| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03565/И |
| Дугаар | 191/ШШ2025/07633 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/07633
| 2025 09 16 | 191/ШШ2025/07633 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Бага тойруу тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр, дугаар орц, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /ИБД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр дугаар орц, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,936,789.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,936,789.14 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн , нар нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаар бүхий Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулан 16,850,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан.
нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч ий дахь 106300166434 тоот харилцах дансанд 16,850,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Иргэн , нар нь 2018.09.29-ний өдөр байгуулсан тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1512 хоног хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна.
Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч барьцаат зээлийн гэрээний 6.2.2, 6.2.3 дах заалтууд, үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 2.3.2 дах заалтуудыг зөрчин өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч *******-д хохирол учруулаад байна.
, нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 4,176,369.23 төгрөг, зээлийн хүүнд 13,123,198.04 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 711,494.15 төгрөг төлсөн.
2025.04.12-ны өдрийн байдлаар , нарын тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 12,673,630.77 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,434,489.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 789,668.59 төгрөг, нийт 18,897,789.14 төгрөг болж хуримтлагдсан.
Иймд тоот зээлийн гэрээний үүрэгт 18,897,789.14 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 18,936,789.14 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж *******-д олгуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Маргаантай холбоотойгоор 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар бүхий барьцаат зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтад зээлийн үндсэн төлбөрийг сар бүр үндсэн төлөх хүүгийн хамт 524,495 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 38 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нь тухайн зээлийн гэрээний үүргийг хэзээнээс төлөөгүй талаар ямар нэгэн байдлаар тайлбар хийгээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар төлөгдсөн нийт төлбөр нь 12,673,630 төгрөгийг хаанаас бий болсон талаар тайлбар гаргаагүй байна. Энэхүү маргаантай холбоотойгоор хариуцагч нь үндсэн зээл 4,176,369 төгрөг, зээлийн хүү 13,123,198 төгрөг төлсөн талаар дурдсан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд 1512 хоног буюу 2019 оноос хугацаа хэтэрсэн хоног тутамд нэмэгдүүлсэн хүү тооцсон байдаг.
Миний үйлчлүүлэгч зээлийн гэрээний дагуу 17,299,567 төгрөг төлсөн бөгөөд ковид цар тахлаас үүдэлтэйгээс төлбөр төлөх боломжгүй болсон. Үүнээс үүдэлтэй хугацаа сунгах хүсэлтээ цаг тухай бүрд нь өгч байсан. Өнөөдрийн байдлаар нийт нэхэмжилж байгаа дүнгээс үндсэн зээл 12,673,630 төгрөг, хүү 1,204489 төгрөгийг зөвшөөрч байгаа.
Хүүний төлбөрөөс 4,230,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд суутгагдсан болон тооцогдсон 833,990 төгрөг нийт 5,063,499 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартай санал нэг байна. Талууд зээлийн гэрээ байгуулсан үйл баримтад маргадаггүй. Гэхдээ талуудын байгуулсан гэрээ нь барьцаат зээлийн гэрээ юм. Үүргийн гүйцэтгэл нь өөрөө баталгааждаг. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нарын зүгээс зээлийг тухай бүрд нь төлж байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төлбөрийн чадваргүй, хувийн нөхцөл байдал дордсон нөхцөл байдалтай болсон.
Үүнийг ны зүгээс хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Тэгэхээр энэ зохицуулалтын хүрээнд ны зүгээс барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлээр хангуулах боломжтой байсан боловч хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэмэгдүүлэн тооцсон нөхцөл байдал байдаг.
Хавтаст хэргийн баримтуудаас барьцааны зүйлийн гэрээ баталгаажсаныг хүлээн зөвшөөрдөг. Барьцааны зүйлээр яагаад хангуулаагүй юм бэ гэх шаардлагыг тавихаар тодорхойгүй үндэслэлүүдийг тайлбарлаад байдаг.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт талууд өөрсдийн нөхцөл байдлаа нотлох буюу барьцааны зүйл байхгүй бол байхгүй гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл энэхүү баримт байхгүй байна.
Тэгэхээр талууд Иргэний хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжтой буюу анд эрх үүрэг нь байсан байна.
Иргэний хуулийн 222.2, 223.2, 124.2, 224.2.3 дахь заалтад зааснаар ны зүгээс мөнгөн төлбөрийн үүрэг, хугацаат хүү шаардах эрхээ алдаж байна гэж үзэж байна. Учир Иргэний хуулийн 223.2 дахь хэсэгт ...Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэх заалттай. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр хугацаа тохироод, тухайн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлээ хангуулах, барьцааны зүйлийг шаардах, худалдан борлуулах замаар ны зүгээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжтой байсан. Гэтэл энэ үүргээ гүйцэтгээгүй хэр нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаандаа нэмэгдүүлсэн хүү тооцсон нөхцөл байдал үүсээд байна. Иймд хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар буюу Иргэний хуулийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Итгэмжлэл /хх 3, 6/,
4.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4-5/,
4.3. Нотариатын төлбөр төлсөн баримт /хх 7/
4.4. 2018.09.29-ний өдрийн № дугаар Барьцаат зээлийн гэрээ /хх 8-10/,
4.5. 2018.09.29-ний өдрийн № дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх 11-12/
4.6. Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 13-19/
4.7. Хүү тооцооллын хүснэгт /хх 20/,
4.8. 2025.03.26-ны өдөр инд гаргасан өргөдөл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 21-23/,
4.9. Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 24-25/
4.10. 2023.07.03-ны өдөр инд гаргасан хүсэлт /хх 26/
4.11. 2020.03.03-ны өдөр инд гаргасан тайлбар /хх 27/
4.12. Холбоо барьсан тэмдэглэл /28-31/
4.13. ны мемориалын баримт /хх 32/
4.14. Мөнгөн шилжүүлгийн баримт /хх 33/
4.15. Зээл олгох зөвшөөрлийн хуудас /хх 34/
4.16. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн фото зураг /хх 35-36/
4.17. Бараа хүлээлгэн өгөх мэдэгдэл, Автомашины баталгаа /хх 37/
4.18. Зээлийн хорооны хурлын шийдвэр /хх 38/
4.19. , нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 39/
4.20. Зээлдэгчийн анкет /хх 40-41/
4.21. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 42/.
5. Хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар гаргасан болно. /хх 44-45, 49-51, 73/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.1 Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч , нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 12,673,630.77 төгрөг, үндсэн хүү 5,434,489.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789,668.59 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 18,936,789.14 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлж байна.
1.2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт маргаж, үндэслэлээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тооцогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,063,999 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Барьцаат зээлийн гэрээ, Фидуцийн гэрээний хугацаа дууссанаар банк нь үүргийг барьцааны зүйлээр хангуулах эрх үүрэгтэй байсан ч энэ ажиллагааг хийлгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Нотариатын төлбөр баримтаар нотлогдоогүй тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч , нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч , нар эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 16,850,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, 48 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 8-10/
2.2. Мөн талууд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж тус гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлийн арлын дугаартай, Toyota Prius маркийн цайвар цэнхэр өнгөтэй суудлын зориулалттай автомашиныг *******-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нараас гаргуулан авахаар харилцан тохиролцсон байна. /хх 11-12/
Нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Барьцаат зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
3. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр ******* нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, , нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16,850,000 төгрөгийг зээлдүүлэгч ХХК-иас хариуцагч тоот зээлийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. /хх 13/
5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 3.2.1-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг зээлийн буцаан төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн гэрээний зээлдэгч тал нь , нар байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан, хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.
6. Зээлдэгч болох хариуцагч , нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 4,176,369.77 төгрөг, зээлийн хүүд 13,123,198.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 711,494.15 төгрөг, нийт 18,011,062 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх 13-20/
Хариуцагч нар нь хавтас хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтэд тусгагдсан мөнгөн дүн, тооцоолол зэрэгт маргаагүй, мэтгэлцээгүй болно.
7. Гэвч зээлдэгч нар нь 2020.01.24-ний өдрөөс хойш үндсэн зээлийг огт төлөөгүй, мөн өдрөөс хүү төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргаж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийлгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нараас Корона вируст Халдвар /Ковид-19/-ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай хуульд заасны дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг инд гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэж маргасан.
Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ковидын нөхцөл байдалтай холбоотой Монгол банкны цар тахалтай холбоотой түр мөрдөх журмын дагуу зээлдэгч нартай мэйлээр болон утсаар хариуцсан эдийн засагч нар луу ярьсны дагуу зээлийн хугацааг 12 сараар сунгаж өгсөн ... зээлийн хуримтлагдсан хүү буюу 913,959 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлүүлээд бүтэн нэг жилээр сунгуулсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.
Тодруулбал хүү тооцооллын хүснэгтээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулсан байх бөгөөд энэ хугацаанд зөвхөн үндсэн хүү тооцсон байна.
Түүнчлэн хариуцагч нараас талуудын байгуулсан гэрээний хугацаа 2023.09.20-ны өдөр дууссан, ийнхүү хугацаа дууссанаар нэхэмжлэгч нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар 2025.04.12-ны өдрийг хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй тул 2023.09.20-ны өдрөөс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцахгүй гэж маргасан.
Хариуцагч 2025.03.26-ны өдөр инд гаргасан миний хүү болох болон миний бие 2018.09.29-ний өдөр 16,850,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 48 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Бид цар тахлын улмаас тухайн автомашины зээлээ төлж чадахгүй зогссон бөгөөд тухайн үед зээлийг үргэлжлүүлэн төлөөд явах хүнд машинаа унуулсан. биднийг шүүхэд өгсөн боловч 2023 оны 11-р сард шүүхээс залгах үед миний утсыг бага хүү маань аваад утсан дээр ийм хүн байхгүй гэж хэлсэн байна. Иймээс дахиж шүүхэд хандаж зээлийн хүүг зогсоож өгнө үү гэх өргөдөл болон хэрэгт авагдсан 2023.09.13-нд холбоо барьсан тэмдэглэлд 97119911 машин авсан хүнтэй ярьсан Тэмүүжингийн ар гэрээс сарын бүрийн 20-нд 1,500,000 төгрөгийн төлөлт машины эзэн 500,000 төгрөг нийт 2 сая төгрөгийн төлөлтийг сар бүр хийж дуусгана гэж, 2023.07.03-нд холбоо барьсан тэмдэглэлд зээлээр машин авсан боловч дамлан зарсан. Банкны барьцаанд байсан машиныг дамлаж зараад бэлэн мөнгө авсан боловч зээлийн төлөлт рүү орж ирээгүй гэж тэмдэглэснээс үзвэл хариуцагч нар нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх 21, 28, 34/
Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүргээ зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар *******-ийн зүгээс хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.
Иймд хариуцагч , нараас тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 12,673,630.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,434,489.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 789,668.59 төгрөг, нийт 18,897,789.14 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.
9. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлж, зардалд 39,000 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн баримтаар нотлогдож байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв. /хх 7/
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 252,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч , нараас 18,936,789.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 252,634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ