан үзээд дахин үнэл гэж байгаа. Оролцогч компаниудыг оруулахгүй, эрхийг нь хязгаарлаад байгаа нөхцөл байдал нь тэгш байдлыг хангах энэ зарчмыг зөрчсөн илт хууль бус тендер болж байгаа нөхцөл байдал надад харагдаж байгаа. Илт хууль бус тендер дээр үнэлээд манайх дахин шалгаруулаад “Г г г”ХХК илүү шаардлага хангасан гэдэг тайлбарыг хэлээд байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэнэ, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг, үндэслэл нь захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх гэсэн энэ хуулийн заалтуудыг бол зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа юм. Дахин үнэлэх энэ процесстоо оролцогч чөлөөтэй оролцсон. Тэгш эрхийг хангах, чөлөөтэй байдлаар оролцох, энэ оролцогч компаниудыг оролцуулахгүйгээр зөвхөн гомдол гаргасан компанийг оролцуулна гэж өөрсдийн үзэмжээр шийдвэрлэж дүгнэлт шийдвэр гаргаад байгаа энэ шийдвэр нь оролцох эрхийг нь хангасан ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх хууль дэмжсэн байна гэж байгаа юм. Тэгэхээр Г г г-ыг шалгаруулаад байгаа энэ нөхцөл байдал дээр жишээ нь тэр оруулаад байгаа инженер техникийн ажилтнууд гаргаж өгөөд байгаа нотлох баримтууд өөрөө хэр шаардлага хангасан юм? Энэ нотлох баримтууд нь тухайн тендерийн барим баримт бичгийн шаардлага хангасан юм уу гэдэг дээр ерөөсөө дүгнэлт хийхгүйгээр тендерийн баримт бичгийн шаардлага дээр нь “Г г г”ХХК шаардлага хангачихсан гэдэг. “Х Х”ХХК-ийг өгүүлбэр дотроос үг үсэг хайж алдаа хайсан ийм тайлбарыг хэлэлцсэнээ татгалздаг. Тэгсэн атлаа Г г г-тын төрийн албан хаагчаар томилоод байгаа нөгөө нэг ашиг сонирхлын зөрчилтэй Э гэдэг үнэлгээний хорооны дарга нарын гаргаад байгаа тодорхойлолт, Засаг даргын Тамгын газрын даргын гаргаад байгаа тодорхойлолт зэргээр тендерт шаардлага хангасан инженер техникийн ажилтан оролцуулчихсан байна гэж дүгнээд байгаа нь өөрөө ойлгомжгүй болж байгаа юм. Дээрээс нь тэр төсвийг гарга гээд шаардлага дээр ямар ч дүгнэлт хийдэггүй. Төсвөө тодорхой гаргаж өгсөн зүйл байхгүй. Илт худал мэдээлэл бүхий тендер гэдэг нөхцөл байдлыг ярьж байна. Энэ дээр шүүхийн журмаар тогтоож өгөөч гэж шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нөгөө тендерийн баримт бичгийн илт худал мэдээлэл бүхий тендер гэж юуг ойлгох вэ гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тендерт оролцогч нар энэ тендерийн өгөгдлийн хүснэгт, тендерийн баримт бичиг дагах үүрэгтэй. Тэгэхээр илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бичиг гаргасан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан, өөрийнх нь ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор гаргаж байгаа ерөнхий инженертэй холбоотой гүйцэтгэлийн хуваарь дээр зурсан гарын үсэг, гуравдагч этгээдийн тайлбарыг гаргаж байгаа, одоо өөр инженер ажиллаж байгаа гэсэн тайлбар илт худал мэдээлэл бүхий тендер гаргачихсан нөхцөл байдал нь хангалттай тогтоож байгаа. Тэгэхээр тэр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэлээд байгаагаар илт худал мэдээлэл бүхий тендерийг Сангийн яам тогтоодог юм. Та нар тогтоогоогүй байж байж яахаараа илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэх гээд байгаа юм. Энд Сангийн яам ч юм уу, шүүхэд нэгэнт нэхэмжлэл гаргасан тохиолдолд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Түүнээс хөндлөнгийн шинжээчийн байгууллага томилуулаад заавал шинжээчийн дүгнэлтийг өнөөдөр шүүх хурал дээр нотлох баримтаар шууд дагана гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээд илт худал мэдээлэл бүхий тендер болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогд байгаа учраас шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “Г Г Г” ХХК-г илт худал мэдээлэл бүхий тендер болгохыг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. Тухайн тендер нь дээрх үндэслэлүүдээр бол хууль бус тендер болсон байх тул 2026 оны 4 сарын 06-ны өдрийн 319 тоот тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоогоод хүчингүй болгоод мөн “Г г г”ХХК-ийн гаргасан тендер нь илт худал мэдээлэл бүхий тендерийг анхнаасаа гаргасан ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас худал мэдээлэл бүхий тендер болохыг тогтоож, мөн энэ тендерт оролцсон бусад компаниудын дунд дахин үнэмлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуульд заасан үндэс журмаар дэмжиж оролцож байна. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шалгуурын дагуу үнэлээгүй гэж үзэж байгаа. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж байгаа. Тэгэхээр “Г г г” ХХК-ийн гаргасан энэ тендер нь 26.9-ийг зөрчсөн ийм нөхцөл байдал харагдаж байгаа юм. Мөн 26 дугаар зүйлийн 26.10.3 дахь хэсэг тухайн тендер гаргагч оролцогч компани тухайн гаргаж байгаа тендерийн мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаж өгнө гэсэн үүргийг л хэлэх ёстой. Гэтэл энэ үнэн зөвөөр гаргаж өгнө гэсэн үүргийг биелүүлээгүй ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр эдгээр Тендерийн тухай хуулийн 27.1, 11.4, 26.9, 26.10.3-ын “Г г г”ХХК зөрчсөн байхад үнэлгээний хороо үндэслэлгүйгээр одоо “Г г г”ХХК-г шалгаруулсан нөхцөл байдал болсон тул тухайн тендерийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна” гэжээ.
3.4. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 92.2-т зааснаар гомдол гаргах шаардлагыг хангаагүй. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаас нь тайлбарлая. Ер нь худалдан авах ажиллагааг анх зохион байгуулахдаа төсвийн хуулиараа улсын төсвийг Улсын Их Хурлын тогтоолоор баталж худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний жагсаалтыг баталдаг байгаа. Үүнтэй холбогдуулаад батлагдсан жагсаалт, төсөл арга хэмжээг Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагаа аймгийн Засаг дарга руу эрх шилжүүлэх асуудлыг тухайн салбарын сайдууд нь шилжүүлдэг байгаа. Энэ ч утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг захиалагчаар томилоод худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг манай байгууллагад шилжүүлсэн ийм шийдвэр гарч шилжсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад аймгийн Засаг даргын захирамж гарч 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулахдаа хуульд үндэслэсэн журмыг Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам гэж байгаа. Үүний дагуу албан тушаалтнуудыг томилон оролцуулдаг. Албан тушаалтнуудыг томилон оролцуулахдаа Үнэлгээний хорооны даргаар Говь-Алтай аймагт удирдах албан тушаал хашиж байгаа Ундарга Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Эыг Үнэлгээний хорооны даргаар, гишүүд нь Ж буюу аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнийг, нарийн бичгээр Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н, хөндлөнгийн төлөөллөөс иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулдаг. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс оролцуулж мөн иргэний төлөөллөөс оролцуулж хараат бус байдлуудыг нэмэгдүүлэн ингэж Үнэлгээний хороог байгуулдаг. Аймгийн Засаг даргын захирамжаар эдгээр хүмүүсийг байгуулаад тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг даалгасан үүрэг чиглэл өгөөд явсан байдаг. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тухайд тендер шалгаруулалтын баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулна. Баримт бичгийг боловсруулахтай холбогдох хууль тогтоомжуудыг бүгдийг нь үндэслэнэ. Барилгын тусгай зөвшөөрлийг үндэслэхдээ барилгын тусгай зөвшөөрөл олгох ерөнхий шаардлага дээр ямар ямар заалтууд байна? төсөвт өртгийн ажлын тоо хэмжээ, цар хүрээ, тэр хийгдэх ажлуудтай нь уялдуулж ямар тусгай зөвшөөрөл, яг юуг тавих вэ гэдгээ үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар ингэж шийдэж тендерийн баримт бичигтээ тусгадаг байгаа. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтүүдийг боловсруулсан байдаг. Нийтдээ өгөгдлийн хүснэгтүүд дээр худалдан авах ажиллагааны ерөнхий болон тусгай шаардлагыг хангах ийм заалтуудыг ерөнхийдөө оруулдаг. Үүн дээр татварын өргүй, улсын бүртгэлийн гэрчилгээ нь байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт шүүхэд өргүй байх ёстой нийгмийн даатгалын тодорхойлолт байх ёстой. Нийгмийн даатгалд өргүй байх ёстой, ажлыг төсвийн дагуу тооцсон байх ёстой, тоног төхөөрөмжийн зардлыг нь тооцох ёстой зураг төсвийн үнийг төсөвтөө тусгаж ирүүлэх ёстой гээд ерөнхий шаардлагуудыг бүгдийг нь захиалагчийн баталсан зураг төсөв, магадлалаар орсон зургийн дагуу төсвийн дагуу боловсруулагдсан төсвийн дагуу уялдуулж байгаад үнэлгээний хорооны гишүүд боловсруулдаг Боловсруулаад ирсэн заалтуудыг нь үнэлгээний хорооны олонхын гишүүдээр шийдэж байгаа заалтуудыг захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг баталгаажуулан цахим системд нийтлэх эрхийг өгдөг. Цахим системд нийтлэх эрхийг Худалдан авах ажиллагааны газраас өгдөг. Энэ тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэлтэй тэмдэглэлтэйгээ уялдуулан боловсруулагдаад цахим системд ажлын 15 хоногоос доошгүй хугацаанд цахим системд нийтлэгдэхээр ингэж боловсруулагддаг. Цахим системд нийтэлсний дараа шударга өрсөлдөөнийг хянах, монополын эсрэг газар гомдол гаргах эрх нь нь Монгол Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх оролцогч компаниудад нээлттэй, энэ 15 хоногийн хугацаанд монополын эсрэг гомдол гаргахдаа өнөөдрийн энэ ярьж байгаа тусгай зөвшөөрлийн заалт ч юм уу, энэ 15-аас доошгүй хүний үндсэн ажилтан байна гэнэ үү, энэ заалтууд үнэхээр өрсөлдөөнийг хязгаарлаж байна уу, хязгаарлахгүй байна уу? энэ утгуудыг монополын эсрэг газар гомдол гаргаад тэрийг нь хуулийн хугацаанд Монополын эсрэг газар гомдлын түр тендерийг зогсоож байгаад шийддэг ийм хуулийн зохицуулалттай.
Энэ үүргээ эдгээр байгууллагуудад Монгол Улс даяар бүх үйл ажиллагаа явуулж байгаа тендерт оролцох бүх компаниудад энэ нээлттэй байдаг. Үүнийг худалдан авахын хуулиар зохицуулаад журамлаад өгчихсөн байдаг учраас энэ дээр илүү дутуу тайлбар ярихгүй. Бид нар тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Сангийн сайдын баталсан 2023 оны А253 дугаартай жишиг баримтуудыг баталсан загварууд байдаг. Загваруудыг худалдан авах ажиллагааны сайт дээр ил тод нээлттэй хэн ч ороод үзэхэд боломжтой байдаг. Тэр нээлттэй тендер сонгон шалгаруулах тендерийн жишиг баримтыг худалдан авах ажиллагааны томилсон үнэлгээний хорооны гишүүд чинь зөв хэрэглэж байна уу, буруу хэрэглэж байна уу, яг аль өгүүлбэрийг нь яаж, яаж хэрэглээд байна, аль аль өгүүлбэрийг нь нөгөө талд ашигтай байдаг юм уу гэдэг юм уу? Энэ зүгээс нь хянах бүх боломжуудыг нээгээд өгчихсөн, журамлаад өгчихсөн, хэрэглэх зааврыг нь маш тодорхой болгоод өгчихсөн, зааварчилгаатай нь хэвлээд өгчихсөн байдаг учраас бид эдгээр гомдол гаргагч этгээдүүдийн гомдлыг хангах үүднээс нээлттэйгээр цахим системдээ байршуулаад тендерээ зарласан. Дараагийн шаардлага нь тендер нээхэд 4 компани орсон. 4 компани ороод тендерийн нээлтийн тэмдэглэл гэж гарч байгаа. Цахим систем дээр үнийн дүнгийн мэдээлэл, тендерийн баталгаа, үнийн тооцсон хөнгөлөлт байдаг нь бол тэр нь тэгээд нийт үнийн дүнгээрээ хэдэн оролцогч вэ? Энэ бүх мэдээлэл нь цахим систем дээр ил тод, шууд нээлттэй, яг тухайн тендер нээлт хийсэн өдрөө харагдаж байдаг. Эдгээр 4 компанийг үнэлсэн үнэлээд явахад “Г Г Г” д гэрээ байгуулах эрх олгож сонгон шалгаруулсан. Үүний дараа “Э ж” компани Сангийн яаманд гомдол гаргасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйл дээр байгаа. 59 дүгээр зүйлд тендерийн үр дүн нийтлэгдсэнээс хойш ажлын 5 хоног дотор шалгарсан компанийн оролцогчийн мэдээлэлтэй танилцаж, гомдол гаргах эрхийг нь нээж өгдөг. Энэ нь бас Монгол Улс даяар нийтэд ил тод байж байдаг журам. Оролцсон компаниудтай шалгарсан оролцогчийн мэдээлэл нь ил тодоор байршчихсан байдаг. Тэгээд 5 хоногийн хугацаанд “Г Г Г” ын бүх мэдээллийг нээлттэй. Тэр хасагдсан 3 оролцогчид нээлттэй танилцуулсан байгаа. Тэр үүднээс “Э ж” компани нь ажлын 5 хоногт багтаад Сангийн яам дээр гомдол гаргасан байгаа. Гомдол гаргагч “Хх” компани гомдол гомдол гаргах хугацаандаа амжиж гаргаагүй байгаа. Тэрний дагуу шийдсэн шийдвэрийг би бас уншиж танилцуулъя. Сангийн яамны гомдол хянасан тухай 2026 оны 4 сарын 23-ны өдрийн албан бичиг байгаа. Нэхэмжлэгчийн тавьсан асуултуудыг Сангийн яам дээр шийдсэн байдлаар би уншиж танилцуулъя. Үүн дээр “Э ж” компани нь “Г г г”компанийн тендерийг хянан үзсэн сангийн яамны шийдвэр гэж байгаа. Захиалагч анх зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийг өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг өөрчилж, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй, өрсөлдөөнийг хязгаарлаж, давуу байдал олгосон байдлаар зохион байгуулсан хуулийн гэдэг нь худалдан авах ажиллагаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх асуудлаар тендер шалгаруулалтын нээлт хийхээс өмнө 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчид мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй гэдэг Сангийн яамны шийдвэр дээр өгүүлбэр нь ороод ирсэн. Тэгэхээр энэ “Э ж” гэдэг компани яг эдгээр байгууллага шиг өрсөлдөөнийг хязгаарлаад байна гэдэг гомдлыг Сангийн яаманд гаргасан боловч Сангийн яам энийг шийдэх хугацаандаа шийдээгүй байна гэдэг ийм дүгнэлтийг гаргасан байгаа. Хоёрдугаарт нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1.1-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан тухайн инженерийн ажилласан жилийг шалгахдаа нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia системээс лавлагааг татаж ирүүлнэ гэж тус тус заасан байна гэж байгаа юм. Энэ нь манай тендерийн баримт бичигт E-mongolia лавлагааг ирүүлэх ёстой гэж заасан байгаа юм. “Г г г”ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б-ийг санал болгохдоо төрийн үйлчилгээний цахим системээс авсан ирэх оны 8 сараас энэ оны 2 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг ирүүлсэн байгаа гэдгийг нь энэ дээр бичсэн байна. Гуравдугаарт тендерийн өгөгдлийн хүснэгтийг 19.1.2-т оролцогч өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ гэсэн байна. Энэ дээр “Г Г Г”с авсан сумдын ариутгах татуургын шугам сүлжээний ажил, багц 2 Говь-Алтай аймаг дахь аймаг Бугат сум ус хангамж, ариутгах татуургын ажлыг энэ маягтад заасны дагуу санал болгосон байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн байна. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх туршлага дээр заагаагүй байх тул “Г г г”тендерийн ижил төстэй гэрээний мэдээллийн маягт болон ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй маягтыг ирүүлээгүй гэдэг нь шаардлага хангахгүй байх үндэслэлгүй юм гээд энэ нь шаардлага хангаж байна гэдгийг зааж өгсөн байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1.1-д ажил гүйцэтгэх хүний нөөц барилгын инженер 1, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер 1, халаалт, агаар сэлгэлтийн инженер 1, ус хангамж, ариутгах татуургын инженер 1, цахилгааны инженер 1, холбоо дохиолол, мэдээллийн инженер 1, ажиллах хүч 15 байх гэж заасан байна. Энэ нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д оролцогчийн үндсэн ажилтан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх 5 дугаар бүлэгт заасан маягт, зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Оролцогчийн үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулж шалгана. Ажил гүйцэтгэх нийт хүний нөөцийн 80-аас дээш хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна гэж тус тус тендерийн баримт бичигт заасан байна. Иймд худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахад “Г г г”ХХК нь нийт 20 мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд инженер Б, ХАБ Б, агаар салхилалтын О, ус, ус хангамж, ариутгах татуургын Х, цахилгааны инженер Б, холбоо дохиоллын инженер О, туслах ажилтан Г, Г, Б, Ж, М, М, Б, Б, Г, Г, М, Т, П нар байна. 5.2 дээр худалдан авах ажиллагааны цахим системд татагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд “Г г г”нь тендерт санал болгосон холбоо дохиоллын инженер О нь 2026 оны 1, 2, 3 дугаар сард Төрийн үйлчилгээний цахим зохицуулалтын газарт даатгуулагчийн төлөгчийн 01010010001 код, үндсэн ажилтан гэрээрээ костод даатгуулагчийн төрлийн 40001 кодоо үндсэн ажлаар гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул О нь захиалагч байгууллагын хэлтсийн даргаар ажилладаггүй юм байна гэдгийг энэ дээр тодорхой тусгаад өгчихсөн байгаа. 5.2-т нь худалдан авах ажиллагааны цахим системд татагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд халаалт, агаар сэлгэлтийн инженер О, Ж Г-д компани, С и ө-д, ус хангамж, ариутгах татуургын инженер Х нь Ундарга Алтай компанид, В констракшн компанид, дулаан прожект компанид цахилгааны инженер Б, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбоо дохиоллын инженер О, Г К ХХК-д Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт туслах Б Ж Г-д тус тус даатгалын шимтгэл төлдгийг Сангийн яамнаас тогтоогоод өгсөн байна. Тендер шалгаруулалтын баримт бичигт ер нь тендер шалгаруулалтыг зарлахдаа ер нь бүх юмыг тодорхой заагаад, цар хүрээг нь ч гэсэн тусгаж өгдөг. Сангийн яам дээр бас тусгаж өгсөн байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөвшөөрөл ирүүлэхийг шаардаагүй байх тул энэ гомдол үндэслэлгүй байна гэдэг ийм шийдвэр гаргасан байгаа. Сангийн яамнаас хуулийн 59.10.2-т заасан заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан ийм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр тендер хянан үзэх гэдэг бол энэ өгөгдлийн хүснэгт заасан заалт тус бүрээр нь л шаардлагыг нь хангаж байна уу, хангахгүй байна уу? Энийг хийх үйлдлийг хэлж байгаа. Үнэлэх үйлдэл гэдэг бол нэгэнт шаардлага хангачихсан бол нөгөө үнийн санал дээрээ өндөр үнэтэй байна уу, бага үнэтэй байна уу, тэр нь дээрээ дотоодын давуу өрхийг яаж тооцох вэ, хийсвэрээр яаж үнэ бууруулах вэ гэдэг зөвхөн энэ арифметик үнийн тооцоолол дээр хийдэг үйлдлийг үнэлэх ажиллагаа гэж байгаа юм. Ийм учраас Сангийн яамнаас хянан үзэх ажиллагааг үнэлэх ажиллагаатай давхардуулан хийхийг дахиж даалгасан учраас үнэлгээний хороо дахин хуралдсан байгаа. Үнэлгээний хороо нийтдээ тендер шалгаруулалт зохион байгуулснаас хойш 3 удаа хуралдсан байгаа. Эхнийх дээр нь тендерийн баримт бичгийг боловсруулсан үнэлгээний хорооны хурал хийсэн байгаа. Дараагийн удаад тендерийн нээлт хийхэд 4 компани оролцсон байгаа. 4 компанийн материалыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийсэн байгаа. Дараад нь Сангийн яамны шийдвэр гарсны дараа дахиад хянан үзэх, үнэлэх ажиллагааг “Э ж”компанийн гаргасан гомдол үндэслээд хийсэн байгаа. “Э ж”компани яагаад гомдол гаргасан бэ? гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн ажилтнаас 2 буюу түүнээс дээш компанид төлж болдоггүй гэдэг нь нийгмийн даатгалын хуулийн зохицуулалттай байдаг. Тэгэхээр өнөөдөр Батнайрамдалыг худалдан авах ажиллагааны газар дээр үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлчихсөн байхад шүүхийн байгууллагад ч юм уу өөр төрийн байгууллагад үндсэн ажилтнаар нийгмийн даатгалыг төлж болохгүй гэсэн тийм хуулийн зохицуулалт байдаг учраас энийг “Э ж”гэдэг компани хангаагүй байна. Энэ хуулийн заалтыг зөрчсөн учраас энэ “Э ж”-ийн компанийн гомдол үндэслэлгүй байна гэдэг байдлаар Сангийн яамны шийдвэрийг шийдэж өгсөн байгаа. Үүний дагуу гомдол гаргагч этгээдийн гомдлын дагуу бид нар хянан үзэх ажиллагаа, үнэлэх ажиллагааг хийж, энэ үнэлгээний хорооны хурлын гишүүдийг хуралдуулж шийдвэрийг гаргах ёстой. Үүнийхээ дагуу шийдвэрээ гаргаж дахиж хүргүүлсэн байгаа. Мөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан яриад байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан яадаг вэ гэхээр тусгай зөвшөөрөл авахад 2.1, 6.1, 6.2, 6.3, 6.4, 4.3, 4.4 гэдэг юм уу энэ заалт бүрийг хангасан инженерүүд байдаг. Инженерүүд нь байгаад ажилласан жилийн туршлагатай нийт мэргэжилтэн ажилчид нь байж тусгай зөвшөөрлийг олгодог байгаа. Тэгэхээр тендерт бид нар яадаг вэ гэхээр энэ ажлыг хийхэд хүний нөөц хэрэгтэй. Гол нь юу нь чухал вэ гэхээр энэ ажлыг энэ төсөвт хугацаанд нь энэ төсвийн цар хүрээнд нь дуусах хугацаа нь туслах ажилчид маш олноор байх ёстой юм байна. Өнөөдөр Говь-Алтай аймагт туслах ажилчид гэдэг маш өндөр үнэтэй, зар тавиад олддоггүй. Тийм учраас 15-аас дээш хүмүүс байж энэ ажлыг маш хурдтай нугалах юм байна. Хурдтай хийх юм байна. Тийм учраас энийг нь харж байж ажиллах хүчийг нь хэлэлцэж оруулж тавьж өгье гэдэг байдлаар үнэлгээний хороо шийдсэн байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх тусгай зөвшөөрлийг хангаад байгаа. Тэгсэн мөртлөө тусгай зөвшөөрлийн шаардлага нь хангахгүй байна гэдэг шаардлага бас асуудалтай байгаа юм. Яадаг вэ гэхээр түншлэлийн гэрээ байгуулсан. Түншлэлийн гэрээ нь иргэний харилцаа болно. Тэгэхээр 4.3, 4.4 дэх гаднын шугам сүлжээний ажлыг компаниар гүйцэтгүүлэх гээд гэрээгээ хийгээд ороод ирсэн. Энэ нь би энэ гадна шугам сүлжээг хийнэ, энэ төсвөөс нь ийм ийм ажлыг нь ингээд салгаад ингэж хийнэ гээд тодорхой тусгаад оруулж ирэх ёстой. Энийгээ бид нар тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгаа дээр маш тодорхой тусгачихсан байдаг. Тендерийн баримт бичгийг харахаар эхлээд зааварчилгаа нь өгч байдаг. 7 дугаар хэсэг дээр түншлэл болон туслан гүйцэтгүүлэх гэрээ гээд гэрээгээ яаж хийх юм? тендерт ирүүлэх түншлэлийн гэрээ туслан гүйцэтгүүлэх гэрээнд хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангана, хоёрдугаарт туслан гүйцэтгүүлэх гэрээ нь 6.4-д заасныг зөрчсөн бол захиалагч, туслан гүйцэтгүүлэх гэрээ, туслан гүйцэтгэгчид холбогдох баримт бичгийг тендерт хянан үзэхэд харгалзаж үзэхгүй. Түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохыг зөвшөөрсөн болохыг түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгч цахим системээр баталгаажуулсан байна. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 7.3-д заасан гадаадын этгээд түншлэлийн гишүүн эсвэл туслан гүйцэтгэгчээр ороход хамаарахгүй. Мөн түншлэлийн гишүүн туслан гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад бүртгэгдсэн хугацаа дуусгавар болоогүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзнэ. 7.6 нь 7.1-д заасан гэрээнд түншлэлийн гишүүн түншлэлийн туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүрэг гэж байгаа юм, тоо хэмжээ гэж байгаа юм гэх мэт үнийн дүнгийн хамт тодорхойлж тусгасан байна гэж байгаа юм. Тэгэхээр гүйцэтгэх ажил үүрэг нь нөгөө тусгай зөвшөөрлөөр түншлээд байна. Гадна салбар шугам сүлжээний ийм ийм хэсэгт энэ энийг энэ зураг дээр ингэж хийнэ. Дараа нь нөгөө тоо хэмжээ ийм төсөвт өртгөөр. Түншлэл гэдэг чинь нийт 25-аас дээш хувийг үнийн дүнг нь хангаж байгаа бол түншлэл болж байгаа. ...Энэ түншлэлийн гэрээ чинь энэ тусгай зөвшөөрөлтэйгөө уялдах ёстой юм. Тийм учраас энэ тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахгүй байгаа тал дээр бид нар тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн баримт бичгээ, энэ захиалагчийн баталсан ажлын тоо хэмжээ, зураг төсвөө ингэж олон нийтэд нийтлээгүй байсан бол бид нар энийгээ нуучихлаа гэж бодох байсан. Үүнийг ил тод нээлттэй байршуулчихаад тендерээ цахим системээр зарлачихаад Монгол Улс даяар хэн ч орох боломжтой болгочихоод байгаа асуудал. Дараагийнх нь Батчимэг гэдэг хүний тухайд төрийн байгууллагын ажилтан. Тэгээд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгааны инженерээр нэг хэлтсийн дарга хийдэг хүн юм. Хөдөлмөрийн тухай хуулиар нийт 7 хоногийн 40 цагт нь Багануур дүүрэгт ажиллаж байгаа. Зөвхөн ээлжийн амралтаар өөр газар ажиллаж болох боломжтой хүнийг энэ худалдан авах ажиллагааны газрын зарлаж байгаа тендер дээр энэ зун ажиллуулна гээд зөвшөөрөл авч, “Г Г Г”той харьцуулаад байгаа юм. “Г г г”дээр байдаг хүмүүс нь Говь-Алтай аймагт байгаад байгаа юм. Хоёрдугаарт тэр “Г г г”дээр байгаа хүмүүст ямар зөвшөөрөл олгосон бэ гэхээр Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ийм дугаартай ийм нэртэй зарласан тендерт ажиллуулахад зөвшөөрч байна гэсэн тийм утгатай зөвшөөрөл ирсэн. Тэгэхээр Б-т зөвшөөрөл олгосон гэх албан бичигт хаана яаж ажиллуулах, аль байгууллагад яг ямар тендерт орохыг нь зөвшөөрөөд байгаа юм, тэр нь тодорхойгүй байдаг. Ийм учраас энэ 2 үндэслэлээр татгалзсан” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд А.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмгөөлөгч нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлнэ. Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжинэ” гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Буянзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Захиргааны ерөнхий хууль дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагчийг тодорхой татах боломжит хугацааг тусгай ажиллагааны маргаан дээр хангалттай шүүхийн зүгээс өгсөн байгаа. Тэгээд ч бид нар мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргахтай холбоотой шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж оролцсон. Яагаад гэхээр манай гэрээ байгуулагдчихсан бүхэл бүтэн ажил эхэлчихсэн байдаг. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх гэрч асуулгахтай холбоотойгоор өнөөдөр буюу 7 сарын 21-ний өдөр хүртэл шүүх хуралдаан явдаг. Төсвийн тухай хуулиараа 2026 ондоо хийж гүйцэтгэх гэж заасан байдаг. Тэр ажилчид болон техник хэрэгсэл бүх юм хүчин чадлаараа гүйцэтгэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлох ёстой. Яг ямар эрх, хууль бус актын улмаас ямар эрх зөрчигдөж байгааг тодорхой заах ёстой. Тэр бол нэхэмжлэгчийн өөрийнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх үүргийн асуудал. Өөрөөр хэлбэл захиалагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Үнэлгээний хороо бие даасан, хараат бусаар шийдвэрээ гаргачихсан хуулийн 50 дугаар зүйлд Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна. Тэгээд өнөөдөр энэ худалдан авах ажиллагааны мэдэгдлийг хүчингүй гээд үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ. Дахин даалгая гээд байгаа юм. Энэ үнэлгээний хороо бол хариуцагч хийхгүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энийг хэлэхээс өөр сонголтгүй болж байгаа юм. Энэ чинь захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх ашиг хөндөгдсөн этгээдийн маргааныг шийдвэрлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны акт буюу шалгаруулсан, шалгаруулаагүй гэдэг шийдвэрийг гаргасан этгээд нь үнэлгээний хороо. Тэгээд энэ хүн үнэлгээний хороондоо анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй оруулсан байна гээд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага эсвэл илт хууль бус байна гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах ёсгүй. Тендерийн хууль дээр заачихсан байгаа. Тэгш оролцох боломжтой байна, өрсөлдөх тэгш боломжоор хангана гэж заачихсан. Өрсөлдөх тэгш боломжоор хангасан, түншлэл биш дангаараа оролцоод үндсэн шаардлагыг хангаад энэ том барилга байгууламжийн ажил дээр шалгарч байгаа компанийг л та нар зөрччихлөө гэдэг. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дээрээс нь үнэлгээний хорооны гишүүдийг хариуцагчаар татаагүй, үнэлгээний хорооны гишүүд нь хариуцагчаар орж ирээгүй, үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа хүчин төгөлдөр байдаг. Энэ шийдвэр гаргалаа гээд танайх ямар шаардлага хангах вэ? Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1 дээр тодорхой заасан байгаа. Ажил гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсруулах, суурилуулах зорилгоор материал технологийг хослуулан ажил гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг ажил гэж заасан байдаг. Үндсэн хариуцагчаар буюу захиргааны актыг гаргасан үнэлгээний хорооны гишүүд нь хариуцагчаар татагдаагүй байхад тэдгээрийг хараат бусаар яаж үнэлсэн талаас өмнөөс нь үнэлэх боломжгүй. Гэхдээ хавтаст хэргийн нотлох баримтын хүрээнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4 дээр заасан байгаа. Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ нотлох баримт гарахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн хуралдааны 30 дугаар тогтоол байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэрэг. Нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн юмыг шаардаад байна. Үнэлгээний хорооны дарга Э чинь тэгээд байна, тэгээд танайх тийм материал ирчихээд танай дээр ийм юм явчихсан гэж байна. Тендер зарлахаас өмнө энэ тендерт орно гэдгээ мэдээд Багануураас зөвшөөрөл аваад ирчихсэн. Тендерт орсон 4 компанийг бүгдийг нь энэ мэдэгдлийг хүчингүй болгуулаад дахиад үнэлэх юм уу, мөн Сангийн яаман дээр гомдлоо гаргахдаа ялгаагүй “Э ж” ХХК манай эрх ашиг хөндөгдсөн байна гээд гомдол гаргасан байна. Гомдлыг хуулийн 59.3 дээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүний хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дээр бүр тодорхой заачихсан байгаа. 59.3 дээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна. Мэдээж энэ төсөвт өртөг өндөртэй дээр тендерийн баталгааг гаргаж өгнө гэтэл нөгөө хавсралт нотлох баримтаа гаргаагүй, хуульд заасны дагуу ажлын 5 хоног дотроо гомдлоо гаргаагүй, үндэслэл бүхий гомдол гаргаагүй. Гэтэл гэрээний дагуу хөрөнгө мөнгөө гаргаад төсвийн ажлыг хуульд заасан хугацаанд эхлүүлээд өөрийн хөрөнгөөрөө зээл аваад ажиллах хүчнүүд нь ажиллаж байна. Өнөөдөр энэ ажлыг цогцоор нь, дангаараа тусгай зөвшөөрөлтэй компани ажлаа гүйцэтгээд яваад байхад эдгээрийг гүйцэтгэж болохгүй, ерөөсөө манайхыг шалгаруул гэдэг зүйл хэлээд байна. Өрсөлдөх тэгш боломжтой, бүх материал тендерийн дагуу ирсэн байна. 02 сарын 09-нд ямар тендерт орохоо мэдэхгүйгээр ямар ч байсан Говь-Алтайд зарласан бүх тендерт ордог юм чинь гээд Б гэдэг ажилтан дээр урьдчилаад нэг зөвшөөрөл авчихсан. Тендер шалгаруулалт гэдэг чинь зарлаж байгаа нэр кодтой, цахимд нийтлэх, нээх он, сар, өдөртэй байдаг юм. Тэгээд тухайн ажилд зориулагдаж л зөвшөөрлийг тухай бүрд нь аваад явна. Хэрвээ өнөөдрийн маргаан дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танайх манайтай гэрээ байгуулаад яах юм. Танайх зүгээр манай гүйцэтгэгч учраас гүйцэтгэгч тэр гэрээнд заасан ажлаа гүйцэтгэх тендер шалгаруулалтын баримт бичиг дээр зөвшөөрөл ав, үндсэн зөвшөөрөл ав гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол нь түншлэлийн гэрээн дээрээ заах ёстой. Манайх энэ түншлэлийн компани нь яг энэ техник, энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэнэ. Энэ талаар Тендерийн тухай хуулийн 6.3 дээр түншлэлийн гишүүд дараах шаардлагыг хангасан байна 6.3.1 дээр гэрээний үүрэг гүйцэтгэж бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг хариуцлагыг заасан байх. Гэтэл санхүүжилтийг 40-өөс дээш хувийг нь хангана гэдэг ийм ерөнхий гэрээ байгуулчихаад яг энэ тусгай зөвшөөрлийн хүрээндээ түншлэлийн гишүүн нь яаж байгаа юм бэ, толгойлох компани нь яаж байгаа юм бэ гэдэг талаараа гэрээндээ тусгаагүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т захиргааны акт гээд тодорхой заасан. Захиргааны акт дээр үнэлгээний хорооны шийдвэр нь өөрөө гадагш чиглэсэн болон шалгаруулах болон шалгаруулахгүйтэй холбоотойгоор бие даасан, хараат бусаар үнэлгээний хороо шийдвэрээ гаргачихсан байгаа. Хэрвээ хууль бус эрх зүйн зөрчилтэй гэвэл тэр нотлох баримт дээрээ үндэслээд 37.6-д заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт л яриад байдаг. Яг адилхан тендерт оролцож байгаа 2, аль аль нь энэ том тендерт ажлын 15 хоногоос дээш хугацаанд шаардлагатай бүхий л нөөц бололцоогоо дайчлаад оролцож байгаа юм. Энэ нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдчихье, хэн нэгнийг хүлээн авчихъя гэдэг биш. Хуульдаа тендерт оролцогчдод зааварчилгаа, жишээ бичиг баримтын дагуу оролцсон байгаа. Тийм болохоор өмгөөлөгчийн зүгээс асуулт асуудаг нь захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын үйл ажиллагааны шийдвэрийг заавал баталгаажиж, хавтаст хэргийн нотлох баримт дээр авагдсан байх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйл дээр шүүхэд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх гэж байгаа. 60.4 дээр захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Тэгэхээр гэрээтэй холбоотой асуудалд бол энэ хэрэг маргаан дээр хамааралгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай эрх ашиг буюу ноцтой зөрчигдөх гээд байгаа нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс манай эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5. ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот мэдэгдлээр “Х х”ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж тендер шалгаруулалтад “Г г г”ХХК-д 3,818,981,331 /гурван тэрбум найман зуун арван найман сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар:
5.1.Тендер шалгаруулах зааварчилгаа (ТШЗ)-ны 17.4-т Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны: ...БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, БА-4.4 Дулааны гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт... гэх тусгай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардана гэж заажээ.
5.2.Нэхэмжлэгч “Хх”ХХК-ийн түншлэгч “Б К Б констракшн” ХХК-д Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн БУ17-71/24 дугаар тусгай зөвшөөрлөөр олгосон БА-2.1, БА-2.2, БА-3.3, БА-3.4, БА-7.1 заалтын дагуу нэмэлтээр БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 заалтын дагуу тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгосон байна.
5.3.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай тушаалаар батлагдсан хавсралтын 1.2-т барилга байгууламж, угсралт, өргөтгөл, шинэчлэх үйл ажиллагааны хүрээнд 3.2.1.Бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэх ажил гээд хүснэгтэд БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гэж, 3.2.2. Дунд, Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гээд БА-3.1-БА-3.6-д хамаарагдах заалт нь БА-4.1-БА-4.6-р заалттай адил буюу өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна гээд хүснэгтэд БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, БА-4.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэж тус тус заажээ.
5.4.Нэхэмжлэгч “Хх”ХХК-иас ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б К Б констракшн” ХХК-тай хамтран оролцох түншлэлийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай гэрээг байгуулж, хамтран оролцсон.
5.5.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно, 6.2-т Түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 20 хувиас дээш байна, 6.3-т Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ, 6.3.1-т гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх, 6.3.2-т худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх гэж тус тус хуульчилсан.
5.6. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн 7-д Түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн гэрээ, 7.1-т тендер ирүүлэх түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгүүлэх гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна, 7.6-д ТШЗ-ны 7.1-д заасан гэрээнд түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүрэг (тоо хэмжээ гэх мэт)-ийг үнийн дүнгийн хамт тодорхойлж, тусгасан байна гэж заасан.
5.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компани БА-4.3, БА-4.4 тусгай зөвшөөрөл байхгүй тул “Б К Б констракш” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж, тендерт хамтран оролцсон, түншлэгч компанийн тусгай зөвшөөрөлд БА-4.3, БА-4.4 гэж бичигдээгүй ч гэсэн тус компанийн тусгай зөвшөөрөлд үг үсгээрээ бичигдсэн (БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, БА-3.4 дулааны гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил) байгааг тушаалыг нь сайн санахгүй байна гэхдээ дүйцүүлж үздэг. Тэгэхээр манай компанид байхгүй тусгай зөвшөөрөл түншлэгч компанид байгаа, ...манай 2 компанийн түншлэлийн гэрээ бол тендер шалгаруулалтын баримт бичгийн 7-д заасан шаардлагыг хангасан, хариуцагчийн яриад байгаа хуулийн 6-д заасан шаардлагыг хангах шаардлагагүй, тендер шалгаруулалтынхаа баримт бичгийг дагаж хийгдсэн гэрээ учраас шаардлага хангасан гэрээ гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.8. Учир нь түншлэгч “Б К Б констракш” ХХК нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай тушаалаар батлагдсан хавсралтын 3.2.2.-т ...БА-3.1-БА-3.6-д хамаарагдах заалт нь БА-4.1-БА-4.6-р заалттай адил өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна гэж заасанд хамаарах буюу БА-3.4 тусгай зөвшөөрлийг БА-4.4 дэх заалттай адилтгаж тусгай зөвшөөрөлтэй, харин БА-2.2 тусгай зөвшөөрлийг БА-4.3-р заалттай адилтгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл БА-4.3-р заалтаар тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
5.9. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ, 6.3.1.гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх; 6.3.2. худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх гэж түншлэлийн гэрээнд тавигдах ерөнхий шаардлагыг хуульчилсан.
5.10. Нэхэмжлэгч “Хх”ХХК-ийн “Б К Б констракшн” ХХК-тай хамтран оролцох түншлэлийн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай гэрээ нь тендер шалгаруулах баримт бичгийн 7, хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан шаардлагыг хангаагүй буюу түншлэгч компаниуд гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заагаагүй буюу хуульд заасан ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.
5.11. Тендер шалгаруулах зааварчилгааны 19.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөц шаардана гээд хүснэгтэд цахилгааны инженер 1 гэж заасны дагуу “Хх”ХХК-иас цахилгааны инженерээр Л.Б” ийн материалыг тендерийн материалд хавсаргасныг Л.Б” нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 01001 үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлдөг, тухайн байгууллагаас ажиллуулах зөвшөөрөл ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан.
5.12. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-д Энэ хуулийн 6.1.1-д заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна, 7.5.1.үндсэн ажлын цагаасаа бусад цагт Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан, Тайлбар: “үндсэн ажил” гэж хэд хэдэн ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллах тохиолдолд долоо хоногийн ажлын цагийн ихэнхийг зарцуулж байгаа, эсхүл ажлын цагийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй бол цаг хугацааны хувьд эхэлж гэрээ байгуулсан ажил, албан тушаалыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний дагуу хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаа ажилтан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй, 57.2-т Дараах тохиолдолд ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна: 57.2.1.ажилтан үндсэн ажил олгогчтой энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан; 57.2.2.үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол гэж тус тус хуульчилсан.
5.13. Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/114 дугаартай албан бичгээр Л.Б” т хандан Зөвшөөрөл олгох тухай албан бичгийг хүргүүлжээ.
5.14. Дээрх албан бичгээр цахилгааны инженер Л.Б” ийг Говь-Алтай аймагт барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “Хх”ХХК-ийн цахилгааны инженерээр гэрээний дагуу давхар ажил эрхлэх нь одоо эрхэлж буй Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарын хангах үйл ажиллагаа хариуцсан үндсэн ажил үүрэгтэй шууд өрсөлдөөгүй, давхацсан ажил, үйлчилгээ эрхлээгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд тус тус зааснаар зөвшөөрлийг олгожээ.
5.15. Цахилгааны инженер Л.Б” нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үндсэн ажилтан, “Хх”ХХК-нд гэрээгээр ажилладаг нь нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...манай компанид зөвлөх инженерээр 2013 оноос хойш ажиллаж байгаа... гэх тайлбараар нотлогдсон боловч 01/114 тоот албан бичгээр аймгийн ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Хх”ХХК-ийн ажилтнаар ажиллахаар материал хүргүүлснийг үндсэн ажил олгогчид мэдэгдсэн эсэх, үндсэн ажил олгогчоос тус тендерт Л.Б” ийг ажиллахыг зөвшөөрсөн эсэх нь нотлогдохгүй байна.
5.16. Мөн тендер шалгаруулалтын товч агуулгыг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахдаа тус тендер шалгаруулалтын үнэлгээний хороо байгуулагдсан огноо, дугаар 2026.02.25, А/102, тендер шалгаруулалтын баримт бичгийн огноо 2026.03.05-ны өдөр, цахим системд зарлал нийтлэгдсэн огноо 2026.03.05, тендер хүлээн авах эцсийн хугацаа 2026.03.26, тендерийг нээх огноо 2026.03.26, 10 цаг 05 минут гэж тусгасан бөгөөд тухайн тендерийг зарлагдахыг урьдчилан мэдэх боломжгүй байхад Л.Б” ийн үндсэн ажил олгогч 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий тендерт ажиллуулах зөвшөөрлийг олгох боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
5.17. Маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгч “Хх”ХХК болон “Б К Б констракшн” ХХК-ийн түншлэлийн гэрээ байгуулж, хамтран оролцсон тендрийн тендер шалгаруулах баримт бичгийн 7, ТШЗ-ны 17.4-т зааснаар шаардсан тусгай зөвшөөрөлгүй, цахилгааны инженер Л.Б” ийн үндсэн ажил олгогч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тендерт ажиллуулах зөвшөөрлийг ирүүлээгүй гэх үндэслэлүүдээр татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй ба тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.3.-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах., 28.2. дахь хэсэгт Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж, 50 дугаар зүйлийн 50.2.3-т захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж тус тус зааснаар хариу хүргүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 дугаартай албан бичиг хууль зүйн үндэслэлтэй байна.
6. ШШГЕГ/20260101002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааны шатанд ... үнэлгээний хороо 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, тендер /Говь-Алтай, Есөнбулаг сум/ ШШГЕГ/20260101002 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээ хийх, үнэлгээний хорооны зөвлөмж, тайлан, дүгнэлтийг гаргах тухай хуралдахдаа үнэлгээний хороонд иргэдийн төлөөллөөс томилогдсон Б.Дыг оролцуулаагүй, ирц хүрэлцээгүй байхад хурлыг явуулсан, Б.Дын гарын үсгийг хуурамчаар зурсан, ...Говь-Алтай аймагт БА-4.3, БА-4.4-р тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр, гуравхан компанийн нэг нь “Г г г”ХХК, үнэлгээний хорооны дарга Э гэдэг хүн өөрөө үнэлгээний хороондоо шалгаруулах хүн байж өөрийнхөө инженер Г.Хг усан хангамжийн инженерээ санал болгосон, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгч Э гэдэг хүн холбооны инженер цахим хөгжлийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь цахим хөгжлийн холбооны дарга О гэдэг хүнийг бас холбооны инженерээр санал болгочихсон. Эдгээрийг үндэслээд манайх хууль бус тендер байна гэж шүүхэд гомдол гаргасан, ...тендерийн баримт бичиг дээр М.Б гэдэг хүнийг санал болгосон, гэрээ хийснийхээ дагалдах материал үе шатныхаа ажлын хуваарь дээр Б гэх хүнийг дахин оруулж ирсэн ч одоо ажил гүйцэтгэж байгаа инженер нь А гэх хүн байгаа, ... Тендерт орохдоо буцаагаад дахиад тендер гүйцэтгэх гэрээгээ хийгээд гэрээнийхээ үндсэн дээр үе шатынхаа ажлынхаа хуваарь дээр ерөнхий инженер М.Б гэсэн хүнийг дахиад оруулаад ирсэн байгаа. Энэ нь илт худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байна гэж,
6.2. Хариуцагч шүүх хуралдааны шатанд ... аймгийн Засаг даргын захирамж гарч 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулсан, ... даргаар Говь-Алтай аймагт удирдах албан тушаал хашиж байгаа Ундарга Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Э.Эыг Үнэлгээний хорооны даргаар томилсон байгаа. Гишүүнд нь З.Ж буюу аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнийг оруулсан байгаа. Нарийн бичгээр нь Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Н, хөндлөнгийн төлөөллөөс иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулдаг. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс оролцуулж мөн иргэний төлөөллөөс оролцуулж хараат бус байдлуудыг нэмэгдүүлэн Үнэлгээний хороог байгуулдаг, ... Тендер шалгаруулалтын баримт бичгийн тухайд тендер шалгаруулалтын баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулна. Баримт бичгийг боловсруулахтай холбогдох хууль тогтоомжуудыг бүгдийг нь үндэслэнэ. Барилгын тусгай зөвшөөрлийг үндэслэхдээ барилгын тусгай зөвшөөрөл олгох ерөнхий шаардлага дээр ямар ямар заалтууд байна? төсөвт өртгийн ажлын тоо хэмжээ, цар хүрээ, тэр хийгдэх ажлуудтай нь уялдуулж ямар тусгай зөвшөөрөл, яг юуг тавих вэ гэдгээ үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар ингэж шийдэж тендерийн баримт бичигтээ тусгадаг байгаа. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтүүдийг боловсруулсан байдаг, ... Цахим системд нийтлэх эрхийг Худалдан авах ажиллагааны газраас өгдөг. Энэ тендерийн баримт бичиг, хурлын тэмдэглэлтэйгээ уялдуулан боловсруулагдаад цахим системд ажлын 15 хоногоос доошгүй хугацаанд нийтлэгдэхээр ингэж боловсруулагддаг. Цахим системд нийтэлсний дараа шударга өрсөлдөөнийг хянах, монополын эсрэг газар гомдол гаргах эрх нь Монгол Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх оролцогч компаниудад нээлттэй байдаг. Энэ 15 хоногийн хугацаанд монополын эсрэг гомдол гаргахдаа өнөөдрийн энэ ярьж байгаа тусгай зөвшөөрлийн заалт ч юм уу, энэ 15-аас доошгүй хүний үндсэн ажилтан байна гэнэ үү, энэ заалтууд үнэхээр өрсөлдөөнийг хязгаарлаж байна уу, хязгаарлахгүй байна уу? Энэ утгуудыг монополын эсрэг газар гомдол гаргаад тэрийг нь хуулийн хугацаанд Монополын эсрэг газар гомдлын түр тендерийг зогсоож байгаад шийддэг ийм хуулийн зохицуулалттай, ... тендер нээхэд 4 компани орсон, ... хасагдсан 3 оролцогчид нээлттэй танилцуулсан байгаа. Тэр үүднээс “Э ж”компани нь ажлын 5 хоногт багтаад Сангийн яам дээр гомдол гаргасан байгаа. Гомдол гаргагч “Хх”компани гомдол гаргах хугацаандаа амжиж гаргаагүй байгаа, Сангийн яамны гомдол хянасан тухай 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг байдаг, ...энэ албан бичгээр гомдол гаргагч “Э ж”ХХК-ийн гаргасан гомдлыг л хянасан тэрнээс “Хх”ХХК-тай холбоотой асуудалд дүгнэлт өгөөгүй, хуульд дахин үнэлэхдээ тендерт оролцсон бүх компанийн материалыг харьцуулах ёстой гэсэн заалт байхгүй учраас тус албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлэхдээ гомдол гаргагч компани болон тендерт шалгарсан 2 компанийн хооронд л дахин үнэлгээ хийж, шалгаруулсан гэж,
6.3. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны шатанд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн, ... манайхыг илт хууль бус, илт худал мэдээллийг ирүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан, ... манай компани нь тендер шалгаруулалтад хуульд заасан шаардлагыг ханган оролцож, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэрээ байгуулах эрх авсан. Эрх бүхий байгууллага гэдэг нь тухайн газрын худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага буюу хариуцагчаар орж байгаа этгээд байгаа. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагуудаа Э Ж-ийн гаргасан гомдлыг дурдаж байгаа. Хэрэв тэгэх юм бол Э Ж гэдэг нь энэ хэргийн оролцогч бол биш, ... манайх гэрээгээ байгуулаад иргэний журмаар гэрээний харилцаа үүсээд явж байгаа. Ийм учраас энэ гэрээ хэрвээ зогссон тохиолдолд манайд асар их хэмжээний хохирол учрах гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж тус тус маргасан.
6.4. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/102 дугаартай захирамжаар Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх УТ2601200382 төслийн кодтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
6.5. Тус үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулж, техникийн тодорхойлолт хэлэлцэж, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар бүхий хурлын тэмдэглэлийг үйлдсэн. Тус тэмдэглэлд ...гишүүн 2-с БА-4.3, БА-4.4... тусгай зөвшөөрөл шаардъя, гишүүд ... хүний нөөцийн мэдээлэл... туслах ажилтан 15-с багагүй /үндсэн ажилтан байх/, ...гишүүн 5: гишүүд 100 хувийн саналаар тендер шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар цахим системд нийтлэхээр шийдвэрлэв, шийдвэрлэсэн нь: шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын урилгыг цахим системд нийтлэхээр шийдвэрлэв гээд үнэлгээний хорооны дарга, гишүүд, тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулж,
6.6. 2026 оны 4 дүгээр сарын 03-ны 14 цаг 30 минутад 80 хувийн ирцтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ ШШГЕГ/20260101002 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээ хийх, үнэлгээний хорооны зөвлөмж, тайлан, дүгнэлтийг гаргах тухай хуралдаж, 78 дугаартай тэмдэглэл хөтлөгдөж, үнэлгээний хорооны дарга, гишүүд, тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулж,
6.7. 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3893 дугаартай албан бичгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин хянан үзэх, үнэлэх, үнэлгээний хорооны зөвлөмж дүгнэлтийг гаргуулах тухай хуралдсан бөгөөд тухайн хурлаар сангийн яаманд гомдол гаргасан “Э ж” ХХК болон гуравдагч этгээд “Г г г” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалд үндэслэн дахин хянан үзэж, 136 дугаартай тэмдэглэл хөтлөгдөж, үнэлгээний хорооны дарга, гишүүд, тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6.8. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно, 51.8-д үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 4.10-т үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гишүүн зөвлөмжийг бичгээр гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор танилцаж, хуулийн 51.8-д зааснаар баталгаажуулна гэж тус тус заасан.
6.9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ ШШГЕГ/20260101002 төсөл арга (тендер нээх өдөр) хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээ хийх, үнэлгээний хорооны зөвлөмж, тайлан, дүгнэлтийг гаргах үнэлгээний хорооны гишүүдийн ирц 80 хувьтай буюу гишүүн Б.Д оролцоогүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... Би 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй. Учир нь миний бие БНХАУ-д хувийн ажлаар явж байхад тус тендер нээгдэж хурал нь болж “Г г г”ХХК шалгарсан байсан. Тухайн үед би байгаагүй учир гарын үсэг зураагүй. ...Би 2026 оны 4 дүгээр 03-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж дээр хэзээ нөхөж гарын үсэг зурснаа санахгүй байна... гэх мэдүүлгийг өгсөн, гэрч нь тухайн мэдүүлэгтээ гарын үсгээ нөхөж зурсанаа үгүйсгээгүй, хэзээ нөхөж зурснаа санахгүй байгаа талаар мэдүүлсэн байна.
6.10. Дээрх хууль, журмын зохицуулалт, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд 78 дугаартай тэмдэглэл, зөвлөмж гарсан үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гишүүний гарын үсгийг хуурамчаар зурсан, БА-4.3, БА-4.4-р тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г г г”ХХК-д зориулсан тендер байсан гэх нэхэмжлэгч талаас маргасныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6.11. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.4.Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.2-т Захиалагч түүний томилсон үнэлгээний хороо хуулийн 52 дугаар зүйлд заасан үүргийг хүлээх ба худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, журам, аргачлал, зааврыг дагаж мөрдөнө гэж тус тус хуульчилсан.
6.12. Аймгийн Засаг даргын А/102 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны даргаар “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга ажилтай Б.Э-ыг томилж, Б.Э нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газарт хандан ...манай байгууллагын ерөнхий инженер Г.Х нь “Г г г” ХХК-д ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг болно. Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байрны барилгын ус хангамж ариутгах татуургын системийн угсралт засварын ажилд ерөнхий инженерээр ажиллахад татгалзах зүйлгүй болно... гэх зөвшөөрлийг олгосон байна.
6.13. “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий инженер Г.Х “Г г г”ХХК-ийн ажилтнаар тендер шалгаруулалтад орох болсноо үндсэн ажил олгогч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй, 57.2-т Дараах тохиолдолд ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна: 57.2.1.ажилтан үндсэн ажил олгогчтой энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан; 57.2.2.үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол гэж заасны дагуу мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авсан, өөрөөр хэлбэл Г.Х-г тодорхойлж, зөвшөөрлийг олгосон албан бичгийг үнэлгээний хорооны даргаар томилогдсон Б.Эыг тендерт ажилтнаа санал болгож оруулсан, шалгаруулалтад нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэнтэй адилтган буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
6.14. Маргаан бүхий тендерт оролцсон “Э ж”ХХК-иас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж аймгийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичиг, тендерт шалгарсан “Г г г”ХХК-ийн тендерт ирүүлсэн материал хуульд нийцээгүй, ажилчдын 80 хувь нь үндсэн ажилтан биш гэх мэт үндэслэлүүдийг дурдаж гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/3893 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байдаг.
6.15. Хэдийгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох сангийн яамны гомдлыг хянасан тухай 03/3893 албан бичиг нь нэхэмжлэгчтэй холбоогүй, нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор материалыг хянаагүй болов ч нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд “Г г г” ХХК-ийн ажиллах хүч, захиалагч анх зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг өөрчилж, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй өрсөлдөөнийг хязгаарлаж давуу байдал олгосон байдлаар зохион байгуулсан гэх маргааны үйл баримтын талаарх дүгнэлтийг албан бичгийн…II.Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г г г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ гээд 1, 2, 3, 4, 5, 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудаар гомдлыг үндэслэлгүй болох талаар дүгнэлт хийсэн учир шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3.1, 17 дугаар зүйлийн 17.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.4, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.4.2, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Хх”ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 319 тоот мэдэгдлээр “Х х”ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтад “Г г г”ХХК-д 3,818,981,331 /гурван тэрбум найман зуун арван найман сая есөн зуун наян нэгэн мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, ШШГЕГ/202601010002 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан 581mb, 702mb багтаамж бүхий 2 ширхэг сидиг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭНХЦЭЦЭГ