| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04273/И |
| Дугаар | 191/ШШ2025/07905 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/07905
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* цамхаг давхарт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* гудамж, тоотод байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 52,874.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхайрхан трейд ХХК нь 2021 оноос эхлэн манай байгууллагаас цахилгаан бараа, зурагт зээлээр худалдан авч эхэлсэн бөгөөд 2023.02.17-ны өдрийн байдлаар нийт 107,874.400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч 55,000,000 төгрөгийн төлсөн боловч 2025.04.21-ний өдрийн байдлаар худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрт 52,874.400 төгрөгийн төлөх үүрэгтэй байна. Үлдэгдэл мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй байгаа тул хариуцагчаас 52,874,400 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай 1 сарын хугацаанд тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талууд харилцан сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй гэв.
3. Хариуацагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд харилцан сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Үнийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй, хуульд заасан үр дагаварыг ойлгож байна гэв.
4. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэрхэмжлэлтэй *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,874,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, 1 сарын хугацаатайгаар буюу 2025.10.24-ний өдрийн дотор 52,874,400 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Талууд хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, 52,874,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,874,400 төгрөгийг нийт 1 сарын хугацаатайгаар буюу 2025.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд талууд эвлэрэх эрхтэй гэж заажээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба талууд эвлэрч байх тул шүүх хуульд зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, 52,874,400 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,874,400 төгрөгийг нийт 1 сарын хугацаатайгаар буюу 2025.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,322 төгрөгийн 50 хувь болох 211,161 төгрөгийг улсын төсвийн данснаас, 211,161 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ