| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01547/И |
| Дугаар | 193/ШШ2025/01084 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 193/ШШ2025/01084
| 2025 10 22 | 193/ШШ2025/01084 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах ******* ХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******од оршин суух,******* овогт /РД:ГП98062600/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,254,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Энхжин 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулан 9,991,000 төгрөг зээлсэн бөгөөд үндсэн зээлд 924,111 төгрөг, зээлийн хүүнд 392,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,306 мөнгийг төлсөн. Түүнээс хойш төлөлт хийгээгүй бөгөөд одоо хариуцагчаас зээлийн өрийн үлдэгдэл 10,254,889 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Энхжин шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,254,889 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сар хүртэл 1,710,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартай: Хариуцагчийн зээлийн төлбөрийг тэнцүү төлөлттэй 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч О.Энхжинд холбогдуулан 10,254,889 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхжин нэхэмжлэлийн шаардлага болох 10,254,889 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1,710,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 179,027 төгрөгийн 50 хувь буюу 89,513.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 89,513.05 төгрөгийг улсын орлогоос, 89,513.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Энхжинд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,254,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Энхжин 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1,710,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 179,027 төгрөгийн 50 хувь буюу 89,513.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 89,513.05 төгрөгийг улсын орлогоос, 89,513.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА