2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2025/01044

 

2025                10           17                                      193/ШШ2025/01044

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, , , , од оршин суух, ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,966,254.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,966,254.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б. нь *******-ийн нэхэмжилсэн 11,966,254.32 төгрөгийг 6 хувааж төлж барагдуулна. Уг төлбөрөө 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2,966,254 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрлийг хүлээн зөвшөөрсөн ба зохигч хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 11,966,254.32 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 11,966,254.32 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 6 хувааж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2,966,254 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж   206,410 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 103,205 төгрөгийг улсын төсвөөс, 103,205 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,966,254.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 11,966,254.32 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2,966,254 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,410 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 103,205 төгрөгийг улсын төсвөөс, 103,205 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

  

 ШҮҮГЧ                              З.ГАНЧИМЭГ