2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 193/ШШ2025/01081

 

 

2025 10 22

  193/ШШ2025/01081

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, Сергажын Асемгүл /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,262,331.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...С.Асемгүл нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 9,910,000 төгрөгийн дижитал цалингийн зээл авсан. Нийт 2,139,902.50 төгрөгийг буцаан төлсөн. Одоо зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9,262,331.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК, хариуцагч С.Асемгүлд холбогдуулан 9,262,331.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Асемгүл нэхэмжлэлийн шаардлага 9,262,331.26 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163,147 төгрөгийн 50 хувь буюу 81,573.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,573.05 төгрөгийг улсын орлогоос, 81,573.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч С.Асемгүл нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 9,262,331.26 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163,147 төгрөгийн 50 хувь буюу 81,573.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,573.05 төгрөгийг улсын орлогоос, 81,573.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА