| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00497/И |
| Дугаар | 306/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00387
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00387 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ................ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.Ө-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2279625 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 498,270.20 төгрөг, зээлийн хүү 167,746.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,705.32 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 680,721.94 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2279625 тоот ............. үйлчилгээний гэрээг байгуулж, 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ............... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрх ашиглах, нхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2279625 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 498,270.20 төгрөг, зээлийн хүү 167,746.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,705.32 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 680,721.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ:
............ ББСБ ХХК-ийг нэхэмжлэлтэй хариуцагч Р.Ө нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Р.Ө-ээс 2279625 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 498,270.20 төгрөг, зээлийн хүү 167,746.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,705.32 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 680,721.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Р.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 680,721.94 төгрөгийг төлж барагдуулсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,887.32 төгрөгийн тавин хувь болох 10,442.16 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,442.16 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,442.16 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ............... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2279625 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 498,270.20 төгрөг, зээлийн хүү 167,746.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,705.32 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 680,721.94 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ө нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,887.32 төгрөгийн тавин хувь болох 10,442.16 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,442.16 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,442.16 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН