| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000130 |
| Дугаар | 2024/ДШМ/93 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд,Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/93
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.хишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******, *******,
Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******,
Хохирогч *******, *******, *******, -, Х.Мөнхцоож, тэдний өмгөөлөгч ,
Хохирогч , , тэдний өмгөөлөгч ,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч *******,, , ,, -, , , *******, , , , хохирогч -, нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 4800000030 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 50 дугаар зүйлийн 50. дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
0 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******г үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож.,
Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48., 50 дугаар зүйлийн 50., 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .4, .7, .8, . дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Дархан сумын тоот автомашины зогсоол зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 04 оны дүгээр сарын 0-ны өдрийн 66 дугаартай зөвшөөрөл, 4 тоот автомашины зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 04 оны дүгээр сарын -ний өдрийн 70 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-р заалтад Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48., 50 дугаар зүйлийн 50., 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******аас шүүгдэгч *******гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 733,703,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн 50 хувиар тооцон хохирогч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн сүүлийн 6 жилийн хугацаанд дээрх иргэний хуулийн зүйл заалтуудыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэж хохирлыг гаргуулж байгаа талаар мөн гэм хорын хохирлыг гаргуулах талаар тайлбарласан Улсын Дээд Шүүхийн шүүх хуралдааны болон тайлбар тогтоолд зааснаар иргэний хариуцагч *******аас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг гаргуулах боломжгүй талаар өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна.
Шүүгдэгч *******гийн бусдыг луйвардаж, залилан мэхэлж авсан мөнгийг түүний ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүй атал хохироосон мөнгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч биечлэн оролцож гомдлын үндэслэлийг Иргэний хууль, Эрүүгийн хууль, дээд шүүхийн тогтоол, тайлбар зэргийг үндэслэн дэлгэрэнгүй тайлбарлаж оролцоно.
Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчаас шууд учирсан хохирлын 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
8 хүн их хохирч байгааг тогтоож шийдвэр гаргасныг иргэний харицагч *******, түүний өмгөөлөгч ******* нар хүлээн зөвшөөрөхгүй байгада гомдолтой, санал нийлэхгүй байна.Үүнийг цаашид шалгаж хариуцлага тооцож өгнө үү, гомдолтой байна гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн 4800000030 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын зөвхөн 50 хувийг иргэний хариуцагч “ ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие “ ” ХХК-ны барьж байсан орон сууцанд байр захиалж урьдчилгаа төлбөрт 54,75,750 төгрөгийг тус компанид хөдөлмөрийн гэрээгээр борлуулалтын менежерээр ажиллаж байсан ******* өгсөн болно.
Ийнхүү байр захиалахдаа ******* гэдэг хүнд биш, компанид нь итгэж найдаж өгсөн.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу “ ” ХХК нь өөрийн хариуцлага байдалдаа мөн өөрийн ажилтны хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан хохирол болох 54,75,750 төгрөгийг “ ” ХХК // гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие 03 оны 7 сараас 0 сар хүртэл байрны урьдчилгаа төлбөрт 4,70,000 төгрөгийг ******* өгсөн ба ийнхүү байр захиалж төлбөр шилжүүлэх болсон шалтгаан нь тэрээр “ ” ХХК-ны борлуулагч албан тушаалтай байсан, мөн компанийн тамга тэмдгийг ашиглаж, гэрээ хэлэлцээр хийж байснаас итгэж мөнгөө өгсөн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд итгэж байсан.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК, ******* захирал нь 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан 4,70,000 төгрөгийг “ ” ХХК, *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч Орших овогтой Барамсай миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие “ ” ХХК-ны барьж байсан орон сууцанд байр захиалж урьдчилгаа төлбөрт 43,86,850 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ *******гийн хамт нотариатч дээр очиж захиалгын гэрээ хийсэн. Үлдсэн төлбөрийг ипотекийн зээлээр авах байсан боловч боломжгүй болсон. Иймд “ ” ХХК, борлуулагч *******тэй хувь лизинг тохирон 0,000,000 төгрөгийг хувь данс руу шилжүүлсэн. “ ” ХХК-ны борлуулагч албан тушаалтай байсан, мөн компанийн тамга тэмдгийг ашиглаж, гэрээ хэлэлцээр хийж байснаас итгэж мөнгөө өгсөн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд итгэж байсан.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК, ******* захирал нь 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан 0,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролтой хамт “ ” ХХК /*******аас/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч - нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Байрны төлбөрийн 08,64,000 төгрөгийн е-баримтыг 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр . хаягаас .l. хаяг руу илгээсэн ба би компани майл хаягаас баримт ирэх үед төлбөр тооцоо 00% бүрэн дуусаж санхүүгээс нь баримт ирж байна гэж итгэж, Ланд 00 маркийн машиныг 04 оны 0 сарын 3-нЫ өдөр шилжүүлсэн, хэрэв нягтлан бодогч баримт шивээгүй илгээгүй байсан бол би машинаа шилжүүлэхгүй байх байсан. Нийт бэлэн мөнгөөр болон бартераар 33,64,000 төгрөг төлж, байр болон авто зогсоолын тооцоог бүрэн дуусгасан.
Төлбөр тооцоо дууссан тухай албан бичгийг дурдаагүй: 04 оны 0 сарын -ны өдрийн 4/ тоот албан бичгийг “ ” ХХК-ний төлбөр тооцоо бүрэн барагдуулсан тухай тодорхойлолтыг хэргийн аль ч шатанд авч үзээгүй ба энэ албан бичиг дээр дарагдсан тамга “ ” ХХК-ний өөрийнх нь тамга мөн гэдгийг хэргийн шинжээчийн дүгнэлт, гарын үсэг мөн гэдгийг *******ын бусад гэрээн дээр зурсан гарын үсэг зэргээс харж болно.
Байрны ашиглалтын төлбөрийг захирал ******* хувийн дансаараа авдаг байсан: сараас байр ашиглалтын төлбөр нэхэмжилж эхэлсэн ба энэ төлбөр нь тоот утгатай шилжээд байх үед тухайн дансны эзэмшигч нь мэдэхгүй байх боломжгүй зүйл юм.
Байрны заслын материал явуулж байсан ба нийт 6 удаа ирж очсон: Байр ашиглалтад орох хүртэл би 6 удаа барилгын талбай дээр очсон. “ ” ХХК-ний барилгын талбайд харуул, нярав, борлуулалтын менежер зэрэгтэй уулзаж ванн, обой зэрэг заслын материалуудаа өгч байсныг захирал *******ын найз гэж дууддаг нь мэдэж байсан. Байрны түлхүүрийг нярваас авч байсан ба ******* захиралтай барилгын талбай дээр 03 оны 7 сард тааралдаж, 03 оны дугаар сарын 3-ны өдөр утсаар машинаа бартерт өгч байгаа талаар ярьж байсан.
Дээрх үйл баримтаас харахад намайг байрны төлбөрөө 00 хувь төлж, байрандаа нүүж орсныг “ ” ХХК-ийн захирал *******, дэд захирал гэж дууддаг , борлуулагч *******, нягтлан бодогч Ж., нярав зэрэг удирдах албан тушаалтан, эд хариуцагч нар нь бүгд мэддэг байсан нь тодорхой байна. Би 6 удаа ирж очихдоо байрандаа нүүж орсноос хойш эдгээр хүмүүсээс өөр хүмүүстэй таарч байгаагүй компанийн бүх ажилтнууд мэдэж байсныг харуул байна.
Байрыг байр хэлбэрээр нь гаргуулах хүсэлт гаргасан ч төлбөрийн хэлбэрээр
нь шийдсэн: Манайх апартмент давхрын тоот 85,6 мкв байр, тоот авто зогсоолыг 03 оны сард хүлээж авч амьдарч байгаа бөгөөд Иргэний хариуцагч “ ” ХХК-с байр болон авто зогсоолын гэрчилгээг гаргуулж авах хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр гаргаж өгөхөөр шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Дархан Уул аймаг Дархан сум -р хороолол тоот байрны -р орц давхрын тоот 85,6 мкв байр, 4 тоот автомашины байрны гэрчилгээг “ ” ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч :/ТЕ405306/ миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие 03 оны 0 сараас сар хүртэл агуулахын төлбөрт 5,000,000 төгрөгийг ******* өгсөн ба төлбөр шилжүүлэх болсон шалтгаан нь тэрээр “ ” ХХК-ны ИТГЭМЖИЛСЭН төлөөлөгч гэх гэрээний заалтад туссан борлуулагч албан тушаалтай, компанийн тамга тэмдгийг ашиглах эрх бүхий гэрээ гүйцэтгэгч ажилтан, барилгын агуулахын гэрчилгээг компани гаргадаг гэсэн тул итгэж шилжүүлэг хийсэн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд итгэж байсан.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК-ын захирал албан тушаалтай ******* 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна. Үүнд удирдлагын хяналт, санхүүгийн хяналт гэх мэт компаниас шалтгаалсан буруу маш их байсан гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан 5,000,000 төгрөгийг “ ” ХХК-ны захирал албан тушаалтай *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч - өмгөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
******* холбогдох Эрүүгийн 4800000030 дугаар хэргийн хохирогч овогтой - өмгөөлөгч би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг 04 оны 0 дугаар сарын 3-ны өдөр гардан аваад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна,
Анхан шатны шүүх шүүгдэгч *******г хуурч, хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48., 50 дугаар зүйлийн 50., 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хохирогч 70,83,000 төгрөг, хохирогч - 33,64,000 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хувь тэнцүүлэн хохирогч тус бүрд 50 хувиар хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 7,50,000 төгрөг, -д 7,50,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хохирогч 70,83,000 төгрөг, хохирогч -д 33,64,000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн 50, 50 хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх доорх үндэслэлүүд байна. Үүнд:
Нэг. Доорх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан:
.*******гийн барьж байсан утасны дугаар бүхий аппартмейнт пэйж хуудас /-р хх-н 87-0/
.Гэрч баярын мэдүүлэг "тэй уулзаад өмнө нь хаана юу хийж байсан талаар тодруулахад “ өмнө нь Топ дизайн хэвлэлийн газарт захирал, эх бэлтгэгч хийж байгаад асуудалд ороод -3 жил шоронд суугаад гарч ирсэн” гэж хэлсэн... ******* зөвхөн борлуулалт хариуцсан менежер. Байр авах хүмүүстэй уулзаж байрны борлуулалт хийхдээ байгууллагын нэр дээр гэрээг хийх ёстой. /-р хх-н 0-/
3.Гэрч *******ын мэдүүлэг “ирсэн баримт бичгүүдийг байгууллагаас явж байгаа баримт бичгийг ажиллаж танилцаж тамга дарж бусад байгууллагад хүргүүлдэг байсан... ажиллаж байх хугацаанд ямар нэгэн албан бичиг боловсруулдаггүй. Харин хадгалж авах үүрэг д байсан. ... ХХК-ийн тамга тэмдэг байгууллагын захирал гэдгээр ер нь надад байх ёстой байдаг. Харин би өөрөө тамга тэмдгийг д өгч хадгалуулдаг байсан. д ямар нэг сейф байхгүй оффис дээрээ хадгалдаг байсан. дугаарыг д борлуулалт хийхдээ ашиглаарай гэж бариулсан, байгууллагын танилцуулга, орон сууц захиалгаар барих гэрээ бусад баримт бичиг дээр зөвхөн дугаар байдаг юм.” / -р хх-н -6/
4. Гэрч *******ын мэдүүлэг “мөн ийн гарын үсэг зурсан хэсэгт заримдаа өөрөө тамга дарчихдаг юм” / -р хх-н 0/
5.Гэрч *******ын мэдүүлэг “... Би одоо хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан надад дүгээр давхрын 85.6 мкв байрны үлдэгдэл төлбөрт цагаан өнгийн Ланд-00 машин авах уу? гэж хэлэхэд би д хэлээд д үзэж харуулаад болно гэвэл бартер авч болно гэж хэлсэн. / 4-р хх-н 6/
6.Гэрч Ж.ын “04.0,-ны өдөр шивээд 07333.l. хаяг руу явуулсан... 5,000,000 төгрөгийн НӨАТ-ыг 04.0.6-ны өдөр шивсэн. ... 5,000,000 төгрөгийн НӨАТ нь аппартментийн 4 номерын авто зогсоолын төлбөр гэж шивсэн. Миний бүртгэлээр 4 номерын зогсоол нь гэж хүн дээр бүртгэлтэй урьдчилгаа 0 сая төгрөгийн төлөлттэй, захиалгын гэрээтэй. Ингээд 04.0.6-ны өдөр гражийн төлбөр 5 сая төгрөг байгууллагын ХААН банкны 56735753 тоот дансанд 04 оны 0 дүгээр сарын 6-ны өдөр 4 номерын зогсоол гэж орсон. Ингээд гражийн төлбөр төлөгдөж дууссан учир НӨАТ шивсэн. Шивчхээд НӨАТ-ыг байгууллагын мэйл-ээр явуулсан... би байгууллагын . хаягаас .l. хаяг руу явуулсан. ...байрнаас 3 ширхэг байр баярын ах нэр дээр байдаг юм. Уг байрны төлбөр байгууллагын дансаар биш данс руу шууд ордог. Дээрх 08,64,000 төгрөгийн байр бол байр байсан. Би байрны төлбөр тооцоо дууссан эсэх талаар захирал асууж тодруулж байж НӨАТ шивэх ёстой байдаг. Гэвч тухайн үед асуугаагүй шивсэн. Энэ нь миний өөрийн хариуцлагагүйгээс болж шивсэн асуудал юм.” / 4-р хх-н 8-/
7.Орон сууц захиалгаар бариулах гэрээ -р орц тоот 85,6 мкв давхар /4-р хх-н 0-03/
8.Хохирогч - мөнгө шилжүүлсэн баримтууд /4-р хх-н -3/
.Төлбөр тооцооны үлдэгдэл баталгаажуулах 03..3-ны өдрийн хүснэгт / текстийн утга: ,+80,000 бартер-,50,600 буцааж шилжүүлэх=3,64,000 / 4-р хх-н 4/
0. Төлбөр тооцоо дууссан тухай “ ” ХХК-ийн 04.0.-ны өдрийн №4/ дугаартай албан бичиг / 4-р хх-н 5/
.” ” ХХК-ийн 04.0.-ны өдрийн 08,64,000 төгрөгийн НӨАТ-ын баримт /4-р хх-н 6/
.” ” ХХК-ийн 04.0.6-ны өдрийн 5,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт /4-р хх-н 7/
3.Сувдан цагаан өнгийн Ланд 00 маркийн авто машиныг 0.0.5-нд
шилжүүлсэн тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-н 3/
.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “Ж.ын эзэмшлийн утсанд . гэх хаягаас .l. гэх хаяг руу 04.0.-ны өдрийн 0:54 минутад “PDF” хэлбэрээр “ toot” гэх утгатай илгээгдсэн мэйл байх бөгөөд мэйл-ийг нээж үзэхэд .....дугаартай НӨАТ-ын баримтын зураг байна. Мөн .... 04.0.6-ны өдөр “ zogsool 4" утгатай илгээгдсэн мэйл байх ба.... НӨАТ-ын баримтын зураг байна.” /4-р хх-н 33-34/
5. ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ‘- ХААН банк дахь , , Хаан банк дахь дугаартай данснаас *******гийн Голомт банк дахь данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт ,77,600 төгрөгийг шилжүүлсэн байна”. /-р хх-н 73-74/
6.Шүүгдэгч *******гийн 0.-03. сарын хугацаанд “ ” ХХК-д нийгмийн даатгал төлж байсан тухай Нийгмийн даатгалын лавлагаа /0-р хх-н 7/
7. “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ / 0-р хх-н 05/
8. Ажил горилогчийн анкет ******* /хх-н 06/
. Хөдөлмөрийн гэрээ “Ажлын байрны нэр: Борлуулалтын менежер....Гурав. Ажил олгогч дараах эрхийг эдэлнэ: 3... ... мөн тус гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ажилтнаас биечлэн, утсаар, цахим сүлжээгээр, бичгээр болон бусад хэлбэрээр шаардаж, гүйцэтгэлд хяналт тавина." гэж заасан үүргээ “ ” ХХК-ийн удирдлага биелүүлээгүй. /0-р хх-н 0-/
0. Ажлын байрны тодорхойлолт . “Борлуулалтын менежер: Ажлын байрны гол үйл ажиллагаа:
Үл хөдлөх хөрөнгийн талаар зөвлөгөө өгөх,
Шинэ үл хөдлөх хөрөнгийн талаар танилцуулан сурталчилгааны ажил явуулах
Түрээслэгчтэй түрээсийн гэрээ хэлэлцээр хийх, барьцааг цуглуулах
Түрээсийн төлбөрүүдийг цуглуулж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх, шаардлагатай төлбөрүүдийг төлөх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцох, жилийн төсөв бэлтгэх, зардлыг хуваарилах
Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийг удирдлагын өмнө биеэр хариуцах” гэж заажээ. /0-р хх-н 3 /
. “ ” ХХК-ийг Иргэний хариуцагчаар татсан тогтоол / -р хх-н 5-8/
. Иргэний хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...- бол надтай хальт нэг удаа уулзсан. Ланд 00 гэж яриад байгаа машины хувьд надад нэг удаа хэлсэн байдаг. Манай найз д үзүүлээд болж байна гэвэл төлбөр тооцоог нь аваа гэж хэлээд утсаа тасалсан. Би найздаа бас хэлсэн. За ийм машин орж ирж байгаа юм байна. Машиныг үзэж хараад аваарай гэсэн. Маргааш өдөр нь би *******гээс яасан нөгөө машин юу болсон бэ? гэхэд машин үзүүлээгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад надтай цагаан өнгийн Ланд 00 зөрсөн. ...Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал байдаг. Намайг энэ талаар мэдэж байгаа гэж хэлдэг. Манай нягтлан надаа хэлэхгүйгээр 00-аад сая төгрөгийн баримт шивсэн асуудал байдаг. ... ХХК-ийн баригдаж байгаа барилга гэж явж байгаа болохоос *******гийн байр гэж яваагүй.
Асуулт: - байран дээр дутуу төлбөр яригдаж байсан талаар та мэдүүлсэн. Ийм юм яригдаж байсан уу?
Хариулт: тийм... хэдэн төгрөг төлсөн гэдгийг бол мэдэхгүй. Төлбөрийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэлтэй гэж байсан.... би ойлгохдоо байрны мөнгө өгсөн байна. Граж дээр асуудал үүссэн байна гэж ойлгоод байсан.
Асуулт: Танайх бартерт машин авахдаа хэн нэгэн хүний нэр дээр шилжүүлж авдаг байсан юм уу?
Хариулт: Тийм.
Асуулт: Танай компани зараагүй бол энэ айл хоосон байх ёстой. Гэтэл хоосон байх ёстой тоотод хүн амьдраад мөнгө төлж байхад та юу гэж ойлгосон бэ?
Хариулт: Эргэлзээтэй зүйл байсан болохоор сараас сөхөгдөж гач ирсэн юмаа. Ас: Айлууд сарын эхээр орсон байна. 4 сар мөнгө авчхаад яагаад зарагдаагүй байрнаас мөнгө орж ирээд байгаа талаар арга хэмжээ яагаад авдаггүй юм бэ?
Хариулт: Энэ айлаас хэдэн төгрөг орж ирсэн гэдгийг нягтланд хэлдэг байсан.
Асуулт: Компанийн тамгыг хэн хадгалах ёстой вэ?
Хариулт: Ер нь бол би хадгалах ёстой.
Асуулт: Бэлэн мөнгө тушаасныг мэдэхгүй гэж байна. Энэ бүх асуудлыг хэн мэдэх ёстой вэ?
Хариулт: Хяналт тавьж чадаагүй.” гэх мэдүүлэг . /ШХ-ны тэмдэглэлийн 0-4-р тал/
Дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
.Хохирогч овогтой - // Дархан Уул аймаг Дархан сум -р хороолол тоот хаягт “ ” ХХК-ийн /:/ 63 айлын орон сууцны барилгаас 03.05.7-ны өдөр 4 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр давхар тоот 85.6 мкв 3 өрөө орон сууц, 4 тоот авто зогсоолын хамт захиалсан.
.Орон сууц захиалах захиалгын гэрээнд “ ” ХХК-ийг төлөөлж, тус компанийн Борлуулалтын менежер ******* гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажсан байна.
3.******* нь тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч *******, Ж. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. “ ” ХХК-ийн борлуулалтын менежерийн “Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны гол үйл ажиллагаа:
Үл хөдлөх хөрөнгийн талаар зөвлөгөө өгөх,
Шинэ үл хөдлөх хөрөнгийн талаар танилцуулан сурталчилгааны ажил явуулах
Түрээслэгчтэй түрээсийн гэрээ хэлэлцээр хийх, барьцааг цуглуулах
Түрээсийн төлбөрүүдийг цуглуулж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх, шаардлагатай төлбөрүүдийг төлөх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцох, жилийн төсөв бэлтгэх, зардлыг хуваарилах
Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийг удирдлагын өмнө биеэр хариуцах гэж зааснаар байрны захиалагчтай гэрээ хэлэлцээ хийх, төлбөр цуглуулах, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх нь борлуулалтын менежерийн үүрэгт хамаарч байна.
5.Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд Ажил олгогчийн эрх хэсэгт 3...” ... мөн тус гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ажилтнаас биечлэн, утсаар, цахим сүлжээгээр, бичгээр болон бусад хэлбэрээр шаардаж, гүйцэтгэлд хяналт тавина", Компанийн тухай хуулийн 83.-т “ Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэж тус тус зааснаар борлуулалтын менежерийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэх захирал ******* хэрэгжүүлэх ёстой байна.
6.Компанийн танилцуулга, зарын хуудас, гэрээ, албан бичиг дээр дугаарын утас тавигддаг байсан ба уг дугаарыг гүйцэтгэх захирал ******* нь борлуулалтын менежер д бариулж, төлбөр тооцоог нь компаниас хийдэг байсан байна.
7.Хохирогч - 03.0 сараас 04.0 сар хүртэлх хугацаанд ХААН банк дахь дугаартай данснаас *******гийн Голомт банк дахь данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт ,77,600 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга, аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
8. болон - нарын хооронд төлбөр тооцооны үлдэгдэл баталгаажуулах тухай тооцоо нийлсэн хуудсаар байрны үнэд 03,64,000, граж 5,000 төгрөг нийт 33,64,000 төгрөг төлөх ёстойгоос ,5,600 төгрөгийг төлж, ,,400 төгрөгийн үлдэгдэлтэй үлдэж байгаа талаар тооцоо нийлж, Тоёота Ланд 00 маркийн автомашиныг 80,000,000 төгрөгөөр тооцож, машины үнийн зөрүү ,50,600 төгрөгийг буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
. Ийнхүү тоот байрыг бусдад худалдсан болон автомашинаар бартер хийж байсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал ******* “ Би одоо хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан надад дүгээр давхрын 85,6 мкв байрны үлдэгдэл төлбөрт цагаан өнгийн Ланд-00 машин авах уу? гэж хэлэхэд би д хэлээд д үзэж харуулаад болно гэвэл бартер авч болно гэж хэлсэн...” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Уг мэдүүлгийн “үлдэгдэл төлбөр, бартер авч болно” гэх агуулгаас харахад баяр нь 85,6 мкв байрыг борлуулсан, уг байрны мөнгө гүйцэд төлөгдөөгүй тухай мэдээллийг ээс авч, энэ тухай мэдэж байсан улмаар үлдэгдэл төлбөрт нь Ланд 00 маркийн машиныг авч болох талаар зөвшөөрөл өгч байсан нь тогтоогдсон байна.
0. Хохирогч - нь ”орон сууц болон авто зогсоолын төлбөрийг хэсэгчлэн төлсөөр байрны үнэд 08,64,000 төгрөг, авто зогсоолын үнэд 5,000,0000 төгрөг төлж төлбөрийг бүрэн барагдуулсныг баталгаажуулж: 04.0,-нд 08,64,000 төгрөгийн НӨАТ-ийн баримт, 04.0,6-нд 5,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг ня-бо шивж, баримтын хувийг компанийн . хаягаас хохирогч - .l. хаяг руу явуулсан нь тогтоогдсон байна.
. Энэхүү НӨАТ-ын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.", мөн хуулийн 3.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.” гэж заасан шаардлагыг хангасан, цахим гарын үсгээр баталгаажиж, татварын цахим системд бүртгэгдсэн баримт учраас хууль ёсны баримт гэж үзнэ.
.03 оны сарын 3-ны өдрөөс хойш уг байрны түлхүүрийг хүлээн авч, гэр бүлийн хамт амьдарч байгаа нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
3. Байрандаа орсноос хойш - болон бусад хохирогчид нь байрны цахилгаан зэрэг ашиглалтын зардлыг баярын хувийн данс руу шилжүүлж байсан ба баяр нь аль айлаас хэдэн төгрөг орж ирсэн талаар нягтландаа хэлдэг байснаас харахад - гэрээ байгуулж, байрандаа орсныг мэддэг байжээ.
. Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгч нь тоот байрыг борлуулахдаа “ ” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалын байдлаа ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн -д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу “ ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоол үндэслэлтэй байсан.
5.Түүнчлэн шүүгдэгчийн дээрх үйлдэлд компанийн удирдлага, нягтлан бодогч нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.4, 3.5 дахь хэсэг болон 3.б-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж зааснаар хяналтаа тавиагүй, И-баримтыг үйлдсэн нягтлан, түүнийг цахим гарын үсгээр баталгаажуулсан гүйцэтгэх захирал хариуцлага хүлээхээр байх гүйцэтгэх удирдлага болон нягтлан бодогчийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь компанийг иргэний хариуцагчаар татах өөр нэг үндэслэл болж байна.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудлыг гагцхүү Иргэний хуулийн гэм хор арилгах зохицуулалтын дагуу шийдвэрлэдэг.
7. Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж нарийвчлан заасны дагуу хохирлыг иргэний хариуцагч “ ” ХХК 00 хувь хариуцахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчийн төлөөлөгчөөс хувь тэнцүүлэн 50, 50 хувиар гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
8.Учир нь Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.3. “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж зааснаар хэд хэдэн этгээдийг гэм буруутайг шүүх тогтоосон буюу хэд хэдэн шүүгдэгч байгаа тохиолдолд гэм хорыг хамтран хариуцуулж болохоор зохицуулсан. Гэтэл энэ хэрэгт “ ” ХХК болон түүний төлөөлөгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй тул гэм хорыг хамтран хариуцах үндэслэл байхгүй байна.
. Энэ хэрэгт Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д заасны дагуу иргэний хариуцагч компаниас хохирлыг 00 хувь гаргуулах нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцэх ба иргэний хариуцагч нь Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар гэм хорыг арилгасны улмаас өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах эрх нээлттэй байгаа болно.
0. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй байхад хохирол шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 7-д “ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц... -р орц давхрын тоот 85,6 байр... 4 тоот автомашины зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэж заасан нь үндэслэлгүй байна.
Иймд Дархан Уул аймаг Дархан сум -р хороолол тоот байрны -р орц давхрын тоот 85,6 мкв байр, 4 тоот автомашины зогсоолын үнэнд нийт 33,64,000 төгрөгийг бүрэн төлсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж иргэний хариуцагч “ ” ХХК-аас -д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч ийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
******* холбогдох Эрүүгийн 4800000030 дугаар хэргийн хохирогч овогтой өмгөөлөгч би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг 04 оны 0 дугаар сарын 3-ны өдөр гардан аваад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******г хуурч, хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48 дугаар зүйлийн 48., 50 дугаар зүйлийн 50., 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хохирогч 70,83,000 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хохирогч тус бүрд 50 хувиар хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 7,50,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хохирогч 70,83,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн 50, 50 хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх доорх үндэслэлүүд байна. Үүнд:
Нэг. Доорх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан:
*******гийн " " ХХК-тай байгуулсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг, дүгээр хавтаст хэргээс 87-0 дүгээр талд, 0 дугаар талд гэрч *******ын мэдүүлэг, 35-38 дугаар талд гэрчийн мэдүүлэг, 0 дүгээр талд гэрч *******ын мэдүүлэг, 54 дүгээр талд гэрч өгсөн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргээс 83 дугаар талаас 86 дугаар гал, 3 дугаар талаас 6 дугаар талд, 8- дүгээр тал, 0 дүгээр тал, 03 дугаар тал, дүгээр тал, 3 дугаар талд, 5 дугаар тал, 7 дугаар тал, 0 дугаар хавтаст хэргээс 6-7 дугаар тал, 3-3 дугаар талд авагдсан гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад хүснэгтийн дагуу зэрэглэл тогтоосон, 4- дүгээр тал, 76 дугаар талд нийгмийн даатгалын лавлагаа, 8 дүгээр талд хөдөлмөрийн гэрээ, -3 дугаар талд ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт, дүгээр хавтаст хэргээс 5 дугаар талд авагдсан иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судлуулсан.
******* нь хохирогч нартай гэрээ хэлцэл хийхдээ компанийн нэрийн өмнөөс, компанийн барьж байгаа орон сууцыг худалдан борлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нь ******* гэх хувь хүнтэй гэрээ хэлцэл хийгээгүй, “ ” ХХК-тай гэрээ хэлцэл хийж байна гэж ойлгож тус компанийн оффис дээр очиж, борлуулагчийн албан тушаалд ажиллаж байсан *******тэй гэрээ хийж, мөнгө өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Хохирогч нь Зэвсэгт хүчинд алба хаадаг ба энхийг сахиулах ажиллагаанд явж олсон цалин болон эхнэрийнхээ Солонгос улсад ажиллаж олсон орлогыг алдсан, үүний улмаас гэр бүл нь салж сарнихдаа хүрсэнд маш их гомдолтой байдаг.
Хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар дугаар зүйлийн .-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж зааснаар " " ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, борлуулагчийн албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа *******гийн бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч болох " " ХХК-аас 00 хувь гаргуулах үндэслэлтэй байсан.
Ажилтан албан үүргээ хэрхэн биелүүлж ажиллагаанд хяналт тавиагүй хяналт тавиагүй иргэний хариуцагч “ ” ХХК нь Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар гэм хорыг арилгасны дараа өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс гаргуулах эрх нээлттэй байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж иргэний хариуцагч “ ” ХХК-аас хохирогч 70,83,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар шүүгдэгч ******* иргэний хариуцагч ******* нараас надад учирсан 5,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие “ ” ХХК-ны борлуулагч албан тушаалтай ******* 5,000,000 төгрөгөө залилуулж, гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу *******гийн надад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК буюу ******* захирал нь бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Харин тухайн компани нь өөрийн ажилтнаасаа хохирлоо гаргуулан авах боломжтой юм.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан 5,000,000 төгрөгийг “ ” ХХК -аас / / гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч Ч. миний бие Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Миний бие ХХК-н барьж байсан апартмент байранд 3 өрөө байр авахаар орон сууц худалдан авах захиалгын гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 5,,750 төгрөгийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох борлуулалтын менежер албан тушаалтай ******* шилжүүлсэн ба ийнхүү байр захиалж төлбөр шилжүүлэх болсон шалтгаан нь тэрээр тус компанийн албан ёсны гэрээт төлөөлөгч мөн бөгөөд тамга тэмдгийг ашиглах эрх бүхий гүйцэтгэгч ажилтан, бүх гэрээ хэлэлцээрийг биечлэн хийж байснаас итгэж мөнгөө өгсөн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд итгэж байсан. Энэхүү гэрээг тус байрны -р давхарт байрлах ХХК-ны оффист эхнэрийн хамт ирж байгуулсан. Гэрээ хийж байх үед оффист хажууд нягтлан Ж., гүйцэтгэх захирал С. // бусад инженер техникийн ажилчид байсан.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан ХХК, ******* захирал нь 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна. Үүнд компанийн удирдлагын болон санхүүгийн хяналтгүй хариуцлагагүй байдал хамгийн гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч ******* надад учирсан байрны урьдчилгаа 5,,750 төгрөгийг болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 7,50,000 төгрөгийг “ ” ХХК –ны захирал албан тушаалтай, *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хохирогч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн 4800000030 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 0/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч “ ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие “ ” ХХК-ны барьж байсан орон сууцанд байр захиалж урьдчилгаа төлбөр болох 3,300,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг “ ” ХХК-ны борлуулагч *******гийн дансанд хийж 4,300,000 мянгыг “ ” ХХК-ны дансанд тушааж урьдчилгаа 30%-ийг бүрэн төлж, 70%-ийг ипотекийн зээлээр гаргуулж өр төлбөр дууссан гэх “ ” ХХК-ны 03..-ний өдрийн 3/06 дугаартай захирал *******ын гарын үсэг тамгатай, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг явуулснаар манай байрны гэрчилгээ гарч одоо амьдарч байгаа боловч “ ” ХХК-аас 5,000,000 төгрөг дутуу орсон гэж мэдэгдсэн. Мөн тухайн байрны агуулахын өрөөг худалдан авч төлбөр болох 5,500,000 төгрөгийг “ ” ХХК-ны борлуулагч *******гийн дансанд төлсөн болно.
Монгол улсын иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК-ны захирал ******* нь 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч надад учирсан 0,500,000 төгрөгийг “ ” ХХК-ын захирал *******аас гаргуулж, агуулахын өрөөг надад олгуулахаар “ ” ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.
Хохирогч , нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн хохирогч :/ВЮ8803054/, :/РЖ8503/ нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтаар хохирогч нарт учирсан хохирлын 50 хувийг иргэний хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
“ ” ХХК-ны апартментын агуулахын төлбөрийн урьдчилгаанд ,500,000 төгрөгийг , үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг нар нь тус тус өөрийн данснаас шилжүүлсэн. Агуулахын төлбөрт нийт 5,500,000 төгрөгийг ******* өгсөн ба төлбөр шилжүүлэх болсон шалтгаан нь тэрээр “ ” ХХК-ын ИТГЭМЖИЛСЭН төлөөлөгч гэх гэрээний заалтад туссан борлуулагч албан тушаалтай, компанийн тамга тэмдгийг ашиглах эрх бүхий гэрээ гүйцэтгэгч ажилтан, барилгын агуулахын гэрчилгээг компани гаргадаг гэсэн тул итгэж шилжүүлэг хийсэн. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаанд итгэж байсан.
Монгол улсын Иргэний хуулийн 48. дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу *******гийн бусдыг залилан гэмт хэрэг хийж учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК-ны захирал албан тушаалтай ******* 00 хувь хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 04/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтад өөрчлөлт оруулж, хохирогч , нарт учирсан хохирол болох 5,500,000 төгрөгийг “ ” ХХК-ны захирал албан тушаалтай *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон тухайн үеийн 00 оны Иргэний хуулийг зохицуулсан Улсын дээд шүүхийн 00 оны 05 дугаар сарын -ны өдрийн 5 дугаар тогтоолыг баримтлах уу, үгүй юу гэдэг асуудал ч бас эргэлзээтэй асуудал байгаа учраас хохирлыг иргэний хариуцагчаас хяналт тавиагүй, ажлыг нь хянаж чадаагүй гэдэг үндэслэлээр гаргуулна гэдэг бол байж болохгүй асуудал гэсэн тайлбар хэлж байна. Анхан шатны шүүхийн тогтоол хэрхэн яаж шийдэгдэх, шүүхийн шийдвэр яаж шийдэгдэхээс хамаараад энэ асуудал чинь шийдэгдэнэ гэсэн учраас шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч ******* саналдаа:
Миний зүгээс нэмэлт тайлбар гэвэл анхан шатны шүүхэд нэмэлтээр манай компанийн албан бичиг дээр өөрийнхөө гарын үсгийг зурж компанийн хувь нийлүүлэгч гэсэн албан бичгийг хохирогч гаргаж өгсөн байсан албан бичгийг хавтаст хэрэгт нэмэлтээр өгсөн. Үүнийг авч хэлэлцээгүй. Мөн Хаан банкны гүйлгээ хийгдлээ гэсэн 5,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийн хуурамч гүйлгээний баримт байсныг мөн хавтаст хэрэгт өгсөн. Энийг бас авч хэлэлцээгүй. Миний гаргаж өгсөн нэмэлт нотлох баримтуудыг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй, мөн “ ” ХХК *******г ажилд авснаараа энэ хүмүүсийн хохирлыг барагдуулна гэж нэг талыг хэтэрхий их барьсан гэж үзэж байгаа. Түрүүн манай өмгөөлөгч хэлсэн Монгол улсад шударга ёс гэж байдаг бол хэрэг хийсэн хүн нь гэмт хэргийн талаар нотолгоотой, баримттайгаа хавтаст хэрэгт байхад тэр мөнгөнөөс нь компани болон хувь хүн миний хамаарал бүхий хүмүүс аваагүй байхад тэрний өмнөөс 50 хувийн хохирол барагдуулна гэдэг нь шударга ёсонд нийцсэн зүйл мөн үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч саналдаа:
Анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлэх юм “ ” ХХК-аас хохирлын 50 хувийг гаргуулах, 50 хувийг шүүгдэгчээс гаргуулах гэсэн тогтоолын заалттай болон энэ тогтоол гарах болсон дүгнэлттэй холбогдуулж давж заалдах гомдол гаргаж байгаа. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч - болон Х.Мөнхцоож нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Гомдол гаргах гол үндэслэл маань анхан шатны шүүх Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.-г буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.
Хохирол гаргуулах үндэслэл нь итгэмжлэлгүй төлөөлөх этгээд хэн бэ гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр харагдана. Улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. 5 дугаар хавтаст хэргийн 05 дугаар хуудаст авагдсан гэж би өөрөө тэмдэглэж авсан байна. Итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь угаасаа ******* учраас иргэний хариуцагчаар татаад, компаниас гаргуулах нь процессын алдаа гараагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт “ ” ХХК-аас хохирол төлбөрийг 00 хувь гаргуулах. 00 хувь гаргуулахдаа хохирогч - хувьд гэрчилгээ гаргуулах. Өнөөдөр тэр байрыг худалдаж авсан. Худалдаж авсан хүмүүс хохирчхоод байгаа. Х.Мөнхцоож 70,000,000 төгрөг алдсан. Энэ мөнгийг мөн “ ” ХХК-аас 00 хувь гаргаж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч - саналдаа:
Миний хувьд төлбөр тооцоогоо 00 хувь төлөөд бүрэн барагдуулчихсан. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээгээ гаргуулъя гэсэн хүсэлттэй байгаа. Тэгэхэд анхан шатны шүүх мөнгөн хэлбэрээр буюу 50, 50 хувиар гаргуулахаар шийдчихсэн. Үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг “ ” ХХК-аас гаргуулах саналтай байна. Барилга баригдаж эхэлснээс хойш 6 удаа барилгын талбай дээр ирж байртайгаа танилцаж ирж очсон байдаг. Тэгэхэд удаа *******тай таарч байсан. Намайг ирэхэд нярав, харуул, борлуулалтын менежер гээд хүмүүс байдаг байсан. Тэр байтугай би өөрийнхөө бараа материал буюу обой, ванн зэргийг компанид өгсөн. Би энэ ванныг тавихгүй өөр ваннаар сольё гэж өгч байсан. Бараа материалаа өгөөд явж байхад эдний компани мэдэхгүй байна гэж байхгүй байх гэж бодож байна. *******тай өмнө нь 7 сард ч гэсэн таарч байсан. Тэрийгээ өөрөө ч хэлдэг. 7 хүн хохирчхоод байхад энэ асуудлыг мэдэхгүй байна гэж байхгүй байх гэж бодож байна. Компаниас гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлттэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Мөнхцоож саналдаа:
Миний хувьд 70,83,000 төгрөгийн хохиролтой. Энэ хохирлоо “ ” ХХК-аас гаргуулах хүсэлттэй байгаа. Учир нь 70,83,000 төгрөгийг би Монгол улсынхаа төлөө бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явж, эхнэр маань Солонгос улсад ажиллаад бид хоёр хоёрхон настай хүүхдээ үлдээж яваад энэ байранд орсон. Энэ байрнаас дөрвөн сард хөөгдөж гараад одоо орох орон байхгүй айлын хажуу өрөө түрээсэлж амьдарч байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:
Би “ ” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ хийж 5,0,750 төгрөгийн урьдчилгаа өгсөн. 03 оны дүгээр сарын 0-ний өдрөөс эхний айлууд орж эхэлсэн. дүгээр сарын 0-нд “ ” ХХК-н нягтлан, нярав, борлуулалтын менежерээс байраа хүлээж авсан. Хүлээж аваад байгууллагын инженер техникийн ажилчид бүгд ирээд дутуу зүйлүүдийг гүйцээчхээд байраа хүлээлгэж өгсөн юм. дүгээр сарын 3-ны өдөр миний ипотекийн ,000,000 төгрөгийн шийдвэр гарч улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулах хүсэлттэй энэ компанийн нягтлан бодогч бид нар манай 53 тоотын гэрчилгээ миний нэр дээр гарснаар танай дансанд ,000,000 төгрөг шилжүүлэхэд бэлэн байна гэсэн утгатай банкныхаа шийдвэрийн хуудсыг би нягтланд нь авчирч өгч байсан. Гүйцэтгэх захирал гэж залуу миний бүх зүйлийг мэдэж байгаа. Иймд урьдчилгаа 5,0,750 төгрөгийг “ ” ХХК-аас 00 хувь гаргуулах хүсэлттэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа:
Манайх 0,000,000 төгрөгийн барьцаа тавьж байгаад эхлээд өрөө байр захиалсан. Дараа нь 3 өрөө байр захиалж 3 өрөө байрандаа орсон. Миний хувьд ******* гэж хүнийг хохирсныхоо дараа мэдсэн. Айлын байрыг манайд зарчихсан байсан. Тухайн байрыг компани байр гэж хэлээгүй. Байр нь эзэнтэй гэдгийг ч хэлээгүй. *******гийн хувьд манай байрны асуудлыг ******* мэддэг гэж мэдүүлэг өгсөн байсан. Бид нар байрандаа 4 сарын сүүл, 5 сарын эхэн хүртэл амьдарсан. Дулаан, тог гээд бүх зүйлийг нь төлсөн. Одоо байрны асуудал маш хүнд байна. өрөө байрыг сарын 850,000 төгрөг төлөөд амьдарч байна. Байрны асуудлаас болж миний аав өвчтэй болсон. Нөхөр маань сэтгэцийн өөрчлөлтөд ороод байнга эмнэлэгт хэвтэж байна. Би хохирлоо “ ” ХХК-аас гаргуулъя гэж бодож байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа:
Би 03 оны 07 дугаар сард “ ” ХХК-н апартмэнт байрнаас 5,34 мкв хоёр өрөө байрыг захиалж *******тэй гэрээ хийсэн. Нийт 0 удаагийн гүйлгээгээр 4,700,000 төгрөг буюу байрны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн. 30 хувиа төлөөд 03 оны сард банкнаас ипотекийн зээлийн шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш үл хөдлөхийн гэрчилгээ гарахгүй маш их удсан. Захирал *******тай холбогдсон боловч манай компани зээлтэй компанид айлын мөнгө орж ирсний дараа дараагийн айлуудын гэрчилгээ гардаг. Тийм учраас удаж байна гэж хүлээгдсээр байгаад он гарсан. Он гарч уг байранд очиход аль хэдий нь айл орчихсон байсан. Бүр хоёр дамнаад зарагдчихсан хүүхэдтэй айл байж байсан. Энэ байдлаас болж ипотекийн зээл дахиж надад хэзээ ч гарахааргүй болж байна. Би маш их хохирсон. Хохирлоо “ ” ХХК-аас 00 хувь гаргуулмаар байна. Яагаад гэвэл “ ” ХХК-тай захиалгын гэрээ хийсэн, компанийн тамга тэмдэг байж байгаа, захирлын гарын үсэг байгаа, бэлэн мөнгө тушаасан орлогын ордер дээр компанийн санхүүгийн тамга, тэмдэг байгаа. Энэ бол компаниас хохирлоо бүрэн гаргуулах хангалттай баримт гэж бодож байгаа. Тэрнээс биш ******* гэдэг хувь хүнээс байр аваагүй. “ ” ХХК-н барьсан апартмэнтаас байр захиалсан. Энэ компани өөрсдөө борлуулалтын менежертээ хэт итгэснээс ийм байдал үүссэн гэдэг асуудал яригдаж байгаа. Ажиллаж байгаа хүн нь хохирол учруулсан тохиолдолд компани хариуцна гэж байгаа тул яаралтай хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:
Би 03 оны 03 дугаар сард орон сууцны захиалга өгч 5,000,000 төгрөгөө *******гийн данс руу хийж, үлдэгдэл 5,65,000 төгрөгөө компанийн данс руу хийсэн. *******ын үл хөдлөх хөрөнгийн газарт төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэх албан бичиг өгсөн. Одоо намайг 5,000,000 төгрөг төлөөгүй гэж хохирогч болгож байгаад гомдолтой байна. Нэг цонхонд албан бичиг өгсөн бичиг нь энд байна. Өөрийнх нь тамгатай, гарын үсэгтэй. Одоо манайх байрандаа амьдарч байгаа гэрчилгээ гарчихсан. Намайг 5,000,000 төгрөгийг төлөөгүй гэж байгаа. Компани дотооддоо зохион байгуулалтгүйгээс хохирогч болоод явж байгаад гомдолтой байна. Агуулахын өрөө худалдаж авсан. Тэр нь *******тэй гурван удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөг хийсэн. Одоо миний хувьд агуулахын өрөөнийхөө гэрчилгээг гаргуулж авмаар байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч саналдаа:
Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт зааснаар “ ” ХХК бол ажил олгогч гэдэг утгаараа энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 00 хувь хариуцах ёстой байсан гэж хуульчийн хувьд дүгнэж байна. Шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар “ ” ХХК-г татсан прокурорын тогтоолоор, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын 5 дахь хэсэг дээр иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч *******аас хувь тэнцүүлэн гаргахаар шийдсэн. Тэгэхээр энэ хэрэг дээр иргэний хариуцагч нь “ ” ХХК байгаад байдаг. Хохирлыг болохоор ******* гэдэг хувь хүнээс гаргуулахаар шийдсэн нь хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргачихсан байна. Иргэний хариуцагчаар “ ” ХХК явж байгаа тэгэхээр хохирлын асуудал “ ” ХХК 00 хувь хариуцуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орох нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч саналдаа:
Иргэний хуулийн 48 дугаар зүйлд заасан ажил олгогчийн хүлээх хариуцлагын тухайд тухайн ажилтан нь гэм буруугийн болгоомжгүй болон санаатай хэлбэрийн алинаар энэ үйлдлийг хэрэгжүүлж хохирол учруулсан байх нь 48-г хэрэглэхэд ач холбогдолгүй. Өөрөөр хэлэх юм бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр ч байж болно, санаатай хэлбэр ч байж болно. Тийм болохоор санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас ажил олгогч хариуцахгүй гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг Монгол улсын Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК-р 00 хувь бүрэн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн үйлчлүүлэгч нарынхаа гомдлыг дэмжиж тайлбар гарч байна. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэхдээ хуулийг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэглэх ёстой гэвэл хэрэглэх ёстой. Гэхдээ хуулийг буруу тайлбарласан. Яагаад гэвэл Иргэний хуулийн 48 дугаар зүйл дээр хувь тэнцүүлэн гаргах эсхүл ажил олгогч болон ажилтны гэм бурууг харгалзан тогтоох тухай хувьчилсан заалт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглэх ёстой боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж тавь тавин хувиар гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Тийм учраас “ ” ХХК-аас миний үйлчлүүлэгч нарт учирсан хохирлыг 00 хувь буюу бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:
Би ч гэсэн 00 хувь “ ” ХХК-с байрныхаа гэрчилгээг авмаар байна. Яагаад гэвэл бид нар гудамжинд явж байсан хүнээс авсан биш. Борлуулалтын менежер гээд бүхэл бүтэн эрх бүхий 63 айлын орон сууцад хэдэн тэрбум, мян хөрөнгийг эвлүүлээд борлуулах эрхийг нь өгчхөөд хяналт шалгалт тавиагүй. Хоёр удаагийн ял үйлдэл хийсэн хүнийг мэдсээр байж ажилд авч, одоо ингээд бид нарыг хохироож байна. Анхан шатны шүүх хурлын тавин хувиар олгохоор шийдвэрлэж байгаа нь намайг унагаж байна. Би өчнөөн эмнэлгээр явж байна. 7,00,000 төгрөг чинь миний эрүүл мэндийг яахгүй. Сэтгэл санаа чинь нойр булчирхай, мэдрэл, зүрх судас, ходоод бүх юманд нөлөөллөө. Үнэхээр надад хэлэх үг алга. Би нойрны эм ууж хонож байна. Гэхдээ яах вэ энэ хүү маань хэлсэн юм. “за яах вэ эмээ минь таны 3,000,000 төгрөгийг чинь би *******тэйгээ учраа олоод таныг байртай үлдээнэ” гэсэн учраас би өнөөдөр хүртэл амаа үдээд явж байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч саналдаа:
Анхан шатны шүүх иргэний хариуцагчаас төлбөр гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн боловч хэсэгчилсэн болон байрандаа амьдарч байгаа улсуудыг мөнгөн хэлбэрээр шийдсэн нь буруу байна. Тийм учраас байрыг нь байраар нь мөнгийг нь мөнгөөр нь 00 хувь гаргуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эхний ээлжид энэ хүмүүсийн хохирлыг хуулийнх нь дагуу, хохироохгүйгээр асуудлыг нь шийдчихээд дараа нь хоорондоо учраа олъё гэдэг ийм л зарчмыг баримтлаад бид процесст хандаж байгаа. Энэ хүмүүсийн байрыг нь байраар нь, мөнгө авах хүмүүсийг мөнгөөр нь авах байдлаар хангаж шийдвэрлэж өгөөч гэсэн байр сууриа дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* нар дүгнэлтдээ:
Дархан-Уул аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийсэн. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэж шийдвэр гарсан ингээд бичихдээ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн оногдуулсан ял хариуцлага шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч *******,, , ,, -, хохирогч -, нарын өмгөөлөгч , хохирогч , , , , , нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийсний эцэст шүүгдэгч ******* холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.
Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдол бүрд түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны байх зарчмыг хангуулах нь давж заалдах шатны шүүхийн үүрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт холбогдох үедээ “ ” ХХК-ийн борлуулалтын менежер албан тушаалд ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдсон байна./0х-8-3/
баярын гэрчээр өгсөн мэдүүлэг /х-/, -6/
“ ” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол ын - тоот хаягт “ аппартмент” 63 айлын орон сууцыг барьж, борлуулалтын үйл ажиллагааг менежер ******* ажил олгогчоос олгосон ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж байсан байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийн хуулийн этгээд гэнэ.
Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульд зааснаар ******* холбогдох эрүүгийн хэрэгт “ ” ХХКомпанийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн -д зааснаар иргэний хариуцагчаар татсан нь зөв байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзэх тул түүнийг мөрдөгч, прокурорын тогтоолоор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг.
Прокурорын тогтоолд “ ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх субъект болох захирал ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5., 8., 8.6, 5., 8., 3. дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлахыг мөрдөгч, цагдаагийн ахмад даалгасан атлаа прокурор шийдвэрийнхээ биелэлтийг хангаагүй, эрх үүргийг танилцуулаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй буюу хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан алдааг анхан шатны шүүхээс илрүүлж засуулаагүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үедээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг дахин хасаж, хязгаарлах замаар “ ” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.
Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахдаа яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон 04 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамждаа иргэний хариуцагчийг гэж тодорхойлсон нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь: Нэр бүхий хохирогчидтой “ ” ХХК-ийн ажилтан орон сууц захиалах гэрээг байгуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийг иргэний нэхэмжлэгч гэж ирцийг танилцуулж, даргалагч шүүгч иргэний нэхэмжлэгчийн биеийн байцаалтыг тодруулснаар хэлэлцүүлэг явагдсан байх ба мөн түүнд оролцогчийн эрхийг танилцуулаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр /х-4, 44/ тогтоогдож, үүний улмаас шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихөд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол 733703000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, иргэний хариуцагч *******аас гаргуулж, хохирогч нарт 50 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ хуулийн дагуу тайлбарлаагүй, Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх заалтыг хэрэглэснийг харахад “ ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр боловч үүний үр дагаварт шүүхийн шийдвэр биелүүлэхэд эргэлзээ үүсэх нөхцөл байдал бий болжээ.
Дээр дурдсан алдааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн шүүгдэгч ******* холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч *******,, , ,, -, , , *******, , , , хохирогч -, нарын өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3, 3. дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч *******,, , ,, -, , , *******, , , , хохирогч -, нарын өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.
. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Б.ЭЭНЭХИШИГ
З.ТӨМӨРХҮҮ