| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03372/И |
| Дугаар | 191/ШШ2025/07620 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/07620
| 2025 09 16 | 191/ШШ2025/07620 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, Боржигон овогт гийн /РД:ЦД74111175/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* дугаар гудамж, 498 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, дугаар хороо, *******ы тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. овогтой миний бие 1974.11.14-нд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн цагаасаа Баянзүрх дүүргийн дугаар хороо, *******ы тоотод өсөж торниод амьдарч ирсэн. 2020.11.07-ны өдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр гурван талт гэрээ байгуулж хотхонд 36.15 м.кв 2 өрөө байраар солих гэрээ байгуулсан. 2025.01 сард 36.15 м.кв байр ашиглалтад орсон тул газар болон үл хөдлөх хөрөнгө, хувийн сууцаа чөлөөлж байрны түлхүүрээ аваарай гэсэн мэдэгдэл өгсөн. хийсэн гэрээнд байр ашиглалтад ороход газрыг чөлөөлсөн байх ёстой гэж заасан хэдий ч миний хувийн өмч болох Баянзүрх дүүрэг дугаар хороо, *******ы тоотод төрсөн ах ******* нь 2011 онд орох оронгүй, очих газаргүй болсон гэхээр нь дүүгийн хувьд өөрийн өмч болох хувийн үл хөдлөх эд хөрөнгө болох 63 м.кв талбайтай хувийн сууцандаа одоог хүртэл үнэ хөлсгүй амьдруулсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгө болох байшин суллаж өгөх талаар мэдэгдэхэд нүүхгүй харин ч биднээс мөнгө нэхэж дарамталж байгаа.
1.2. гийн амьдарч байгаа байшин нь 63 м.кв нь мөн. Газар болон 63 м.кв үл хөдлөхийн гэрчилгээ нь гийн нэр дээр байгаа. Хариуцагч өөрөө 32 м.кв амьдарч байгаа гэдэг боловч 32 м.кв гэдгээ шүүхийн үзлэг хийлгэх ч юм уу хүсэлт гаргаагүй. Хариуцагч өөрөө татгалзлаа нотлох үүрэгтэй. Манай зүгээс гаргаж өгч байгаа 63 м.кв гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хариуцагчийн амьдарч байгаа байшин мөн. гийн өмчлөлийн газар дээр байгаа 32 мкв, 63 мкв үл хөдлөх хөрөнгө байсан. Эцэг эх нь уг байшинг барьсан. гийн нэр дээр өгье гээд ямар нэгэн маргаангүй анхнаасаа байшин газрыг өмчлөөд ирсэн. Явцын дундаа өөрөө орох оронгүй, түр амьдаръя гэж ирчхээд одоо чөлөөлж өгөхгүй байна.
Иймд Баянзүрх дүүрэг, дугаар хороо, *******ы тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. гийн хувьд надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байгаа бөгөөд эцэг эхээс үлдсэн, одоо болтол амьдарч байгаа эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг эв зүйгээр бус шүүхийн журмаар шийдвэрлэх болсонд сэтгэл дундуур байна. Нэхэмжлэгчийн зүгээс 63 м.кв байрандаа амьдруулж байгаа гэж худал нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гийн хувьд 3 жилийн өмнө өөрийн амьдарч байсан 63 м.кв байшингаа нурааж зөөсөн. Миний амьдарч байгаа орон сууц нь 50 гаруй жилийн өмнө манай аав, ээж тухайн байшинг барьж, тухайн байшинд миний бие одоо болтол амьдарч байна.
Тухайлбал, 1989 оны хүн амын тооллого явуулсан бүртгэлд өрхийн тэргүүнээр овогтой миний бие, нь 68-р сургуулийн сурагч байсан, 32м орон сууц буюу миний амьдарч байгаа орон сууцны бүртгэл авагдсан байгаа болно. гийн зүгээс миний амьдарч байсан хашааг 2 хуваан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан асуудлыг сүүлд мэдсэн бөгөөд тухайн гэрчилгээ гаргуулж авсан давуу байдлаа ашиглан төрсөн ахыгаа хөөх хэмжээнд хүрсэнд үнэхээр итгэхгүй байна. Түүнчлэн миний бие нь тухайн нэхэмжлэлд миний амьдарч байгаа эд хөрөнгийг оролцуулан, миний өмнөөс тохиролцон орон сууц авах гэрээ байгуулсан болохыг ч олж мэдлээ. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн орон сууцанд амьдраагүй бөгөөд хэн нэгний өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй болно.
2.2. ******* нь одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг, 37-р хороо жанжины 23/498а тоот хаягт байрлаж байгаа 32 мкв хувийн сууцанд амьдарч байгаа нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 63 мкв орон сууц нь одоогоор орон сууц хэлбэрээр байхгүй. Манай зүгээс газартай маргалдаагүй. Энэ газрыг өөрийнхөө нэр дээр 2004 онд гэрчилгээг нь гаргуулж авсан байсан. Харин эцэг эхээсээ болон багаасаа амьдарч байсан 32 мкв байшин нь одоо хэний ч нэр дээр бүртгэлгүй байгаа. Өв нэгдээгүй. Өвийн асуудал яригдаагүй. ******* гэх хүн яагаад байрны өмчлөх эрх нь булаацалдаж байгаа вэ гэхээр аав нь бага залууд нь нас барснаас хойш өрхийн тэргүүний үүргийг үүрч явсан. Үүнтэй холбоотой баримт хүн амын тооллогоор өрхийн тэргүүн гэж ******* бүртгэлтэй байдаг. Бага дүү нараа өсгөөд нас биед хүргээд бүгд өөр өөрийн амьдралтай болоод явсан. Тухайн газар дээр , ******* гэж 2 хүн үлдсэн.
Тухайн газар дээрээ амьдарч байхдаа байшин бариад 63 мкв байшинд гэр бүлийн хамтаар амьдарч байсан нь үнэн. Хажууд нь зэргэлдээ байшин нь аав ээжээс нь 1970 оноос хойш үүссэн. Тухайн хөрөнгө дээр ******* залуугаасаа эхнэр хүүхдүүдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь үнэн. 32 мкв байна уу, 34 мкв байрны үл хөдлөхийн гэрчилгээгээр өмчлөгч нь юм гэдэг баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй. Энэ байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гийнх мөн гэдэг нотолсон баримт байхгүй. өөрийнхөө байшинг нураагаад явсан. 2 үл хөдлөхтэй байсан. 498 тоотод байгаа 2 үл хөдлөх хөрөнгө хоёулаа гийн өмч мөн гэдгийг нотолсон баримт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй, үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
3.2. Итгэмжлэл /хх 25/.
4. Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
4.1. Хариу тайлбар /хх 16-17/
4.2. Үндэсний Төв Архивын лавлагаа /хх 18/
4.3. *******ын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, иргэний паспортын хуулбар /хх 19/
4.4. , , нарын тодорхойлолт /хх 20-22/
4.5. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 23/
4.6. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр /хх 24/
4.7. Төрөл садны лавлагаа /хх 46/
4.8. Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 47/
4.9. Фото зураг /хх 53-54/
4.10. Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх 78-83/.
5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр ыг асуусан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, *******ы тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ, ... төрсөн ах ******* нь 2011 онд орох оронгүй, очих газаргүй болсон гэхээр нь дүүгийн хувьд өөрийн өмч болох 63 м.кв талбайтай хувийн сууцандаа одоог хүртэл үнэ хөлсгүй амьдруулсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгө болох байшин суллаж өгөх талаар мэдэгдэхэд нүүхгүй харин ч биднээс мөнгө нэхэж дарамталж... гэж тайлбарласан.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... нэхэмжлэгчийн зүгээс 63 м.кв байрандаа амьдруулж байгаа гэж худал нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гийн хувьд 3 жилийн өмнө өөрийн амьдарч байсан 63 м.кв байшингаа нурааж зөөсөн. Миний амьдарч байгаа орон сууц нь 50 гаруй жилийн өмнө манай аав, ээжийн барьсан 32 м.кв талбайтай байшин учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороо /одоо хороо болсон/, ******* дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 18648310444446 нэгж талбарын дугаартай 167 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, хувийн сууж гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч гийн өмч бөгөөд тус хашаанд хариуцагч ******* нь 2011 оноос хойш амьдарч байгаа үйл баримт нэхэмжлэгч , хариуцагч *******, гэрч нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд өмчлөх эрхийн асуудалд талууд маргаагүй.
4.2. Зохигч нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо /одоо хороо болсон/, ******* дугаар гудамж, тоот хаягт байршилтай 63 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч эзэмшиж байгаа эсэх, түүний эзэмшил хууль бус эсэхэд маргаантай.
4.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өмчлөгч болохоо, өөрийнх нь өмчлөлийн зүйл бусдын эзэмшилд байгаа болохыг, хариуцагч нь өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг тус тус нотлох үүрэгтэй.
Мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан байна.
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн хороо /одоо хороо болсон/, ******* дугаар гудамж, тоот хаягт байршилтай 63 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа гэж, хариуцагчаас тус хаягт байршилтай 32 м.кв талбайтай орон сууцыг эзэмшиж байгаа гэж зөрүүтэй тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэлээ хэн аль нь баримтаар эргэлзээгүй нотлоогүй.
Шүүх хуралдаанд гэрч ...маргаан бүхий газарт 2 байшин байсан. Том байшингаа буулгасан. Манай дүү эхнэр авахдаа том байшин бариад амьдарсан. Энэ хоёрын маргалдаж байгаа нь зурагт байгаа цагаан байшин. Модон байшинг нураахаас өмнө амьдарч байсан. Нураасан байшин нь том м.кв талбайтай гэх агуулгатай мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг үндэслэлтэй болох нь хариуцагчаас гаргасан фото зургаар нотлогдож байна. Тухайн фото зурагт модон байшин болон цагаан байшин дүрслэгдсэн, модон байшин нь цагаан байшингаас том болох нь харагдаж байна.
Шүүх дээрх үйл баримтыг харьцуулан дүгнээд хариуцагчийн миний амьдарч буй байшин 32 м.кв хэмжээтэй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
4.4. Гэвч тухайн 32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч *******ын өмчлөлийн эд хөрөнгө гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрч ын Баянзүрх дүүргийн хороо /одоо хороо болсон/, ******* дугаар гудамж, тоот хаягт байршилтай хашаа байшин бүхэлдээ нэхэмжлэгч гийн өмч гэх мэдүүлгийг үгүйсгэх баримтгүй байна.
Иймд хариуцагч *******ыг нэхэмжлэгч гийн өмчлөлийн байшинд амьдарч, эзэмшиж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төрсөн ах ******* нь 2011 онд орох оронгүй, очих газаргүй болсон гэхээр нь дүүгийн хувьд өөрийн өмч болох 63 м.кв талбайтай хувийн сууцандаа одоог хүртэл үнэ хөлсгүй амьдруулсан гэх тайлбар, гэрч ын ... бид нар тэнд насанд хүртлээ амьдарсан. Сүүлдээ хамгийн том ахын хүүхэд 2012, 2013 онд амьдарч байгаад хашаа байшин авах сургаар хариуцагч хоёр дох эхнэр Алтантөгстэйгөө Налайхад 4,5 жил амьдарсан. Эхнэрээсээ салсан учраас очих газаргүй болчихлоо гээд гуйлаа. Одоо ахыгаа оруулахаас гээд орууллаа гэж байсан ... гэх мэдүүлгээс зохигчийн хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарах эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг анх шилжүүлэх үед талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн аман хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч гийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, *******ы 23-498а тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв хувийн сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ