| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0895/Э |
| Дугаар | 0936 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 0936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Батням
улсын яллагч : О.Багшбаяр
шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Х овогт Г Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806037821116 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г Э, 1987 оны 4 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Оюу толгой NBIK ХХК-д угсрагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.А нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Ш.М бид 2 ярианаасаа болж маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад бид 2 гадаа гарч яриагаа ярихаар болоод гарсан. Гадаа гараад тамхи татангаа юм яриад зогсож байхад А болон дотор сууж байсан найзууд гараад ирсэн. А гарч ирэнгүүтээ “чи муу мангар бацаан яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Намайг цохичихоод надаас холдоод зогсохоор нь би “чи зүгээр байгаа хүнд яахаараа гар хүрэх эрхтэй юм” гэж хэлээд дөхөж очоод нэг удаа мөргөсөн. Дахиад мөргөх гэсэн чинь А холдсон. Бас манай найзууд намайг салгаад байсан..” гэх мэдүүлэг /хх-н 26/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Гадаа А, Э 2 надаас архи нэхэж би авч өгөхгүй гэтэл Э толгойгоороо хамран тус газар мөргөж хамраас цус гарч нэг мэдсэн тэр 2 алга болчихсон байсан...Хамрын яс хугарсан өөр гэмтэл байхгүй. Хамт ажилдаг Э толгойгоороо хамран тус газар 2 удаа мөргөсөн..”гэх мэдүүлэг / хх-н 4-7/
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Гадаа гарч тамхи татаж байтал А мөн араас гарч ирэн Э шууд нүүрэн тус газар нь гараараа нэг цохиж зөрүүлэн толгойгоороо мөргөж А хамарнаас цус гарсан. Мөн Э хамарнаас цус гарч байсан би боль гээд болиулж А цааш яваад бид нар баарлуу орон тооцоогоо хийгээд гарч ирхэд А гартаа чулуу барьсан Э цохих гээд М болиулж би гэртээ тэндээс шууд ганцаараа такси бариад харьсан..” гэх мэдүүлэг / хх-н 8-9/
Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Баарнаас гараад тамхи татаад зогсож байтал А Айдос хоёр гарч ирээд хамт тамхи татаж байгаад би нилээн согтуу байсан учир зарим үйл явдлыг санахгүй байна. Нэг өндийгөөд хартал Э нь А толгойгоороо мөргөж хамраас нь цус гарсан байсан. Ингээд би очиж хамт салгаад би А хамт такси барин гэртээ очиж буугаад амарсан..” гэх мэдүүлэг / хх-н 10-11/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Э хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Э даруухан, хүмүүжилтэй, дээд боловсролтой, гаж буруу зуршил байхгүй болохоор би хамт амьдрах гэж байна. Надад өөр нэмэж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / хх-н 29/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5509 тоот ДҮГНЭЛТ:
1.А биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчилэлээр үүсгэгдэн.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-ийн 15/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-18/
Г.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-26/
Г.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/
Г.Э иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/ , эмнэлэгийн магадлагаа /хх-н 35/ зэрэг болно.
Г.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт чи муу мангар бацаан яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа гараараа цохиход нь өөдөөс нь Д.А нүүрэн тус газар мөргөсөнөөс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирогчийн биед учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5509 тоот ДҮГНЭЛТ:
А биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ..Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5509 тоот дүгнэлт /хх-н 15/:
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Эрхэмээ толгойгоороо хамран тус газар мөргөж хамраас цус гарч нэг мэдсэн тэр 2 алга болчихсон байсан...Хамрын яс хугарсан өөр гэмтэл байхгүй. Хамт ажилдаг Э толгойгоороо хамран тус газар 2 удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг / хх-н 4-7/
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … А мөн араас гарч ирэн Э шууд нүүрэн тус газар нь гараараа нэг цохиж зөрүүлэн толгойгоороо мөргөж А хамарнаас цус гарсан. Мөн Э хамарнаас цус гарч байсан би боль гээд болиулж А цааш яваад бид нар баарлуу орон тооцоогоо хийгээд гарч ирхэд А гартаа чулуу барьсан Эг цохих гээд М болиулсан гэсэн мэдүүлэг / хх-н 8-9/
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … А гарч ирэнгүүтээ “чи муу мангар бацаан яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Намайг цохичихоод надаас холдоод зогсохоор нь би “чи зүгээр байгаа хүнд яахаараа гар хүрэх эрхтэй юм” гэж хэлээд дөхөж очоод нэг удаа мөргөсөн. Дахиад мөргөх гэсэн чинь А холдсон. Бас манай найзууд намайг салгаад байсан гэх мэдүүлэг /хх-н 26/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг хүний элүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Г.Э нь ажил эрхэлдэг учир шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Г.Э нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Эр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН