| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10791/И |
| Дугаар | 191/ШШ2025/09958 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09958
2025 11 17 191/ШШ2025/09958
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,
нэхэмжлэгч- *******, *******, *******, *******, ******* байрлах, И******* ХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******, *******, , хаягийн бүртгэлтэй, одоо , , , , оршин суух, А овогт Ж Ө,
хариуцагч- , , , оршин суух, А овогт А-н Б нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 268,419,403.02 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ө, А.Б нар нь "И*******" ХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр В17024010202 дугаартай зээлийн гэрээ, F1702401020201 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 215,000,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, машин, механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд
2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, 04-61 УАМ улсын дугаартай, LZGJL5V41РХ120744 арлын дугаартай, Shaanxi, Shacman х3000 маркийн зүтгүүр;
LZ1B52GC2P0037893 арлын дугаартай, CIMC, ZCZ9350TJZHJD маркийн холбогч гар;
2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, 04-61 СЧ улсын дугаартай, LZ1B23GE8P0037736 арлын дугаартай, СІМС, ZCZ9400TPBH маркийн тавцант чиргүүл;
2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, 04-62 СЧ улсын дугаартай, LZ1B23GE2P0037764 арлын дугаартай, СІМС, ZCZ9400TPBH маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Ж.Ө, А.Б нарын "И*******" ХК-тай байгуулсан В17024010202 тоот зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 191,782,305.18 төгрөг, төлөх ёстой хүү 73,976,811.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,642,286.69 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг, нийт 268,419,403.02 төгрөг байна. Иймд хариуцагч Ж.Ө, А.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 268,419,403.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "И*******" ХК-д олгож өгнө үү /хх-1-2/.
2. Хариуцагч Ж.Ө, А.Б нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: И******* ХХК-ийн гаргасан 268,419,403.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу талж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 12 сарын 15-ны өдрийн дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдрийн дотор 36,403,233.83 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-43/.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дээрх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү /хх-43/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ХК нь Ж.Ө, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 191,782,305.18 төгрөг, төлөх ёстой хүүний төлбөрт 73,976,811.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,642,286.69 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 268,419,403.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1-2/.
2. Хариуцагч Ж.Ө нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан /хх-28/, хариуцагч А.Б нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн гардан авч /хх-35/, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 268,419,403.02 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 сарын 15-ны өдрөөс 2026 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр тус бүр 25,000,000 төгрөг, 36,403,233.87 төгрөгөө тус тус төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-43/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
4. Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В17024010202 дугаартай бизнесийн зээлийн гэрээнд хариуцагч Ж.Ө нь зээлдэгчээр, хариуцагч А.Б нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардсан 268,419,403.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,500,048 төгрөгийн тал хувь болох 750,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 750,024 төгрөгийг, хариуцагч нараас 750,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ХК /РД-/-н шаардсан 268,419,403.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж Ө //, А-н Б /иргэний бүртгэлийн дугаартай/ нар төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 15-ны дотор 25,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 15-ны дотор 25,000,000 төгрөг, 02-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөг, 03-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөг, 04-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөг, 05-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөг, 06-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөг, 07-р сарын 15-ны дотор 36,403,233.83 төгрөгөөр тус тус төлөхөө илэрхийлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,500,048 төгрөгийн тал хувь болох 750,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 750,024 төгрөгийг, хариуцагч Ж.Ө, А.Б нараас 750,024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Ж.Ө, А.Б нар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ