2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/07434

 

 

 

 

 

 

 

 

2025 09 09 191/ШШ2025/07434

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... тоотод байрлах, То ко ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ........дугаар давхарт байрлах, М... ХХК /РД:......../ холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 64,210,541.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч То ко ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М ХХК болон манай компанийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ме-с-24-35 дугаартай Машин, механизм түрээсийн гэрээ байгуулагдсан. Талууд гэрээний дагуу харилцан тохиролцож тус гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар Ковш 2781УР GLGHZCNL761953-ыг сарын 27,000,000 төгрөгөөр, мөн Ковш 9838УР GLGHZERL819606-ыг сарын 27,000,000 төгрөгөөр тохирч тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч талаас хариуцагч М ХХК-д дээрх гэрээний дагуу заасан хугацаанд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй техникийг түрээсээр ашиглуулсан боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 64,210,541.48 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна.

Бидний зүгээс харилцан хамтын ажиллагаагаа хүндэтгэх асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг өнөөдрийг хүртэл эрмэлзэж ирсэн. Гэвч Меранж ХХК-ийн зүгээс зохиомол байдлыг зориуд үүсгэн, талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ үл биелүүлж, ямар нэгэн төлбөр тооцоо барагдуулах арга хэмжээг аваагүй тул хуульд заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Меранж ХХК-иас гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 64,210,541.48 төгрөгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 64,210,541.48 төгрөгөөс хариуцагч нь нийт 7,375,000 төгрөгийг төлсөн байсан нь тогтоогдсон тул уг төлбөрийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг 56,835,541.48 төгрөг болгож, хариуцагч нь дээрх багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,835,541.48 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нөгөө талаас хариуцагчийг төлөөлж Д.Э нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч То ко ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 64,210,541.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад талууд дараахь байдлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 7,375,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон тул уг төлбөрийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг 56,835,541.48 төгрөг болгох

2. Хариуцагч нь дээрх багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,835,541.48 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч То ко ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,553 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442,128 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч То ко ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. То ко ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 64,210,541.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М ХХК нь төлбөрөөс 7,375,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 56,835,541.48 төгрөг болгож, хариуцагч М ХХК нь 56,835,541.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8,835,541.48 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч То ко ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч То ко ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,553 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442,128 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч То ко ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ