| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/01610/И |
| Дугаар | 193/ШШ2025/01110 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 193/ШШ2025/01110
| 2025 10 27 | 193/ШШ2025/01110 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах ******* ХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, Мээрэн овогт Нацагдоржийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,991,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2,568,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээлээ төлөх төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт 2,991,276 төгрөг гаргуулаар шаардаж байна гэжээ
Хариуцагч Н. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 2,991,276 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 997,092 төгрөгөөр 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр тэнцүү төлөлтэйгээр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартай: Хариуцагчийн зээлийн төлбөрийг тэнцүү төлөлттэй 3 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Н.т холбогдуулан 2,991,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага болох 2,991,276 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 997,092 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,810 төгрөгийн 50 хувь буюу 31,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 31,405 төгрөгийг улсын орлогоос, 31,405 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Билгүүнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,991,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н. 2,991,276 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 997,092 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,810 төгрөгийн 50 хувь буюу 31,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 31,405 төгрөгийг улсын орлогоос, 31,405 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА