Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0972

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн өмгөөлөгч : Ц.Мандал

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806002640787 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б,1993  оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан  суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3,  өвөө, ээж нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 02 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж  1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Э.М халааснаас Айфоне 6 маркийн гар утас хулгайлж 354.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх зах дотор үйлчлүүлж байсан иргэн Б.М халааснаас Айфоне 7 маркийн гар утсыг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн хашаанд иргэн Д.Г Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 576.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Хүрмэн эмийн сангийн урд талын эмийн сангаар үйлчлүүлж байсан иргэн Г.Бгийн халааснаас Айфоне 6 маркийн гар утсыг хулгайлж 544.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Кембаб Чонгүг нэртэй зоогийн газар үйлчлүүлж байсан иргэн Ц.Эгийн халааснаас Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Огийн халааснаас Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Сгийн халааснаас Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Жаст Ойл ШТС-ын ойролцоо иргэн Г.Сгийн халааснаас Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн 893 дугаар лангуунаас хохирогч П.Мын 980.000 төгрөгийг хулгайлсан,

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Протологи лаборторийн байрнаас А.М-н өмчлөлийн Самсунг Жи-5 маркын гар утсыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын хажуу талын архи пивоны бөөний төв дотор иргэн Б.Б н халааснаас Айфоне 6 маркийн гар утсыг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 11 удаагийн үйлдлээр нийт 6.412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Миний үйлдсэн байгаа хэргүүдээс энэ Онни нэртэй дэлгүүрээс цагаан шуба авсан гэдэг хэрэг бол миний үйлдсэн хэрэг огт бишээ. Би угаасаа тийм газарч мэдэхгүй. Би бусад үйлдсэн хэргүүдээ мэдүүлэг шалгах ажиллагаагаар зааж өгсөн. Надад өөр зааж өгөх хэрэг байхгүй. Би тийм цагаан шуб огт хулгай хийгээгүй. Би монтел теди төвүүдийн гадна зогсдог хүмүүст очоод хямдхан зарчихдаг. Тэгэхдээ утсаа зарсан хүнээ танихгүй бөгөөд би эхэвчлэн согтуу очоод зарчихдаг юм аа” гэжээ. /хх-ийн 51-52/

     Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  “

  1. 2017 оны 12 сарын сүүлээр одоо өдрийн нь сайн санахгүй байна. Ямарч байсан шинэ жил болох гэж байсан бөгөөд өдөр 15 цаг өнгөрч байхад Сандэй худалдааны төврүү алхаж явсан чинь миний урд талд эмэгтэй эрэгтэй 2 хүн алхаж явсан. Эмэгтэйгийх нь утас нь баруун талынх куртикний хармаанаас цухуйж байхаар нь би араас нь дагаж ороод шатаар дээшээ өгсөөд 2 давхарт гараад эргэхэд нь хаалааснаас нь айфон 6 маркийн гар утсыг нь аваад буцаад шууд гарсан. Ингээд тэр утсыг нь монтель дээр 30,000 ₮ зарсан.
  2. 2018  оны 03 сарын сүүлээр би гөнцаараа дүнжингарав худалдааны төв ороод явж байтал 1 булангийн лангуун дотор ил цүнх байхаар нь тус лангууруу ороод цүнхнээс нь бэлэн 850,000 төгрөг аваад шууд гарсан.
  3. 2017 оны 10 сарын дундуур орой 17 цагийн үед 84-р сургуулийн хажууд ганцаараа архи ууж явж байтал 40 орчим насны хар бараан өнгийн хувцас өмссөн эмэгтэй сургуулийн баруун талын хаалгаар орох гэж явж байхаар  нь халааснаас нь айфон 6 плас загварын гар утасыг нь баруун талынх нь халааснаас авсан.
  4. 2017 оны 10 сарын эхээр Баянзүрх захын урд талын архи пивоны бөөний төвөөс архи авах гэж орохдоо 30 орчим насны эмэгтэйн баруун талынх нь халааснаас айфон7 маркийн гар утсыг нь аваад монтель худалдааны төв орж 40,000₮ зарсан.
  5. 2018 оны 02 сарын дундуур БЗД 15-р хороо Жаст ойл колонкын хажуугаар алхаж явсан 20 орчим насны эмэгтэйгээс айфон6 маркийн голд өнгийн гадуураа резинэн гэртэй гар утсыг нь авсан.
  6. 2018,04 сарын дундуур Баянзүрх захын ойролцоо ганцаараа явж байгаад 15 цагийн үед урагш харсан архи пивоны төвөөс ганцаараа 1 пиво авах гээд орсон. Ингээд орсон чинь 30 орчим насны 1 эгч наймаа хийж байсан бөгөөд зүүн талынхаа халаасанд айфон6 маркийн утас хийчихсэн. Ил гарчихсан байхаар нь утасыг нь аваад гарсан. Монтель төвийн гадна 40,000 ₮зарсан санаж байна.
  7. 2017 оны 12 сарын сүүлээр шинэ жил болох гэж байхад кимбаб чонгуг нэртэй хоолны газрын кассан дээр зогсож байсан 40 орчим насны эмэгтэй халааснаас Жи7 маркийн гар утас авсан.
  8. 2018 оны 02 сарын эхээр орой болж байхад 13-ын автобусны буудлаас зүүн тийш явж байсан эмэгтэйн халааснаас айфон6 плас загварын гар утас хулгайлсан.
  9. 2017 оны 11 сарын сүүлээр хүрмэн эмийн сангийн урд талын эмийн сангаас бүрэнхий болж байхад 20 гаран насны эмэгтэйн халааснаас айфон 6 маркийн гар утас авсан.
  10. 2018 оны 01 сарын сүүлээр 15 цагийн орчимд хавдар судлалын үндэсний төвөөс дээш явган хүний замаар өгсөж явахдаа 1 эмэгтэйн халааснаас самсунг Эс6 маркийн гар утсыг нь авсан.
  11. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн урд талын 2 давхар байрны 1 өрөөнд ширээн дээр цэнэглэсэн байсан галакси жи5 маркийн гар утсыг нь авсан байгаа” гэжээ. /хх-ийн 51-52/              

          Хохирогч  Э.М мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Сандей худалдааны төвд куртик авах гэд нөхрийн хамт өнөөдөр 14:45 минут гэхэд ороод нэгдүгээр давхараас гуравдугаар давхар хүртэл урсдаг шатаар гараад баруун эргээд 2 дахь эгнээний хамгийн эхний лангуунд очиж 2-3 эмэгтэй хүний куртик өмсөж үзээд тэгээд өмсөж явсан баруун талын халаасанд хийсэн Айпоне 6 маркийн гар утса хулгайд алдсанаа мэдээд тэгээд өөрийнхөө 99,,, дугаарт нөхрийнхөө 88,,, дугаарын утсаар залгахад нэг эрэгтэй хүн миний гар утсыг аваад нэг хүүхэд бариад зогсож байхад нь авсан юм. Би Баянмонгол хорооллын орчимд явсан байна 40,000 төгрөг өгөөд ав гэхээр нь би тэгье очоод авья гэхэд за гээд утсаа салгахаар нь би 2 минут орчим болоод дахин өөрийнхөө утас руу залгсан чинь яаралтай ажил гараад хөдлөөд явж байна орой залгаад утсаа ав чи утасныхаа пин кодыгмхэлээд өгчих гэхээр нь би юм байхгүй гэхэд утасаа тасалхаар нь би эргүүлээд залгахад холбогдохгүй болсон байхаар нь би цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгөөд өргөдөл гаргаж ирээд байна” гэжээ./ 1-р хх-н   15-17, 33-35/

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 22-23/ 354.000 төгрөгөөр Айфоне 6 маркийн утсыг үнэлжээ.          

          Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Тиймээ би Б-г БЗД цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн мөрдөгч П-с дуудсан цагт ирүүлэхээр 2018 оны 4 сарын сүүлээр авсан боловч надаас зугтаж алга болоод би арай гэж олж авч цагдаад хүлээлгэж өгсөн. Б нь гэртээ нээх очоод байдаггүй бөгөөд гадуур найз нөхдийнхөөрөө тэнэж явдаг, зан авирын хувьд их томоотой хүүхэд байгаа, өмнө нь 1 удаа хулгайн хэргээр шүүхээр орж тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан” гэжээ. / 1-р хх-н 36/

          Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 25-ний өдөр БЗД 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн өөрийн эзэмшлийн лангуугаа 10 цаг өнгөрч байхад онгойлгоод наймаа хийж байгаад цүнхээ павилон доторхи лангуун дээрээ тавиад үлдээсэн. Тэгээд 17 цаг 30 минут өнгөрч байхад цүнхээ аваад доторхи эд зүйлсээ үзтэл миний түрээсэ өгөх гэж байсан 980,000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь би өөрийн лангуун дотор байдагхяналтын камераа шүүхэд 14 цаг 00 минутын үед гаднаас 20-25 орчим насны хар өнгийн хувцастай хар саравчтай малгаатай эрэгтэй хүн орж ирээд миний цүнхийг ухаад задгай байсан мөнгийг минь аваад явж байгаа бичлэг байсан. тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай лангуун доторхи хяналтын камерт нүүр царай нь тодорхой харагдахгүй байсан” гэжээ. / 1-р хх-н 48-52/

          Хохирогч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 сарын 06-ны өдөр 12:00 цагийн үед би Баянзүрхийн урд талын захын зүүн талын архи ундааны бөөний төвд ороод нэрсний шүүс авч байсан юм. Тэгтэл ард нэг үл таних залуу миний ардаас орж ирсэн юм. Тэгээд намайг кассанд мөнгөө өгч байхад миний зүүн талын халааснаас миь миний Ай Фоне 7 маркийн ягаан өнгийн гар утсыг минь суйлаад авсан байсан юм. Дараа нь би лангуунаас гараад машиндаа суух гэтэл миний гар утас алдагдсан байсан юм. Тэгээд би эргэж ороод камер шүүтэл нэг цагаан маск хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн тамирын хувцастай үл таних залуу байсан. дэлгүүрийн худалдагч харин таниад энэ манайхаар орж ирж байнга архи авдаг залуу мөн байна гэсэн юм. Худалдагч залууг Л гэдэг ба утас нт 99,,, дугаартай юм. Миний утас алдагдах үед Скайтелийн /96,,,/ дугаарлалттай сим карттай байсан юм. Имэй код нь 359205079,,,,байсан. дэлгэцэн дээрээ кодтой код нь 07,, байсан. Миний утасны дугаар 96,,,, 85,,,төрсөн дүү А, 96,,, ээж Б” гэжээ./ 1-р хх-н 102-103/

          Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 сарын 06ны орой 20 цагийн орчимд найз С.Б, А.О нарын хамт 13-р хороололын автобусны урд талын буудлаас гэрлүүгээ явах гэж байгад автобуус ирэхгүй удаад дээрээ снь хүн ихтэй яваад байхаар нь жуковт байдаг найзындаа очиж юм авахаар жуковын явган хүний гарцаар хойшоо гараад найзруугаа залгах гээд утсаа хартал байгаагүй. Тэгээд утсаа алдаснаа мэдсэн. Найз Бийн утсаар утас руугаа залгасан холбогдохгүй байсан. тэгээд хөдөө аж ахуйн буудал дээр байдаг Zulaa*s хоолны газарт хоол идсэн газраа буцан очиж камерыг шүүж үзэхэд би утсаа аваад гарсан байсан. зүүн 4 замын гэрлэн дохоноос энэ хүртэл явахдаа ямар ч хүнтэй таараагүй тэгэхээр 13-р хорооллын автобусны буудал аль эсвэл зүүн 4 замын гэрлэн дохион дээр алдсан байх” гэжээ. / 1-р хх-н 193-197/

          Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 14 ний 15:00 цагийн үед БЗД-н 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын хажуу талд байрлах архины бөөний төвөөр үйлчлүүлэх гээд орсон. Би уг газар үйлчлүүлж байгаад баримтаа авах гээд хүлээсэн. Хүлээж байхдаа гар утсаа халаасанд үзэхэд миний гар утас байхгүй байсан. би хамгийн сүүлд гар утсаа бөөний төврүү орохдоо гар утсаа ашигласан. Бөөний төв дотор байхдаа бас ашигласан. Яагаад гэвэл банкнаас зарлага гарсан мэдээлэл ирсэн. ......тэнд үйлчлүүлж байсан саравчтай малгайтай 160см орчим өндөр, архи үнэртэж байсан. Хар гадуур хувцастай малгайн дээрээ том N үсэгтэй хувцастай хүнийг сэжиглэж байна. Миний үйлчлүүж байсан газар хяналтын камертай. Миний сэжиглэж байсан  хүий дүрсийг танай эргүүлийн цагдаа нар Таб дээрээ буулгаж авсан байгаа. Би гар утсаа олж авмаар байна. Надад өөр гомдол санал байхгүй. Миний гар утасны имэй код нь 013420008,,,,, гэсэн кодтой” гэжээ. / 1-р хх-н 142-144/

          Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 сарын 29ний өдөр 16:30 цагийн орчим БЗД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байх Чогуг Кебаб хоолны газарт эгчтэйгээ хамт ороод байж байгаад хоол захиалаад үүдний хэсэгт байхкассан дээр очоод тооцоогоо хийж байгаад халааснаасаа самсунг Жи7 маркийн гар утсаа алдсан ингээд хоол идэж байгаа утсаар ярих гэтэл утас алга болсон байхаар нь би цагдаа дуудж хяналтын камер шүүж үзээд миний утсыг маск зүүсэн туранхай өндөр залуу кассны хажууд миний хажууд ирээд миний халааснаас авч байгаа бичлэг гарч ирсэн” гэжээ. / 1-р хх-н 166-168/

          Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11дүгээр сарын 26 ны өдрийн 18 цагийн үед гэрээсээ гараад БЗД дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Хүрмэн эмийн сангын гадна. 30 орчим насны гурван залуу үүдэн дээр надтай зөрсөн юм. Тэгсэн намайг эмийн сан руу орох үед тэр гурван залуу миний араас дагаж орж ирээд цагаан өнгийн нэг удаагийн маск барьсан хар саравчтай малгайтай хар хөх өнгийн курткитэй хар өнгийн өмдтэй залуу нь миний баруун халаасанд байсан Ай фоне 6 плас маркийн гар утсыг хулгайлаад аваад гарад явсан. Энэ үйлдэл нь Хүрмэн эмийн сангийн хяналтын камерын бичлэгт бүрэн эхээрээ харагдж байна. Ингээд би цагдааагийн байгууллагад хандаж байна” гэжээ. / 1-р хх-н 219-223/

          Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018,01,28-ны өдөр 15 цагийн үед Хавдар судлалаас дээшээ зам дагуу алхаад зүүн 4 замыг дөхөөд иирж байхдаа би гар утсаараа ярьчихаад халаасандаа гар утсаа хийгээд тэгээд гараа гаргаад л буцаагаад гар утсаа авах гээд гараа халаасандаа хийсэн чинь миний гар утас байхгүй болчихсон байсан. тэгээд би урд талдаа явж байсан залууг утсаа авья гэж орилсон чинь тэр залуу зугтаад би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд зүүн 4 замын уулзвар хүртэл хөөгөөд гарцаар гарад л тэгээд алга болчихсон” гэжээ. / 1-р хх-н 249-250/

          Хохирогч:Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018,02,14ны 20 цагийн орчим БЗД-ийн 6-р хороо онни нэртэй ресторанд нөхрийн хамт хоол идээд сууж байгаад цагаан өнгөтэй урт булган шуба хулгайд алдсан. Хулгайлж байгаа камерын бичлэг дээр 21 цаг 56 минутанд миний арын суудал дээр суусан эмэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байсан” гэжээ./ 2-р хх-н 13-14/

          Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 04-р сарын 12-ны өдрийн 22 цаг 20 минутаас 23 цагийн хооронд ажлын байрандаа байх үедээ өөрийн Самсумг Жи 5 маркийн 2016 оны шаргал өнгөтэй гар утсаа ажлынхаа ширээн дээр тавиад орхицон байж байгаад хулгайд алдсан. Би уг утсыг 2018 оны 01 сард Тэди худалдааны төвөөс 480,000төгрөгөөр худалдан авч байсан. Миний алдсан гар утас нь ямар ч код байхгүй. Шигтгээтэй гялгар өнгийн гэртэй шилэн наалттай утас байсан. би байгууллагынхаа камерийн бичлэгийг шүүж үзэхэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд цэнхэр өнгийн цамц саравчтай малгай, жэнсин өмдтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байсан” гэжээ./ 2-р хх-н 31-33/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 232/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 230-231/ 544.000 төгрөгөөр Айфоне 6 маркийн  плас утсыг үнэлжээ.    

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 200/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 198-199/ 472.000 төгрөгөөр Айфоне 6 маркийн утсыг үнэлжээ.   

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 76/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 77-78/: 576.0000 төгрөгөөр Айфоне 6 плас маркийн утсыг үнэлжээ.         

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-108

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 106-107/: 840.0000 төгрөгөөр Айфоне 7 маркийн утсыг үнэлжээ.   

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 129/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 127-128/: 624.0000 төгрөгөөр Айфоне 6 плас маркийн утсыг үнэлжээ.         

      Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 149/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 1-р хх-н 147-148/: 550.0000 төгрөгөөр Айфоне 6 маркийн утсыг үнэлжээ.         

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан / 2-р хх-н 2-3/: 432.0000 төгрөгөөр самсунг S6 edge маркийн утсыг үнэлжээ. 

        Б.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 2-р хх-н 46-50/                

          Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ 1-р хх-н 26-30, 54-59, 79-83,110-113/

       Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2-р хх-н 70-81/

    Б.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2-р хх-н 54 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / 2-р хх-н 55 / болно.  

          Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Э.Мн халааснаас Айфоне 6 маркийн гар утас хулгайлж 354.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх зах дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Мийн халааснаас Айфоне 7 маркийн гар утсыг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн хашаанд иргэн Д.Г Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 576.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Хүрмэн эмийн сангийн урд талын эмийн сангаар үйлчлүүлж байсан иргэн Г.Б халааснаас Айфоне 6 маркийн гар утсыг хулгайлж 544.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Кембаб Чонгүг нэртэй зоогийн газар үйлчлүүлж байсан иргэн Ц.Э халааснаас Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.О халааснаас Галакси Эс-6 маркийн гар утсыг хулгайлж 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Сн халааснаас Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Жаст Ойл ШТС-ын ойролцоо иргэн Г.С халааснаас Айфоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн 893 дугаар лангуунаас хохирогч П.М 980.000 төгрөгийг хулгайлсан,

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Протологи лаборторийн байрнаас А.М өмчлөлийн Самсунг Жи-5 маркын гар утсыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын хажуу талын архи пивоны бөөний төв дотор иргэн Б.Б халааснаас Айфоне 6 маркийн гар утсыг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 11 удаагийн үйлдлээр нийт 6.412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар          Б.Б 1 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Б.Б    Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийгхэ тогтоолоор оногдуулсан 2 жил 02 сарын хугцаагаар хорих ялыг нэжм нийт бмечлэн эдэлх ялыг 3 жил 02 сарын хугацаагаар   тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар  Б.Б  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 6.412.000 төгрөгийг гаргуулж үүнээс 354.000 төгрөгийг Э.М, 840.000 төгрөгийг Б.Мөнхгэрэлд, 576.000 төгрөгийг Д.Г, 544.000 төгрөгийг Г.Б, 560.000 төгрөгийг Ц.Э, 432.000 төгрөгийг С.О, 472.000 төгрөгийг Г.С, 624.000 төгрөгийг Г.С,980.000 төгрөгийг П.М, 480.000 төгрөгийг А.М, 550.000 төгрөгийг Б.Б тус тус олгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж авсан Б.Б  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН