| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00486/И |
| Дугаар | 306/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00386
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00386 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ........................ ХК -ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ......... зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 19,255,636.64 төгрөг, нотариатын зардалд 54,000 төгрөг, нийт 19,309,636.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... ББСБ ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ........... овоггой ............... нь ..............ББСБ ХК-ийн............ аппликейшнийг ашиглаж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр .................. зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг.
Үүний дагуу зээлдэгч Х.А нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 09 удаагийн хүсэлтээр 12,740,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд:
2024 оны 01 сарын 05-ны өдөр 300.000 төгрөг;
2024 оны 01 сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг;
2024 оны 01 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг;
2024 оны 01 сарын 07-ны өдөр 3,500,000 төгрөг;
2024 оны 01 сарын 14-ний өдөр 100,000 төгрөг;
2024 оны 01 сарын 28-ны одөр 360,000 төгрөг;
2024 оны 02 сарын 03-ны өдөр 400,000 төгрөг;
2024 оны 02 сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөг;
2024 оны 02 сарын 27-ны одөр 340,000 төгрөгийг тус тус авсан байна.
Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар ............-ийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,346,110 төгрөг, зээлийн хүү 1,413,890 төгрөг, нийт 2,760,000 төгрөг төлсөн байна.
Зээлийн гэрээний 3.5.1.1.(а)-д Зээлдэгч нь өөрийн ашиглаж буй ............ зээлийг Эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, Эргэн төлөх хуваарьт заасан дунгээр тухай бүр эргүүлэн төлнө , 3.5.4-д Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана , 5.2.1 -т Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буй зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй.
2025 оны 09-р сарын 23-ны өдрийн байдлаар FLEXI зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,393,890 төгрөг, зээлийн хүү 7,861746.64 төгрөг, нийт 19,255,636.64 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Иймд хариуцагч .............. овогтой ............тай байгуулсан ........ зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 19,255,636.64 төгрөг, нотариатын зардалд 54,000 төгрөг, нийт 19,309,636.64 /арван есөн сая гурван зуун есөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг жаран дөрвөн/ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Х.А миний бие ............ ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 19,309,636.64 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул тухайн асуудлыг хялбаршуулж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Х.А-д холбогдуулан ........... зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 19,255,636.64 төгрөг, нотариатын зардалд 54,000 төгрөг, нийт 19,309,636.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,498 төгрөгийн тавин хувь болох 127,249 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 127,249 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,249 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ ББСБ ХК -ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ....... зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 19,255,636.64 төгрөг, нотариатын зардалд 54,000 төгрөг, нийт 19,309,636.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,498 төгрөгийн тавин хувь болох 127,249 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 127,249 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,249 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................ ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН