| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00472/И |
| Дугаар | 306/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00384
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00384 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ................. ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Э-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,122,195.51 төгрөг, зээлийн хүү 253,861.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,078.34 төгрөг, нийт 7,382,135.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь 2024 оны 09 сарын 05-ны өдөр .......... ЗГ-R0015351.. дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хуримтлагдсан үндсэн зээл 7,122,195.51 төгрөг, зээлийн хүү 253,861.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,078.34 төгрөг, нийт 7,382,135.14 төгрөгийг Б.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Э 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ......... ХК-аас 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалин барьцаалж зээл авсан. Зээлээ цаг тухай бүрт нь төлөлт хийдэг байсан. 2025 оны 05 сараас 2025 онны 10 сар хүртэл компани түр зогсолт хийсэн шалтгаанаар төлөлтөө хийж чадахгүй байсан. 2025 оны 10 сарын 15-ны өдрөөс ажил эхэлсэн тул одоо үлдэгдэл 7,382,135.14 төгрөгийг төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Б.Э-д холбогдуулан үндсэн зээл 7,122,195.51 төгрөг, зээлийн хүү 253,861.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,078.34 төгрөг, нийт 7,382,135.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,064 төгрөгийн тавин хувь болох 66,532 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 66,532 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66,532 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 7,122,195.51 төгрөг, зээлийн хүү 253,861.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,078.34 төгрөг, нийт 7,382,135.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,064 төгрөгийн тавин хувь болох 66,532 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 66,532 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66,532 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН