| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/07049/И |
| Дугаар | 191/ШШ2025/07928 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/07928
2025 09 24 191/ШШ2025/07928
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, давхар, тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, *******, дугаар баг, Баянгол, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,422,333.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023.11.08-нд тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийн зээл сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023.11.09-нд 7108400727 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 7,586,187.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,187,188.92 төгрөг, нийт 17,773,376.84 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025.10.30-нд, 7108400727 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025.10.30-нд тус тус дуусгахаар бахйх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,307,585.33 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,498,551.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 173,103.04 төгрөг, 7108400727 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,106,226.75 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,174,463.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 151,402.36 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 22,422,333.26 төгрөгийг зээлдэгч гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэрхэмжлэлтэй холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,422,333.26 төгрөгийг хариуцагч нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 2,222,333.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байх ба энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,422,333.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,422,333.26 төгрөгийг 2025.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 2,222,333.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,422,333.26 төгрөгийг 2025.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.07.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026.08.31-ний өдөр 2,222,333.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,062 төгрөгийн 50 хувь болох 135,031 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 135,031 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ