2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/09959

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 17 191/ШШ2025/09959

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,

нэхэмжлэгч- *******, *******, *******, ******* байрлах, К******* ХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******, *******, *******,
оршин суух, Х овогт Х Б-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 16,693,579 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр № MN180030003095011964 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 22,648,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 7,464,909 төгрөг, үндсэн хүүнд 3,873,087, нэмэгдүүлсэн хүүнд 3,204 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүй байна. Х.Бгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № MN180030003095011964 тоот цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл үндсэн зээл 15,183,091 төгрөг, зээлийн хүү 1,471,664 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,823 төгрөг, нийт 16,693,579 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 16,693,579 төгрөгийг Х.Бгээс гаргуулж, К*******ийг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие К*******инд 16,693,579 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ /хх-29/.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* ХК нь Х.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,183,091 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,471,664 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,823 төгрөг, нийт 16,693,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. Хариуцагч Х.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гардан авч /хх-27/ нэхэмжлэлийн шаардлага болох 16,693,579 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна /хх-29/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

4. Хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн К*******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээнд хариуцагч Х.Б нь харилцагчаар гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 16,693,579 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зохицуулсан.

 

6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,418 төгрөгийн тал хувь болох 120,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,709 төгрөгийг, хариуцагчаас 120,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК //-н шаардсан 16,693,579 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х Б /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,418 төгрөгийн тал хувь болох 120,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 120,709 төгрөгийг, хариуцагч Х.Б-с 120,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Х.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ