Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 306/ШШ2025/00195

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 306/ШШ2025/00195

Говьсүмбэр аймаг

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, .... гудамж, ....тоотод байрлах Хас банк ХК /РД:..., утас:.., ../,

Хариуцагч: .. аймаг, .. сум, ... баг, .... тоотод оршин суух, .. овогт ... ... /РД:..., ИБД: ...., утас: ..../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 314 900 төгрөг, зээлийн хүү 1 443 611.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 376.21 төгрөг, нийт 8,816,888 төгрөг гаргуулах тухай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 7 314 900 төгрөг, зээлийн хүү 1 443 611.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 376.21 төгрөг, нийт 8 816 888 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.

2. Хариуцагч .... шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1.... миний бие нь .... зээлсэн 8 816 888 төгрөгийг төлнө. Иймд 07 дугаар сарын 07-ноос эхлэн 500 000 төгрөг, 08 дугаар сард 500 000 төгрөг, 09 дүгээр сард 500 000 төгрөг, 10 дугаар сард 1 000 000 төгрөг, 11 дүгээр сард 1 000 000 төгрөг, 12 дугаар сард 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 4,316,888 төгрөгийг төлж дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 7 314 900 төгрөг, зээлийн хүү 1 443 611.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 376.21 төгрөг, нийт 8 816 888 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч .... нар харилцан тохиролцож, 8 816 888 төгрөгийг хариуцагч .... төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 07-нд 500 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 500 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 4 316 888 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... хүлээн зөвшөөрсөн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 020 төгрөгийн тавин хувь болох 78 010 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 78 010 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78 010 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ..... нь зээлийн гэрээний үүрэгт 7 314 900 төгрөг, зээлийн хүү 1 443 611.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 376.21 төгрөг, нийт 8 816 888 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 07-нд 500 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 500 000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 4 316 888 төгрөгийг тус тус нэхэмжлэгч .... ХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 020 төгрөгийн тавин хувь болох 78 010 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 78 010 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 78 010 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ХК-нд олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч .... нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ