2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/01074

 

 

 

2025 10 21

193/ШШ2025/01074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******од оршин суух,*******гийн *******,

Хамтран нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******од оршин суух, ******* овогт *******ийн /РД: /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,,,ныод оршин суух, овогтын,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 07 тоотод байрлах, ХХК / РД: / нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот,,,нд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05/08, 05/09, 05/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Жавзансүрэн,

Нэхэмжлэгч Ц.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

/Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөлөгч О нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул эзгүйд шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 тоот шийдвэрээр ХХК-иас 637,100,197.16 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй бол миний өмчлөлийн улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг дэх дуудлага худалдаанд борлуулах ажиллагааг хийсэн. Гэтэл хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар бууруулж үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах учиртай бөгөөд хууль зөрчсөн бол хүчингүй болгох нь хууль ёс, шударга ёсонд нийцэх юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ юм. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж, уг хуульд нийцэж явагдах учиртай. Хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон эсэх, хуульд нийцсэн эсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа этгээд хяналт тавих үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээ хуулийн хүрээнд бодитой тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн зүйл байхгүй, үнэлгээг тогтоосон ямар нэгэн шийдвэр, баримт бичгийг албан ёсоор гардуулсан зүйл байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон талаар надад мэдэгдээгүй ба миний бие 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очихдоо мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна.

Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай, ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 1-3 тал/

Нэхэмжлэгч Л.******* 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн: Миний бие улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар бүлэг, 62 дугаар зүйлийн 62.1, 62.5-д хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс өөрийн хөрөнгийг худалдан борлуулах эсхүл төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулахаар тус тус хуульчилсан. Үнэлгээний талаар гомдол гаргаж шүүх шийдээгүй байхад нэхэмжлэгчийн өмчийг зах зээлд хаана ч байхгүй хямд үнээр үнэлж түүнийхээ 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 152-153 тал/

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч албадан дуудлага худалдаа явагдах учиртай атал хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.5-д заасныг ноцтой зөрчиж үнэлгээний талаар гомдол гаргаад нэхэмжлэгчийн өмчийг одоогийн зах зээлд хаана ч байхгүй хямд үнээр үнэлж, албадан дуудлага худалдааг явуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/16 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоот орон сууцыг,

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б байрны 5 тоот орон сууцыг тус тус худалдан борлуулахаар дээрх тогтоолд заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д түдгэлзүүлэхээр заасан атал ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг маргаж буй үнийн дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь дээрх заалтыг зөрчиж байхын зэрэгцээ энэ тогтоолыг үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах ба цаашид дахин дээрх үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаа явагдах үндэс суурийг бий болгоод байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 тал/

2024 оны 08 дугаар сарын 07-ний өдөр нэхэмжлэгч Л.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие тус шүүхэд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 104/ШЗ2023/01439 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Номингийн 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдан борлуулахаар заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр, захирамжийг эс биелүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэх зарчмыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 67-68 тал/

2. Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 тоот шийдвэрээр ХХК-иас 637,100,197.16 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэрээс харвал шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй бол миний өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2202003973 дугаартай, 2-40 мянгат гудамжныод байрлах 17м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг үл хөдлөх хөрөнгийг нэг дэх дуудлага худалдаанд борлуулах ажиллагааг хийсэн. Гэтэл хотын төвд 150,000,000-160,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 140,000,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Уг үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ юм. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж, уг хуульд нийцэж явагдах учиртай. Хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон эсэх, хуульд нийцсэн эсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа этгээд хяналт тавих үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээ хуулийн хүрээнд бодитой тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэрийг надад мэдэгдээгүй. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очихдоо мэдсэн.

Улсын бүртгэлийн Y-2202003973 дугаартай, ныод байрлах 17мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / 1дүгээр хавтаст хэргийн 48-50 тал/

Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн тус шүүхэд Чингэлтэй дүүргийн, дугаар 40 мянгатын 26 дугар байр 1 өрөө орон сууцыг 140 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Үнэлгээтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх маргаж буй үнийн дүнгээр албадан дуудлага худалдааг явуулж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг дэх 4/17 болон хоёр дахь 7/13 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү. /1 дүгээр хавтаст хэргийн 222 тал/

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2023 оны 02 сард 140 сая төгрөгөөр үнэлснээс хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байх ба энэ үед байсан орон сууцны үнэ өдгөө 3 дахин өссөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчллтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Миний бие дээрх заалтын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/1710 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн болно.

Иймд миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ 2 жилийн өмнөх үеэс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу өссөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүййлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн, 2-40 мянгатын 1 өрөө орон сууцанд дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ. / 3 дугаар хавтаст хэргийн 165 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сард Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар анх гаргаж байсан. үед ажилладаг байхдаа орон сууцны гэрээ хийж, урьдчилгаа өгөөд 3 жил цалингүй ажиллах нөхцөлөөр авч байсан. Банкны барьцаанд тавихад 3 жил ажилласны дараа аваад өгнө гэхээр нь хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгийн үнэлгээг гаргаж байх үед би төрөөд удаагүй байсан. Л.******* захирал болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд хэдээр байраа үнэлж байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэхэд 140,000,000 төгрөг гээд хэлчихгүй юу гэсэн. Яг ямар учиртай байр үнэлээд, ямар процесс болсныг мэдээгүй. Тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлсэн ч дуудлага худалдаанд орохдоо 50 хувиар буураад, байрны үнэ бага байсан. Байрны үнэлгээ миний хэлсэн үнэ биш, Л.******* захирлын санал байсан. 2023 оноос хойш байрны үнэлгээ дор хаяж 2 дахин өссөн. Нэмэлтээр нотлох баримтыг өмнөх шүүх хуралдаанд өгсөн. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч төлбөр мөнгөн дээрээ тохиролцоогүй. Дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлага гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин ямар нэгэн тайлбар ирээгүй гэв.

3. Нэхэмжлэгч ХХК 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр ХХК-иас 641,384,049 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20 дугаар гудамж 04 тоотод байрлах 573 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2207002754 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

3277 мкв талбай бүхий газрын хамт үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн гэх боловч энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Гэнэт нэг өдөр шийдвэр гүйцэтгэгч над руу утсаар холбогдож таны үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний байгууллага 938,996,796 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн материалтай ирж танилц гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу очиход шийдвэр гүйцэтгэгч надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж нэг хувийг өгсөн. Миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нийт 1,7 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бөгөөд манай зэргэлдээ хоосон газар зарах үнэ 800,000,000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг маш багаар буюу 938,996,796 төгрөгөөр үнэлсэн нь ямар ч зах зээлийн судалгаагүй, үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 1-2 тал/

3.Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн анхны үнэлгээнээс одоогийн үнэлгээ хэд дахин өөр болсон учраас хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаар шийдвэрийн дагуу ХХК-аас 647,197,016 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,483,852 төгрөгийг гаргуулах, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Л.*******ын өмчлөлийн болон ХХК, Ц.Жавзансүрэн, Ч. нарын хамтран өмчлөлийн 8-н үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Дараах үл хөдлөх хөрөнгүүд дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үнэлгээг тогтоосон. *******т байрлах 3 хөрөнгө дээр талууд харилцан тохиролцож чадаагүй учраас хөндлөнгийн шинжээч буюу Дамно ХХК-ийг томилж үнэлгээний тайлангийн дагуу 938,996,796 төгрөгөөр 3 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн. Бусад хөрөнгүүд болон Ц.Жавзансүрэнгийн Улаанбаатар дахь хөрөнгүүдийг харилцан тохиролцож тогтоосон байдаг. Талуудад үнэлгээний тайланг танилцуулахад 2023 оны 04 дүгээр сараас эхлэн шүүхэд хандаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхийг дамжиж яваад Налайх дүүргийн шүүх рүү шилжсэн. Тухайн үед манай шийдвэр гүйцэтгэгч Ц.Жавзансүрэнгийн гараар бичиж өгсөн 140,000,000 төгрөгөөр үнэлж байна гэх гар бичмэл, Л.*******ын гараараа бичиж өгсөн 140,000,000 төгрөгөөр үнэлж байна гэх тэмдэглэлээр баталгаажуулсан. Байр хэний өмчлөл вэ гэхэд байр миний өмчлөлийнх, танай байр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгааг мэдэж байгаа юу гэхэд мэдэж байгаа, тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож үнийн саналаа өгсөн нь Л.*******ын хэлснээр хэлсэн, би мэдээгүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Манайхаас үнэлгээний дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, талуудад дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байдаг. Хууль болон хугацааг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна гэв

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн,, 1 өрөө орон сууцны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах

Нэхэмжлэгч ХХК, хамтран нэхэмжлэгч Ч. нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргасан байна.

7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг дэх дуудлага худалдаанд борлуулах ажиллагааг хийсэн. Гэтэл 2 дахь дуудлага худалдаанд 50 хувиар бууруулж үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад хөрөнгийн үнэлгээг надад мэдэгдээгүй, үнэлгээг тогтоосон ямар нэгэн шийдвэр, баримт бичгийг албан ёсоор гардуулаагүй. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очихдоо үнэлгээний талаар мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ,

/нэмэгдүүлсэн шаардлага/ Шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн өмчийг зах зээлд хаана ч байхгүй хямд үнээр үнэлж түүнийхээ 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү,

/нэмэгдүүлсэн шаардлага/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/16 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоот орон сууцыг,

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б байрны 5 тоот орон сууцыг тус тус худалдан борлуулахаар дээрх тогтоолд заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д түдгэлзүүлэхээр заасан атал ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг маргаж буй үнийн дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь дээрх заалтыг зөрчиж байхын зэрэгцээ энэ тогтоолыг үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах ба цаашид дахин дээрх үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаа явагдах үндэс суурийг бий болгоод байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү,

/нэмэгдүүлсэн шаардлага/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Номингийн 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 7/1 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдан борлуулахаар заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр, захирамжийг эс биелүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүийн шийдвэр заавал биелэх зарчмыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Чингэлтэй дүүргийн, дугаар 40 мянгатын 26 дугар байр 1 өрөө орон сууцыг 140 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Үнэлгээтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх маргаж буй үнийн дүнгээр албадан дуудлага худалдааг явуулж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг дэх 4/17 болон хоёр дахь 7/13 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа өөрчилж дахин үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхийг даалгуулах шаардлагаа дэмжсэн.

Хөрөнгийн үнэлгээг гаргаж байх үед би төрөөд удаагүй байсан. Л.******* захирал болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд байраа хэдээр үнэлж байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэхэд 140,000,000 төгрөг гээд хэлчихгүй юу гэсэн. Яг ямар учиртай байр үнэлээд, ямар процесс болсныг мэдээгүй. Тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлсэн ч дуудлага худалдаанд орохдоо 50 хувиар буураад, байрны үнэ бага байсан. Байрны үнэлгээ миний хэлсэн үнэ биш, Л.******* захирлын санал байсан. 2023 оноос хойш байрны үнэлгээ дор хаяж 2 дахин өссөн гэж тайлбарлаж байна.

9.Нэхэмжлэгч ХХК, хамтран нэхэмжлэгч Ч. нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20 дугаар гудамж 04 тоотод байрлах 573 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2207002754 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

3277мкв талбай бүхий газрын хамт үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн гэх боловч энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний байгууллага 938,996,796 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нийт 1,7 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бөгөөд манай зэргэлдээ хоосон газар зарах үнэ 800,000,000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг маш багаар буюу 938,996,796 төгрөгөөр үнэлсэн нь ямар ч зах зээлийн судалгаагүй, үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

9. Хамтран нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж, Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна. Учир нь үл хөдлөх хөрөнгийн анхны үнэлгээнээс одоогийн үнэлгээ хэд дахин өндөр болсон гэж тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

10. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Худалдаа хөгжлийн банк ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

12.Нэхэмжлэгч Л.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

12.1. Нэхэмжлэгч Л.******* улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дугаар хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХК-иас 637,100,197.16 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2207002754 дугаартай, *******, 7 дугаар хороо, Өвөршандын 20-04 тоотод байрлах, 573 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Л.*******, Ч. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай, ******* 7 дугаар хороо Өвөршандын 20-11 тоотод байрлах, 552 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Л.*******ын эзэмшлийн гэрчилгээний 0347730 дугаартай, нэгж талбарын 18668297393297 дугаартай Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай, 3277 м.кв талбай бүхий газар,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дугаар хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2206059195 дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 27-31 тал/

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШЗ2021/01366 дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 104/ГХ2021/00233 дугаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсаар / 1 дүгээр хавтаст хэргийн 26, 32 тал/ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах /1 дүгээр хавтаст хэргийн 33-44 тал/ ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу явуулсан нь хуульд нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.

Төлбөр төлөгч Л.******* улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дугаар хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр,

улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр,

ХХК-ийн өмчлөлийн, Л.*******ын 100 хувь эзэмшлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр үнэлж байна гэж үнэлгээг бичгээр гаргаж өгсөн байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 21-23 тал/

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь өмчлөгч нарын зүгээс үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн саналын дагуу албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахыг зөвшөөрсөн хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 45 тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч, төлбөр авагчийн харилцан тохиролцсон үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлжээ.

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Л.*******т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгүүдийн өөрийнх нь үнэлсэн үнэлгээгээр үнэлсэн талаар мэдэгдэлийг хүргүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдэж тэмдэглэлд Л.******* гарын үсэг зурсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл хөтөлнө. 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргаж болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хөрөнгөө үнэлсэн үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлсэн байхад энэ үнэлгээг зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхгүй. Харин талууд үнэлгээний хувьд тохиролцоогүй бол хөрөнгийг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байсан боловч ийм нөхцөл байдал үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.*******ын Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.2. Нэхэмжлэгч Л.******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05/08, 05/09, 05/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэгдүүлсэн байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 152-153, 208-209 тал/

Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч албадан дуудлага худалдаа явагдах учиртай атал хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.5-д заасныг ноцтой зөрчиж үнэлгээний талаар гомдол гаргаад нэхэмжлэгчийн өмчийг одоогийн зах зээлд хаана ч байхгүй хямд үнээр үнэлж, албадан дуудлага худалдааг явуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/16 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоот орон сууцыг,

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б байрны 5 тоот орон сууцыг тус тус худалдан борлуулахаар дээрх тогтоолд заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д түдгэлзүүлэхээр заасан атал ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг маргаж буй үнийн дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь дээрх заалтыг зөрчиж байхын зэрэгцээ энэ тогтоолыг үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах ба цаашид дахин дээрх үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаа явагдах үндэс суурийг бий болгоод байна гэж нэхэмжлэлдээ шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан / 1 дүгээр хавтаст хэргийн 1-3 тал/, шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр уг нэхэмжлэлд Шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж / 1 дүгээр хавтаст хэргийн 9 тал/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаартай Шүүгчийн захирамжаар Л.*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэрэгт шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 тал/

2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 104/ШЗ2023/02296 дугаартай Шүүгчийн захирамжаар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2023/01439 дугаартай Шүүгчийн захирамжид улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-220105445 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж 22б байрны 39 тоотод байрлах 34,44 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээтэй холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэсэгчлэн түдгэлзүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр хөрөнгүүдэд дуудлага худалдааг явуулсан гэж тайлбарласан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор ХХК-н захирал Л.*******ын өмчлөлийн төлбөрт хураагдсан ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд дуудлага худалдаа явуулахаар тогтоожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулах талаар Л.*******т мэдэгдэж, мэдэгдэл гардуулж тэмдэглэл үйлджээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор ХХК-н захирал Л.*******ын өмчлөлийн төлбөрт хураагдсан ХХК-ийн өмчлөлийн Y-2204035166 дугаартай ******* 25 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, ******* 22 дугаар хороо 15 дугаар хороолол 92б дугаар байрны 5 тоотод байрлах, 39,88 мкв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд талуудын тохиролцсон үнийн 70 хувиар тогтоон дуудлага худалдаа явуулсан нь хуульд нийцсэн.

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 5/08 , 5/09, 5/11 дугаар тогтоолоор 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байна.

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах дуудлага худалдаа явуулах 5/08 , 5/09, 5/11 дугаар тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4-т заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 -т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. 44.4.-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уг ажиллагаа явагдсан байна.

Иймд Л.*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05/08, 05/09, 05/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.3. Нэхэмжлэгч Л.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Номингийн 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдан борлуулахаар заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр, захирамжийг эс биелүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шүүхэд гомдол гаргаагүй тул шүүхээс уг ажиллагааг түдгэлзүүлээгүй.

Мөн нэхэмжлэгч Л.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах болон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 69.35 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагатай хэрэг тус шүүхийн өөр шүүгчид хэрэг нь хянагдаж байгаа талаар дурдаж нэгтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Б.Бээжин татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр ХХК-иас 641,384,049 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20 дугаар гудамж 04 тоотод байрлах 573 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2207002754 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

3277мкв талбай бүхий газрын хамт үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн гэх боловч энэ тухай баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Гэнэт нэг өдөр шийдвэр гүйцэтгэгч над руу утсаар холбогдож таны үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний байгууллага 938,996,796 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн материалтай ирж танилц гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу очиход шийдвэр гүйцэтгэгч надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж нэг хувийг өгсөн. Миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нийт 1,7 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бөгөөд манай зэргэлдээ хоосон газар зарах үнэ 800,000,000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг маш багаар буюу 938,996,796 төгрөгөөр үнэлсэн нь ямар ч зах зээлийн судалгаагүй, үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

ХХК нь ганц гишүүнтэй, үүсгэн байгуулагч Л.******* болохыг нотолсон ХХК дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хавсаргасан байна. / 2 дугаар хавтаст хэрэг 7- 9 тал/

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХК-иас 637,100,197.16 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2207002754 дугаартай, *******, 7 дугаар хороо, Өвөршандын 20-04 тоотод байрлах, 573 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Л.*******, Ч. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай, ******* 7 дугаар хороо Өвөршандын 20-11 тоотод байрлах, 552 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Л.*******ын эзэмшлийн гэрчилгээний 0347730 дугаартай, нэгж талбарын 18668297393297 дугаартай Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай, 3277 м.кв талбай бүхий газар,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дугаар хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

Л.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2206059195 дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 412 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 72-78 дугаар тал/

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШЗ2021/01366 дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 104/ГХ2021/00233 дугаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад талууд тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчээр томилж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20 дугаар гудамж 04 тоотод байрлах 573 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2207002754 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 472,788,816 төгрөгөөр,

Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 225,348,480 төгрөгөөр,

3277мкв талбай бүхий газрыг 240,859,500 төгрөгөөр нийт 938,996,796 төгрөгөөр үнэлсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 84-100 дугаар тал/

Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Уг хөрөнгийн үнэлгээг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.*******т 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэлийг 36 хуудас хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамт гардуулж, Ч.д хамт мэдэглэхийг даалгаж, ХХК-ий захирал Л.******* 2023.03.23 гэж мэдэгдэлд Л.******* нь гарын үсэг огноог бичсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулсан байна. / 2 дугаар хавтаст хэргийн 106 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ХХК шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Хамтран нэхэмжлэгчээр Ч. оролцох хүсэлтээ шүүхэд гаргаж шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран нэхэмжлэгчээр Ч.ыг татсан байна. /3 дугаар хавтаст хэргийн 210-211 тал/

Иймд нэхэмжлэгч ХХК, Ч. нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Улаанбаатар хот ныныод байрлах 17мкв талбайтай 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХК-иас 637,100,197.16 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2202003973 дугаартай, 2 дугаар 40 иянгат гудамжныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШЗ2021/01366 дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 104/ГХ2021/00233 дугаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудаст / 1 дүгээр хавтаст хэргийн 26, 32 тал/ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах /1 дүгээр хавтаст хэргийн 33-44 тал/ ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.

Ц.Жавзансүрэн нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлж байгааг бичгээр гаргаж өгсөн мөн Л.******* уг орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаараа бичгээр мэдэгдсэн байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 67-68 тал/

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь өмчлөгч нарын зүгээс үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн саналын дагуу албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахыг зөвшөөрсөн хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Төлбөр төлөгч, төлбөр авагчийн харилцан тохиролцсон үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэлээр мэдэгдэж, мэдэгдэлд Ц.Жавзансүрэн гарын үсгээ зурсан байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хөрөнгөө үнэлсэн үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлсэн байхад энэ үнэлгээг зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхгүй.

Харин талууд үнэлгээний хувьд тохиролцоогүй бол хөрөнгийг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Нхэмжлэгч Ц.Жавзансүрэн нь Л.******* захирал болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд байраа хэдээр үнэлж байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэхэд 140,000,000 төгрөг гээд хэлчихгүй юу гэсэн. Яг ямар учиртай байр үнэлээд, ямар процесс болсныг мэдээгүй. Байрны үнэлгээ миний хэлсэн үнэ биш, Л.******* захирлын санал байсан гэж тайлбар гаргаж байх боловч өөрийн гараар орон сууцаа үнэлж бичиж өгсөн баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнгийн өмчлөлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.1.Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх үнэлгээтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх маргаж буй үл хөдлөх хөрөнгөнд албадан дуудлага худалдааг явуулж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг дэх 4/17 болон хоёр дахь 7/1 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн энэ шаардлагаа өөрчилсэн. Учир нь дээрх албадан дуудлага худалда явуулах тогтоолыг хариуцагчаас хүчингүй болгосон гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн байна. Үүнд: Миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ 2 жилийн өмнөх үеэс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу өссөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүййлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн, 2-40 мянгатын 1 өрөө орон сууцанд дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, шүүх хуралдаанд дэмжсэн.

Шаардлагын үндэслэлээ миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2 жилийн өмнөх үеэс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орж өссөн байх тул уг орон сууцанд дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хамаарахгүй.

Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэн нь өөрийн өмчлөлийн Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг 192,336,800 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарны 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн байна. /4 дүгээр хавтаст хэргийн 21-39 тал/

Шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд харин шинээр ажиллагаа хийхийг даалгах боломжгүй. Учир нь шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хөрөнгийг дахин үнэлгээ хийхийг даалгах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах, илүү төлөгдсөн бол буцаан олгох тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.*******ын 280,800 төгрөгийг, ХХК-ийн төлсөн 70200 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнгийн төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, 140,400 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнд буцаан олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч О нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын улсын бүртгэлийн Y-220400318 дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 1 дугаар хороолол 92б байрны 5 тоотод байрлах, 39.88 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Y-2201054456 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 22б байрны 39 тоотод байрлах, 34.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2204035166 дугаартай, *******, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 92 дугаар байрны 38 тоотод байрлах 41,85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/16, 4/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05/08, 05/09, 05/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч ХХК-ий т холбогдуулан гаргасан Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өвөршанд 20 дугаар гудамж 04 тоотод байрлах 573 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2207002754 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Хамтран нэхэмжлэгч Ч.ын Улаанбаатар хот Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд 20 дугаар гудамж 11 тоотод байрлах 552 мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2207000889 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

3277мкв талбай бүхий газрын хамт 938,996,796 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Y- 2202003973 дугаартай, ныныод байрлах , 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, уг үл хөрөнгийг дахин үнэлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Л.*******ын 280,800 төгрөгийг, ХХК-ийн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнгийн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, 140,400 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Жавзансүрэнд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА