Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2026/0048

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “**” ХХК /Гүйцэтгэх захирал **/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **, **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК /Гүйцэтгэх захирал **/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай тендерт холбогдуулан тендерийн Үнэлгээний хорооноос “**” ХХК-тай холбоотойгоор гаргасан тендерийг хянан үзсэн, тендер үнэлсэн шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д “Гэрээ байгуулах санал хүргүүлсэн шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай тендерт холбогдуулан тендерийн Үнэлгээний хорооноос “**” ХХК-тай холбоотойгоор гаргасан тендерийг хянан үзсэн, тендер үнэлсэн шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д “Гэрээ байгуулах санал хүргүүлсэн шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119/ШЗ2026/0184 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/813 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй” гэж татгалзсан.    

“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/1840 дугаартай албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тус компанийн гүйцэтгэх захирал **, өмгөөлөгч ** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай тендерт манай “**” ХХК-ийн материал “Хамгийн сайн” үнэлгээ авч шалгарсан. Энэ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2025-12-24-ний өдрийн №М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотоор энэ нь нотлогдоно. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас тендерт оролцохыг сонирхогчдод хүргүүлсэн 2025.12.03-ны өдрийн №ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан тоотоор Монгол Улсын байтугай олон улсын стандартад байхгүй, үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний шаардлагыг гарган ирж манай компанийн тендерт шалгарсан материалыг хүчингүй болгосон. Тендерт шалгарсан гэх “**” ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас тендерт оролцохыг сонирхогчдод хүргүүлсэн 2025.12.03-ны өдрийн №ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан тоотын өгөгдлийг шууд хуулбарлан, нийлүүлэх боломжгүй ган болон ширмэн хаалтыг нийлүүлэхээр тендерт шалгарсан байдаг. Гэтэл ЭҮТӨҮГ20250102799/01/04 тоот “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт тендерт ирүүлсэн тодруулгын хариу”-нд захиалагч: Тодруулга №3. Хөтлүүрээсээ үл хамааран ширмэн хаалтууд +225С, 30с41 нж загвар +425С 30с64нж +450 хүртэл хэмд ажиллах зориулалттай тул засварлана уу? гэж асуухад

Хариулт: ТББ-ын техникийн тодорхойлолт хэсгийг дагана уу! гэсэн хариултыг өгсөн байдаг.

Нэгэнт захиалагч ТББ-ын техникийн тодорхойлолт хэсгийг дагахыг шаардсан тул манай компани энэ шаардлагыг биелүүлж материалаа хүргүүлсэн. Харин тендерт шалгарсан гэх “**” ХХК нь тендерийн тодруулгад заасан өгөгдлийг шууд хуулбарласан, Олон улсад байхгүй стандартыг бичиж өгснийг Үнэлгээний хороо хянаж үзээгүй. Хариуцагч хариу тайлбараа, нотлох баримтын хамт ирүүлсэн тохиолдолд бид танилцаад нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа дахин тодруулах боломжтой.

Дээрх тодруулга хүснэгтэд заасан мэдээллүүд нь анхны үзүүлэлтээсээ асар зөрүүтэй мэдээллийг агуулсан. Алдаа бүрийг нь сийрүүлбэл:

Хүснэгтийн 1 дугаартай барааны тухайд: 1-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт Ган шаантаг хаалт 30с541нж Ду500 Ру16 /цахилгаан хөтлүүртэй/ гэж өгсөн.

Нэршил тайлбар (кодын утга):

30-задвижка /Хаалт/;

С-корпус нь нүүрстөрөгчийн ган /Сталь/;

5=механик /гар хөтлүүр/,

9=электропривод /цахилгаан хөтлүүр/;

41 — загварын дугаар;

нж —"нержавеющая сталь" (зэвэрдэггүй ган) гэсэн тэмдэг

-30с541нж (механик)-гар /редукторээр ажилладаг, энгийн, талбайд гараар ажиллуулахад тохиромжтой, автомат удирдлага шаардлагагүй системд тохирно. Механик гар тул оператор гараар редукторыг нээж, хаана. Үнэ ихэвчлэн хямд байдаг.

-30с941нж (электро)-электроприводтой /цахилгаан хөтлүүртэй/ тул алсаас, автомат системээр нээх/хаах боломжтой, их масс, том диаметр, давтамж өндөр/хүнд ажиллагаанд тохиромжтой; хэрэглэхдээ цахилгаан хөдөлгүүр, контроллер, хамгаалалт шаардлагатай, үнэ нь ихэвчлэн өндөр байна.

Захиалагч нь цахилгаан хөтлүүртэй хавхлага авах тохиолдолд 30с941нж эдийн дугаартайгаар оруулах байсан боловч механик /гар хөтлүүр/ 30с541нж эдийн дугаар оруулсан байгааг тендерт шалгарсан компани нь шууд хуулбарлаж Ган шаантаг хаалт 30с541нж Ду500 Ру 16 /цахилгаан хөтлүүртэй/ гэж оруулсан нь Олон улсын болон ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартад 30с541нж /цахилгаан хөтлүүртэй/ хавхлага гэж байхгүй бөгөөд механик редуктор хөтлүүртэй хавхлагыг санал болгосон захиалагчийн алдаатай техникийн тодорхойлолтыг шууд хуулбарласан нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна,” мөн зүйлийн 26.7.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй”, 26.7.3-т “захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх" Мөн ТШЗ 17.5-ийн 2-т “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна.” гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Хоёр: Хүснэгтийн 3 дугаартай барааны тухай: 3-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт Ган шаантаг хаалт 30с41нж Ду200 Ру16 (эсхүл түүнтэй дүйцэх), Битүүмжлэлийн анги: ГОСТ 9544-93В байхыг шаардсан байгаа боловч тендерт шалгарсан компани нь ГОСТ 9544-93В стандартыг шууд хуулбарлаж нийлүүлэхээр санал болгосон байна.

ГОСТ 9544-93 хүчин төгөлдөр байхаа больж, Үүнийг 2016 оны 4-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон ГОСТ 9544-2015 стандартаар сольсон бөгөөд энэ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Энэ нь тухайн барааг санал болгож буй үйлдвэр, эсвэл тендерт шалгарсан компани нь нийлүүлэхээр санал болгож буй бараа нь одоо хүчинтэй мөрдөгдөж буй стандартын дагуу бус хүчингүй болсон стандартын барааг нийлүүлэхээр санал болгож байгаа нь тус хуулийн 26.3 Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна,

26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ын 2 заалтуудыг зөрчсөн байна. Эсвэл шинээр үйлдвэрлэж нийлүүлэх бус 2015 оноос өмнө тус хүчин төгөлдөр бус стандартаар үйлдвэрлэгдсэн хуучин хаалт нийлүүлэхээр санал болгосон гэж үзэж байна.

Гурав: Хүснэгтийн 5,6,7, дугаартай барааны тухай: 5,6,7-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт Ган шаантаг хаалт 30с41нж Ду80 Ру16 (эсхүл түүнтэй дүйцэх), 6-р бараа Ган шаантаг хаалт ЗОс64нж Ду100 Ру25 (эсхүл түүнтэй дүйцэх), 7-р Ган шаантаг хаалт 30с64нж Ду150 Ру25 (эсхүл түүнтэй дүйцэх) эдгээр барааны анхны техникийн тодорхойлолтод диск материал: Гууль, ган гэж зөв өгсөн боловч 2025-12-03  №ДБ112-12/4594 дугаартай тодруулгын хариу хүргүүлэх тухай бичгийн хавсралтад 5, 6, 7-р барааны тодруулгын хариуд Дискны материал Ширэм битүүмжлэлийн гадаргуу гуулин цагирагтай байна. Зургийг хавсралтаас харна уу. Ажиллах орчны температур -40С....+450С байна гэж тодруулсан байна.

Захиалагч нь хавхлагын кодыг 30с41нж заасан бөгөөд 30с корпус нь Нүүрстөрөгчийн ган байхад дискны материалыг ширэм ээр хийж 450°С ажиллах боломжгүй юм.

-30-задвижка /Хаалт/;

-с-корпус нь нүүрстөрөгчийн ган /Сталь/;

-5=механик /гар хөтлүүр/,

-9=электропривод /цахилгаан хөтлүүр/;

-41-загварын дугаар;

-нж-“нержавеющая сталь" (зэвэрдэггүй ган) гэсэн тэмдэг

Ширэм диск 450 °С-д ашиглах боломжгүй бөгөөд Ширэмийн механик шинж чанар, хүч чадал болоН хугаралт тэсвэр 400-450 °С орчимд эрс буурч, өндөр температурт оксиджилт, хрупкость үүсэх эрсдэлтэй Салангид герметик ба бэхэлгээний материалын температурын хязгаар зөрөх тул Гост стандартад их биеийн материалыг ган, диск материалыг ширэм байх боломжгүй. Тендерт шалгарсан компани нь техникийн тодорхойлолтын харьцуулсан 13- 14-р хуудаст 5,6,7-р барааг 450 °С ажиллах боломжтой их биеийн материалыг Ган 25Л гэж тусгасан боловч дискны материалыг Ширэм, битүүмжлэлийн гадаргуу гуулин цагирагтай байхаар санал болгосон байгаа нь дулаан техникийн анхан шатны үзүүлэлтийг зөрчсөн захиалагчийн тодруулгын хариуг хуулбарлаж тавьсан байна.

Тендерт шалгарсан компанийн нийлүүлэх техникийн тодорхойлолтын дагуу үйлдвэрлэх нь ашиглалтын явцад +450 °С хүртэл халуунд ажиллах тохиолдолд хавхлагын их бие тэсвэрлэж чадах ч ширмэн диск тус +450 °С хүртэл температурт бүтцийн өөрчлөлтөд орж Рn16 даралтыг даахгүй үед хаах ёстой цэгийн усыг хааж чадахгүйн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг баримтлаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарах үндэс болохыг анхаарна уу. ГОСТ 9544-93 хүчин төгөлдөр байхаа больж, Үүнийг 2016 оны Д-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон ГОСТ 9544-2015 стандартаар сольсон бөгөөд энэ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Энэ нь тухайн барааг санал болгож буй үйлдвэр, эсвэл тендерт шалгарсан компани нь нийлүүлэхээр санал болгож буй бараа нь одоо хүчинтэй мөрдөгдөж буй стандартын дагуу бус хүчингүй болсон стандартын барааг нийлүүлэхээр санал болгож байгаа нь тус хуулийн 26.3 Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна,

26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Иймээс тус үйлдэл илтэд температур нь ашиглалтын шаардлагад нийцэхгүй байх тул тухайн Ган хаалт 30с41нж Ду80 Ру16, Ган шаантаг хаалт 30с64нж Ду100 Ру25, Ган шаантаг хаалт 30с64нж Ду150 Ру25 загварын ган хаалтад ширмэн диск байрлуулан 2 өөр температурыг тэсвэрлэх чадвартай материал нэг дор угсрагдан +450 °С хүртэл температурыг даах боломжтой эсэхийг дулаан техникийн мэргэжлийн байгууллага болох Дулааны гуравдугаар цахилгаан станцын итгэмжлэгдсэн лаборатори эсвэл Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын итгэмжлэгдсэн лаборатори, металл судлалын лабораториудаас албан хүсэлтээр тодруулахыг хүсэж байна.

Дөрөв. Хүснэгтийн 17,18, 19 дугаартай барааны тухай: 17, 18, 19-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт 17-Хаалт Gremir 30ч6бр Ру16 Ду50 (эсхүл түүнтэй дүйцэх), 18-Хаалт Gremir 30ч6бр Ру-16 Ду-80 GREMIR (эсхүл түүнтэй дүйцэх), 19-Хаалт Ду-80 30Ч6БР ОАО ЛМЗ Россия РУ-16 Ду-80 (эсхүл түүнтэй дүйцэх) эдгээр барааны анхны техникийн тодорхойлолтод Ажиллах орчны температур: 225°С гэж зөв өгсөн боловч 2025-12-03 №ДБ112-12/4594 дугаартай тодруулгын хариу хүргүүлэх тухай бичгийн хавсралтад 17, 18, 19-р барааны тодруулгын хариуд Ажиллах орчны температур: 425°С хүртэл байна гэж тодруулсан.

Захиалагч нь хавхлагын кодыг 30ч6бр заасан бөгөөд 30ч корпус нь ширэм байхад 425°С ажиллах боломжгүй юм.

-30-задвижка /Хаалт/;

-ч-корпус нь ширэм /Чугун корпус/;

-6-загварын дугаар;

-бр-Битүүмжлэх элемент (бр-Бронза/ латуны) гэсэн тэмдэг

Ширэм 425 °С-д ашиглах боломжгүй бөгөөд Ширэмийн механик шинж чанар, хүч чадал болон хугаралт тэсвэр 400-425 °С орчимд эрс буурч, өндөр температурт оксиджилт, хрупкость үүсэх эрсдэлтэй Салангид герметик ба бэхэлгээний материалын температурын хязгаар зөрөх тул Гост стандартад Ширмэн хавхалгыг 225°С хүртэл ажиллах орчин суурилагдахыг зөвшөөрдөг. Тендерт шалгарсан компани нь техникийн тодорхойлолтын харьцуулсан 17- 18-р хуудаст 17,18,19-р барааг 425 °С ажиллах боломжтой байхаар санал болгосон байгаа нь дулаан техникийн анхан шатны үзүүлэлтийг зөрчиж захиалагчийн тодруулгын хариуг хуулбарлаж тавьсан байна. Энэ нь тухайн барааг санал болгож буй үйлдвэр, эсвэл тендерт шалгарсан компани нь нийлүүлэхээр санал болгож буй барааны ширмэн хавхалганы ажиллах орчны температурын стандартыг санаатайгаар захиалагчийн тодруулсан шаардлагад нийцүүлэхийг тулд өөрчилж ямар ч техникийн боломжгүй температурыг бичсэн байна. +425 °С хүртэл температурт бүтцийн өөрчлөлтөд орж Рn16 даралтыг даахгүй үед хаах ёстой цэгийн усыг хааж чадахгүйн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг баримтлаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол аваартай хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх гол үндсэн шалтгаан юм.

Энэ үйлдэлд нь тус хуулийн 26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Тав. Хүснэгтийн 21 дугаартай барааны тухай: 21-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт Хавхлага Ду600 Ру-25, vkomplekt Задвижка 30ч925бр Ду600 Ру25 (эсхүл түүнтэй дүйцэх), барааны анхны техникийн тодорхойлолтод Ажиллах орчны температур: 100°С гэж зөв өгсөн боловч 2025-12-03 №ДБ112-12/4594 дугаартай тодруулгын хариу хүргүүлэх тухай бичгийн хавсралтад 21-р барааны тодруулгын хариуд Ажиллах орчны температур: -40°С..... 450°С хүртэл байна гэж тодруулсан.

Захиалагч нь хавхлагын кодыг 30ч925бр заасан бөгөөд 30ч корпус нь ширэм

байхад 450°С ажиллах боломжгүй юм.

-30-задвижка /Хаалт/;

-ч-корпус нь ширэм /Чугун корпус/;

-9=электропривод /цахилгаан хөтлүүр/;

-25-загварын дугаар;

-бр-Битүүмжлэх элемент (бр- Бронза/ латуны) гэсэн тэмдэг

Ширэм 450 °С-д ашиглах боломжгүй бөгөөд Ширэмийн механик шинж чанар, хүч чадал болон хугаралт тэсвэр 400-450 °С орчимд эрс буурч, өндөр температурт оксиджилт, хрупкость үүсэх эрсдэлтэй Салангид герметик ба бэхэлгээний материалын температурын хязгаар зөрөх тул Гост стандартад Ширмэн хавхалгыг 225°С хүртэл ажиллах орчин суурилагдахыг зөвшөөрдөг. Тендерт шалгарсан компани нь техникийн тодорхойлолтын харьцуулсан 19- р хуудаст 21-р барааг 450 °С ажиллах боломжтой байхаар санал болгосон байгаа нь дулаан техникийн анхан шатны үзүүлэлтийг зөрчиж захиалагчийн тодруулгын хариуг хуулбарлаж тавьсан байна. Энэ нь тухайн барааг санал болгож буй үйлдвэр, эсвэл тендерт шалгарсан компани нь нийлүүлэхээр санал болгож буй барааны ширмэн хавхалганы ажиллах орчны температурын стандартыг санаатайгаар захиалагчийн тодруулсан шаардлагад нийцүүлэхийг тулд өөрчилж ямар ч техникийн боломжгүй температурыг бичсэн байна.

+450 °С хүртэл температурт бүтцийн өөрчлөлтөд орж Рn16 даралтыг даахгүй үед хаах ёстой цэгийн усыг хааж чадахгүйн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг баримтлаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол аваартай хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх гол үндсэн шалтгаан юм. Энэ үйлдэл нь тус хуулийн 26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Зургаа. Хүснэгтийн 26 дугаартай барааны тухай: 26-р барааны захиалагчийн гаргасан техникийн үзүүлэлт Цахилгаан хаалт 30ч906бр Ду50 ЛМЗ Задвижка 30ч906бр Ду 50 с электроприводом ГЗ болон дүйцэх (эсхүл түүнтэй дүйцэх) гэж өгсөн анхны техникийн тодорхойлолтод Ажлын даралтыг тусгаагүй байсан бөгөөд 2025-12-03 №Д Б112-12/Д59 Д дугаартай тодруулгын хариу хүргүүлэх тухай бичгийн хавсралтад 26-р барааны Ажлын даралт 25мПа гэж оруулсан байсан. Тендерт шалгарсан компани нь мөн л техникийн тодорхойлолтыг хуулж Ажлын даралт 25мПа-р нийлүүлэхээр санал болгосон байна.

30ч906бр

-30-задвижка /Хаалт/;

-ч-корпус нь ширэм /Чугун корпус/;

-9-электропривод /цахилгаан хөтлүүр/;

-6-загварын дугаар;

-бр-Битүүмжлэх элемент (бр- Бронза/ латуны) гэсэн тэмдэг

30ч906бр зэрэг ширэм /чугун/ корпусын хавхлагууд зөвхөн PN10/PN16 даралтад ашиглагддаг юм. Хэрэв PN25 даралттай шугам хоолойд тус загварын хавхлагыг суурилуулбал даралтыг даахгүй бөгөөд хажуу орчинд ажиллах ажиллагсдын амь насанд эрсдэлтэй стандарт бус ямар ч инженер үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй даралтад ажиллах боломжтой гэж санал өгсөн. Захиалагчийн тодруулгад тохируулж тендерт шалгарч байвал ашиглах, хүний амь нас эрүүл мэндэд ноцтой үр дагавартайг ойлгохгүйгээр хуулж бичсэн бөгөөд хэрэв Ширмэн хаалт PN25 даралтын үзүүлэлттэй нийлүүлэгдвэл залуу инженер, техникийн ажилчид ашиглаж эрсдэлд гаргах нь өндөр байдаг. Ширмэн хаалтыг PN10-16 даралттай шугам хоолойд ашигладаг бөгөөд PN16- с дээш даралттай үед Ган хавхалгыг ашигладаг болно.

Мөн тус барааны ажиллах дээд температур 255°С нийлүүлэхээр санал болгосон байна. Энэ нь захиалагч нь анхны техникийн тодорхойлолтод 255°С гэж алдаатай оруулсан байсан боловч 2025-12-03 №ДБ112-12/4594 дугаартай тодруулгын хариу хүргүүлэх тухай бичгийн хавсралтад 225°С болгон температурыг зөв болгосон боловч тендерт шалгарсан компани нь хаалт хавлагын ажиллах температурын анхан шатны үзүүлэлтийг зөрчиж шууд захиалагчийн эхний алдаатай тоог хуулбарлаж тендерт ирүүлсэн байна. /Ширмэн хаалтын ажиллах дээд температур нь 225°С байдаг/

Энэ үйлдэл нь тус хуулийн 26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Долоо. Хүснэгтийн 28 дугаартай барааны тухай: 28-бараа Ширмэн хаалт 30ч6бр Ду100 Ру16 Т225 (эсвэл түүнтэй дүйцэх) Захиалагчийн шаардсан Битүүмжлэлийн анги: ГОСТ 9544-94 байхыг шаардсан байгаа боловч тендерт шалгарсан компани нь ГОСТ 9544-94 стандартыг шууд хуулбарлаж нийлүүлэхээр санал болгосон байна.  ГОСТ 9544-94 хүчин төгөлдөр байхаа больж, Үүнийг 2016 оны 4-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон ГОСТ 9544-2015 стандартаар сольсон бөгөөд энэ нь хүчин төгөлдөр болсон. Энэ нь тухайн барааг санал болгож буй үйлдвэр, эсвэл тендерт шалгарсан компани нь нийлүүлэхээр санал болгож буй бараа нь одоо хүчинтэй мөрдөгдөж буй стандартын дагуу бус хүчингүй болсон стандартын барааг нийлүүлэхээр санал болгож байгаа нь тус хуулийн 26.3 Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна, 26.7.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; 26.7.3.захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх, Мөн ТШЗ 17.5-ийн 2 Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Гэх заалтуудыг зөрчиж ямар ч нотлох баримт ирүүлээгүй байх тул хуулийн 26.3, 26.7.1, 26.7.3 ТШЗ 17.5-ийн 2 заалтуудыг зөрчсөн байна.

Иймд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025.12.03-ны өдрийн №ДБ- 112-12/4594 "Тодруулгын хариу хүргүүлэх тухай" бичгийг хүчингүй болгосноор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 2026-02-24-ний өдрийн № М-ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас “**” ХХК-д “гэрээ байгуулах санал хүргүүлсэн шийдвэр”-үүд тус тус хүчингүй болох юм.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас тендерт оролцохыг сонирхогчдод хүргүүлсэн 2025.12.03-ны өдрийн №ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан тоотыг ирүүлэхээс өмнө Цахилгаан хаалт 30ч906бр Ду50 ЛM3 Задвижка 30ч906бр Ду50 с электроприводом ГЗ болон дүйцэх барааны Техникийн үзүүлэлтийн 8 дугаартай мөрөнд Ажлын дээд даралт МПа нь хоосон байгаа. Захиалагчийн 2025-12-03-ны тодруулга болон хавсаргасан файлыг үгүйсгэж анхны ТББ-ын техникийн тодорхойлолтын хэсгийг дагана уу. Гэсэн байхад тендер шалгарсан “**”ХХК нь үгүйсгэгдсэн боломжгүй техникийн тодорхойлолтыг хуулж бичиж Ширмэн хаалтыг +425С, +450С-р нийлүүлэхээр санал болгож тендерт шалгарсан, мөн тендерийн үнэлгээний хороо, сангийн яам тус боломжгүй температурт ажиллах алдаатай техникийн тодорхойлолтыг анхаарч үзэхгүй байгаа нь маш том эрсдэлтэй үйлдэл хийж байгаа гэж ойлгогдож байна. Гэтэл тодруулга бичгээрээ шинжлэх ухааны үндэслэлгүй 25 МПа гэсэн даралтыг сонгож, тендерт шалгарсан манай компанитай гэрээ байгуулаагүй.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2025.12.24-ний өдрийн №М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот нь хууль зүйн үндэслэлтэй тул тендер шалгаруулалтын “хамгийн сайн” үнэлгээ авсан манай компанитай худалдан авах гэрээ байгуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хуульч хүний хувьд би нөхцөл байдлыг ойлгож байна. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж гэрээ биелсэн талаар гуравдагч этгээд болон хариуцагч талаас тайлбарлаж байна. Шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үнэн зөв гэж үзэж байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол энэ тендерт байгаа. Тиймээс маргаан бүхий буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бүх актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Стандарт гэдэг нь нийтэд илэрхий баримт. ГОСТ, ISO, MNS стандартуудыг бид сайтуудаар ороод үзэж болно. Энэ төрөл бүрийн хаалт тендерт MNS стандарт байхгүй учраас ГОСТ стандартыг барьж байгаа. ГОСТ стандарт нь ISO стандартыг дагадаг. ГОСТ нь Оросынх, ISO нь олон улсын стандарт. 3 болон 28 дугаар барааны  тухайд яагаад 9544-93Б гэдэг стандартыг барьсан юм бэ? 93Б гэдэг нь 1993 оны стандарт. Одоо ГОСТ нь 9544-2015 гэдэг стандарт барьж байгаа. 3 болон 28 гэсэн 2 бараан дээр нь 1993 оны энэхүү стандартыг тавьсан байгаа. Бусад бараан дээр дандаа 2015 оны стандартыг тавьсан байдаг. 9544-2015 стандартыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ОХУ мөрдөж, үүнийг дагаад Монгол улс ч мөрдөж эхэлсэн. 1993 оны стандартыг баримталж тендерээ зарлах байсан юм уу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны стандартыг дагах байсан юм уу? Энэ талаар асуухад хариуцагч тал бид захиалагчийг төлөөлөөгүй гэж хэлээд байна. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  энэ 3 этгээдэд захиалагчийн өмнөөс тайлбараа хэл гэж итгэмжлэл өгөөд байхад асуулт асуухад бид Үнэлгээний хорооных гээд байгаа. Мэтгэлцэх зарчим алдагдаад байна. 26 дугаар барааны тухайд МПА 25 гэсэн байгаа. Энэ нь 30Ч буюу ширэм гэсэн үг. 25МПА-г даадаг бараа байна. Энэ бол ган хаалтууд юм. Энэ НЖ гэсэн үсэгтэй буюу зэвэрдэггүй ган гэсэн утгатай. Тендерийнх нь нэр нь хүртэл төрөл бүрийн ширэм, ган хаалт гэж байгаа. Ширэм, ган хоёрынхоо даралтыг зөрүүлээд бичсэн байна. Ширэм хэзээ ч 25МПА даахгүй. Бусад бараатай харьцуулж үзэх хэрэгтэй. Бусад бараа гэдэг нь 1-р хавтаст хэргийн 218, 231, 234, 235, 236-р  хуудаснуудад байгаа ширмэн хаалтуудад байгаа даралтыг үзэх юм бол МПА16 буюу 1.6 гэсэн тоо байгаа. Ганцхан 26 дугаар бараан дээр л МПА25 байгаа. Яг үүнийг хуулаад гуравдагч этгээд “**” ХХК ТШЗ дээрээ бичсэн байгаа. Цахилгаан хаалт, гар хаалт гэдэг нь 1-р барааны хувьд яригдана. 30С541НЖ гэсэн байгаа. Энэ бол цахилгаан хөдөлгүүртэй хаалт. Цахилгаан хаалт болохын тулд 30С941НЖ байх ёстой. Нийлүүлсэн барааных нь техникийн үзүүлэлт байхгүй учраас ТШЗ-н харьцуулалт болон тодруулга дээр байгаа бараануудын харьцуулалтаар тайлбарлаж байгаа юм. 26 болон 21-р бараанууд 1-р хавтаст хэргийн 243, 238-р хуудаст байгаа. Үүн дээр 30Ч9 гэдэг тоо нь байгаа. Гэтэл ганцхан 1-р бараанд дээр 30С5 гэсэн байна. Тийм учраас цахилгаан хөтлүүртэй юу, гар хөтлүүртэй юу гэж асуугаад байгаа юм. Үүн дээр цахилгаан хөтлүүртэй гэсэн хэр нь 5 гэсэн байна. 5, 6, 7-р барааны тухайд 5, 6, 7, 17, 18, 19, 21-р бараанууд дээр ажлын градус Цельсийн 425-450 градуст ажиллана гэсэн байна. Ширэм энэ ачааллыг даахгүй. Энэ ачааллыг даадаг нь ган хаалт юм. Ган, ширэм гэж хоёр өөр. Үсэг тоо нь өөр. Ширэм гэдэг нь олон улсын стандартын хувьд 200-300 градусын л ачааллыг даадаг. Нерж буюу ган нь 450 градусыг даана. Маргаад байгаа бараан дээр ажиллах орчих нь дандаа +425-аас +450 гэж заасан байна гэж маргаж байгаа. Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг гээд А/103-р тушаалыг хавсралт гэж байгаа. Энэ бол хэм хэмжээний акт бөгөөд уг актын 3-р бүлэгт техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага гэсэн байгаа. Энэ шаардлагын хамгийн доод талынх нь “Бараа материалын техникийн тодорхойлолтод аль болох олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэглэх шаардлагатай. Хэрэв Монгол улсын үндэсний стандарт эсвэл тухайлсан өөр стандартыг хэрэглэсэн тохиолдолд бараа материал шинж чанар нь энэ стандартад дүйцэх буюу түүнээс илүү бол хүлээн зөвшөөрнө гэж техникийн тодорхойлолтод заах хэрэгтэй” гэсэн байна. Тиймээс аль болох бид ISO стандартад нийцүүлэх ёстой. ГОСТ-г хүлээн зөвшөөрч байна. Гэтэл ГОСТ дотор Ч буюу ширэм нь 25МПА даана гэсэн тодорхойлолт стандарт хаана байгаа вэ? Хариуцагч тайлбараа ирүүлэхдээ манай маргаад байгаа зүйлийг ойлгосон бол яг энэ стандартын энэ хэсэг нь ширэм шиг МПА25-г даана гэсэн тодорхойлолт ирүүлэх ёстой байсан. Өнөөдөр хариуцагчийн 3 төлөөлөгч энэ талаар даанч хариулж өгсөнгүй. Хэм хэмжээний акт зөрчсөн байна. Энэхүү акт зөрчсөн тодруулгаа бариад тендер шалгаруулалтаа явуулсан гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад Үнэлгээний хорооны 6, 7, 8, 9 дугаартай тэмдэглэлүүдээс тодорхой байгаа. Уг тэмдэглэлийг харахад “тодруулгаа харъя”, “**” ХХК тодруулгаа хараагүй байна гэх зэрэг асуудал ярьж байгаад шийдсэн асуудал байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байна. Учир нь хэм хэмжээний акт зөрчөөд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг явуулсан байна. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөөд нэгэнт гэрээ хэрэгжсэн учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзээд энэ тендер шалгаруулалтын ажиллагаа, тодруулга ирүүлсэн тодорхойлолт нь хууль бус гэдгийг нотлуулах гээд байгаа юм. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн хувьд 1,295,474,563 төгрөгийн үнийн санал өгсөн байдаг. Анх манай компани шалгарсан байдаг. Хуулийн 27.5-д хамгийн сайн тендер хамгийн бага үнэтэй байна гэж заасан. Манайх тухайн оролцсон 6 компаниас техникийн тодорхойлолт болон үнийн саналаар хамгийн сайнаар шалгарсан байна. Харин “**” ХХК гуравдагч этгээд нь тендерийн шаардлагад нийцэхгүй тодорхойлолтыг шууд хуулаад энэ шалгаруулалтад тэнцсэн. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29.1-д "Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн"’ үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад оролцогчид шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн ба 29.2-т ‘Тэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” зааснаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ”**” ХХК-ийн хооронд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2026/17-Н-189 тоот Худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдаж гэрээний дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Үнэлгээний хороо дээрх хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”, 29.1-д заасан "Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийж, 12/1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадалсан.

Үнэлгээний хороо Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийг үндэслэн дахин үнэлгээ хийж, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан. Иймд “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2025102799 дугаартай тендерийн ажлыг Үнэлгээний хороо зохион байгуулсан. Үнэлгээний хороо болон захиалагч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-р зүйлд заасан тендерийг хянан үзэж, 27-р зүйлд зааснаар тендерийг үнэлэх, 28-р зүйлд зааснаар захиалагчийн шийдвэр гаргаж түүнийг мэдэгдэх, 30-р зүйлд заасан гэрээ байгуулах гэж зохицуулсан заалтуудыг хэрэгжүүлэн ажилласан. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энэ тендерийг нээхэд 6 оролцогч оролцсон. Хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг авч үзсэн. Үнэлгээний хороо шийдвэр гаргасан. Оролцогч талуудаас гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үнэлгээний хороо тухай бүрд нь хяналт хэрэгжүүлж, дахин үнэлгээ хийж шаардлагад нийцээгүй тендерээс татгалзсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэдэг заалтыг хэрэгжүүлэн ажилласан. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасны дагуу тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжид тухай бүр захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажилласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д  заасан тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий болон санхүүгийн техникийн чадавх, мөн туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж бид магадалсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д 27.1-д тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж заасан бөгөөд 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэж захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага”, 27.1.2 “техникийн тодорхойлолт”, 27.1.3 “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасныг Үнэлгээний хороо бүрэн хэрэгжүүлж ажилласан. Товчхондоо нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд, хүчингүй болгуулах захиргааны актууд нь хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон. Бид хуулийн заалтуудын дагуу ажилласан. Нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь захиалагчийн алдаатай техникийн тодорхойлолтыг хянан үзэх боломжгүй гэсэн. Яагаад гэвэл гомдол гаргагч тал нэг боломжийг алдсан байна гэж заасан байна. Тэр нь сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно гэж байгаа. Энэ тодруулгыг авч залруулга хийх боломжтой байсан байна, энэ боломжоо алдсан байна. Тиймээс үүнд Үнэлгээний хороог буруутгах боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Энэхүү дээд байгууллагын шийдвэрийг манай Үнэлгээний хороо заавал биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээний хороо хууль бус шийдвэр гаргаагүй” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ нийлүүлсэн барааны металлын шинж чанар, даралт болон бусад техникийн үзүүлэлтийн 16 гэдэг нь 160 атмосфер, өнөөдөр надад онолын талын зүйл ярих шаардлага байхгүй. Үнэлгээний хороо бүтцийн нэгжүүдээс гарсан техникийн тодорхойлолтыг ерөнхий инженерээр батлуулдаг. Тэр хүрээнд л бид үнэлгээгээ явуулах үүрэгтэй. Түүнээс биш тендер шалгаруулалтын баримт бичгийг зөв буруу бичигдсэн гэж бид хянадаггүй. Бид тендерийг үнэлэхдээ тендер шалгаруулалтын баримт бичиг дэх техникийн үзүүлэлт, тоо цифртэй нийцэж байгаа эсэхэд тулгаж үнэлгээ хийсэн” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас энэ тендерт гаргасан тодруулгатай холбоотойгоор энэ актуудыг хүчингүй болгож өгөөч гэж шаардаж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тэр тусмаа Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтод гол гол үзүүлэлтүүдээ тавьж өгсөн. Зарласны дараа оролцохыг сонирхогч этгээдүүдээс тухайн бараанд нэмэлт тодруулгууд гаргадаг. Нэмэлт тодруулгад нь таарсан хариуг цахим системд байршуулсан. Ажиллах орчны температур мөн ажлын температур гэж байгаа. Эдгээр нь бүгд Цельсийн 425 градус хүртэл, Цельсийн 450 хүртэл гэж заасан байгаа. Дээд хязгаар нь тийм байна гэдэг утгатай тодруулгын хариу болон техникийн тодорхойлолтод зааж өгсөн. Нэхэмжлэгч тал алдаатай байна, ийм байх ёстой гэдэг зүйл яриад байна. Үүнийгээ бас нотлох ёстой байх. 2 компанийн асуудал яригдаж байна. Шалгарсан компани нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлөө аваад ирсэн, захиалагчийн шаардсан барааг үйлдвэрлэдэг, боломжтой юм байна нийлүүлье гээд шалгарсан байна. Захиалагчийн хувьд мэргэжлийн хэлтэс, цехүүдээр хянагдаад батлагдсан тодорхойлолтын дагуу тендер зохион байгуулсан” гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2025102799 дугаартай төрөл бүрийн ган болон ширмэн хаалт нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон. Захиалагчаас  манай ирүүлсэн тендерийг 2 дугаарт эрэмбэлсэн болохыг албан бичгээр мэдэгдсэн байдаг. Бид төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршсан мэдээлэлд үндэслэн тус тендерт шалгарсан “**” ХХК-ийн тендерийн баримт бичгийг судалж үзэхэд тендерийн тодруулгын шаардлагыг хангахгүй байсан тул Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам манай гомдлыг хуулийн дагуу хянаж үзээд захиалагчийн гаргасан шийдвэр хуульд заасан шаардлагад нийцээгүй, хангахгүй болохыг тогтоогоод 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/262 дугаар албан бичгээр тус шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь холбогдох шаардлагад нийцэхгүй байгааг тогтоосон. Мөн түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хуульд нийцүүлэн холбогдох тодруулгыг авсан байдаг. Тус үйлдвэрийн үйлдвэрлэл техникийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103/33 дугаартай тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр тухайн компанийн баримт бичиг нь шаардлагад нийцэж байгааг, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байна гэдэг нь нотлогдохгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар манай компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдийн М-ДБ-112-12/810 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. “**” ХХК нь захиалагчийн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрт бүрэн итгэж 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2026/17889 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэл 90 гаруй хувьтай, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа бодитой хэрэгжиж байгаа. Иймд дугаар бүхий тендер шалгаруулалтын ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан.

Нэхэмжлэгч талын шаардлага гаргаад байгаа гол үндэслэл бол техникийн тодорхойлолт алдаатай байсан гэдэг асуудал байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад энэ талаар нотолсон, ирүүлсэн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлд дурдсан бүх үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийн дотоод үнэлэмжээр гаргасан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч өөрөө тендерийн тодорхойлолтыг боловсруулах эрхтэй. Энэ хүрээнд тодорхойлолтоо боловсруулж батлуулаад, тендерийн Үнэлгээний хороо ажиллагаа хийгээд шийдвэр гаргасан байна. Мөн хуульд хэрэв захиалагчийн баримт бичиг тодорхойгүй, ойлгомжгүй байх юм бол тодруулах эрх нь нээлттэй байгаа. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энэ тендер нээгдсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тодруулга дээр гомдоод байгаа. 12 дугаар сарын 09-ний өдрөөр тухайн тендерт тодруулга авах хугацаа дууссан. Тодруулга авах бүрэн боломж байсан боловч нэхэмжлэгч тал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, ямар нэг тодруулга аваагүй. Зүгээр л нэхэмжлэгч “**” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй учраас өнөөдрийн энэ асуудлыг гаргаж ирээд байна гэж үзэж байна. Тухайн тендерт баримт бичиг хүргүүлэх үедээ тендерийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг бүрэн хүлээн хүлээн зөвшөөрөөд холбогдох баримт бичгээ хүргүүлсэн гэж ойлгож байна. Мөн түүнчлэн “**” ХХК баримт бичгийн шаардлага хангаагүй мэт ойлголт төрчих шиг боллоо. Энэ хоёр компани нь 2 өөр байдлаар тендерийн баримт бичигт саналаа ирүүлсэн байгаа. “**” ХХК-ийн хувьд яг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн шаардлагад нийцсэн тухайн тоо бүхий барааг үйлдвэрлэгчээс санал болгож байгаа. Ямар нэг бараа материалыг дүйцүүлж санал болгоогүй гэсэн үг. Тэр ч агуулгаараа ямар нэг барааныхаа танилцуулгыг хүргүүлэх үүрэг хүлээгээгүй. Харин “**” ХХК нь дүйцүүлж санал болгож байгаа учраас дүйцүүлж байгаа бараагаа техникийн тодорхойлолтод нийцэж байгаа шүү гэдгээ нотлох зорилгоор тухайн бараа материалын танилцуулгыг нэмэлтээр оруулж ирж байгаа юм. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү. “**” ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн бодит үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай тендерт холбогдуулан тендерийн Үнэлгээний хорооноос “**” ХХК-тай холбоотойгоор гаргасан тендерийг хянан үзсэн, тендер үнэлсэн шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д “Гэрээ байгуулах санал хүргүүлсэн шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч **аас “маргаан бүхий захиргааны актууд нэгэнт хэрэгжиж гэрээний дагуу бараа нийлүүлсэн байгаа тул маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан бөгөөд хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаанд тайлбараа гаргав.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 227 дугаар хавсралтаар байгуулсан. /I хавтаст хэргийн 186-187дахь тал/

2.2. Үнэлгээний хороо нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан. /I хавтаст хэргийн 188-250 дахь тал,  II хавтаст хэргийн 01-22 дахь тал/

2.3. Тендерт оролцохыг сонирхогчоос цахим системээр дамжуулан ирүүлсэн тодруулгад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ДБ-112-12/4570, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594, 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ДБ-112-12/4640 дугаартай албан бичгүүдээр 3 удаа тодруулгын хариу хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 23-36 дахь тал/

2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэх тендерийг нээхэд тус тендерт нэр бүхий 6  компани оролцож, тендер ирүүлжээ. /II хавтаст хэргийн 37 дахь тал/

2.5. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр тендер нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлж, уг тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн” тендер гэж хянан үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 38-52 дахь тал/

2.6. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг “дахин нягтлах” гэсэн 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ХАХМ/202512111 дугаартай дүгнэлтийг гаргажээ. /II хавтаст хэргийн 53-54 дэх тал/

2.7. Үнэлгээний хороо захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэж, 05 дугаартай тэмдэглэлээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 55-60 дахь тал/

2.8. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2025 оны 12 дугаар сарын 24-ний М-ДБ-112-12/12316 дугаартай тендерт үнийн саналаар шалгараагүй тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 114-115 дахь тал/

2.9. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/262 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 62-63 дахь тал/

2.10. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин хуралдаж, 06 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 64-76 дахь тал/

2.11. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг “үндэслэлгүй” гэсэн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХАХМ/202601100 дугаартай дүгнэлтийг гаргажээ. /II хавтаст хэргийн 53-54 дэх тал/

2.12. Үнэлгээний хороо захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэж, 07 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн тендерийг шалгаруулах саналыг дахин захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 81-88 дахь тал/

2.13. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг “үндэслэлгүй” гэсэн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХАХМ/202602011 дугаартай дүгнэлтийг гаргажээ. /II хавтаст хэргийн 89-90 дэх тал/

2.14. Үнэлгээний хороо захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэж, 08 дугаартай тэмдэглэлээр Үйлдвэр техникийн бодлогын газраас тодруулга авахаар шийдвэрлэж, захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өрийн 112/61 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгийг хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 92-101 дэх тал/

2.15. Дээрх тодруулгын хариуг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 103/33 дугаартай “Тодруулга мэдээ хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тул Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж, 09 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзах, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 105-113 дахь тал/

 2.16. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/810 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/813 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 152-153 дахь тал/

2.17. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1840 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 117-118 дахь тал/

2.18. Захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/810 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2026/17-Н-189 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтууд тогтоогдсон. /II хавтаст хэргийн 119-128 дахь тал/

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлжээ.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендер шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

3.4. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж  тус тус зааснаар ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийг баталсан.

3.5. Нэхэмжлэгчээс “Тендер шалгаруулалтын баримт бичгийг алдаатай боловсруулсан, хүчингүй болсон 1993 оны ГОСТ стандартыг техникийн үзүүлэлтэд оруулсан, захиалагчийн шаардсан ган болон ширмэн хаалтын техникийн үзүүлэлтийн ажиллах орчны температур, даралт зэрэг үзүүлэлтүүд нь тухайн барааны хувьд хэвийн ажиллах боломжгүй үзүүлэлт шаардсан гэх зэрэг” үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.6. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна.” гэж тус тус зааснаар тендер нээхээс өмнө тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гомдлоо захиалагч, эрх бүхий захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй, тухайн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер илгээж, тендерийг нээсэн байх тул алдаатай, хүчин төгөлдөр бус тендер шалгаруулалтын баримт бичгээр тендерийг сонгон шалгаруулсан гэж дүгнэх үндэслэлгүй.

3.7. Иймд Үнэлгээний хороо нь дээрх хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж зааснаар тендерийг хянан үзэж, тендерт оролцогч “**” ХХК-ийг тендерт шалгаруулах, тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерээс татгалзах шийдвэрийг гаргажээ.

3.8. Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс дараах үндэслэлээр татгалзаж байгаа мэдэгдлийг түүнд хүргүүлсэн. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/813 дугаартай мэдэгдэлд: “Цахилгаан хаалт 30ч906брДу50 ажлын дээд даралт 25 Мпа” гэсэн захиалагчийн тавьсан шаардлагад “Ажлын дээд даралтын мэдээлэл ирүүлээгүй” нь “техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй байна” гэжээ.

3.9. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Барааны жагсаалтын 26-д байгаа “Цахилгаан хаалт 30ч906брДу50” хаалтын ажлын дээд даралтын талаарх үзүүлэлт тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдаагүй байсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичигт ажлын даралт 25 мПа гэж заасан бөгөөд хууль зөрчсөн тодруулгыг үндэслэн манай тендерийг шаардлага хангахгүй гэж манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Мөн Цахилгаан хаалт 30ч906брДу50 хаалтын 30ч906бр

-30-задвижка /Хаалт/;

-ч-корпус нь ширэм /Чугун корпус/;

-9-электропривод /цахилгаан хөтлүүр/;

-6-загварын дугаар;

-бр-Битүүмжлэх элемент (бр- Бронза/ латуны) гэсэн тэмдэг

30ч906бр зэрэг ширэм /чугун/ корпусын хавхлагууд зөвхөн PN10/PN16 даралтад ашиглагддаг юм. Хэрэв PN25 даралттай шугам хоолойд тус загварын хавхлагыг суурилуулбал даралтыг даахгүй бөгөөд хажуу орчинд ажиллах ажиллагсдын амь насанд эрсдэлтэй стандарт бус ямар ч инженер үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ширмэн хаалтыг PN10-16 даралттай шугам хоолойд ашигладаг бөгөөд PN16-с дээш даралттай үед Ган хавхлагыг ашигладаг” гэх үндэслэлээр маргасан.

3.10. Захиалагчийн ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын “Цахилгаан хаалт 30ч906брДу50” барааны техникийн үзүүлэлтийн 8 дахь хүснэгтэд “Ажлын дээд даралт МПа” гэсэн боловч тоон утга тавигдаагүй батлагджээ. /I дэх хавтаст хэргийн 243 дэх тал/

3.11. Тендерт оролцохыг сонирхогч этгээдээс тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах хүсэлтийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тодруулгын хариуг tender.gov.mn цахим системээр дамжуулан хүргүүлсэн байх бөгөөд уг тодруулгад “Барааны жагсаалтын 26-д байгаа Цахилгаан хаалт 30ч906брДу50 хаалтын ажлын даралт “25 Мпа” гэж заасан байна.  /II хавтаст хэргийн 24-27 дахь тал/

3.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.” гэж заасан тодруулгад хуулийн 19.3-д “Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно.” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариуг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй.

3.13. Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичигт орхигдуулсан, тодорхой бус асуудлыг тодруулан тендерт оролцохыг сонирхогч нарт тодруулга хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчмыг хангасан.

3.14. Тендерт оролцогч “**” ХХК нь Барааны жагсаалтын 26-д байгаа “Цахилгаан хаалт 30ч906брДу50” хаалтын техникийн харьцуулсан хүснэгтэд ямар нэгэн мэдээлэл бичээгүй, харьцуулсан хүснэгтэд энэ талаарх мэдээллийг бичээгүй орхиж тендерийг илгээсэн байх бөгөөд тухайн санал болгосон барааны коталоги, түүний орчуулгад ажлын даралт “16 Мпа” гэсэн мэдээлэл байна. /CD disk, ”**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал, File 1№2 хавтас, 86-88 дахь тал/

3.15. Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэхээр хэлэлцээд “Үйлдвэр техникийн бодлогын газраас тодруулга авах”-аар шийдвэрлэж,  захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 112/61 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгээр “...дээд даралт 25 Мпа гэж заасны дагуу ямар нэгэн үзүүлэлт ирүүлээгүй нь захиалагчийн шаардлагад нийцэх эсэх талаар...” гэсэн тодруулгыг авахаар хүргүүлж, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 103/33 дугаартай  “Тодруулга мэдээ хүргүүлэх тухай” хариуг авчээ. /II хавтаст хэргийн 92-104 дэх тал/

3.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 103/33 дугаартай  “Тодруулга мэдээ хүргүүлэх тухай” хариуг авсны үндсэн дээр тендерийг хянан үзсэн нь хууль зөрчөөгүй. Тодруулбал, хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичиг, хуульд заасан тодруулгын үндсэн дээр тендерийг хянан үзсэн байна.

3.17. Тендерт оролцогч “**” ХХК нь “30ч906бр зэрэг ширэм /чугун/ корпусын хавхлагууд зөвхөн PN10/PN16 даралтад ашиглагддаг юм. Хэрэв PN25 даралттай шугам хоолойд тус загварын хавхлагыг суурилуулбал даралтыг даахгүй бөгөөд хажуу орчинд ажиллах ажиллагсдын амь насанд эрсдэлтэй стандарт бус ямар ч инженер үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ширмэн хаалтыг PN10-16 даралттай шугам хоолойд ашигладаг бөгөөд PN16-с дээш даралттай үед Ган хавхлагыг ашигладаг” гэж маргаж байгаа ч тендер шалгаруулалтын баримт бичиг болон түүнд өгсөн тодруулга буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичигтэй холбогдуулж, захиалагч болон эрх бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаагүй, тендерээ илгээсэн байна.

3.18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх...”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ” гэж зааснаар тендер бэлтгэх, илгээх нь тендерт оролцогчийн хариуцах асуудал бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж зохих шийдвэрийг гаргасан гэж дүгнэв.

3.19. Иймд захиалагчийн тодруулга өгсөн шийдвэр буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь “хууль бус” байсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

3.20. Тендерт оролцогч “**” ХХК нь Барааны жагсаалтын 26-д байгаа “Цахилгаан хаалт 30ч906брДу50” хаалтын техникийн харьцуулсан хүснэгтэд ямар нэгэн мэдээлэл бичээгүй хоосон илгээсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, тухайн санал болгож байгаа бараа буюу “Цахилгаан хаалт 30ч906брДу50” нь ямар даралтаар ажиллах нь техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтэд тодорхой бус байна.

3.21. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо нь харьцуулсан хүснэгт түүнд хамаарах нотлох баримт зэргийг үзүүлэлт тус бүрээр харьцуулан хянан үздэг.

3.22. Тендер шалгаруулалтын баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн 17 дугаар зүйл “Санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг” гэсний 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж;

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ. “ гэж тус тус заажээ. /I хавтаст хэргийн 210-216 дахь тал/

3.23. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Цахилгаан хаалт 30ч906брДу50” барааны техникийн үзүүлэлтийн ажлын даралт “25 Мпа” гэсэн үзүүлэлт тодруулгаар өгсөн байхад харьцуулсан хүснэгтэд мэдээлэл ирүүлээгүй байх тул “**” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

3.24. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих..., Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх...Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ үү, ...дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэсэн шаардлага тавьсан.

3.25. “**” ХХК-ийн санал болгож буй “Цахилгаан хаалт 30ч906брДу50” хаалтын техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтэд мэдээлэл ирүүлээгүй боловч тухайн барааны катологи, түүний орчуулгад ажлын даралт “16 Мпа” гэсэн мэдээлэл байгаа тул тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д зааснаар өөрийн санал болгож буй барааны үзүүлэлт буюу “16Мпа” гэсэн мэдээллийг харьцуулсан хүснэгтэд үнэн зөв бичиж, шаардлагатай тайлбарыг хамт ирүүлэх боломжтой байжээ.

3.26. Гэтэл харьцуулсан хүснэгтэд “Цахилгаан хаалт 30ч906брДу50” барааны техникийн үзүүлэлтийн ажлын даралтын мэдээллээ харьцуулсан хүснэгтээр огт ирүүлээгүй, тухайн барааны катологи, түүний орчуулгад ажлын даралт “16 Мпа” гэсэн мэдээлэл байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлт, түүний тодруулгад заасан “25 Мпа” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3.27. Иймд “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, түүнд үндэслэн хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;, 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

3.28. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “**” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тендерт оролцогчид хүргүүлсэн нь хуульд зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

3.29. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байна.  

3.30. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03/262 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр хүчингүй болгосон тул “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлага хангагдах үндэслэлгүй болно.

3.31. Захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй бөгөөд “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр хууль зөрчөөгүй энэ нөхцөлд даалгах нэхэмжлэлийг хангагдахгүй юм.

3.32. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.33. Нэхэмжлэгч “**” ХХК-иас “Техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийг яг адил шууд хуулаад ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

3.34. Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж, 09 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, улмаар Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/810 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д хүргүүлж, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

3.35. Үнэлгээний хороо “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж заасныг зөрчиж, тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ зөвхөн харьцуулсан хүснэгтээр шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

3.36. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж тус тус зааснаар техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо үзүүлэлт тус бүрээр холбогдох нотлох баримттай харьцуулан хянан үзнэ.

3.37. Захиалагчийн ЭҮТӨҮГ/20250102799 дугаартай “Төрөл бүрийн ган болон ширмэн хаалт” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн 17 дугаар зүйл “Санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг” гэсэн хэсгийн 17.3-д “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж;

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн  албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно.

/ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/”, 17.7-д “техникийн тодорхойлолтод дурдсан чанар, материал, тоног төхөөрөмжийн загвар, хэмжих нэгж, стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар зэрэг нь тухайн бараанд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох бөгөөд үүгээр хязгаарлахгүй” гэж тус тус заажээ. /I хавтаст хэргийн 210-216 дахь тал/

3.38 Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих..., Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх...Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ үү, ...дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж заасан нь техникийн харьцуулсан хүснэгт дэх техникийн үзүүлэлт нь холбогдох нотлох баримын хамт байж шаардлагад нийцэхээр байна.

3.39. Тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолт нь харьцуулсан хүснэгтээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байдлаар харьцуулан бичиж ирүүлсэн, яг адил үзүүлэлт бүхий бараа санал болгосон боловч тухайн санал болгож буй барааг нотлох баримтаа тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагын дагуу ирүүлээгүй. /CD баримт, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал, 12-22 дахь тал/

3.40. Зүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад “...Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх..., Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ” гэсний дагуу харьцуулсан хүснэгтэд өөрийн санал болгож буй барааны мэдээллийг бичиж, тухайн барааны үзүүлэлтийг нотлох баримт бичгийг хавсарган ирүүлэх нь шаардлага хангана.

3.41. Гэтэл “**” ХХК-ийн ирүүлсэн тендерт нийлүүлэх барааг нотлох баримтаа огт ирүүлээгүй, тодруулбал, Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж зааснаар холбогдох баримтыг ирүүлээгүй нь шаардлага хангаагүй байна.

3.42. Иймд “**” ХХК нь техникийн үзүүлэлтийг нотлох баримтаа Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-ийн 1-д зааснаар харьцуулсан хүснэгт, түүний нотлох баримт, танилцуулгын хамтад ирүүлснээр шаардлагад нийцэх ба зөвхөн харьцуулсан хүснэгтээр ямар бараа нийлүүлэх гэж байгааг нотлох, тогтоох боломжгүй юм.

3.43. Хариуцагч болон гуравдагч этгээдийн  талаас “Дүйцүүлэх бараа санал болсон тохиолдолд нотлох баримт шаардана, манай компани үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.44. Тендерт оролцогч нь “Дүйцүүлэх бараа” санал болгосон тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Энэ хуулийн 12.5-д зааснаар "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “.../ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/” гэсэн тусгай тохиолдлын шаардлагыг заасан.

3.45. Иймд зөвхөн “дүйцүүлэх  бараа” санал болгосон бол нотлох баримт ирүүлнэ гэж тайлбарлаж байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт захиалагчийн шаардсан бараа эсхүл дүйцүүлэх бараа аль алийг санал болгож байгаа нөхцөлд тухайн тендерт оролцогч өөрийн санал болгож буй барааны техникийн үзүүлэлтийг нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байгааг тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой заасан байгааг анхаарах нь зүйтэй.

3.46. Харин үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хувьд “**” ХХК нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг барааг авч нийлүүлэх эрхийг түүнд олгож байгаа зөвшөөрөл бөгөөд захиалагчийн шаардсан бараа тус бүрийг ямар үзүүлэлтээр үйлдвэрлэдэг, техникийн үзүүлэлт нь харьцуулсан хүснэгт дэх бараа тус бүрийн үзүүлэлтийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нотлохгүй юм.

3.47. Иймд “**” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн гэж хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн  хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.

3.48. Иймд “**” ХХК-ийн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан гэж хянан үзэж, түүнд гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн зарчимд нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “27.1.Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэсэн хуулийн заалтад нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.

3.49. Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж үнэлэн, өндөр үнийн санал бүхий тендерт оролцогч компанид гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг хангаагүй.

3.50. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны акт нь шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжээд дууссан байх тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоох нь  захиргааны байгууллагаас тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд дахин ийм алдаа гаргуулахгүй байх, тендерт оролцогч нарын тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, тендерийн баримт бичиг бүрдүүлэх, хянан үзэхэд цаашид ийм алдааг дахин давтан гаргахгүй байх ашиг сонирхлыг хамгаалахаар байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, “**” ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДБ-112-12/4594 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ДБ-112-12/813 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн М-ДБ-112-12/12315 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотын дагуу “**” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ