Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч А.Г, О.У,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г, О.Унарт холбогдох эрүүгийн 1811006510220 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Жонгоор овогт А.Г, Монгол Улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Вокзалын 3-57 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ……………….

Шүүгдэгч Халх овогт О.У, Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, салхивч агааржуулагчийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Вокзалын 4-1-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, …………..

         Шүүгдэгч А.Г, О.Унар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Гялгар захын орчим иргэн Б.Уудамбаатарын Самсунг эс-7 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, улмаар  гар утсаа авахаар очсон Б.Уудамбаатарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ганбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…манай найз Уламбадрах холоос хараад замын эсрэг талд зогсож байсан тэгээд буудлын хажууд байх дэлгүүр рүү ороод гар утсыг үзээд сонирхож байгаад гар утсыг нь авъя гэж хэлээд надад одоо бэлэн мөнгө байхгүй байна, хоёулаа АТМ ороод би чамд мөнгийг нь аваад өгье гэж хэлээд дэлгүүрээс гараад би өөртөө гар утсыг нь аваад үзээд ойр зуурын юм яриад доошоогоо уруудаад алхаж байгаад О.Уламбадрах замын эсрэг талаас бид хоёрын явж байсан зам руу ороод араас гудамж руу ороод явсан. Тэгээд би өөрийн найз О.Уламбадрахыг хараад нөгөө хохирогчоос түрүүлж гүйгээд О.Уламбадрах дээр очоод хальтарч унахад нөгөө залуу араас ирээд над дээр намайг өшиглөх гэхэд О.Уламбадрах хохирогчийг хавсарч унагаагаад 2-3 удаа хаана нь өшиглөсөн үгүйг сайн санахгүй байна цээж орчимд нь өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-58-61х/,

Шүүгдэгч А.Ганбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч О.Уламбадрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.Ганбилэг гар утас зарах гэж байсан хүнтэй уулзаж байхад би дэлгүүрийн цаана нь тамхи татаад зогсож байгаад хартал А.Ганбилэг гар утасны эзэн хоёр доошоо зам уруудаад явж байхаар нь би араас нь дагаад явж байгаад Ганбилэг хохирогч хоёр замдаа зогсоод юм яриад зогсож байхаар нь би хажуугаар нь гараад түрүүлж яваад нэг гудамжны буланд ороод шээгээд зогсож байсан чинь А.Ганбилэг миний араас гүйгээд хүрээд ирсэн чинь араас нь хохирогч наадахаа бариад ав гээд орилсон. Тэгээд миний хажууд ирээд А.Ганбилэг халтираад унасан. Тэгээд хохирогч гэх залуу ирээд А.Ганбилэгийг цохих гэж байхаар нь Ганбилэг нь саяхан тархины хүнд хагалгаанд ороод тархиндаа дахиж гэмтэл авч болохгүй байсан болохоор нь би хохирогчийг цохих гэж байна гэж бодоод хохирогчийг татаж газарт унагаагаад цээжинд 2-3 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-63-66х/,

Шүүгдэгч О.Уламбадрахаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Уудамбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би гар утсыг интернетээр болон лангуун дээр зогсож зардаг юм. 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн фэйсфүүк хуудсандаа “Самсунг эс-7 маркийн гар утас зарна гэсэн зар тавьсаны дагуу 19:30 цагийн орчим нэг залуу 80655655 дугаараас залгаад ахаа утсыг чинь авах гэсэн юм, хаана очиж үзэх вэ гэхээр нь Хайлаастын давхар дэлгүүр дээр ирж үзэх боломжтой гэж хэлсэн …тэгээд давхар дэлгүүр дээр ирчихлээ гэхээр нь дэлгүүр дээр очоод 5-10 минут орчим хүлээж байтал үл таних залуу уруудаж ирээд “гар утас зарах хүн мөн үү” гэж асуухаар нь тиймээ гээд дэлгүүр рүү орж гэрэлтэй газар утсаа шалгаж үзээд за за асуудалгүй, утас байна, надад бэлэн мөнгө байхгүй байна, ойрхон АТМ байна уу гэхээр нь би 17 дээр байгаа гээд хоёулаа доошоо цуг явж байгаад ойр зуурын юм яриад явж байхад нөгөө залуу гар утсаа өгч бай даа, дахиад үзээдэхье” гэж аваад явж байснаа Гялгар захын ойролцоо ирээд утсаа бариад зугтаахаар нь би араас нь гүйгээд бид 2-ын холгүй нэг хүн зогсож байхаар нь хөөе наад залуугаа бариад ав гэж хэлээд бариад автал хажуугаас нэг залуу ирээд миний баруун шанаа орчимд гараараа цохисон, хариу үйлдэл үзүүлтэл миний барьж авсан залуу араас хөл рүү хавсраад унагасан. Тэгээд дээрээс хоёулаа нийлээд нүүр, цээж орчмоор өшиглөсөн. Тэгээд би одоо болно ш дээ гэхэд зогсохгүй зодоод байсан. Тэгээд хажуугаар нь явж байсан үл таних 2 залуу хөөе болиоч гээд над дээр гүйж ирсэн. Тэр хоёр залуу гар утсаа аваад зугтаахаар нь хажуугаар явж байсан намайг босгоод нөгөө залуу нь нөгөө 2 залуугийн араас гүйгээд би араас нь босч гүйгээд Дуулга төвийн урд талд барьж аваад цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Гар утсаа буцааж авсан. Зодуулснаас болж хамар хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-22-24х/,

Гэрч Э.Маргад-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...үл таних залуу гүйж ирээд “тэнд нэг залууг түүнийг танихгүй 2 залуу гар утсыг нь булааж аваад зугтаах гээд байна, гэж хэлэхээр нь гүйж очиход таксины зогсоол дээр хохирогч Уудамбаатар гэх залуу нь арай өндөр хар өнгийн куртиктай, нэг залуутай зууралдаад нөгөөх нь таксинд сууж явах гээд байгаа бололтой, наана нь нэг залуу арай намхан ногоон ханцуйтай хар алаг куртиктай хар цагаантай пүүзтэй залуутай зууралдаад байж байхад нь би очиж таксинд суух гэж байсан залууг нь барьж аваад наашлаад нөгөө залууг нь хамт барьж авсан хүмүүсийн хамтаар цагдаагийн хэлтэс рүү авчран саатуулсан. Уудамбаатар нь энэ хүн миний утсыг авсан гэж хэлэхээр нь үзлэг хийхэд А.Ганбилэг гэх арай өндөр залуугийнх нь халааснаас Самсунг эс-7 загварын гар утас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

Гэрч О.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би тэр өдөр дүү Номин-Эрдэнийн хамт гэрээсээ гараад 114 дүгээр худгийн хажуугаар гараад хотын төв тал руугаа явж байхад нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг үйлчилгээний байгууллагын буланд байдаг хашааны доголд 3 залуу хоорондоо юм яриад зогсож байсан, тэгээд гэнэт нэг нь нөгөөхийнхөө өмсч байсан куртикных нь зах орчмоос доош нь хүчтэй угзраад татсан чинь хажууд нь байсан нэг залуу нь доошоо тонгойсон байсан залуугийн нүүр орчимд нь хөлөөрөө өшиглөсөн, тэгээд би дүүгийн хамт юу болж байна гээд гүйгээд очиход өндөр нам нуруутай 2 залуу нь зугтаагаад явсан, өшиглүүлсэн залуу дээр очоод гайгүй юу гэж асуухад зүгээр хө, тэр хоёрыг бариад аваарай, утас аваад зугтаасан” гээд орилсон. Тэгээд би араас нь хөөгөөд хуучин автобусны буудал байсан, одоо таксины зогсоол дээр ирж арай намхан нуруутай залууг нь барьж авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү явъя гэхэд явахгүй болохоор нь дүү Номин-Эрдэнийг цагдаа руу явуулаад цагдаа ирээд тэднийг аваад явсан. Уудамбаатар гэх залуугийн ам хамарнаас нь цус гараад хатсан, хамар нь хавдсан, нүүр нь улайсан байдалтай байсан. Миний харснаар бол өндөр нуруутай залуу нь хохирогчийн куртикнаас татаж доош нь болгоход нөгөө намхан нуруутай, нацистан куртиктай залуу нь хажуугаас орж ирээд хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Яагаад сайн санаж байна вэ гэхээр би дээрээс ирж байхдаа намхан нуруутай нацистан куртиктай залуутай гудамжны үзүүрт тааралдсан юм. Хэлтэс дотор арай өндөр нуруутай залуугаас хохирогч Б.Уудамбаатар гэх залуу “миний утас хаана байна” гээд хүлээж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн 3148 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Б.Уудамбаатарын биед хамрын хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-42х/,

Гар утсыг А.Ганбилэгээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17х/,

Хохирлын мөнгө төлсөн тэмдэглэл /хх-16х/, Гар утасны үнэлгээ /хх-40х/,

Шүүгдэгч А.Г, О.Унарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68-69х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72, 73х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Г, О.Унар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Гялгар захын орчим иргэн Б.Уудамбаатарын Самсунг эс-7 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, улмаар гар утсаа авахаар очсон Б.Уудамбаатарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Г, О.Унарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Уудамбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас хохиролд 920.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-139х/ гэсэн байх тул шүүгдэгч А.Г, О.Унарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч А.Г, О.Унарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Г, О.Унар нь бусдад төлөх төлбөргүй, 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.