2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 193/ШШ2025/01104

 

 

 

 

2025 10 27

  193/ШШ2025/01104

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* байранд байрлах, ******* ХК /*******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух,******* /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,183,651.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Бат-Эрдэнэ нь *******тай 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1128010513 дугаартай зэлийн гэрээ байгуулан 14,400,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,183,651.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Бат-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 11,183,651.14 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.Бат-Эрдэнэд холбогдуулан 11,183,651.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага 11,183,651.14 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193,888.41 төгрөгийн 50 хувь буюу 96,944.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,944.25 төгрөгийг улсын орлогоос, 96,944.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Бат-Эрдэнэ нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 11,183,651.14 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193,888.41 төгрөгийн 50 хувь буюу 96,944.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,944.25 төгрөгийг улсын орлогоос, 96,944.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА