| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2310010430976 |
| Дугаар | 2024/ДШМ/1334 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/1334
2024 12 11 2024/ДШМ/1334
А.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
хохирогч У.Н-ын өмгөөлөгч Б.Мядагмаа,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Г.Ганбат, хохирогч У.Н-ын өмгөөлөгч Б.Мядагмаа нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Өлзийжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар эсэргүүцлийг үндэслэн А.О-д холбогдох 2310010430976 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
....... овгийн ...-ийн О, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .. нарын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч А.О нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө ... дүүргийн .. дугаар хороо, ... хотхон ... тоотод мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч У.Н-ын мөр хэсэгт хатгах, хүзүү хэсэгт хутгалж эрүүл мэндэд “зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч А.О-ыг бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар өнгийн иштэй, хар саарал өнгийн хуйтай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Н нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.О-д авсан цагдан хорих таслан сэрийгэлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Г.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад анхан шатны шүүх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад хууль зүйн фактад эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалд нийцүүлсэн дүгнэлт өгөөгүй, мөн тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул дараах гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэх субьектив шинжийг агуулсан байхыг шаардаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж мөн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлмйн 4 дэх хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан. А.О нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны талаарх анх удаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 00 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. У.Н-ыг гэрээс гаргахгүй гэж зууралдаж байгаад хойш түлхсэн, хуйтай хутга гаргаж ирээд над руу далайсан, би нөгөө хутгатай гараас татаж хутгыг булаацалдаж байгаад нэг мэдсэн Нын зүүн талын хацар, шанаа хэсэгт зүсэгдчихсэн их хэмжээний цус гараад би их айсан. Тэгээд такси дуудаж Нандинжарлыг Гэмтэл согог үндэсний төвд хүргэж ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хохирогч Н нь биеийн байдлын улмаас тодорхой хэмжээний үйлдэл хийх боломжгүй, мэдүүлдэг тайлбар өгөх чадваргүй байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгсөн.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 21 дүгээр талд хохирогч У.Н нь “2023 оны 02 дугаар сард би хүзүүн тус газар гэмтэл авах үед Д.О нь эхлээд миний дал, мөр хэсэгт хутгаар цохиж дараа нь хүзүүн тус газар гэмтэл учруулсан юм. Д.О нь мөр, дал хэсэгт цохих үед энэ гэмтлийг авсан” гэж мэдүүлсэн боловч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч П.Батнаран нь ... өвчтөний гэмтлийг цахим бүртгэлдээ тодорхой нэг бүрчлэн бичдэг. Цахим бүртгэлийг шүүж үзэхэд, Нын биед зүүн шанаанд судасны гэмтэл бүхий гүн зүсэгдсэн шархтай, оёдол тавьсан бол бүртгэлд заавал бичих ёстой. Миний санаж байгаагаар Н-ын ар нуруу, дал мөрөнд гэмтэл байхгүй байсан гэх мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн өвчний түүх зэргээс
үзэхэд, хохирогчийн миний дал руу хутгаар цохисон гэх мэдүүлэг үгүйсгэгдэн
няцаагдаж байна. А.О-ын хувьд хамтран амьдрагч У.Н-ын эрүүл
мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан сэдэлт, зорилго тогтоогдохгүй байна. Харин хохирогч У.Н нь согтуурсан байхдаа гэр бүлийн таарамжгүй, үл ойлголцлын
улмаас А.О-тай маргалдаж, улмаар өөрийн эцгээсээ бэлэглэсэн гэх хутгыг
гаргаж “өөрийгөө ална эсхүл өндрөөс үсэрнэ” гэхэд хутгыг салгахаар зууралдах явцад
хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд зэргийн гэмтлийг
болгоомжгүйгээр учруулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хүнд гэмтэл учруулах үйл явц нь анх мөр, дал хэсэгт хутгалж дараан нь нүүрэн хэсэгт хүнд гэмтэл учруулсан гэдгийг хохирогч У.Н тогтвортойгоор мэдүүлдэг. Үүнээс үзэхэд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэхдээ анхны үйл явц буюу дал, мөр хэсэгт учруулсан гэмтлийг миний үйлчлүүлэгч А.О-ыг үйлдээгүй гэж дүгнэсэн нь нэг цаг үед буюу үргэлжилсэн үйлдэл болох хацар, шанаа хэсэгт зүсэгдсэн хүнд гэмтлийг хохирогч У.Н-д болгоомжгүйгээр учруулсан гэх үйлдлийг нь салгаж дүгнэхдээ миний үйлчлүүлэгч А.О-ын өөрийнх нь мэдүүлгүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхийн шийтгэх тогтоолийн үндэслэл хэсэг болгоссон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолд У.Н-ын мэдүүлэг үгүйсгэгдэн
няцаагдасан гэж дүгнэж хэрэг болох үед байсан насанд хүрээгүй гэрч буюу Б.Ч-ын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэж, хутган дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй гэх дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн хутганы хуйд үүссэн ханзралт, зүсэгдэлтийг хутгыг хуйндаа байхад нь үүссэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тодорхойлох боломжгүй гэх дүгнэлтүүдээр А.О-ыг түүнд уг гэмтлийг учруулсан гэх шууд нотлох баримт хэрэг авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй” гэж заасны дагуу А.О нь У.Н-ын биед халдаж хохирол учруулсан гэж үзэхдээ бодит нотлох баримтын үндсэн дээр тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээн бататгаж болсон хэргийн талаар хөдлөшгүй тогтоогоогүй атлаа зөрүүтэй байдлыг үнэлж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, үйлдэл болон хохирлыг хэн учруулсан тэдгээрийн хоорондын шалтгаант холбоотой байдал зэрэг нь нотгох баримтын хүрээнд тогтоогдохгүй байхад А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулйин ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлйин 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх ба шүүхээс А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул А.О-ын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр зүйлийн 16-ны өдрийн 2024/ШЦТ/663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан удаагүй. Өөрийн буруу буюу гэнэн итгэмтгий зангаараа таар тохирохгүй, ааш араншин муутай архины хамааралтай, тогтсон ажил төрөлгүй хохирогч гэх У.Н-тай 3 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд У.Н нь намайг маш олон удаа зодож, дарамталж, хүүхдүүдийг маань, ах дүүстэй минь дарамталж, гэмтээж байсан. ийм аймшигтай үйлдлүүдийг нь хуулийн байгууллагад хэлэлгүй, тэр ч байтугай ойр тойрныхоосоо нууж тэсч, тэвчиж, маргааш засрах байх гэж хүлээж амьдарч байсан минь миний буруу. Би маш их гомдолтой байна. Би Ныг гэмтээгээгүй, тухайн газар камер байдаг ч болоосой гэж үнэхээр бодож байна. Ямар ч нотлох баримтгүй хохирогчийн мэдүүлгээр нэг талыг барьж ялласан. Хамгийн энгийн жишээ би Ныг гэмтээсэн бол тэр гэмтээсэн хутганы иш, бариулаас миний гарын хурууны хээ олдох ёстой. Шүүх шинжилгээний дүгнэлтээр миний хурууны хээ илрээгүй нь хамгийн наад захын баримт. Намайг өөрийг нь гэмтээгээгүй өөрөө өөрийгөө гэмтээсэн гэдгээ Н мэдэж байгаа. Гэтэл надаас 50.000.000 төгрөг өгчих, тэгвэл гомдлоо татъя гээд хуулийн байгууллагаар явсан. Хамт аж амьдралаа төсөөлж, төлөвлөж байсан хайртай залуу маань нэг л өдөр танихгүй хүн болж, 50.000.000 төгрөг нэхээд зогсож байхыг харах үнэхээр хэцүү байсан. Би өнөөдөр энд хоригдох хүн биш, хүний амь аварсан гавъяатай хүн гэж бодож байна. Тухайн үед би түүнийг болиулах гэж оролдоогүй бол өнөөдөр Н амьд байх эсэх нь эргэлзээтэй.
Миний бие маш тааруу байгаа бөгөөд хоригдсоноосоо хойш бие маань улам доройтож, хорих ангийн эмч нарын хяналтанд байгаа. 2019 онд анх В, Д элэгний вирусаас үүдэлтэй элэгний хатуурал буюу цероз гэдэг оношоор оношлогдож хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группэд орсон. Сүүлд умайн хүзүүний хавдраар оношлогдож хагалгаанд орох заалттай байж байгаад хоригдсон. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Цаашдаа хоригдох маш хэцүү байгаа тул надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж эсхүл цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч У.Н-ын өмгөөлөгч Б.Мядагмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.О-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд шүүхийн өмнө хавтаст хэрэг дотор нотолгооны хүрэлцэхүйц байдал бүрэн бүрдсэн байх ёстой. Ингэж байж нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж шийдвэрээ гаргана. Энэ хууль зүйн шинжүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Тодруулбал, шүүх “Шүүгдэгч А.О-ын хувьд хамтран амьдрагч У.Н-ын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан байдал тогтоогдохгүй байна. Харин хохирогч У.Н нь согтуурсан байхдаа гэр бүлийн таарамжгүй, үл ойлголцлын улмаам А.О-тай маргалдаж улмаар өөрийн эцгээсээ бэлгэлсэн гэх хутгыг гаргаж “өөрийгөө ална эсхүл өндрөөс үсэрнэ” гэхэд хутгыг салгахаар зууралдах явцад хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд зэргийн хохирлыг учруулсан гэж үзэхээр байна.” гэжээ.
Өрөөр хэлбэл, шүүх ийнхүү дүгнэхэд шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Ч-ын мэдүүлгээс өөр хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 25.3.1 дэх хэсэгт “...Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар уръдчилан сануулахгүй. ...” гэж мөн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
“Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эсхүл хэргийн байдлын нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байдгаас гадна насанд хүрээгүй гэрч нь шүүгдэгчийн төрсөн хүү учраас мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хохирогч, насанд хүрээгүй гэрч Чинболор, шүүгдэгч А.О нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Гэтэл зөрүүг арилгаагүй атлаа зөвхөн шүүгдэгч болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж эргэлзээгүйгээр тогтоох байтал ийнхүү тогтоогоогүй.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн гэмтлийг ир нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ” гэж дүтнэсэн бөгөөд өөрөө өөртэй учруулсан гэх дүгнэлт байхгүй байсаар байтал шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн байгаа нь хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй болох нь харагдаж байна.
Хохирогч У.Н нь хувийн байдлын хувьд бага насны 1 хүүхэдтэй одоогоор өөрийн аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд бие даан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба эрүүл мэндийн байдал нь өдрөөс өдөрт доройтож байгаа. Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж цаашид түүний хөдөлмөрлөх чадвар сэргэх боломжгүй хохирогч нь ярих болон бичих чадвараа алдаж одоо бусдын асаргаанд амьдарч байна.
Хохирогч У.Н нь эмчилгээний зардалд зарцуулсан 16.567.041 төгрөгийг гаргуулахаар шүүхэд баримтуудыг гаргаж өгсөн байтал 2.681.424 төгрөгийн зардлыг хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Үүнийг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарлаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг шүүхээс анхаарах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Н нь 3 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэрээр өөрт учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан талаараа мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна.
Мөн гэрч П.Б-ийн “...эрүү, хүзүүн тус газраа гүн зүсэгдсэн шархтай эрэгтэй байсан...” гэж мэдүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3000 дугаар дүгнэлтэд “...У.Н-ын биед зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, ир тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүнийн хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт бүхий гэмтлүүд топоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэж дүгнэсэн нь хохирогчийн дээрх мэдүүлгийг тус тус давхар нотолсон болно.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ын хувьд хамтран амьдрагч У.Н-ын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан сэдэлт, зорилго тогтоогдохгүй. ...У.Н нь өөрийгөө ална эсхүл өндрөөс үсэрнэ гэхэд хутгыг салгахаар зууралдах явцад учруулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, бусдад ял завшуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, яллах дүгнэлтэд дурьдагдсан дээрх үйл баримтыг шүүх хэрхэн
үгүйсгэсэн, хэрэгт авагдсан чухам ямар нотлох баримтуудаар няцаагдсан талаарх үндэслэлээ тайлбарлаж дүгнээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж” тус тус хуульчилсан ба шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...хацраас нь цус гарахад хутгыг нь булааж аваад холдуулан шидсэн бөгөөд энэ үед манай хүү өрөөнөөс гарч ирсэн бөгөөд ээжээ юу болоод байгаа юм бэ гэж надаас асуухаар нь цаанаа байж бай гэж хэлээд бананы өрөөнөөс алчуур авчираад хацар дээр нь дарсан. ...би хүүгийнхээ хамт гэртээ орж Н бид хоёр маргах үеэс эхлэн хүү бид хоёрын яриа маргалдаж байгаа сэдэв зэргийг бүгдийг сонссон байх. Мөн жижиг өрөө хаалгагүй учир болж байгаа бүх зүйлийг харсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
шүүгдэгчийн хүү болох насанд хүрээгүй гэрч Б.Ч-ын “...3 хоногийн дараа ээж Н ах чинь өөрийгөө хутгалчихлаа гэж хэлэхээр нь би харсан гэж ээжид хэлсэн...” гэсэн зөрүүтэй мэдүүлгийг шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мэтээр дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон насанд хүрээгүй гэрч
Б.Ч-ын дээрх мэдүүлэг нь:
хохирогч У.Н-ын “...хэрэг болох үед Чинболор жижиг өрөөнд байсан. ...би сайн санаж байна. Намайг тухайн үед гэмтэхэд Чинболор нь мэдээгүй бөгөөд О бид хоёрыг гараад явахад хүртэл өрөөнөөс ерөөсөө гарч ирээгүй...” гэсэн гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулсан, хэрэгт хамааралтай, эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Г.Ганбат, хохирогч У.Н-ын өмгөөлөгч Б.Мядагмаа нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Өлзийжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.О-ыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө ... дүүргийн .. дугаар хороо, ... хотхон ... тоотод мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч У.Н-ын мөр хэсэгт хатгах, хүзүү хэсэгт хутгалж эрүүл мэндэд “зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, прокуророос шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” хэмээн тодорхойлон тогтоосон.
Анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” хэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч У.Н 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Би мөнгөгүй яаж явахын гээд орон дээрээ очоод унтах гээд хэвтсэн чинь О хажуугаар хэвтсэн бөгөөд тэр үед өмдний халаасанд аавын надад хийж өгсөн хутга нухаад байхаар нь гаргаж Од өгөөд хутганы шүүгээ рүү хийчих гэсэн чинь О аваад яагаад архи уугаад байдаг юм гэж хэлээд хутгаар миний толгой хүзүү хэсэгт 2-3 удаа цохисон чинь цус гарч цусыг тогтоох гэж хэсэг үзээд чадахгүй байсан тул бид хоёр гэрээс гарч орцны үүдэнд хүн буулгаж байсан такси байсныг аваад шууд гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн бөгөөд тухайн үед надаас хаана яаж байгаад зүссэн юм бэ гэж асуухад нь цусаа тогтсон юм байна гэж бодоод гадаа явж байгаад шилэнд зүссэн гэж хэлээд эмчилгээнд орсон. Оын цохисон хутга нь бараандуу өнгөтэй даавуун гэртэй байсан. /1 хх 141-142/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “... Би халааснаасаа хутга гаргаж ирээд нухаад байна, хутганы шүүгээнд хийчих гээд өгсөн. Тэгтэл О чи яагаад архи уугаад байдаг юм бэ гээд дал хэсэг рүү далайсан. Тэгээд би орчихлоо гэсэн чинь цус асгараад байсан. Бид 2 цусыг тогтоох гэж үзээд цамцаараа боогоод эмнэлэг явъя гээд гарсан чинь үүдэнд нэг Приус хүн буулгаад байж байсан тэр таксиг бариад явах гэсэн чинь жолооч нь цус гоожиж байгаа бол явахгүй гэсэн. Тэгээхээр нь би үхэх гээд байна гээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан алдсан. ...” гэж, давхар мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, эхсүл бүхэлдээ худал мэдүүлэг гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн шүүгдэгч, хохирогч нар нь 2022 оноос хойш хоёр жил хамтран амьдарч байх бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь нотлогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан эрх, эрх чөлөөнд халдсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бус үйлдэл” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”-тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Прокурор Б.Өлзийжаргалын “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай…” эсэргүүцэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, хохирогч У.Н-ын өмгөөлөгч Б.Мядагмаагийн “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү…” гэх гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР