| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | П.Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2026/0045/з |
| Дугаар | 119/ШШ2026/0049 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 119/ШШ2026/0049
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан
““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарыг 05-ны өдрийн М-ДБ-112-12/2514 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай” хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарыг 05-ны өдрийн М-ДБ-112-12/2514 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно” гэдгээ илэрхийлж, сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болно.
3. Иймд нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарыг 05-ны өдрийн М-ДБ-112-12/2514 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ