Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0958

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй   

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Б.Баярхүү

шүүгдэгч Ц.А өмгөөлөгч: Д.Ганхуяг

шүүгдэгч Г.Б өмгөөлөгч: А.Мөнхсайхан

шүүгдэгч Г.А өмгөөлөгч: Т.Мөнхгэрэл

иргэдийн төлөөлөгч : Г.Д

шүүгдэгч Ц.А, Г.Б, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн  1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт С овогт Цийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн  1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.4-д заасан гэмт хэрэгт Х овогт Г Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн  1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.4-д заасан гэмт хэрэгт Б овгт Г А нарт  тус бүр холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж  ирүүлсэн 170000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г А, 1991  оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн   суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөлөлмөр эрхэлдэг, ажилгүй ам бүл 6 эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,     

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,С овогт Ц А, 1992  оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2,  эмээгийн хамт  оршин суудаг хаягийн бүртгэлтэй  улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж  12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хорих 425 дугаар ангиас суллагдсан,       

          3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г Б, 1989  оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Батноров оршин суух хаягийн бүртгэлтэй  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-уул дүүргийн шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан

Холбогдсон хэргийн талаар:              

           Ц.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн амны парк-9 хотхоны 4 тоотод оршин суух Ч.А хувийн орон сууцны тагтны хаалгыг тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшин  онгойлгож хууль бусаар нэвтрэн улмаар их гарын хөөрөгний шүрэн толгой нэг ширхэг, Соасh брэндийн эмэгтэй хүний цүнх нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, цагаан алтан бриллиатан шигтгээтэй өрөөсөн ээмэг, мөнгөн бугуйвч нэг ширхэг, сувдан шигтгээтэй 14 кратын алтан ээмэг нэг хос, орос бриллиатан шигтгээтэй ээмэг нэг хос, цагаан алтан бриллиатан шигтгээтэй бөгж нэг ширхэг, 2 ам долларын дэвсгэрт 10 ширхэг, орос монетон ээмэг нэг хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч Ч.А-д 12.699.000 төгрөгийн хохирол учруулсан

          Г.Б, Г.А нартай бүлэглэн А.Г эзэмшилийн 83-25 УНИ дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  хотхоны 64 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Б орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Б 4.053.840 төгрөгийн хохирол учруулсан

          Мөн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Цагдаа хотхоны 13 дугаар байрны 51 тоотод оршин суух хохирогч Б.М гэрийн тагтаар дамжин орж 3 ширхэг дуднд гарын мөнгөн аяга, нэг хос ээмэг, бөгж, своровский мөнгөн хос зэрэг зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч Б.М 590.100 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнага үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 17.342.940 төгрөгийн хохирол учруулсан

          Г.Б нь  Ц.А, .А нартай бүлэглэн А.Г  эзэмшилийн 83-25 УНИ дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  хотхоны 64 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Бийн орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Бд 4.053.840 төгрөгийн хохирол учруулсан

          Г.А  нь Г.Б, Ц.А нартай бүлэглэн нартай бүлэглэн А.Г эзэмшилийн 83-25 УНИ дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  хотхоны 64 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Бийн орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Бд 4.053.840 төгрөгийн хохирол учруулахад нь иргэний А.Гн эзэмшлийн 83-25 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан дэмжлэг үзүүлж тусалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  "...тэгсэн А, Баянзүрх дүүргийн хоёр 30-40 минутын дараа 2 үүргэвч үүрчихсэн ирцгээсэн юм. Тэгээд одоо хаачих юм бэ гэж хэлсэн чинь Саппорогийн тэнд хүргээд өгчих гэж А, Б хоёр хэлсэн. Ингээд тэр Саппорогийн тэнд машинаас буулгаад явсан юм....тэгсэн надад манай эхнэр А надруу танихгүй дугаараас залгаад 2018 оны 02 дугаар сарын үеэр санагдаж байна, өдрийг нь санахгүй байна, цагаан сарын үеэр санагдаж байна юм, манай эхнэр Я гар утас руу А би хүний утсаар ярьж байнаа, хохиролоо төлчихмөөр байна яах бэ? Б гэгчтэй хэрэг хам болсон шүү, байцаагч Б А хамт хэрэг хийсэн үү гэж асуувал тийм юм шиг байна лээ гэж хэлээрэй гэж хэлэнгүүт манай эхнэр би тэр Б гэгчийг чинь мэдэхгүй юм чинь юу гэж байцаагчтд худлаа хэлэх юм бэ гэж хэлээд утсаа салгасан гэж манай эхнэр надад хэлсэн. А ямар арга ухаан сийлээд байгааг мэдэхгүй байна. Шүүх хурал түр завсарласны дараа А надтай уулзаад мөнгө төгрөг хэрэгтэй байна, эмээгийн бие жаахан тааруу байна. Хэргээ удахгүй нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгана гэж хэлж байсан. Мөн шүүх хурал дээр огт үндэсгүй худлаа хэлж Нүхтийн амны хулгайн хэрэг дээр намайг хамт хулгай хийсэн гэж гүтгэж байсан юм. Тэгэхээр миний ойлгосноор намайг гүтгэж дийлэхгүй болохоор Балдан гэгчийг Нүхтийн амны хулгайн хэрэгт татан оруулж байгаа юм байна гэж би ойлгосон. А эргэлтээр эргэсэн хүнд нэг хэсэг, жилдээ тайван байгаараа, хэрэг Нийслэлийн хулгайн хэлтэс рүү шилжиж байгаа гэж надад хүнээр хэлүүлсэн байсан. Тэгэхээр уг хэргийг шийдүүлэхгүй удаашруулах сонирхолтой байгаа юм билээ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75, 2 дугаар хх-ийн 228-229/,

     Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Баянбүрдийн автобусны буудал дээр хүлээж бай гэхээр нь би тэнд хүлээгээд байж байхад А, А2 улаан өнгийн Ланд-80 маркийн автомашинтай ирээд намайг аваад явсан юм. Ингээд бид нар 13 цагийн үед Хан-Уул дүүргийн тамгын газрын хажууд ирээд А хүнтэй уулзана гээд ирсэн юм. Аг машинд үлдээгээд А бид хоёр “UB  town” хотхоны тэнд орон сууцны дэргэд очоод А орц руу ороод хаалгыг нь тогшсон чинь хүнгүй байна гэж хэлсэн, тэгсэн А гадаа орцны хаалганы хөндлөвч тавцан дээр гишгээд 2 давхарын тагтны цонхоор хүчтэй түлхээд дотогш орсон юм...Машинтай явж байгаад Яармагийн гүүрний тэнд бургасны дунд машинтайгаа очоод А, А бид гурав машинаасаа буугаад хулгайлсан цүнхтэй эд зүйлсүүдийг гаргаж ирээд мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад тагшыг тэр бургасны ёроол руу шидчихсэн юм. Тэгээд буцаж машиндаа суугаа 1 дүгээр хороололд А бид хоёр буугаад Аг гэр рүү нь явуулсан юм. А бид хоёрыг мөнгөн аяганаас салгаж хуулж авсан мөнгийг нь алт мөнгө авдаг танихгүй ченжид 300.000 төгрөгөөр зарчихсан юм. А 200.000 төгрөг өгсөн юм. Тэгээд А цагдаад баригдахынхаа өмнө надтай уулзаад намайг цагдаа нар хайгаад байгаа юм шиг байна гэж хэлээд чи энэ түрийвчийг аваад байж бай гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь би цагдаа нар дээр өөрийн биеэр хүрч ирээд хулгай хийсэн талаараа үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Тэгээд зам шалгалтаар явж4 тагшийг нь бургасан дотроос олж өгсөн, мөн түрийвчийг нь би цагдаа нарт өгсөн юм....Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болохоор хохиролоо сайн дураараа төлж Б хохирогчийг хохиролгүй болгосон, мөн би сүүлийн үед буруу замаар явж байсандаа гэмшээд одоо ажил төрөл хийж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй томоотой байгаа” гэжээ. /1 дүгээр хх-ийн 79, 2 дугаар хх-ийн 230-231/,

    Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  "...Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаа хотхоны байруудаар явж байгаад 13 дугаар байрны 51 тоот айлын хаалгыг цохиж үзсэн юм. Тэгсэн чинь хүн байсан. Тэгэхээр нь би эргэж гараад гадна талын полконоор нь дамжмж ороод 3 ширхэг мөнгөн аяга болон эмэгтэй хүний ээмэгг бөгжнүүд авсан юм. Ингээд уг айлаас орсон полконоор дамжиж гараад гудамжинд цагдаа нарт баригдсан юм. Тухайн үед цагдаа нарт баригдаад хулгайлсан бүх эд зүйлсээ буцааж өгсөн..." гэжээ /2дугаар хх-ийн 198-200 /

     Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А 99 гэсэн дугаараас залгаад хальт уулзье гээд 3.4 дүгээр хорооллын Нарлаг дэлгүүрийн урд уулзсан. Тухайн үед би аав Г улсын дугаартай улаан өнгийн Ланд-80 маркийн машинтай ганцаараа явж байсан. Тэгээд А уулзахад А ганцаараа ирсэн. А надад зайсан ороод ирье гэхээр нь яах юм гэсэн чинь А юм түжигнүүлье гэж хэлэхээр нь би хулгай хийх гэж байгааг ойлгосон. Тэгээд А баянбүрд орж Бийг аваад зүүн тийш явж гэрэл төвийн хажуу талын байран дундуур явдаг замаар явж 5 дугаар сургуулийн хойд талаас гарч ирээд Цэцэг төвийн урдуур явж төв шуудангаар урагш эргэж Энхтайваны гүүр даваад зайсан явж Миний захын гадаах зогсоолын цаад талын буланд машинаа тавьсан. Тэгээд А, Б бид гурав машинаа үлдээгээд явган туулын гүүрээр хойшоо даваад туул голын хойд талын далангаар нэлээн явж байгаад 6-7 давхар байшингийн урд очоод А, Б 2 намайг далан дээр байж бай гэхээр нь би буцаж очоод машиндаа байж байя гэсэн А Б 2 асуудалгүй, асуудал гарах юм бол бид 2 өөрсдөө хэргээ даана гэж хэлсэн………Тэрнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр утсаар яриад юу байна уулзах уу гэхээр нь би завгүй байна гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад А надруу залгаад хаана байна уулзах уу гэхээр нь ажилтай байна гэж хэлсэн чинь А орой уулзах уу гэхээр нь завгүй гэж хэлсэн” гэжээ /1-р хх-ийн 31-33/ 

     Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний бие 2017 оны 09-р сарын 11-ний өдөр СБД-ийн 32-ийн тойрогийн хойд талын сансар супермаркет дэлгүүрийн ойролцоо нийтийнбайранд буюу гэртээ байж байтал 13:00 цагийн үед өмнө 2012 оноос 2014 оны хооронд хорих 433 дугаар ангид хамт ял эдэлж байсан танил Ц А /9913,,,/ нь миний 99,, гэсэн дугаар луу залгаж хаана байна, би 1дүгээр хороолол дээр байна. Чи хүрээд ир хархорин захын тэнд гэсэн, тэгээд би надад таксины мөнгө байхгүй шүү гэсэн чинь за тэгвэл би эндээс яваад очих уу чи наашаа Баянбүрдийн тойрог руу алхаж явж бай гээд бид 2 Баянбүрдийн автобусны буудлын хажууд уулзасан…….Г.А ойролцоогоор 10-20 минутын дараа уг айлын хаалгаар гарч ирсэн ба хоёр хар өнгийн үүргэвч цүнхтэй эд зүйлс аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав машин дээр очиж Зайсангийн уулын замаар яваад Яармагийн гүүр гараад туул голын хойд талын бургасан дээр очиж хулгайлсан эд зүйлсээ үзээд мөнгөн аягнуудын мөнгүүдийн хуулж хажуугийн бургасанд хаясан……..  ямар ч байсан миний нүдэн дээр Г.А ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, тэрнээс гарад хорооллын зам дээр бууж үлдсэн. Тэрнээс хойш тэр хоёртой уулзаагүй, хулгай хийх санааг Ц.А гаргаж байсан би үйлдсэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ /хх-ийн 41-42/  

     Шүүгдэгч Ц.А   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “Би 2017.09.11-ний өглөө гэрээсээ 10 цагийн орчим гараад танил А /88,,,/ гэх залууруу залгаад 3.4 дүгээр хороололд хүрээд ир гэсэн А машинтай 1 дүгээр хорооололд явж байна удахгүй очлоо гэсэн. Тэгээд бид 2 10:30 орчим Нарлаг их дэлгүүрийн урд зам дээр уулзсан А улаан өнгийн Ланд-80 маркийн машинтай ганцаараа ирсэн. ……Цонхыг нь Б вакум цонхыг түлхэж орсон. Уг байр нь 4 өрөө байр байсан. Б бид хоёр өрөөгөөр нь яваад уг айлаас хар өнгийн зөөврийн компьютэр 1ш, гэрэл зургийн аппарат 2 ширхэг, мөнгөн гинж, бөгж, 4 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн хэтэвч, хар өнгийн үзэг, хар өнгийн үүргэвч зэргийг аваад хаалгаар нь гарсан. А 20.000 төгрөг түлшний мөнгө өгсөн. Б бид 2 хар хорин зах орж 4 ширхэг мөнгөн аягыг, 2ш гэрэл зургийн аппараттай 300.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. Бид 2 мөнгөө хувааж аваад салсан” гэжээ. /хх-ийн37-40/ 

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  хотхоны 64 дүгээр байрны 03 тоот орон сууцанд хулгай орсон байна гэсэн дуудлагын очиж үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд  гэжээ:/  1-р хх-н 9-21/

     Хохирогч  Б.Б   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутын үед манай нөхөр Б, охин Д нар ажилдаа явцгаасан юм. Би гэртээ ганцаараа үлдсэн юм. Ингээд би өдөр 13 цагийн үед гэрээ түгжээд гадагшаа гарч гар утасны худалдааны төв болох Теди төв рүү явчихаад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн доторхи эд зүйлсийг нураагаад онгичоод баахан сандаачаад хаячихсан, гадаа хаалганы дэргэд том 1.75 литрийн Сrеу gооsе нэртэй архи тавьчихсан байхаар нь нөхрийгөө уурлаад хамаг эд зүйлсээ сандаачсан юм байлгүй, тэгээд үүдэнд архи авч явах гэж байгаад үлдээчихсэн юм байлгүй гэж бодоод нөхрийгөө гэртээ иртэл хүлээсэн юм. Тэгсэн манай нөхөр гаднаас ирээд энэ чинь юу болж байгаа юм гэхэд нь харин ийм болчихсон байна гэхээр нь хулгай орсон юм байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн юм.

...Миний хохирол бүрэн гүйцэт төлөгдөөгүй байна, Б, А гэх хүмүүс нь өөрт ногдох хохирлыг төлж барагдуулсан юм аа. Харин одоогийн байдлаар А гэгч нь миний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-29, 2 дугаар хх-ийн 220/,

      Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : "...2017 оны 09 дүгээр сарын 11-ний орой 17 цаг 40 минутын үед гэртээ ирсэн чинь манай эхнэр гэртээ ирэхэд ийм болчихсон байна гээд сууж байсан юм. Тэгэхэд нь би эхнэртээ энэ хулгайч гэрт орооод хамаг эд зүйлс бужигнуулсан бололтой байна, эхний ээлжинд цагдаад дуудлага өг гэж хэлсэн юм. Тэгэхэд манай эхнэр цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгч шалгуулахаар болсон юм. Ингээд цагдаа нар ирээд гар хурууны хээг авч байх шиг байсан, мөн манай гэр 2 давхарт байдаг мөртлөө тагтны цонхыг хөшиж гаднаас орж ирсэн бололтой ул мөрнүүд үлдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30/

 

    Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: "...Надад байгаа энэ I Раd манай танил А гэх залуу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчим манай дэлгүүр дээр надаас 300,000 төгрөг зээлээд барьцаанд нь дээрхи I Раd", хар өнгийн Lепоvо маркийн зөөврийн компьютерыг үлдээсэн юм. Би А уг I Раd-аа маргааш нь ирж авахгүй бол зарна гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь ирэхгүй болохоор нь Тэди төв дээр очиж дэлгэцийн кодыг нь устгуулчихаад шууд форматлуулсан болохоор нь дотор нь юу байсныг нь сайн мэдэхгүй. Би Ьепоуо маркийн зөөврийн комьпютерийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед Компьютер Ландын үүдэнд зүс танил залууд 300,000 төгрөгөөр зарсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-36/

      Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: “Би А бүүр бага 7 насанаасаа хойш өдий хүртэл найзлаж нөхөрлөж байгаа юм, А нь парламент тамхи татдаг, А нь хаая баяр ёслолын үеэр архи уудаг юм. А нь цэргийн алба хаагаагүй, А нь ХААИС- суралцаж байгаад дундаас нь сургуулиасаа гарчихсан юм. А нь эхнэр 2 хүүхэдтэйгээ БГД-т ээж аавтайгаа хамт амьдардаг юм. А эхнэртэйгээ хамтарч хувийн бизнэс хийдэг юм. А урьд нь хэрэгт шалгагдаж байгаагүй, анх удаа шалгагдаж байгаа байх. А гэр бүлээ агсам тавьж эрүүлжүүлхэд орж байгаагүй А нь дөлгөөн давгүй ааш зантай хүнтэй хэрүүл шуугиан хийгээд байдаггүй юм. А өөрийнхөө хийх ёстой юм аа хийгээд л явдаг юм. А нь ухаан санаа эрүүл, бие эрхтэнд нь гажиг согог байхгүй” гэжээ./ 1-р хх-н 43/

    Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: “Б нь архи уудаггүй пиво ууж байгаагүй, тамхи татдаггүй, хүнд аягүй их тусархуу хүнтэй эелдэг дотно харьцдаг хүнтэй нямбай, цэвэрч гэр орны ажилд маш мундаг хүүхэд байгаа юм. Б цэргийн алба хаагаагүй, ухаан санаа нь эрүүү саруул, бие эхртэнд гажиг согог байхгүй, одоохондоо гавья шагнал аваагүй байгаа, Б хүнд машины жолооч мэргэжилтэй,Б одоогоор эхнэр хүүхэд байхгүй, мөн Б нь хүнд их уруу татамтгай, хүнд үгүй гэж хэлж чададггүй муу зуршилтай. Б эхээс 5-уулаа, айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Дээрээ 2 эгч 2 ахтай юм. Б өрх тусгаалаж гараагүй нөхөр бид хоёрын асрамжинд байгаа, мөн Б хурааж хуримтлуулсан эд хөрөнгө гэж байхгүй” гэжээ./ 1-р хх-н 44/

    Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: “А нэг байранд хамт амьдардаг юм. Атэй 2003 онос хойш найзалж нөхөрлөж байгаа юм. А нь надтай нөхөрлөж байх хугацаандаа ямар нэгэн муу муухай зан ааш гаргаж байгаагүй, хүнд их тусархуу, А эхээс ганцаараа айлын ганц хүүхд байгаа юм. Аний ээж, аавтайгаа бүүр бага байхаасаа эмээ, өвөөтэйгөө хамт өссөн юм. Өвөө нь 2008, 2009 онд нас барсан юм. Одоо А гэртээ эмээтэйгээ хоёуулахнаа амьдардаг юм. А багаасаа ээжийг огт харж байгаагүй, энэ талаар А огт ярьж байгаагүй юм. А цэргийн алба хаагагүй” гэжээ. / 1-р хх-н 46/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49/

    Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: Б.Бгийн хулгайд алдсан эд зүйлсийг нийт 4.053.840 төгрөгөөр үнэлжээ./ хх-н 50-52/

Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тэгэхэд би хулгай хийх гэж байгаа гэдгийг нь ойлгоогүй. Худлаа тоглож байна мөн өмнө хэрэг хийгээд шоронд явсан хэргээ яриад байна гэж тухайн үед би ойлгосон юм. Энэ машин манай аав Г нэр дээр байдаг юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэжээ. /хх-н 73-75/

Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн юм. Бтэй хамт хулгай хийсэн. А юу ч мэдээгүй байсан. Миний ярьсан бүгд үнэн, болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлж байна. Хохирол төлөөгүй. Гэхдээ заавал төлж барагдуулах болно” гэжээ. / хх-н 76-77/

Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Би ч гэсэн гайхаад байна надад тэгж яриад байсан. намайг гадаа үлдэж хүн харсан гэд А хэлчих юм бол намайг энэ хэргээс салчихана гэж бодоод байх шиг байсан. тэгээд хамт хулгай эзэнгүй айл руу орж хулгай хийсэн гэж мэдүүлээд байгаа байх” гэжээ. / хх-н 78-79/

Г.Бийг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-н 80-82/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ 6-11/

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр 9 цагийн үед гэрээсээ гарч яваад орой 19 цаг40 минутын үед гэртээ ирэхэд том өрөөний болконы цонх онгорхой байсан ба том өрөөний шүүгээ нээлттэй, хулгайч орсон шинжтэй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...Их гарын хөөрөгний улаан шүрэн толгой 1 ширхэг, Соасгьийн шинэ цүнх 1 ширхэг, 6 диаметрийн хэмжээтэй мөнгөн аяг 6 ширхэг зэрэг эд зүйлүүд алдандсан байна. Манайх Америкаас ирсэн бараануудаа цэгцэлж амжаагүй байсан юм....2-тын дэвсгэртээр 10 ширхэг хулгайд алдагдсан долларыг буцааж хүлээж авсан юм. Бусад хохирол барагдаагүй тул доллараас бусад хохиролыг буруутай этгээдээс нэхэмжилжбайна..." гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 23-24, 25-26, 221 /

Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би эхнэр Ч.А хамтаар өгдөөний 08 цагийн орчим гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод, цонхоо түгжээд гарсан. Өдрийн цагаар манай гэрт хүн байгаагүй. Орой 19 цаг өнгөрч байхад би эхнэрийн хамтаар гэртээ ирсэн. Би өөрөө гэрийн хаалгаа онгойлгох гэхэд манай гэрийн хаалганы цоожинд дотор талаас нь түлхүүр зоосон байсан. харин манай хаалга онгойсон. Тэгээд би том өрөөний тагтыг харахад онгорхой байсан. Эхнэр бид 2 хэзээ ч тагтны хаалтаа онгойлгодоггүй юм. Тэгээд манай эхнэр унтлагын өрөөнд байдаг үнэт эдлэл хийдэг хайрцагаа шалгаж үзэхэд дотор нь байсан эд зүйлүүд алга болсон байсан. Мөн том өрөний ханын шүүгээний 2 хаалга онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг / 2дугаар хх-ийн 29-30 /,

Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Атэй 2001 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа 3,4 хорооллын 23 дугаар байранд буюу 1 байранд багаасаа эмээ өвөө дээрээ өссөн.....А нь архи огт уудаггүй , тамхи бол татдаг. Ааш зангийн хувьд бол тийм ч муухай зан авир байдаггүй. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай. Зүү ороож хатгасан хөөрөгний дайлин оёдог. Гарын ур сайтай. Сагс тоглодог. 2010 онд хулгайн хэргээр ял эдлээд 2017 оны 07 сард өршөөлөөр суллагдсан. Одоохондоо эмээгийх нь бие муу байгаа гэж сонссон. ” / 2-р хх-н31-32/

2017.9.08-ны өдрийн 05/553 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. 2017 оны 09сарын 04-ний өдөр ХУД 4-р хороо Нүхтийн аманд байрлах Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн А.Э цонхыг түлэх хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас илрүүлсэн №4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 3 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №4 “тагтны хаалт төмөрний зүүн урд талын дээд талаас” гэж тодорхойлон бичсэн гарын мөр нь санд MN003320004476 дугаараар бүртгэгдсэн Ц А-ийн зүүн гарын алганы хээтэй тохирч байна.

3. Харин шинжилгээнд тэнцэх гарын мөр нь санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн газрын мөрүүд болон Ч.А, А.Э нарын гарын хээний дардастай тохирохгүй байна.   /2-р  хх-н 38-44/

Дамно хөнрөнгийн үнэлгээний тайланд: хохирогч Ч.А-ын хулгайд алдсан эд зүйлийг нийт 12.599.000 төгрөгөөр үнэлсэн байна./ 2-р хх-н 47-48/

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Ц.А одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна, ямар хүмүүстэй нийлж нөхөрлөдөг талаар огт мэдэхгүй байна. би өөрөө мэддэг байсан бол хүүхдээ олж авмаар байна. Ц.А гэрээс гарахаасаа өмнө хохирлоо барагдуулна гэж хэлэд миний хадгаламжийн данснаас 3 сая төгрөг аваад явсан. Тэгээд гэртээ ирэхдээ хохирлоо төлсөн гэж хэлж байсан. Тэгээд хэд хоног гэртээ байж байгаад 2017,10,17-ны өдрийн орой гэрээсээ гараад алга болсон” гэжээ. / 2-р хх-н 88-91/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ 2-р хх-н 168-170/

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...Өнөөдөр гэрээсээ 10 цагийн үед гараад ээжийнхрүүгээ явчихаад тэгээд банк орчихоод охиноо цэцэрлэгээс нь аваад ирэхэд болкон онгорхой, гэр аймар хүйтэн болчихсон байсан. тэгээд ороод харахад хамаг юм оролдоод, онгойлгоод 3 ширхэг мөнгөн аяга, миний ээмэг, монетон бөгж зэрэг эд зүйлс авсан байсан.... тухайн үед манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, нэг хос монетон ээмэг, бөгжний хослол, сваровский мөнгөн ээмэг, бөгжний хослол зэрэг зүйлсийг хулгайд алдаад тухайн этгээд үйлдэл дээрээ бариагдаад би хулгайлсан эд зүйлсийг нь газар дээр нь буцаан авсан юм. Надад санал гомдол байхгүй..." гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 172-173, 218-219 /

Хохирогч Б.М-ийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ/ хх-н 204-206/

       Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Атэй хулгай хийгээгүй болхоор Нүхтийн амны хулгайн хэрэгт намайг А хулгай хийхээргүй гэдгийг хэлмээр байна. А худлаа ярьж байна. миний хэрэг хамууд бол А А бид гурвын үйлдэл нийтдэ 30 гаран үйлдэл байгаа юм. А манай хэрэгт холбогдон шалгагдаагүй байгаа” гэжээ.  / 2-р хх-н 224-2-223/

Гэрч Б:Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...2018 оны 02 дугаар сарын үеэр санагдаж байна, ямар ч байсан цагаан сар өнгөрчихсөн байсан, тэгсэн миний гар утас руу нэг танихгүй утаснаас А байна. Балдан гэгчтэй хэрэг хам бролж байгаа шүү, байцаагч удахгүй та нараас мэдүүлэг авах байх Б гэгчийн тухай асуувал Б А хэрэг хийсэн юм шиг байна гэж хэлээрэй гэхэд нь чи юу яриад байгаа юм, би байцаагчид тэгж худлаа ярьжчадахгүй, тэглээ ч Б гэгчийг чинь танихгүй, мөн манай нөхөр А танихгүй гэж хэлээд буи уурлаад гар утсаа салгасан юм. Угаасаа А болж бид нарын амьдрал маш хэцүү байна..." гэх мэдүүлэг / 2дугаар хх-ийн 224 /

         Г.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 200/

          Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгсан хуудас / хх-н 117/ оршин суух газрын хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 94/ хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 95-116/

          Г.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 228-229/

          Ц.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 196/

          Ц.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 119,197/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгсан хуудас / хх-н 127/ оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-н 122/ хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 119/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 129-148/

          Ц.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ 2-р хх-н 1-2,195-200/

          Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 198/

          Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 151/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгсан хуудас / хх-н 159/ оршин суух газрын хорооны засаг даргын тодорхойлолт  /хх-н 150/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 151-178/хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 152-158/

          Г.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 230-232/ зэрэг болно.  

 Ц.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн амны парк-9 хотхоны 4 тоотод оршин суух Ч.А хувийн орон сууцны тагтны хаалгыг тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшин  онгойлгож хууль бусаар нэвтрэн улмаар их гарын хөөрөгний шүрэн толгой нэг ширхэг, Соасh брэндийн эмэгтэй хүний цүнх нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, цагаан алтан бриллиатан шигтгээтэй өрөөсөн ээмэг, мөнгөн бугуйвч нэг ширхэг, сувдан шигтгээтэй 14 кратын алтан ээмэг нэг хос, орос бриллиатан шигтгээтэй ээмэг нэг хос, цагаан алтан бриллиатан шигтгээтэй бөгж нэг ширхэг, 2 ам долларын дэвсгэрт 10 ширхэг, орос монетон ээмэг нэг хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч Ч.Ад 12.699.000 төгрөгийн хохирол учруулсан

          Г.Б, Г.А нартай бүлэглэн А.Г-ын эзэмшилийн улсын дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  оршин суух Б.Б орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Байгальмаад 4.053.840 төгрөгийн хохирол учруулсан

          Мөн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Цагдаа хотхонд оршин суух хохирогч Б.М гэрийн тагтаар дамжин орж 3 ширхэг дуднд гарын мөнгөн аяга, нэг хос ээмэг, бөгж, своровский мөнгөн хос зэрэг зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч Б.М 590.100 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнага үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 17.342.940 төгрөгийн хохирол учруулсан

          Г.Б нь  Ц.А, А нартай бүлэглэн А.Г эзэмшилийн  дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  оршин суух Б.Б орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Б 4.053.840 төгрөгийн хохирол учруулсан

          Г.А  нь Г.Б, Ц.А нартай бүлэглэн нартай бүлэглэн А.Г эзэмшилийн 83-25 УНИ дугаартай Тоёота ланд круйзэр 80 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UBTown  хотхоны 64 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Бгийн орон сууцны тагтны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөшиж хууль бусаар нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер нэг ширхэг, Ай пад нэг ширхэг, Mont бlag бичиглэл бүхий үзэг нэг ширхэг, коняк нэг ширхэг, виски нэг ширхэг, Salfa ttore ferragamo  брэндийн хэтэвч нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар авч Б.Бд 4.053.840 төгрөгийн хохирол учруулахад нь иргэний А.Гн эзэмшлийн 83-25 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан дэмжлэг үзүүлж тусалсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.С овогт Ц А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.4 болгон өөрчилсүгэй.

          2.  С овогт Ц А, Б овогт Г А, Х овогт Г Б нарыг тус бүр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамалн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.4-д зааснаар Ц.А 3  жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Б  2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамалн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Г.А 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар  зүйлийн 4-д зааснаар Ц.А, Г.Б, Г.А нар тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.А цагдан хоригдсон 225 хоногий, Г.А, Г.Б нарын хоригдсон тус бүр хоёр хоногийг эдлэсэн ялд нь оруулан тооцсгай.

6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол. А, Г.Б, Г.Ат нарт тус бүр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.А 12.599.000 төгрөгийг гаргуулж / /  Ч.А олгох ,  Г.Б, Г.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.А, Г.Б, Г.А нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                ШҮҮГЧИД                                       С.ӨСӨХБАЯР

 

                                                                        Э.ЧИНГИС