| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2418000000541 |
| Дугаар | 2024/ДШМ/91 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/91
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны дугаар сарын -ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 241800000*******41 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 03 жил хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан оногдуулсан 03 жил хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан оногдуулсан 03 жил хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял дээр 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Дархан-Уул аймгийн гол сумын Дархан багийн ******* дүгээр гудамжны ******* тоот иргэн эзэмшлийн гэрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бетон, 50 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол, 50,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож.,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж.,
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ******* сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил ******* сар 03 хоног /гурван жил таван сар гурван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоож.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 03 жил ******* сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /арав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож.,
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж.,
Хэрэгт эд мөрийн баримтаар 65 сантиметрийн урттай хар өнгийн төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж.,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж.,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 2024/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* /2003/ бид давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно. Үүнд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож тус гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулсан байдаг.
Шүүгдэгч ******* нь 2023 онд эхнэр гаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж хоёр хүү болох настай, настай хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдэж гурвуулаа амьдардаг байсан. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугийн асуудал дээр маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөн бусдад төлөх хохирол төлбөр байхгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байгаа тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зохицуулалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасаж нэмж нэгтгэн нийт хорих ял оногдуулж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 2024/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хоёр хүүхдээ бодож байна. Ялыг маань багасгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Заавал үүрэг болгосон заалт биш. Гэхдээ хүүхдүүдийн эрх ашгийг бодож хорих ялаас багасгаж өгнө үү. Заавал нэг жил болгож өгөөч гэж байгаа юм биш тодорхой хэмжээнд хугацааг нь багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* нь иргэн эзэмшлийн гэрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бетон, 50 литрийн багтаамжтай хөнгөн цагаан тогоо зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байхаас гадна уг гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх /, хохирогч мэдүүлэг /хх 18/, гэрч мэдүүлэг /хх 20/, шүүгдэгч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 23-25/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан зүйлчилсэн зүйл ангийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ******* сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил ******* сар 03 хоног /гурван жил таван сар гурван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь буруу гэж үзэхээргүй байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчийн эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гарсан гомдолдоо:
“ ...Шүүгдэгч ******* нь 2023 онд эхнэр гаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж хоёр хүү болох настай, настай хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдэж гурвуулаа амьдардаг. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугийн асуудал дээр маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөн бусдад төлөх хохирол төлбөр байхгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байгаа тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зохицуулалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасаж нэмж нэгтгэн хорих ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг шинжлэн судлахад урьд шүүх шүүгдэгчид засарч хүмүүжих боломжийг олгож тэнсэх албадлагын арга хэмжээг 2 удаа авсан боловч дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдэж байгаагаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж амар хялбар аргаар ашиг олох арга замыг илүүд үзэж, засарч хүмүүжсэн байдал харагдахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй 2 хүүхдээ тэжээж, амьдрал ахуйгаа авч явдаг ганц бие, өрх толгойлсон эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/0*******69 дугаар шийдвэрээр *******, нарын гэрлэлтийг цуцалж, хүү , нарыг эцэг *******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр /хх 7-1/, шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн багийн засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн гэмт хэргийн улмаас бусдад 190,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн /хх 12-13/, шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг:
-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,
-“3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ******* сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил ******* сар 03 хоног /гурван жил таван сар гурван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоож гэснийг, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ******* сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил ******* сар 03 хоног /хоёр жил таван сар гурван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж,
-“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 03 жил ******* сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 02 жил ******* сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ийн ял хөнгөрүүлэх талаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР