Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 448

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Баяраа /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган хоньт овогт Баатарбүргэдийн Баяраад холбогдох эрүүгийн 1811010130393 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Мянган хоньт овогт Баатарбүргэдийн Баяраа, Монгол Улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн  хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1 дүгээр гудамж 62 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЦЗ69083178/.

          Шүүгдэгч Б.Баяраа нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын 1 дүгээр гудамж 62 тоотод Т.Энхжаргалыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баяраагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Чи группийн мөнгө 100.000 төгрөг авч байхаар гарч ажил хий гээд барьцалдаж аваад 1 цохисон” гэв.

Яллагдагч Б.Баяраагаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2018 оны 2 сарын 24-ний өдөр би жаахан архи уучихсан халамцуу байсан манай эхнэр Энхбаярын ах нь болох Энхжаргал нэг нүд нь юм хардаггүй, группд байдаг юм. Тэгээд тэр өдөр би халамцуудаа чи тамхи битгий авч тат, чи энд байгаа бол группийн мөнгөө буухаар талх боов авч идэж бай гэж шаардлага тавьсан. Тэгтэл өөдөөс уурлаад барьцалдаад авсан. Энхжаргал халзан толгойтой учраас би чихнээс нь барьсан, Энхжаргал ч миний хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарсан. Би чихнээс нь зулгаасан. Энхжаргал 2 давхарын шат руу гарах гэхээр нь би татаад нуруугаар нь унагаасан юм. Нүүр лүү нь бас нэг удаа цохьсон. Тэр үед гаднаас манай эхнэр Энхбаяр эгчтэйгээ ороод ирсэн …” гэсэн мэдүүлэг /хх-36-38х/,

Хохирогч Т.Энхжаргалаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2013 оноос хойш өөрийн төрсөн дүү Энхбаярынд түүний нөхөр Баяраатай хамт амьдардаг байсан. 2018 оны 2 сарын 24-ний өдөр хүргэн дүү Баяраа орой халамцуу орж ирсэн. Тэгээд намайг тамхи татлаа, хэрэггүй юманд мөнгө үрлээ, гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би ерөөсөө огт тамхи татаагүй гэж хэлэхэд би мэдэж байна тамхи татаж байна гээд уурлаад намайг барьж аваад заамдаад хоолой боогоод миний зүүн талын чихний орчим гараараа нэг цохисон. Нүүр лүү бас цохисон. Боож газар унагаад миний нүүр лүү өшиглөсөн. Нуруу руу бас өшиглөсөн. Хоолой боогоод би чамайг 5 жил хажуудаа авлаа, одоо чи яв гэж агсам тавьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-19-23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2992 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Т.Энхжаргалын биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн чихний дэлбэн, 2 хацрын шонтон, хүзүү, баруун гарын сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-28х/,

Шүүгдэгч Б.Баяраагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Баяраа нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын 1 дүгээр гудамж 62 тоотод Т.Энхжаргалыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Энхжаргал нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 12-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянган хоньт овогт Баатарбүргэдийн