2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/07403

 

 

 

 

 

 

 

 

2025  09  08 191/ШШ2025/07403

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х.......тоотод оршин суух, ....... /РД:......./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3...... тоотод оршин суух, ...... /РД:./.

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1..тоотод оршин суух, ........ /РД:Ж.......... нарт холбогдох....

 

....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Х.Гэод 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Башүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Баби 2012 оноос Ч.Сэтэй ....ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар хамтран эзэмшдэг байсан. Би компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, Ч.Сэнь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан.

 

2022 оны 9 дүгээр сард Д.Баби Ч.Сэтэй уулзаад бичиг баримт, компанийн үйл ажиллагаатай танилцахад Ч.Сэнь ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Гэод шилжүүлсэн байсныг анх мэдсэн. Би бидний компанийн хувьцааг миний зөвшөөрөлгүйгээр Х.Гэод шилжүүлснийг мэдмэгцээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.

Миний гаргасан өргөдлийн дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Ч.Сэ, Х.Гэ нар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ....ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хуурамчаар үйлдэн, түүнийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ч.Сэ, Х.Гэ нар нь хоорондоо Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тухайн баримтуудаа хуурамч гэдгийг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас шинжээч томилсон байдаг. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 203 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн огноотой ....ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Си Ди Би компанийн хурлын тэмдэглэл, ....ХХК-ийн шинэчилсэн дүрэм гэсэн баримтын доод дунд хэсэгт Д.Багэсний урд зурагдсан байх гарын үсгүүд нь Д.Ба гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ....ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмүүд дээрх гарын үсгүүд минийх биш болох нь тогтоогдсон.

Гэвч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ..... дугаар прокурорын тогтоолоор ...Гэтэл 2015 онд ....ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу хувьцаа эзэмшигч Ч.Сэнь Д.Ба зөвшөөрөлгүйгээр Х.Гэ гэгчтэй хамтран тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэн, Д.Ба гарын үсгийг дуурайлган зурж, улмаар өөрийн эзэмшдэг 50 хувийн хувьцаанаас 40 хувийг нь Х.Гэ гэгчид шилжүүлэн өгч, тус хуурамч баримт бичгүүдээ хуурамч гэдгийг мэдсээр байж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан ..хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл тогтоогдож байна. гэж дүгнээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй... гэж, мөн хуулийн 5.4-т ...Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ... гэж тус тус заасан байдаг.

Компанийн тухай хуульд заасны дагуу Д.Баби 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Гэод шилжүүлсэн ....ХХК-ийн 40%-ийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй байсан.

Гэтэл Ч.Сэ, Х.Гэ нар нь Д.Банадад мэдэгдэлгүйгээр миний гарын үсгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол, шинэчилсэн дүрэмд хуурамчаар зурж, түүнийг үндэслэн 40 хувийн хувьцааг 62,648,080 төгрөгөөр худалдахаар Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан байдаг.

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ нь хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т ... Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж заасан байдаг.

Одоо Д.Баби Х.Гэ, Ч.Сэнар нь миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүй, миний гарын үсгийг хуурамчаар ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, мөн өдрийн ....ХХК-ийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрэм дээр зурсан байх тул дээрх баримт бичгүүдийг хүчингүй болгуулах, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-үүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна.

Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 387 дугаар прокурорын тогтоол гарснаас 5 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Сэнь нас барсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өв нээгдэж Ч.Сэийн хүү Сэрээтэрийн Билгүүн нь ....ХХК-ийн Ч.Сэийн эзэмшиж байсан 10 хувийн хувьцааг өвлөн авч, өвлөх эрхийн гэрчилгээ авснаар Д.Баминий шүүхэд хандах эрх нээгдэж тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд: 1. Д.Баминий гарын үсгийг хуурамчаар зурсан ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ....ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгож,

2. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ -г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож,

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Х.Гэод 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Д.Ба нэхэмжлэлтэй С.Би, Х.Гэ нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно.

Д.Ба, С.Би, Х.Гэ бид шүүхийн журмаар бус асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр болсон тул Д.Баби тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр С.Би, Х.Гэ нарт холбогдуулан ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Х.Гэод 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд Д.Ба нэхэмжлэлтэй С.Би, Х.Гэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Баби нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо бүрэн ойлгож мэдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Бань хариуцагч С.Би, Х.Гэ нарт холбогдуулан ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Х.Гэод 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ...бид шүүхийн журмаар бус асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр болсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Д.Ба нэхэмжлэлтэй, хариуцагч С.Би, Х.Гэ нарт холбогдох ....ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ....ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчингүй болгуулж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Сэ, Х.Гэ нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Х.Гэод 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан ....ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,223,200 төгрөгийн 50 хувь буюу 611,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 611,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ