| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10454/И |
| Дугаар | 191/ШШ2025/09960 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09960
2025 11 17 191/ШШ2025/09960
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,
нэхэмжлэгч- *******, *******, *******, ******* байрлах, К******* ХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******, *******, *******, , оршин суух, Х овогт Б Т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 40,209,065 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Т цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин т болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр MN770030003095018274 дугаартай зээлийн гэрээ байгуулан 49,265,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* дахь тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.Т шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN770030003095018274 дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.
Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 37,649,588 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,540,557 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,919 төгрөг, нийт 40,209,065 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.Т нийт 40,209,065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хариуцагч Б.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие К******* ХК-ийн нэхэмжилсэн 40,209,065 төгрөгийг 16 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүсэж байна. 12 сарын хугацааны дотор төлөхөд одоо авч байгаа цалин хүрэхгүй байна. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025.12.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.02.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.04.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.05.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.06.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.07.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.08.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.09.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.10.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.11.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2026.12.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2027.01.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2027.02.15-ны өдөр 2,513,000 төгрөг, 2027.03.15-ны өдөр 2,514,065 төгрөг гэжээ /хх-31-32
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Манай К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т холбогдох 40,209,065 төгрөгийг хариуцагч Б.Т нь 16 сарын хугацаанд тэгш төлөлттэйгээр хуваан төлөхийг зөвшөөрч байна гэжээ /хх-33/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К******* ХК нь Б.Т-т холбогдуулан MN770030003095018274 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 37,649,588 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,540,557 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,919 төгрөг, нийт 40,209,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. Хариуцагч Б.Т нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардан авч /хх-24/, нэхэмжлэлийн шаардлага болох 40,209,065 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 15-ны өдрөөс 2027 оны 02-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр тус бүр 2,513,000 төгрөгөөр, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,514,065 төгрөгөөр төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-31-32/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
4. Хэрэгт авагдсан 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн К*******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээнд хариуцагч Б.Т харилцагчаар гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 40,209,065 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,995 төгрөгийн тал хувь болох 179,497.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 179,497.5 төгрөгийг, хариуцагчаас 179,497.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК //-н шаардсан 40,209,065 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х овогт Б Т // нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөгөөр,
2026 оны 01-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 02-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 03-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 4-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 5-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 6-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 7-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 8-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 9-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 10-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 11-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 12-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг,
2027 оны 01-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 02-р сарын 15-ны өдөр 2,513,000 төгрөг, 03-р сарын 15-ны өдөр 2,514,065 төгрөгөөр тус тус төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,995 төгрөгийн тал хувь болох 179,497.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 179,497.5 төгрөгийг, хариуцагч Б.Т-с 179,497.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Б.Т нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ