Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

           Хохирогч Т.Амарсанаа, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

Гэрч Д.Мөнгөнчавхдас,

Иргэдийн төлөөлөгч А.Солонго нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Чанцалдуламын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1811007470307 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Онход овогт Чанцалдуламын Алтангэрэл, 1986 оны 10 сарын 30-нд Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бурхан хайрхан” ХХК-нд вакум цонхны ажил эрхэлдэг, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сум 7 дугаар баг, 4 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 3-23 тоотод түр оршин суух,

2003 оны 3 сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 оны 4 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1452-т зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 4 сарын 21-нд тэнсэн суллагдсан, 2008 оны 7 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж 2010 оны 12 сарын 16-ны өдөр тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /РД:РЭ86103019/,

Шүүгдэгч Онход овогт Чанцалдуламын Алтангэрэл нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 3 сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 23-10-4 тоотод иргэн Т.Амарсанаагийн нуруу, зүүн өгзөг тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би Т.Амарсанаагийн нуруун тус газар хутгалж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-93-94х/,

     Шүүгдэгч ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал эхнэрийн найз Оюунтуяа нөхөртэйгөө нэг шил архи бариад ороод ирэхээр нь хамт хувааж уучихаад дахин нэг шил архи авч уусан. Тэгээд байж байтал Амарсанаагийн эхнэр Отгонжаргал гаднаас ороод ирсэн. Бид нар дахиад нэг шил архи авч уугаад байж байтал Амарсанаа хашаа давж, орж ирчихээд гал тогооны тавиур дээр байсан аяга таваг унагааж хагалаад байхаар нь “айлын гэрт орж ирчихээд аяга таваг хагаллаа” гэхэд Амарсанаа “хуцаад бай гөлөг минь, гараад ир” гэхээр нь би гэр рүү нь оруулж өгөх зорилгоор гадаа гарч бид хоёр муудалцаж, маргалдсан. Тэр үед Д.Мөнгөнчавхдас ирчихсэн, бид хоёрыг салгасан. Тэгтэл Амарсанаа гэр рүү ороод хутга авч гарч ирсэн. Тухайн үед би хутгалсанаа мэдээгүй, тамхи татчихаад байж байтал цагдаа хүрч ирээд намайг “чи хүн хутгалсан байна, явъя” гэж хэлэхэд би хүн хутгалснаа мэдсэн” гэв.  

Хохирогч Т.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 6-ны өдөр 10 цагийн орчимд хамт амьдардаг Отгонжаргал, Наранзул бид гурав 1 шил архи хувааж уусан. Тэгээд унтаж байгаад босоод иртэл Отгонжаргал байхгүй байхаар нь хажуу талын айл болох Алтангэрэлийнд ...яваад орсон чинь Отгонжаргал, Оюунтуяа, Алтангэрэлмаа бас нэг залуу байсан тэр нь согтуу унтаж байсан. Мөн Алтангэрэл нар “Хараа” архи уугаад сууж байсан. Тэгээд уг архинаас хувааж ууцгаасан. Уг архиа дуусгаад дахиад 1 шил Хараа 0.75 гр архи авчирч уусан. Тэгээд юунаас болж маргаан үүссэнийг мэдэхгүй Алтангэрэл хувцсаа тайлаад гадаа гаръя гээд намайг аваад гарсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад намайг унагааж дийлэхгүй байснаа гэр лүүгээ ороод цагаан өнгийн том балиус аваад гараад ирсэн. Тэгээд надтай ноцолдож байгаад хутгалсан юм. Миний нуруунд хутгалах шиг болсон ...эмнэлэгт ирэхэд нуруунд 2 удаа хутгалсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

Хохирогч Т.Амарсанаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 6-нд би гэртээ Наранзул гээд манай эхнэрийн хамаатан, түүний найз бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Эхнийхээс нь би их уугаагүй. Тэгээд жаахан унтаж байгаад сэртэл эхнэр байхгүй байхаар нь Алтангэрэлмаагийнд орсон байх гэж бодоод хашааны завсраар хартал хаалга нь нээлттэй, хөгжим чанга тавьсан согтуу хүүхэн, залуучууд орилолдоод байхаар нь би хамтран амьдрагчаа гараад ир, гэртээ орооч гэхэд Алтангэрэлмаа гаргахгүй байсан. Тэгээд би гэрт нь ороход 0.75 граммын Хараа архийг талд нь ортол уучихсан, надад хийж өгөхөөр нь Алтангэрэл орон дээр суучихсан орилоод байхаар нь чи жаахан дуугаа намсгаач гэхэд “чи юу гээд хуцаад байгаа юм бэ, гараад ир” гэхээр нь гартал тоосгоор миний толгой руу цохичихоод гэр рүүгээ ороод цэцэгтэй цагаан хутга барьж гарч ирээд намайг 3 удаа хутгалсан. Нэг нь цамц нэвтэлж ороогүй, нэг нь нуруунд, нөгөө нь бөгсөнд хутгалсан. Тэгээд Алтангэрэл гэр рүүгээ яваад орчихсон, би хашаа түшиж явсаар байгаад гэр рүүгээ ороод өмд, гутал, цамц бүгд норчихсон байхаар нь бүх хувцасаа тайлаад дотуур өмдтэйгөө доошоо хараад хэвттэл хэвлий рүү маш хүчтэй өвдсөн. Тэгэхээр нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэв.

Гэрч Д.Мөнгөнчавхдас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай дарга Мөнхбаяр нь тэй очоод уулзаад ир гээд намайг явуулсан юм. Тэгээд гэрт нь очтол , хохирогч гэх залуутай барьцалдаад зогсож байхаар нь би салгачихаад ийг авч гарах гэж байтал хохирогч гэх залуу нь гэр рүү нь гүйж ороод хутга авч гарч ирчихээд “энэ хавиар намайг барах хүн байхгүй, ална” гэх зэрэг зүйл хэлээд дайрсан. Энэ хоёр дахин барьцалдаад нилээн хугацаанд зууралдаж байгаад салсан.  гэр рүүгээ хувцасаа өмсөх гээд орчихоор нь би машинд хүлээгээд сууж байсан. Төд удалгүй хоёр цагдаа ирээд тухайн хоёр цагдаатай хамт гэр рүү нь явж ортол хутга шөвөгний асуудал болсон байсан” гэв.       

Гэрчээр Т.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэднийд ороод ууж байсан архинаас нь 2-3 татсан. Тухайн үед Алтангэрэлмаагийн нөхөртэй маргалдаж байсан нэг мэдсэн чинь намайг хутгалчихсан байсан. Би эрүүл байсан, тэр залуу согтуу байсан. Намайг цагаан өнгийн хутгаар нуруу руу 3-4 удаа хутгалсан ...” гэсэн мэдүүлэг /хх-8-9х/,

Гэрчээр  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Отгонжаргалын нөхөр Амарсанаа гал тогооны эргэнэг дээр байсан аяга тавгийг хагалчихаар нь чи одоо айлын аяга таваг хагалаад болиоч гэтэл чам шиг гөлөг хуцаад байгаарай гээд босоод ирсэн. Тэгэхээр нь бид хоёр муудалцаад гадаа гарч барьцалдаж аваад салсан. Тэгтэл Амарсанаа гэр рүү ороод хутга аваад гараад ирсэн ...Би Амарсанаатай хутга булаалцалдаж ноцолдож байгаад гэмтэл учруулсан байсан түүнээс санаатайгаар Амарсанааг хутгалсан зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-18х/,

Гэрч В.Наранзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тамхинд яваад эргээд Отгонжаргал эгчийнд ортол Амарсанаа газар гудсан дээр доошоо харчихсан шалдан дотоожтойгоо хэвтэж байсан. Амарсанаагийн дотоож болон гудас нь цус болчихсон байхаар нь сайн хартал хутгалуулсан юм шиг байсан ...би сайн мэдэхгүй, хараагүй. Би тэр үед дэлгүүр рүү тамхинд явчихсан байсан юм. Харин сүүлд сонсоход Алтангэрэлтэй муудалцаж зодолдсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-34х/,

Гэрч Д.Мөнгөнчавхдасаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 6-ны өдөр манай захирал Мөнхбаяр Алтангэрэл ойрын хэд хоног ажилдаа ирсэнгүй, яагаад ирэхгүй байгаа юм бол гэрт нь очоод асуугаад ирээч гэхээр нь 16 цаг өнгөрч байхад Дэнжийн 1000-д байдаг гэрт нь очиход Алтангэрэл хашаан дотроо өндөрдүүхэн биетэй залуутай маргалдаад ноцолдоод согтуу зогсож байсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгтэл нөгөө залуу Алтангэрэлийн гэр рүү гүйж ороод эргэж гарч ирэхдээ гартаа улаан алаг өнгөтэй хутга бариад гараад ирсэн. Тэгээд алнаа гээд Алтангэрэл рүү дайраад хүрээд ирсэн. Алтангэрэл ч өөдөөс нь яваад очсон. Тэгээд тэр хоёр надад дийлдэхгүй барьцалдаад авсан юм. Би гүйж очоод салгасан тэгтэл нөгөө залуу хажуу талын хашааны байшин руу гүйгээд орчихсон юм. Энэ үед цагдаа нар ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-36х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 3426 тоот дүгнэлтэнд:

“1. Т.Амарсанаагийн биед хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрч бүдүүн гэдэсний чацархай гэмтээсэн хатгагдсан шарх цус хуралт, хэвлийн гялтангийн арын зай, хэвлий, бага аарцгийн хөндий дэх цус хуралдалт, бүсэлхийн нуруу болон зүүн өгзөгт хатгагдсан шарх, хүзүү, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38-39х/,    

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19х/,

 Шүүгдэгч ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62х/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-67, 68-69, 70-73х/, хохирлын баримтууд /хх-42х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.     

Шүүгдэгч Онход овогт Чанцалдуламын Алтангэрэл нь 2018 оны 3 сарын 6-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 23-10-4 тоотод иргэн Т.Амарсанаагийн нуруу, зүүн өгзөг тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч ээс өгсөн: ”2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал эхнэрийн найз Оюунтуяа нөхөртэйгөө нэг шил архи бариад ороод ирэхээр нь хамт хувааж уучихаад дахин нэг шил архи авч уусан. Тэгээд байж байтал Амарсанаагийн эхнэр Отгонжаргал гаднаас ороод ирсэн. Бид нар дахиад нэг шил архи авч уугаад байж байтал Амарсанаа хашаа давж, орж ирчихээд гал тогооны тавиур дээр байсан аяга таваг унагааж хагалаад байхаар нь “айлын гэрт орж ирчихээд аяга таваг хагаллаа” гэхэд Амарсанаа “хуцаад бай гөлөг минь, гараад ир” гэхээр нь би гэр рүү нь оруулж өгөх зорилгоор гадаа гарч бид хоёр муудалцаж, маргалдсан. Тэр үед Д.Мөнгөнчавхдас ирчихсэн, бид хоёрыг салгасан. Тэгтэл Амарсанаа гэр рүү ороод хутга авч гарч ирсэн. Тухайн үед би хутгалсанаа мэдээгүй, тамхи татчихаад байж байтал цагдаа хүрч ирээд намайг “чи хүн хутгалсан байна, явъя” гэж хэлэхэд би хүн хутгалснаа мэдсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Амарсанаагийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 6-нд би гэртээ Наранзул гээд манай эхнэрийн хамаатан, түүний найз бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Эхнийхээс нь би их уугаагүй. Тэгээд жаахан унтаж байгаад сэртэл эхнэр байхгүй байхаар нь Алтангэрэлмаагийнд орсон байх гэж бодоод хашааны завсраар хартал хаалга нь нээлттэй, хөгжим чанга тавьсан согтуу хүүхэн, залуучууд орилолдоод байхаар нь би хамтран амьдрагчаа гараад ир, гэртээ орооч гэхэд Алтангэрэлмаа гаргахгүй байсан. Тэгээд би гэрт нь ороход 0.75 граммын Хараа архийг талд нь ортол уучихсан, надад хийж өгөхөөр нь Алтангэрэл орон дээр суучихсан орилоод байхаар нь чи жаахан дуугаа намсгаач гэхэд “чи юу гээд хуцаад байгаа юм бэ, гараад ир” гэхээр нь гартал тоосгоор миний толгой руу цохичихоод гэр рүүгээ ороод цэцэгтэй цагаан хутга барьж гарч ирээд намайг 3 удаа хутгалсан. Нэг нь цамц нэвтэлж ороогүй, нэг нь нуруунд, нөгөө нь бөгсөнд хутгалсан. Тэгээд Алтангэрэл гэр рүүгээ яваад орчихсон, би хашаа түшиж явсаар байгаад гэр рүүгээ ороод өмд, гутал, цамц бүгд норчихсон байхаар нь бүх хувцасаа тайлаад дотуур өмдтэйгөө доошоо хараад хэвттэл хэвлий рүү маш хүчтэй өвдсөн. Тэгэхээр нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч Д.Мөнгөнчавхдасын өгсөн: “Тухайн өдөр манай дарга Мөнхбаяр нь тэй очоод уулзаад ир гээд намайг явуулсан юм. Тэгээд гэрт нь очтол , хохирогч гэх залуутай барьцалдаад зогсож байхаар нь би салгачихаад ийг авч гарах гэж байтал хохирогч гэх залуу нь гэр рүү нь гүйж ороод хутга авч гарч ирчихээд “энэ хавиар намайг барах хүн байхгүй, ална” гэх зэрэг зүйл хэлээд дайрсан. Энэ хоёр дахин барьцалдаад нилээн хугацаанд зууралдаж байгаад салсан.  гэр рүүгээ хувцасаа өмсөх гээд орчихоор нь би машинд хүлээгээд сууж байсан. Төд удалгүй хоёр цагдаа ирээд тухайн хоёр цагдаатай хамт гэр рүү нь явж ортол хутга шөвөгний асуудал болсон байсан” гэх мэдүүлэг,       

гэрчээр Т.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэднийд ороод ууж байсан архинаас нь 2-3 татсан. Тухайн үед Алтангэрэлмаагийн нөхөртэй маргалдаж байсан нэг мэдсэн чинь намайг хутгалчихсан байсан. Би эрүүл байсан, тэр залуу согтуу байсан. Намайг цагаан өнгийн хутгаар нуруу руу 3-4 удаа хутгалсан ...” гэсэн мэдүүлэг /хх-8-9х/,

гэрчээр ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Отгонжаргалын нөхөр Амарсанаа гал тогооны эргэнэг дээр байсан аяга тавгийг хагалчихаар нь чи одоо айлын аяга таваг хагалаад болиоч гэтэл чам шиг гөлөг хуцаад байгаарай гээд босоод ирсэн. Тэгэхээр нь бид хоёр муудалцаад гадаа гарч барьцалдаж аваад салсан. Тэгтэл Амарсанаа гэр рүү ороод хутга аваад гараад ирсэн ...Би Амарсанаатай хутга булаалцалдаж ноцолдож байгаад гэмтэл учруулсан байсан түүнээс санаатайгаар Амарсанааг хутгалсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-18х/,

гэрч В.Наранзулын өгсөн: “...тамхинд яваад эргээд Отгонжаргал эгчийнд ортол Амарсанаа газар гудсан дээр доошоо харчихсан шалдан дотоожтойгоо хэвтэж байсан. Амарсанаагийн дотоож болон гудас нь цус болчихсон байхаар нь сайн хартал хутгалуулсан юм шиг байсан ...би сайн мэдэхгүй, хараагүй. Би тэр үед дэлгүүр рүү тамхинд явчихсан байсан юм. Харин сүүлд сонсоход Алтангэрэлтэй муудалцаж зодолдсон байсан ...” /хх-34х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 3426 тоот дүгнэлт /хх-38-39х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19х/, Шүүгдэгч ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-67, 68-69, 70-73х/, хохирлын баримтууд /хх-42х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгч  нь хохирогч Т.Амарсанаад хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоодож буй нийт 1.066.250 төгрөгийн хохирлоос 1.066.500 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн хохирогч Т.Амарсанаагаас өмгөөлөгчид төлсөн буюу эрх зүйн туслалцаа авахад зарцуулсан зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ээс 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Амарсанаад олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Амарсанаагийн өмгөөлөгч “ нь гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан тул хохирогч Т.Амарсанаа тухайн үед болон өнөөдрийн байдлаар ажилгүй байсан нь хавтаст хэрэгт нотлогдож байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөг, нийт 640.000 төгрөгийг шүүгдэгч ээс нэхэмжилж байна” гэжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлбөр гаргуулах талаар хуулинд заагаагүй тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 20 см улаан сарнай цэцэгтэй, BASS гэсэн бичигтэй бариул хэсэг нь улаан алаг 14 см урттай цагаан өнгийн 1 ширхэг хутгийг  устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.066.500 төгрөг төлсөн  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.