| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0247/З |
| Дугаар | 128/ШШ2026/0608 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0608
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.М /РД:/,
Нэхэмжлэгч: Г.Э*******а /РД:/,
Нэхэмжлэгч: Ж.Ч /РД:/,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, А.М, Ж.Ч, Г.Э*******, нэхэмжлэгч А.М, Г.Э*******а нарын өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр тушаал, мөн өдрийн Шилжүүлэн томилох тухай Б/676 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, албан тушаалын цалингийн зөрүү болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дүгээр тушаалаар Х ХХК-иас Хууль зүй, дотоод хэргийн Сайдад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдолд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг баталжээ.
2.2. Хууль зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Х ХХК-ийн гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалтын тухай илтгэх хуудасны Авах арга хэмжээний саналд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, . гудамж, хаягт байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй, 14386.5 м.кв талбайтай. зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 197 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Х ХХК-ийн өмчлөлөөс ХХК-ийн өмчлөлд шилжүүлж хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарrа Д.Дд даалгаж, хугацаатай албан даалгавар хүргүүлэх, Эд хөрөнгийн эрхийн Ү-22 дугаартай улсын бүртгэлийг хууль тогтоомжид заасны дагуу бүртгэсэн эсэхийг хянан шалгахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг зөрчиж, хуульд нийцээгүй дүгнэлт гаргасан...Хяналт шалгалтын газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э*******а, Б.Б, А.М...нарт хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дд даалгаж, хугацаатай албан даалгавар хүргүүлэх; Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын шалгасан болон шалгагдаж байгаа хэрэгт дүгнэлт гаргаж, эцэслэн шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах талаар Улсын ерөнхий прокурорт хандах, Энэхүү хяналт шалгалтын мөрөөр гарсан санал дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авах саналыг хүргүүлжээ.
2.3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатах тухай албан даалгавраар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор дараах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагын удирдлагад даалгасан, үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д Дд: Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , гудамж, хаягт байрлах, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах; 1.2. Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах; 1.3. Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан хяналтын Улсын ахлах байцаагч Ж.Ч Ш.У, Г.Э*******а Б.Э, хяналтын Улсын байцаагч Т.З, Б.Б А.М С.О, Тамгын газрын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Х, мөн хэлтсийн Ахлах мэргэжилтэн 3.Ганцэцэг нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулах гэжээ.
2.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрээр ХХК, ******* ХХК нарын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус блолохыг тогтоолгуулах тухай нэхэмжлэгч ХХК, ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоосон,
2.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0346 дугаар магадлалаар дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0372 дугаар тогтоолоор Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.6. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/1628 дугаар Хүсэлт шилжүүлэх тухай албан бичгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Z-оос Хууль зүй, дотоод хэргийн сайдад ирүүлсэн хүсэлтийг үүгээр шилжүүлж байна.
Уг хүсэлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгавартай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсныг дурдаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х ХХК-ийн эрхийг сэргээх ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хүсжээ. Хүсэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, хариуг иргэнд өгнө үү гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлжээ.
2.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар хууль тогтоомжийн дагуу судлан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 7/1628 дугаар албан бичгээр ирүүлсэн Х ХХК-н хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02-226/22474 дугаар албан бичигт тус тус үндэслэл бүхий санал боловсруулан, хариу хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.
2.8. Дээрх Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 албан даалгаврын хэрэгжилтийн тухай 1/361 дугаар илтгэх хуудсаар Зургаа. Санал-д ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасныг үндэслэн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж. Ч, Г.Э*******а, А.М, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Э.С нарын чиг үүргийг өөрчлөн албан тушаал бууруулах, в) Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Б ... нарыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын нэгж хооронд чиг үүргийг өөрчлөн хяналтын улсын байцаагчаас өөр албан тушаалд шилжүүлэх гэж, Удирдлагын шийдвэр хэсэгт Ж.Чг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасагт иргэний улсын бүртгэгчээр, Г.Эийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгчээр, А.Мийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгч, Б.Бг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгч гэж тус тус тэмдэглэжээ.
2.9. Нэхэмжлэгч А.Мийн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Мийг 1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.13, 37.1.18, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар гаар зүйлийн 27 1.5 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 албан даалгаврын 1.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.10, 5.16, 5.17-д заасныг тус тус үндэслэн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Авирмэдийн М нь холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод засан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаалаас бууруулж, мөн өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилж, төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг ТЗ-7-д хамааруулсан байна.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч А.М эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ...гомдлын шаардлагын хүрээнд хянасан комиссын дүгнэлтийг хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.
-Нэхэмжлэгч Г.Э*******ын тухайд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/673 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Э*******ыг ... Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Гомбын Э*******а нь холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шалгалт үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаалаас бууруулж, мөн өдрөөс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилсугай ... гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг ТЗ-7-д хамааруулсан байна.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Г.Э*******а эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл гомдол гаргасныг тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор ...гомдлын шаардлагын хүрээнд хянасан комиссын дүгнэлтийг хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосугай. ... уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ... гэж шийдвэрлэсэн.
-Нэхэмжлэгч Ж.Чгийн тухайд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/674 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.Чг ... Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Жууяарын Ч нь холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаалаас бууруулж, мөн өдрөөс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилж шийдвэрлэсэн бөгөөд төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг ТЗ-7-д хамааруулсан байна.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Ж.Ч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл гомдол гаргасныг тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор ...гомдлын шаардлагын хүрээнд хянасан комиссын дүгнэлтийг хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосугай. ... уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ... гэж шийдвэрлэсэн.
- Нэхэмжлэгч Б.Бгийн тухайд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/676 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бг ... Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б*******ын Б нь холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан, албан тушаалын чиг үүргийг өөрчлөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр шилжүүлэн томилсугай ... гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг ТЗ-7-д хамааруулсан байна.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл гомдол гаргасныг тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/33 дугаар албан бичгээр ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/676 дугаар тушаалаар таны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв буураагүй, мөн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/12780 дугаар албан бичгээр шилжүүлэн ажиллуулах талаар мэдэгдэж, томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байна. Иймд таны гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. гэж шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилж, албан тушаалын цалингийн хэмжээг Т3-7-д хамруулж, албан тушаал бууруулсан,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/673 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******ыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилж, албан тушаалын цалингийн хэмжээг Т3-7-д хамруулж, албан тушаал бууруулсан,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/674 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилж, албан тушаалын цалингийн хэмжээг Т3-7-д хамруулж, албан тушаал бууруулсан,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Шилжүүлэн томилох тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/676 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Бг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилж, албан тушаал бууруулсан.
/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгууллагын бүтэц, орон тоо, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай А/45 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь хяналтын улсын ахлах байцаагч 10, Кибер аюулгүй байдлын хэлтэс ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 5 нийт 15 орон тоотой байхаар өөрчлөгдсөн.
Хяналт шалгалтын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай А/176 дугаар тушаалаар хяналтын улсын ахлах байцаагч 5, хяналтын улсын байцаагч 7, нийт 12 байцаагчийн орон тоотой ажиллаж байсан./
Тушаалуудын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 албан даалгаврын 1.3 дахь заалтыг баримталсан байна.
Мөн тушаах хэсгийн 1 дэх заалтаар холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаал бууруулж шийдвэрлэсэн.
Төрийн жинхэнэ албан хаагч бид бүхний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдал, цалин хөлс, нэмэгдэл зэргийг дордуулж, өөр ажлын байранд ажиллуулах энэхүү шийдвэрүүд нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.1.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Дээрх тушаалуудыг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бидэнд тайлбар, санал гаргах боломж олгоогүй, захиргааны акт гapгax үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй бөгөөд тушаалын үндэслэл болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг бид бүхнээс ямар нэг тайлбар, санал аваагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлэхгүйгээр хууль бус шийдвэр гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 албан даалгаврын 1.3 дахь заалттай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт Х ХХК-ийн гаргасан гомдолтой холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү- 22 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , Олимпийн гудамж, хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалт хийж дүгнэсэн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт, шийдвэр болон эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар бүртгэл хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байхад хуулиар болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийснийг хууль бусаар буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 42.6-д заасан хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674, 5/676 дугаар тушаалыг хүчингүй болгож, төрийн жинхэнэ албан хаагч бидний хуулиар хамгаалагдсан зөрчигдсөн эрхийг хангаж өгөхийг хүсье.
Бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл хууль зөрчөөгүй талаар хариу өгсөн болно.
Б.Бгийн шүүхэд гомдол гаргах хугацааны тухайд Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолсон албан бичиг, тогтоолыг Монгол шуудан ХХК-иар хүргүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шаардлагад нийцсэн болно. гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 1/1 дугаар бүхий албан даалгаврыг мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус байгууллагад ирүүлсэн байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 1/1 дугаар албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор ХХК, ******* ХХК-иас гомдол гаргасныг тус шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 шийдвэрээр ХХК, ******* ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс гомдол гаргахад тус шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг мөн эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон.
Ийнхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх явцад 3 шатны шүүхийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшилж байсан. Мөн албан даалгаврыг байгууллагын даргаас санаачлан гэнэт эдгээр албан хаагчдад хариуцлага тооцох санаачилга гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Учир нь маргаан бүхий барилгын оролцогч болох Х ХХК-ийн захирал *******аас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус байгууллагад гаргасан гомдол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан хүсэлтийг тус байгууллагад шилжүүлэн ирүүлсний дагуу албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэх үүрэг өгсөн. Сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд:
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар хууль тогтоомжийн дагуу судлах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллагын даргын 2025 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн А/187 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулсан. Тус ажлын хэсгээс албан даалгаврын хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний санал, үр дүнг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаартай илтгэх хуудсаар байгууллагын даргад танилцуулсан.
-Дээрх илтгэх хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Д, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Албан даалгаврын хариу хүргүүлэх тухай 1/809 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э*******т хариуг хүргүүлсэн талаар дурдсан хэдий ч албан даалгаврын 1.2, 1.3 дахь хэсэгт нэр дурдагдсан алба хаагчдад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан эсэх талаар огт дурдаагүй гэж тодорхойлон ирүүлсэн. Мөн энэ албан даалгаврын хэрэгжилтийг бүрэн гүйцэт хангуулах хүрээнд албан даалгаварт нэр дурдагдсан албан хаагчдад холбогдуулан авах арга хэмжээний саналыг байгууллагын даргад танилцуулсан. Энэ танилцуулгын дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
-Байгууллагын даргаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Агентлаг нь дараах нийтлэг асуудал эрхэлнэ 7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж зааснаар хуулийн хэрэгжилт болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас бууруулж, эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр шилжүүлэн томилсон.
Шилжүүлэн томилсон нь хууль тогтоомжид нийцсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтад заасны дагуу манай байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай учир албан хаагчийг тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтад заасныг үндэслэн томилох, чөлөөлөх эрхийн хүрээнд боломжит ажлын байранд томилсон болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А.М, Г.Э*******а, Ж.Ч нарыг албан тушаалаас бууруулсан Б/675, Б/673, Б/674 дугаартай тушаалын үндэслэлийн тухай:
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах; 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж,
-Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.18 хууль тогтоомжид заасан бусад үүрэг, мөн дээр дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын 1.3-т дурдагдсан нь албан хаагчид нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул:
Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М, Г.Э*******а, Ж.Ч нарыг холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчээр албан тушаалаас бууруулан томилсон нь үндэслэл бүхий шийдвэр болно.
Мөн Байгууллагын зарим албан хаагчдад шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шийдвэрлэлт, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулсан талаарх арга хэмжээний мэдээллийг нэгтгэж, дүгнэн судалж түүнд авах арга хэмжээний санал хүргүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/331 дугаар Илтгэх хуудаст тайлагнаснаар 5.2-т Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагчид нь улсын бүртгэлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлийн байгууллагын ажилтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53.1-т Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ. гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Улсны бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 6.2-т Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын байцаагч улсын бүртгэлийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилж хэрэгжүүлэх бөгөөд тухайн бүртгэлийн нэгжид нийт бүртгэгдсэн бүртгэлийн 10-аас доошгүй хувийг хамарсан байвал зохино. гэж журамласныг үндэслэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна гэж буюу А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нар нь тус газарт хяналтын улсын байцаагчаар 5-аас, 10-аас дээш жил тус тус ажиллаж байгаа боловч хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа хангалттай биелүүлээгүй нь мөн тус дотоод хяналт шалгалтын явцад тогтоосон байдаг.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолын 08 дугаар хавсралтаар батлагдсан хяналтын улсын ахлах байцаагчийн Албан тушаалын тодорхойлолт-ын Албан тушаалын зорилтын 2-т ...зөрчлөөс урьдчилан сэргийлэх... гэж, мөн 2 дугаар зорилтын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 4-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 7-т Хяналтын улсын байцаагч нарт дотоод сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тайлагнах; гэж,
Төрийн албаны зөвлөлийн мөн дугаартай тогтоолын 09 дүгээр хавсралтаар хяналтын улсын байцаагчийн Албан тушаалын тодорхойлолт-ыг баталсан бөгөөд Албан тушаалын зорилтын 2-т ... зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ... гэж, мөн 2 дугаар зорилтын хүрээний 3-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулах; гэж албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт тус тус тодорхойлсон байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Э*******ад ХХК, ******* ХХК болон Х ХХК маргаан бүхий эд хөрөнгөд холбогдуулан гаргасан хяналтын улсын байцагчийн дүгнэлт, хууль зөрчсөн үйлдэл нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдож Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Г.Э*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/653 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.
1.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/676 дугаартай тушаалаар Б.Бг шилжүүлэн томилсон тушаалын үндэслэлийн тухай:
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.18 хууль тогтоомжид заасан бусад үүрэг, мөн дээр дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын 1.3-т дурдагдсан нь албан хаагчид нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно. гэсний дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчээр томилсон.
Үндэслэл нь: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Бгийн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилохдоо эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий шийдвэр мөн болно.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан Төрийн албанд дараах зарчмыг баримтлахаар заасан. Үүнд: 7.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.1.ард түмэнд үйлчлэх; 7.1.5. төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах; 7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах гэж байдаг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2. Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй, 7.2.4. ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх гэж заасныг тус тус баримталж ажиллах нь төрийн албаны суурь гэж үзэж байна.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо, ангилал зэрэглэл баталсан шийдвэрийн тухайд: Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар тушаал Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан.
(Албан даалгаврын хэрэгжилтийг хангах явцад 2025 оны бүтэц батлагдсан учраас албан хаагчдын эрх ашиг, сонирхлыг хангах хүрээнд дээрх албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар дээрх албан тушаалтнуудын ангилал зэрэглэлийг бууруулахгүйгээр оршин суугаа хаягийг нь харгалзан холбогдох саналыг тавьсан хэдий ч эс зөвшөөрсөн. Байгууллагын удирдлагаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан хаагчидтай уулзсан уулзалтын тэмдэглэлийг хавсаргав.)
Шинэчлэн батлагдсан орон тоонд багтаан томилгоо хийх зорилгоор нийт албан хаагчидтай газар, хэлтэс, нэгж бүрээр сонсох ажиллагааг тус тусад нь хийж, албан хаагч бүрийн санал хүсэлтийг амаар болон бичгээр авч, томилгоог хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн. Мөн албан даалгаврыг хэрэгжүүлэх явцад ийнхүү бүтэц, зохин байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан энэ албан даалгаварт хариуцлага тооцуулахаар тусгайлан нэр нь орсон А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нартай мөн адил бүтэц, орон тооны өөрчлөлтийн сонсох ажиллагааг хийсэн. Ингэж сонсох ажиллагаа хийхдээ эдгээр албан хаагчдад хариуцлага тооцох явцад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт батлагдан ирсэн тул та бүхнийг дүүрэгт ангилал, зэрэглэлийг бууруулахгүйгээр захиргааны ахлах мэргэжилтний албан тушаалд томилох санал тавьсан.
Тодруулбал, тус байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/12342 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүргүүлэх тухай албан бичигт Г.Э*******а, А.М, Ж.Ч нарыг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр, Б.Бг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчээр томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Даваатогтохт хүргүүлсэн.
3. Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу уг тушаалуудыг гаргахаас өмнө болон дараа нь дээрх нэр бүхий албан хаагчдад сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн талаарх баримтын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах мэдэгдэх хуудсыг албан хаагчдад дараах байдлаар хүргэж, сонсох ажиллагааг хийсэн. Үүнд:
- А.М, Г.Э*******а, Ж.Ч нарт Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дахь заалтын дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, албан тушаал бууруулах шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагааг хийсэн.
-Б.Бд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийн дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, оршин суугаа хаягийг нь харгалзан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст адил чанарын, ангилал зэрэглэл бууруулахгүй албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагааг хийсэн.
Сонсох ажиллагаа хийсэн газар, хугацаа, хэлбэр: Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 2 давхрын 202 тоот хурлын танхимд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16:00-17:00 цагт биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулж, санал, тайлбарыг нь тус тус сонссон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр, Шилжүүлэн томилох тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/676 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах, албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
3. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр тушаалуудаар ...холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод засан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан гэх нэг ижил үндэслэлээр Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч А.Мийг мөн өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн Иргэний улсын бүртгэгчээр, Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Г.Э*******ыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр, Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр тус тус албан тушаал бууруулан томилж, харин А/676 дугаар тушаалаар, дээрхитэй адил үндэслэлээр Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч Б.Бг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр шилжүүлэн томилсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатах тухай албан даалгавраар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д. Дд Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , гудамж, хаягт байрлах, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах...Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан...хяналтын Улсын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э*******а...Б.Б, А.М...нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулахыг даалгажээ.
5. Уг албан даалгаврын хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/10068 дугаар Хариу мэдэгдэх тухай албан бичгээр ...Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******аас гаргасан гомдолтой холбогдуулан ХХК-ийн өмгөөлөгч С.С*******өөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 2/524 дугаартай албан бичгийг тус газарт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг албан бичигт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийн маргаан бүхий актыг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32024/5499 дугаар захирамжаар тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тодруулга хүсэхэд тус прокурорын газрын хяналтад байгаа хэрэг бүртгэлтийн 23******* дугаартай хэрэг тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг мэдэгдсэн...эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтыг хийж холбогдох хууль хяналтын байгууллагад боломжит бүх хэлбэрээр хандаж ажилласан бөгөөд хууль хяналтын байгууллагаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж шийдвэрлэх боломжтой болохыг Х******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал *******-д удаа дараа мэдэгдэж байсан, тус байгууллага энэхүү байр сууриа одоо ч хэвээр баримталж байгаа-г мэдэгдсэн байна.
6. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрээр ХХК, ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0346 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тус тус тогтоогдов.
7. Үүний дараа буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/1628 дугаар Хүсэлт шилжүүлэх тухай албан бичгээр ...Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгавартай холбогдуулан...шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Z-оос ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлүүлэх-ээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлжээ.
8. Уг албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар хууль тогтоомжийн дагуу судлан...үндэслэл бүхий санал боловсруулан, хариу хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулснаар тус Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 албан даалгаврын хэрэгжилтийн тухай илтгэх хуудсаар Зургаа. Санал-д ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1...,Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д...заасныг үндэслэн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э*******а, А.М...нарын чиг үүргийг өөрчлөн албан тушаал бууруулах, Хяналтын улсын байцаагч Б.Б...нарыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын нэгж хооронд чиг үүргийг өөрчлөн хяналтын улсын байцаагчаас өөр албан тушаалд шилжүүлэх гэж, Удирдлагын шийдвэр хэсэгт Ж.Чг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасагт иргэний улсын бүртгэгчээр, Г.Э*******ыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгчээр, А.Мийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгч, Б.Бг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгч гэж тус тус тэмдэглэжээ.
9. Нэг. Нэхэмжлэгч Ж.Ч, Г.Э*******а, А.М нарыг албан тушаал бууруулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр тушаалуудын тухайд:
10. Уг тушаалуудад ...холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шалгалт, үйл баримтаар тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан гэх ижил үндэслэл болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 45 дугаар зүйлийн 45.1.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 албан даалгаврын 1.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.10, 5.16, 5.17-д заасныг тус тус үндэслэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн актын үндэслэлээ ...Сайдын албан даалгаврын 1.3-д нэр дурдагдсан, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/331 дугаар дотоод хяналт шалгалтын Илтгэх хуудаст тайлагнаснаар...зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, хяналтын улсын ахлах байцаагчийн Албан тушаалын тодорхойлолт-ын албан тушаалын зорилт-ын 2 болон 2 дугаар зорилтын 4, 7-д заасныг биелүүлээгүй нь тогтоогдсон, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/653 дугаар тушаалаар Г.Э*******ад албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна.
11. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: гэж, 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.18-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг, 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж тус тус заасан.
12. Хуулийн дээрхи заалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч захиргаа нэхэмжлэгч нарыг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан боловч тухайн нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй, нэхэмжлэгч нарт сонсох мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, тэдэнд тухайн асуудлын талаар тайлбар гаргах боломж олгоогүй нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв. Учир нь:
13. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан.
14. Үүнээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндөж буй захиргааны актыг гаргахын өмнө захиргаа тухайн актад хамаарал бүхий нөхцөл байдлыг үндэслэл бүрээр нь бүрэн тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нарыг яг ямар зөрчил гаргасан гэж үзсэн, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдсон болон хуулийн аль үндэслэлээр албан тушаал бууруулсан нь захиргааны актад тодорхой тусгагдаагүй байна.
15. Тухайлбал шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас ...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 40х60 харьцаатай байсан хамтын өмчлөл өөрчлөгдөж, тухайн үл хөдлөх эд хөрөнгө ХХК-ийн 100 хувийн өмчлөл болсон ба энэ бүртгэлтэй холбоотойгоор 2023 оны 02 дугаар сараас эхлэн нийт 5 удаагийн хяналт шалгалт хийгдсэн...Х ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХХК-д 100 хувь шилжсэн бүртгэл хууль тогтоомж зөрчиж хийгдсэн, хуурамч нотлох баримтад үндэслэсэн гэсэн байсан ба эхний гомдлыг Хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбаатар, Б.Б нар шалгаад төлөөлөх эрх бүхий этгээд нь тодорхойгүй, иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн гэх хариуг, хоёр дахь хяналт шалгалтыг Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, хяналтын улсын байцаагч А.М, хяналтын улсын байцаагч н.О нарын бүрэлдэхүүнтэй хийж 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1090 дугаар албан бичгээр дээрхитэй адил агуулгаар хариу өгсөн, 4 дэх хяналт шалгалтыг Г.Э*******а хийж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан тул энэ хугацаа өнгөрсөн гэх агуулгаар татгалзсан гэж тайлбарласан ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хяналт шалгалтын цар хүрээг хэтрүүлсэн, дутуу хийсний алин болох, энэ нь албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2 болон 4-т заасантай яаж уялдаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар захиргааны актад тодорхой заагаагүй байна.
16. Түүнчлэн нэхэмжлэгч нар ...хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хандсан боловч гарын үсгийн асуудал эцэслэн тогтоогдоогүй, Монголын нотариатын танхимд хандсаны хариуд хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг гэрчилсэн 197 дугаар тамгатай нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэхээ больсон талаар мэдэгдсэн, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн, бидний чиг үүрэг нь зөвхөн улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгаж, хяналт шалгалт хийхэд хязгаарлагдана... гэж тайлбарласан ба энэ нөхцөл байдлыг хариуцагч чухам яаж үнэлсэн болон ямар үндэслэлээр улсын бүртгэгч нарыг буруутгаж албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна.
17. Мөн ...хяналт шалгалтын явцад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэгч улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчин нотлох баримтаас зөрүүтэй лавлагаа олгосон болох нь тогтоогдсон тул Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35/23 дугаар дүгнэлтээр тухайн лавлагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн, түүнчлэн маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон хамтран өмчлөгчөөс хасагдах, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3134 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан ба эдгээр үндэслэл тус бүрийн талаар хариуцагч тухайлан тайлбар, нотолгоо гаргаж маргаагүй.
18. Ажлын хэсгийн саналд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д заасныг зөрчсөн гэж дурдсан боловч яг ямар зөрчлийг хэн гаргасан, тухайн зөрчлийн хэр хэмжээ, гэм бурууг хангалттай тогтоогоогүй атлаа шүүхэд маргахдаа өөр үндэслэл буюу албан тушаалын тодорхойлолтын зорилтын 2 болон 2 дугаар зорилтын 4, 7-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолын 08 дугаар хавсралтаар батлагдсан хяналтын улсын ахлах байцаагчийн Албан тушаалын тодорхойлолт-ын Албан тушаалын зорилтын 2-т ...зөрчлөөс урьдчилан сэргийлэх... гэж, мөн 2 дугаар зорилтын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 4-т ...зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх...хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 7-т Хяналтын улсын байцаагч нарт дотоод сургалтыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тайлагнах гэж заасныг хэрхэн яаж зөрчсөн талаар маргаан бүхий актад огт тусгагдаагүй, эдгээрийг зөрчсөн гэх нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болно.
19. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:, 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;, 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж..., 19.4.10-т улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;, 19.4.11-д өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах...улсын бүртгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон.
20. Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нар нь хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх ба тэдгээрт хуулиар олгогдоогүй үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй ба энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хууль зүй дотоод хэргийн сайдын албан даалгаврын 1.3-д нэр дурдагдсан тул хариуцлага тооцсон гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй буюу захиргаа өөрөө нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.
21. Дээд шатны захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрийг доод шатны захиргаа биелүүлэх үүрэгтэй, тэдний хооронд захирах, захирагдах ёс-ны зарчим үйлчлэх хэдий ч энэ маргааны тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатах тухай албан даалгаврын 1.3-д Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан хяналтын Улсын ахлах байцаагч Ж. Ч, Г.Э*******а, хяналтын Улсын байцаагч Б.Б, А.М...нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулах-аар заасан ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу л хэрэгжүүлэх үүрэгтэй.
22. Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа буюу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэл болох 40:60 харьцаатай байсан хамтран өмчлөл өөрчлөгдөж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-ийн 100 хувийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, тухайн үед нэхэмжлэгч нарыг хяналт шалгалт хийж байх үед хууль, шүүхийн байгууллагад маргаан үргэлжилж тухайн бүртгэл хийх үндэслэл болсон хэлцлийг шүүх эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, улсын байцаагчийн хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт хүргүүлж хуульд заасан ажиллагааг тухай бүрд нь хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасанд нийцсэн байхад хариуцагчаас нэхэмжлэгч Ж. Ч, Г.Э*******а, А.М нарыг албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
23. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/653 дугаар тушаалаар Г.Э*******ад албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.
24. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
25. Хоёр. Нэхэмжлэгч Б.Бг Шилжүүлэн ажиллуулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/676 дугаар тушаалын тухайд:
26. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь Х ХХК-иас ирүүлсэн ...үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХХК-д 100 хувь шилжсэн бүртгэл хууль тогтоомж зөрчиж хийгдсэн, хуурамч нотлох баримтад үндэслэсэн гэх гомдлыг Хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбаатарын хамт шалгаад ...төлөөлөх эрх бүхий этгээд нь тодорхойгүй, иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн гэх хариуг өгч бүртгэхээс татгалзсан байна.
27. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 албан даалгаврын хэрэгжилтийн тухай илтгэх хуудсаар Зургаа. Санал-д ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1...,Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д...заасныг үндэслэн...Хяналтын улсын байцаагч Б.Б...-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын нэгж хооронд чиг үүргийг өөрчлөн хяналтын улсын байцаагчаас өөр албан тушаалд шилжүүлэх санал хүргүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/676 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бг ...холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь...тогтоогдсон тул...чиг үүргийг өөрчлөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр шилжүүлэн томилж шийдвэрлэсэн байна.
28. Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ би ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, ажил албан үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан гэж тодорхойлсныг хариуцагч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, оршин суугаа хаягийг нь харгалзан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст адил чанарын ангилал зэрэглэл бууруулахгүй албан тушаалд шилжүүлэн томилсон гэж тайлбарлан маргав.
29. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно, 44.7-д Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж тус тус заасан.
30. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/676 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн атлаа албан тушаал бууруулахгүйгээр албан тушаалын чиг үүргийг өөрчилж, /агуулга ойлгомжгүй/...шилжүүлэн томилсон нь хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.
31. Өөрөөр хэлбэл, захиргаа тухайн захиргааны актыг төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага тооцох үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан үндэслэлээр гаргасан атлаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, улмаар оршин суугаа хаягийг нь харгалзан...адил чанарын ангилал зэрэглэл бууруулахгүй албан тушаалд шилжүүлэн томилсон гэсэн нь ойлгомжгүй, захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх талаархи Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн.
32. Түүнчлэн улсын бүртгэгч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж зааснаар нэгэнт төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь нотлогдоогүй, мөн шүүхийн маргаан үргэлжилж эцэслэн шийдвэрлэгдсэн гэх үндэслэл дурдан бүртгэхээс татгалзсан хариу өгснийг буруу гэж үзэхгүй.
33. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж заасан.
34. Засгийн газрын хэрэг эрхлэн газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.2-т Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална гэж ззаснаас үзвэл дээрхи зорилго, шаардлага хангагдаагүй буюу албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй атлаа Б.Бг тухайн байгууллагын өөр нэгжид шилжүүлэн томилохоор шийдвэрлэж үүнийгээ хариуцлага тооцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
35. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/676 дугаар бүхий нэхэмжлэгч Б.Бг Шилжүүлэн томилох тухай тушаал хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
36. Гурав. Сонсох ажиллагааны тухайд:
37. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Х ХХК-ийн гомдлыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 1/1 дугаар Албан даалгаврын дагуу хяналт шалгалт хийхдээ тухайн асуудалд нэр холбогдсон Улсын бүртгэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарт энэ талаар мэдэгдээгүй, тэдэнд тайлбар баримт гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
38. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасан.
39. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг хүргүүлсэн байх хэдий ч энэ нь Х ХХК-ийн гомдолд үндэслэн нэр бүхий улсын байцаагч нарт холбогдуулан хяналт шалгалт эхэлсэн талаархи мэдэгдэл биш тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шүүх дүгнэв.
40. Дөрөв. Нэхэмжлэгч нарын гаргасан А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах, албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
41. Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч нарыг албан тушаал бууруулсан болон нэхэмжлэгч Б.Бг ажилд шилжүүлэн томилох тухай тушаалуудыг тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүднээс тэднийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, улмаар албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг тус тус нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
42. Тухайлбал нэхэмжлэгч А.Мийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч, нэхэмжлэгч Г.Э*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч, мөн нэхэмжлэгч Ж.Чг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч, нэхэмжлэгч Б.Бг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж нэхэмжлэгч нарт цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
43. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс ...эдгээр албан хаагчдад хариуцлага тооцох явцад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт батлагдан ирсэн тул...дүүрэгт ангилал, зэрэглэлийг бууруулахгүйгээр захиргааны ахлах мэргэжилтний албан тушаалд томилох санал тавьсан боловч зөвшөөрөөгүй, одоо эгүүлэн тогтоох орон тоо байхгүй гэж тайлбарлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тооны хязгаарыг баталсан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар тогтоолыг хавсралтын хамт шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс нэхэмжлэгч нарыг албан тушаал бууруулсан болон шилжүүлэн томилсон тушаалуудыг бүхэлд нь хууль бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүднээс тэднийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/672, Б/673, Б/674 дүгээр тушаал болон мөн өдрийн Шилжүүлэн томилох тухай Б/676 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч нарыг урьд эрхэлж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчаар, Б.Бг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч А.М, Г.Э*******а, Ж.Ч, Б.Б нарт албан тушаалын цалингийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг зохих журмын дагуу тооцож олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.