2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 193/ШШ2025/01147

 

 

 

 

2025 10 29

  193/ШШ2025/01147

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах******* ХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******од оршин суух, Хотгойд овогт Пүрвээгийн Хатанбаатар /РД:УЕ83082551/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,174,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч*******тай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай 16,810,000 төгрөгийг, 20.4 хувийн жилийн хүүтэй авсан. Зээлийн эргэн төлөлтын хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлдэгчээс 11,174,193 төгрөгийг гаргуулж*******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Хатанбаатар нэхэмжлэлийн шаардлага 11,174,193 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193,737 төгрөгийн 50 хувь буюу 96,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,869 төгрөгийг улсын орлогоос, 96,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Капитрон банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч П.Хатанбаатар нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжилсэн 11,174,193 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193,737 төгрөгийн 50 хувь буюу 96,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,869 төгрөгийг улсын орлогоос, 96,869 төгрөгийг хариуцагчаас ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА