Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 85

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ч.Энхжаргал,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

            Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Ганболдын Насанбатад холбогдох эрүүгийн 1826000000076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэрээд овгийн Г. Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүрэн” дээр 55-63 УБР улсын дугаартай хар өнгийн “Тоёото Истима” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч А.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Ховд аймгийн “Манхан” сумын эрүүл мэндийн төвийн түүхт “80” жилийн ой болж байгаатай холбогдуулан манай ажлын хамт олон Улаанбаатар хотод 7 хоног ажиллаад 2017 оны 04 дүгээр сарын 10-ны орой 17-18 цагийн үед Улаанбаатар хотоос буцсан. Би буцах замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай жолооч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би машиныг жолоодсон. Би Улаанбаатар хотод хэд хоног амарсан нойр алдаагүй байсан. Осол болсон газраас 100 км-ын цаана би 30 минут унтсан.  Тухайн үед зорчигч Г.Х бид 2 юм яриад явж байсан. Тэгээд нэг мэдэхэд гүүрний хашлага тулаад ирсэн байсан. Тэгээд гүүрний хашлагыг мөргөсөн. Өөрийн буруутай үйлдлээс болж хүмүүсийн эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа харамсан гэм буруугаа хүлээж байна. Иймд улсын яллагч болон шүүгч та бүхнээс тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Цаашдаа замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль дүрмийг мөрдөж явахаа илэрхийлж байна...” гэв.

Хохирогч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16-17 цагийн орчимд ажлын хамт олны хамт Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 55-63 УБР улсын дугаартай хар өнгийн “Тоёото Истима” маркийн авто машинтай гарсан. Машин дотор наймуулаа байсан. Замаараа Оргил төвөөр орж хоолонд орчихоод шууд замдаа гарцгаасан. Би машины арын суудал дээр суугаад унтсан. Замдаа сэрээгүй. Нэг мэдсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын эмнэлгийн гадаа сууж байсан. Миний зүүн талын гар хөдөлж болохгүй байсан. Нарийнтээл сумын эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээд Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэхээр аймгийн төвд ирсэн. Тэгээд толгойдоо оёдол тавиулж зүүн гараа гипсдүүлсэн.  ... Манай эмч Г.Н жолоодож явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч С.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 цаг 50 минутын үед осолд орсон хүмүүс ирсэн талаар эмнэлэгээс ярьсан. Намайг ирэхэд 6 том хүн 2 хүүхэд ирсэн байсан. Би үзлэг хийхэд жолооч гэх эрэгтэй хүний бие маш хүнд даралт буурсан, ухаангүй балартсан духнаас толгойн орой хүртэл, ясандаа тултал хуйх нь ярагдсан байсан. Цус тогтоох, алдсан шингэн нөхөх, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээ хийсэн. Дараагийн хүн нь Х-н баруун талын болон тааз хэсгээр өвдсөн зовиуртай байсан. Я гэх хүн хамрын гол хэсгээр хугарал, хавдартай, өвчин эмзэглэлтэй, ар нуруу орчмоор зовиуртай байсан. М гэх 9 настай хүүхэд хацар, эрүүнд бага зэргийн зовиуртай байсан. Б гэх 1 нас 7 сартай хүүхэд уйлагнасан, бөөлжсөн зовиуртай байсан. Д гэх хүн хэвлийгээр өвдөнө, амьсгаа авахад өвдөнө гэсэн зовиуртай байсан. Ц гэх хүн ар цээжээр хүчтэй өвдөлттэй байсан. Б гэх хүний зүүн гар хугарсан байсан. ... Харин жолоочийн биеийн байдал харьцангүй гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ч.Я-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай ажлын Г.Н жолоо бариад Д.Ц, Х, Б, 2 жоохон хүүхэдтэй наймуулаа гарсан. Ингээд замдаа шөнө

Гэрч Э.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумаас Улаанбаатар хот руу “Манхан” эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн ажлаар номны эх хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. ... Өвөрхангай өнгөрөөд унтчихсан байсан. Осол болох үед бол яг юу болсныг мэдэхгүй, тас няс хийгээд явчихсан. Босоод харахад машин гүүр мөргөчихсөн байсан. Тэгээд бид нар машинаас буугаад замын ундаанд дайгдаж Нарийнтээл суманд ирсэн. ... Г.Н архи уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

бэлтгэл, нутгийн зөвлөл, өмнө нь ажиллаж байсан эмнэлгийн ажилчидтай уулзалт зохион байгуулах зорилготой явсан. Уг ажлаа амжуулаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16-17 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг руугаа буцаж гарсан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг “Шаргын гүүрний” хашлага мөргөөд зогссон. Тухайн үед би сэрүүн явсан. Миний урд талд дарга Г.Н жолоо бариад хажууд нь Х хүүхдээ тэврээд сууж явсан. Тэр хоорондоо ажлын талаар юм яриад явж байсан. Тэр хоёрыг юм яриад явахаар нь ямар ч байсан энэ хоёр нойрмоглоогүй юм байна, жолоочийн хажуу талын хүн сэрүүн байна, нэг нэгнийгээ хараад явах боломжтой юм байна гэж бодоод 1, 2 минут болсон үгүй юу нэг мэдэхнээ юм пэс пас хийгээд явчихсан. Тухайн үед би автомашин юм мөргөсөн гэж ойлгоогүй, араас юм ирээд хүчтэй мөргөчихөвүү, аль эсвэл урд юм буудчихавуу л гэж бодсон. ... Автомашины хаалга онгойхгүй ноцолдож ноцолдож Н өөрийнхөө хаалгыг онгойлгоод, тэгээд нөгөө хүмүүсийг буулгаад би өөрөө хоёр дахь эгнээний жолоочийн хажуу талын арын суудал дээр сууж явсан хүн чинь Х-н дээгүүр гараад автомашины салоны дээр тэгнэгдээд хөл ард дарагдсан байсан. Жолоочийн арын 3 дахь суудал дээр сууж явсан Б миний суудал руу толгойгоороо шууд эгц орчихсон байсан. Нөгөөдүүл Б яасан бэ гээд орилоод байсан. Би хажууд байсан Б-г босоочээ, зүгээр үү гээд гараа явуулсан чинь миний гар нил цус болсон. Тэгээд Б-г өндийлгөсөн чинь толгой нь нил цус болсон байсан. Тэгсэн тэд нар замд явж байсан автомашиныг зогсоогоод бид нарыг суулгаад Нарийнтээл сумын эмнэлэгт очиж тусламж аваад, нөгөө биднийг хүргэж өгсөн автомашин буцаж Н-г бидний ачаа тээштэй авчирч өгсөн. ... Г.Н болон бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Харин жолооч Б-г найз нар нь гаргаж өгсөн гээд халамцуу байсан. Тийм учраас Б-г бага зэрэг согтуу байна гээд дарга Н жолоо барьсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16-17 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 55-63 УБР улсын дугаартай хар өнгийн “Toyoto Estima” маркын автомашинтай наймуулаа гарч, замдаа Оргил төвд хоолонд ороод тэндээсээ шууд гарсан. Замдаа би унтаж яваад нэг мэдсэн пэр пар, түс тас гээд явчихсан. Тэгсэн хамт явсан хүмүүс намайг Ц эгчээ буугаарай гэхээр нь сэрсэн. Тэгтэл миний сууж явсан автомашин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг “Шаргын гүүрний” хашлага мөргөсөн байсан. Автомашинаас буугаад гартал Б байхгүй байна, хаана байна гээд Н-г Б-г буулгаач гэж байгаа дуулдсан. Тухайн үед би маш их шоконд ороод юу болж байгаа талаар дэнтэй дунтай л байсан. Г.Н замд явсан нэг автомашиныг зогсоогоод бид нарыг суулгаад Нарийнтээл сумын эмнэлэгт хүргээд өг гээд хүргүүлж, Н өөрөө үлдсэн. Харин бид нарыг хүргэж өгсөн автомашинтай хүн буцаж яваад Н-г бидний ачаатай авчирсан. ... Тэнд бид нар эмчид үзүүлж анхны тусламж авсан. ... Уг осол нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг Шаргын гүүрэн дээр болсон. ... Г.Н болон бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Харин жолооч Б-г найз нар нь гаргаж өгсөн гээд халамцуу байсан учир Н жолоо барьсан. ... Н-н хажууд Х Б гэх хүүхдээ аваад сууж явсан, Х-н ард Д, Д-н хажууд Я, Я-н ард Баясгалан, Б-н зүүн гар талд би, миний хажууд М сууж явсан. ... Би унтаж явсан болохоор ямар хурдтай явсаныг мэдэхгүй байна. ... Б толгой болон гартаа гэмтэл авсан, Я-н хамар нүд нь хавдсан, Н-н хөл болон цээж хэсэг, Д-н хавирга, Х-н хэвлий өвдөлттэй, миний ар далны хоёр сэртэнгээр болон зүүн гар өвдөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Г.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу “Манхан” эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой болох гээд уг ойдоо холбогдуулж Улаанбаатар хотод байгаа өмнө нь ажиллаж байсан эмч, ажилчидтай уулзалт зохион байгуулах ажлаар манай хамт олон явсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16-17 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 55-63 УБР улсын дугаартай хар өнгийн “Toyoto Estima” маркын автомашинтай буцаж явсан юм. Тэгсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт жолоо барьж явсан Н-тай хоёулаа ажлын талаар юм яриад явж байтал гэнэт пис пас тас няс гээд явчихсан. Тэгсэн сууж явсан автомашин гүүр мөргөчихсөн байсан. Н эхэлж буугаад автомашины хаалгыг онгойлгож сууж явсан хүмүүсээ буулгаад, замд явж байсан автомашиныг зогсоод бид нарыг Нарийнтээл сумын эмнэлэг рүү хүргүүлж, Н өөрөө үлдсэн. Бид нарыг хүргэж өгсөн автомашины жолооч буцаж Н эмчийг ачаа бараатай нь Нарийнтээл сумын эмнэлэг дээр авчирсан. ... Уг осол нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг Шаргын гүүрэн дээр болсон. ... Н болон бид нар эрүүл явсан, харин Б-г найзууд нь гаргаж өгсөн гээд жаахан халамцуу ирж автомашинд суусан, замдаа унтаж явсан болохоор архи нь бараг гарсан байсан байх. ... Бид нар наймуулаа явсан, жолоог Н барьж явсан, Н-н хажууд би Б гэх хүүхдээ тэврээд сууж явсан. Миний арын суудалд Д Я, тэдний арын суудалд Б, Ц, М гэх хүүхэд сууж явсан. ... Жолооч Н аядуухан зөөлөн явсан, 40, 50 км/цагаас хэтрээгүй байх гэж бодож байна. Жолооч бид хоёр суудлын бүсээ зүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 222 дугаартай: А.Б-н биед хатуу хальсан доорх цус хуралт, зүүн гарын бугалга ясны хугарал, толойн зулай, чамархай хэсэгт шарх, дух хэсэгт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанаас үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 68 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай “... Уг хэрэг зам тээврийн хэрэг мөн байна. Жолооч Г.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7А-Д “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”-г хориглох заалтыг зөрчин үүрэглэж замын хажуу талын гүүрний ирмэг мөргөж, зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э.Б-н гаргасан /Зам тээврийн ослын акт/ гэх зүйлийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 139-141 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Н хувийн байдлыг тодорхойлсон Ховд аймгийн Манхан сумын “Төгрөг гол” багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Манхан сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/115 дугаартай тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхний хуулбар, 8425000099 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 8425000020 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа. /хх-ийн 99-102, 130-131, 91-92 хуудас/,

Шүүгдэгч Г.Н-г яллагдагаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүрэн” дээр 55-63 УБР улсын дугаартай хар өнгийн “Тоёото Истима” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч А.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Н-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Шүүгдэгч Г.Н-г Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр баг “Шаргын гүүр”-ний хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Б-н биед хүнд гэмтэл учирсан талаар...” хохирогч А.Б-н мэдүүлэг. /хх-ийн 16-17/, “... Шүүгдэгч Г.Н-г зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд сууж явсан 1 хүнд хүнд гэмтэл болон зовиур учирсан, Н нь автомашинд сууж явсан хүмүүст  анхны тусламж үзүүлсэн талаар...” өгсөн гэрч С.М-н мэдүүлэг /хх-ийн 22-23/, “... Шүүгдэгч Г.Н-г зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Б-н биед хүнд гэмтэл учирсан талаар...” өгсөн гэрч Ч.Я, Э.Д, Г.Ц, Г.Х нарын мэдүүлгүүд. /хх-ийн 24-25, 28-29,  30-31, 32-33/, Шүүгдэгч Г.Н-н үйлдлийн улмаас хохирогч А.Б-н биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 222 дугаартай дүгнэлт. /хх-ийн 68/, Шүүгдэгч Г.Н-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнийг тогтоосон Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 83/, Гэмт хэрийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 9-11/ зэрэг болно.

Шүүгдэгч Хэрээд овогт Г.Н холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Хэрээд овогт Г.Н-г тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Н-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Н-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Н-д оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Шүүгдэгч Г.Н-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Насанбатад оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Н-н  №1045392 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Хэрээд овогт Г.Н-г тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-т зааснаар шүүгдэгч Хэрээд овогт Г.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Н-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Н-н  №1045392 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.