Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мө,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.О, Б.А,

Гуравдагч этгээд: Т ХХК,

Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У, Б.Н, Б.Б,

Гуравдагч этгээд: Э ХК,

Гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Х.Э, Б.Г,

Маргааны төрөл: 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ-******* дугаар албан шаардлага хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мө, өмгөөлөгч О.М*******сүрэн, Б.Гомбодорж, хариуцагч Б.Б, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Б.А, гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.Н, Б.Б, гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт холбогдуулан Үндэсний Аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ-******* дугаартай зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
    1. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай №1085(A0160093 ГНАГ-*******) албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
  2. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ТТЗ- дугаар Т ХХК болон Б******* ХХК нарын хооронд /Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хэлэлцээрийг баталж, нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн BI- дүгээр Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг гүйцэтгэгч Т ХХК-д хүргүүлсэн.
  3. Т ХХК-иас 2022 он 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1165 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Б******* ХХК-д ...Танай албан бичигт дурдсан нэмэлт ажлын тоо хэмжээг захиалагчийн инженерүүдийн хянасан хавсралтын дагуу, (EPC) гэрээний нөхцөлийн №2 хавсралт /гэрээний үнэ, төлбөр, ажлын тоо хэмжээ/-ын 1.6-д заасны дагуу Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулахыг зөвшөөрч байна. Уг нэмэлт ажлын дүнг явц дундын төлбөрт тусган ирүүлсний дараа хянан баталгаажуулах болно гэх хариуг ирүүлсэн.
  4. Хариуцагчаас ... магадалшгүй ажлын зардлыг актаар баталгаажуулаагүй байхад үндэслэлгүй зөвшөөрөл олгосон, мөн гэрээнд заасан ажил дууссан байхад магадалшгүй ажлын зөрүүг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоогүй байна. ... гэж дүгнэж, Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нараас Б******* ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093 ГНАГ-******* дугаар албан шаардлага гаргасан ба уг албан шаардлагад Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм, дүрмийн дагуу баталгаажуулах, Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 төгрөгийг Э ХК-ийн Хаанбанкан дахь 50 тоот эсвэл Төрийн банкин дахь 34тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэх, биелэлтийг хангуулж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэхийг Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, Ерөнхий нягтлан П.А, Төсөл хөгжлийн газрын дарга Ч.О нарт хариуцуулсан байна.
  5. Уг албан шаардлагын ШААРДАХ нь: хэсгийг Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 (Хоёр тэрбум дөрвөн зуун арван нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм дүрмийн дагуу хянаж баталгаажуулах; Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 (Хоёр тэрбум, зургаан зуун наян сая, найман зуун хорин мянга, таван зуун хорин дөрөв) төгрөгийг Э ХК-д буцаан олгох; Биелэлтийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэхийг Т ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Б, Ерөнхий нягтлан П.А, Төсөл хөгжлийн газрын дарга Ч.О нарт хариуцуулах-аар гэж өөрчилж шийдвэрлэжээ.
  6. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн.
  7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-Нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Э, Аудитын менежер Б.С, Ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/40160093-ГНАГ-******* дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай Албан шаардлага нь хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулахаар дараах үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй тухай

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь заалтад Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж, мөн зүйлийн 26.2 дахь заалтад Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Үндэсний аудитын газар нь захиргааны акт буюу дээр дурдсан албан шаардлагыг гаргахын өмнө шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээдүүдэд захиргааны акт гаргах шийдлийн талаар танилцуулах, түүнтэй холбоотой тайлбар, санал авах ажиллагааг зохион байгуулах ёстой байсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаартай Журам батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 5 дугаар зүйлээр албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох талаар явуулах сонсох ажиллагааны үйл явцыг нарийвчлан зохицуулсан бөгөөд ут журмын 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтад Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна гэж заасан байна. Үндэсний аудитын газрын аудитын баг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг өгөх шийдлээ шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанид мэдэгдэж, түүнийг аз баримтаар нотлох ажиллагааг хийгээгүй.

Аудитын үйл ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аудитын багаас нэг удаа сонсох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд уг ажиллагаагаар аудитын үйл ажиллагааны явцад илрүүлсэн гэх зөрчлүүдийн талаар шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээдүүдэд огт мэдэгдээгүй бөгөөд ийнхүү мэдэгдээгүй нь дээр дурдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд байхгүй байгаагаас шууд тодорхой харагдаж нотлогдох юм. Нэгэнт шийдэл болон тогтоосон гэх зөрчлийн агуулгыг танилцаагүй тул уг ажиллагааг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох талаар явуулсан сонсох ажиллагаа гэж үзэх хууль зүйн боломжгүй билээ. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа болно.

2. Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага хууль болон журмын зохицуулалтуудад нийцээгүй тухай

Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн гарсан ба албан шаардлагын Шаардах нь хэсгийн 1 дахь заалтаар Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм, дүрмийн дагуу баталгаажуулахыг, 2 дахь заалтаар Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 төгрөгийг Э ХК-ийн Хаан банкин дахь 50 тоот эсвэл Төрийн банкин дахь 34тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэхийг Т ХХК-д тус тус даалгасан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж заасан ба уг заалт нь төлбөрийн акт тогтооход баримтлах заалт байна.

Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дахь заалтад Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална гаж заасан ба Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/95 дугаартай Журам батлах тухай тушаалын хавсралтаар Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам батлагдсан. Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дахь заалтад Энэ журмын 4.2.1-д заасан албан шаардлага өгөх үндэслэл бүхий алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохыг хориглоно гэж, мөн зүйлийн 4,5 дахь заалтад Энэ журмын 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэл бүхий алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд албан шаардлага өгөхийг хориглоно гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл төлбөрийн акт тогтоох үндэслэл бүхий алдаа зөрчил байна гэж үзвэл төлбөрийн акт тогтоогоос бус албан шаардлага өгөхийг, албан шаардлага өгөх үндэслэл бүхий алдаа зөрчил байна гэж үзвэл албан шаардлага өгөхөөс бус төлбөрийн акт тогтоосны тус тус хориглосон. Гэтэл Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалтад заасан хэлбэртэй буюу албан шаардлага хэлбэрээр гарсан атлаа Шаардах нь хэсгийн 2 дахь заалтын агуулга нь төлбөрийн акт тогтоосон шинжтэй, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн гарсан, Шаардах нь хэсгийн 1 дахь заалтын агуулга нь албан шаардлага өгөх шинжтэй боловч Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалт буюу албан шаардлага өгөхтэй холбоотой заалтыг үндэслээгүй байгаа нь Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь заалтын зохицуулалтад нийцээгүй, утга агуулгын илэрхий алдаатай, албан шаардлагаар төлбөрийн акт тогтоосон шинжтэй буюу хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон захиргааны актын шинжийг агуулсан байна.

Уг албан шаардлага нь Б******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд цаашид гарч болох боломжтой магадалшгүй ажлын зардлыг буцаан төвлөрүүлэх агуулгатай тул Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа болно.

3. Хариуцагч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага гаргахдаа тухайн харилцаанд хамааралгүй Иргэний хууль-н хуулийн зүйл заалтад үндэслэсэн талаар;

Хариуцагч нар нь Албан шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д Ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх-г заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Бодит байдал дээр Гүйцэтгэгч Б******* ХХК нь төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан материалын тоо хэмжээ, зарцуулалт тус бүр дээр Захиалагчтай урьдчилан тохиролцож баталсан тоо хэмжээний дагуу зарцуулдаг бөгөөд үүнээс гадна захиалагчаас тухай бүр зөвшөөрөл авсны үндсэн дээр зарцуулалт хийгддэг. Материалыг үр ашиггүй зарцуулсан нэгч тохиолдол байдаггүй юм. Энэ нь барилгын ажлын үе шат бүрд Захиалагч талын хяналтын инженерүүд тогтмол, тасралгүй хяналтыг төслийн талбар дээр хийж байдаг.

Хариуцагч нар нь Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу зөвхөн төсөв, санхүү болон аудитын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил тогтоох эрхтэй байтал Иргэний хуулийн зүйл заалтыг тайлбарлаж, ямар ч нотлох баримтгүйгээр тухайн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-дах заалтыг зөрчсөн талаар

Захиргааны ерөнхий хуулийн 40.2-д Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасан.

Гэтэл №1085/40160093-ГНАГ-******* дугаартай Зөрчил арилгуулах тухай Албан шаардлага дээр тухайн акт шийдвэрийг үр дагаврын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд хаана, хэнд хандан гомдол гаргах талаар огт дурдаагүй байдаг бөгөөд үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-дахь заалтыг шууд зөрчсөн захиргааны акт болж байгаа болно. Уг албан шаардлага нь Б******* ХХК-д аль хэдийн олгогдож бүтээн байгуулалтын ажилд бодитоор зарцуулагдсан магадалшгүй ажлын зардал болох 2,680,820.524 төгрөгийг Э ХК-ийн дансанд буцаан төвлөрүүлэх агуулгатай тул Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа болно.

Иймд Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчил арилгуулах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага нь Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа, гадагш чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

    1. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ... Аудитын тайлангийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ихэсгэж буй шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно... гэж заасан ба аудитын тайланг нэхэмжлэгч тал актын гадагш чиглэсэн, шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаа гэж ойлгож байна. Мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37 дэх хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно... гэж заасантай аудитын тайлан нийцэж байна. Өөрөөр хэлбэл, аудитын тайланг ҮАГ-ын гүйцэтгэл нийцлэлийн аудиторууд гаргаж Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулан баталгаажуулсан нь аудитын тайлан хүчин төгөлдөр болж баталгаажсан шууд үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаа байна.

Төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3-т ... Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1. 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй нэг байна гэж заажээ.

Аудитын баг аудитын тайланг гарган Ерөнхий аудитороор баталгаажуулсны үндсэн дээр албан шаардлага хүргүүлж байгааг нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагааг тайлан хэлбэрээр гаргасан гэж үзэхээр байх тул энэ нь захиргааны акт болно. Өөрөөр хэлбэл, албан шаардлага гаргахдаа аудитын тайланг үндэслэн гаргаж байгаа ба актыг хүчингүй болгосноор аудитын тайлан эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэвээр байх тул хүчингүй болгуулахаар шаардлагаа ихэсгэж байна. Б******* ХХК-иас захиалагчтай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх ВІ-, ТТЗ-121/01 дугаар гэрээний ерөнхий хэлэлцээр, түүний хавсралтад заасан тохиролцооны дагуу магадалшгүй ажлыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан нь ямар нэгэн хууль тогтоомж, дүрэм журам зөрчөөгүй болно.

Гэвч хариуцагч нар нэхэмжлэгчийг хууль болон дүрэм, журам зөрчиж хянаж баталгаажуулалгүй олгосон гэж аудитын тайлан гаргасан нь хууль бус ба утга агуулгын илэрхий алдаатай акт гаргасан. Тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна. Акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү

Дээрх аудитын тайланг үндэслэн ҮАГ-н 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085 дугаартай Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг анх гаргахдаа төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.2-т заасан: Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно..., МУ-ын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар Тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2.3.8-т заасныг үндэслэн гаргасан ба ут актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. /Энэхүү акт 1-р хавтаст хэргийн 9-11 талд авагдсан./

Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан. Гомдолдоо ...1085, 1086, 1087... албан шаардлагуудыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, холбогдох хууль тогтоомж болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журмын заалтыг зөрчиж алдаатай аудитын зан гаргаж, албан шаардлага хүргүүлсэн нь холбогдох хууль тогтоомж, журмын заалтыг зөрчсөн талаарх агуулгыг дурьдана.

2-р хавтаст хэргийн 52 талд Чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/23 гаар Албан шаардлагад өөрчлөлт оруулах тухай дотоод албан бичиг нотлох баримтаар авагдсан ба гомдолд дурьдсан асуудлыг шалгахад 1085, 1086, 1087 дугаар бүхий албан шаардлагууд нь утга, агуулгын алдаатай илэрхийлэгдсэн байх тул захиргааны актын илэрхий алдааг засаж, өөрчлөн баталгаажуулж хуулбарыг Б******* ХХК-нд хүргүүлэн гомдлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн албан бичиг, он хавтаст хэргийн 53 талд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Гомдлыг хянан шалгасан тухай танилцуулга, хавтаст хэргийн 67 талд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085 дугаар өөрчилсөн гэх акт нотлох баримтаар тус тус авагдсан.

Өөрчилсөн үндэслэл: Төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх журмын 4.2.1.8-т заасан: байгуулсан гэрээ, хэлцэл, холбогдох дүрэм журмыг баримтлаагүй..., 4.2.11-д заасан хууль тогтоомж гэрээ, хэлцэл зөрчсөн алдаа зөрчлийг таслан зогсоож давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал... гэснийг өөрчилж албан шаардлага болон төлбөрийн актыг давхардуулан тавьсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа ба энэхүү алдааг зассан гэх актыг хариуцагч нар нэхэмжлэгч талд хүргүүлэхүй, мэдэгдэхүй атлаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт: ... Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ... гэж заасны дагуу өмнө гаргасан болон өөрчилсөн гэх актыг огт мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Аудитын тайлан гаргасан этгээдүүд нь албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.4, 4.5-д заасныг болон 5.1-д заасныг ноцтой зөрчсөн тул маргаан бүхий албан шаардлагыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй төдийгүй нэхэмжлэгч тал хариуцагч нарын өөрчилсөн гэх албан шаардлагыг хүчингүй болгуулахаар маргаагүй тохиолдолд уг албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 23-р зүйлд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр болох бөгөөд түүний биелэлтийг хангах үндэслэл бүрдэхээр байна. ... гэжээ.

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэлийн дагуу хэрэг үүссэний дараа маргаан бүхий актын алдааг залруулсан гэдэг тайлбартайгаар өөрчилсөн ижил огноо, дугаартай 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд энэхүү захиргааны актын хууль зүйн үндэслэл нь хэд хэдэн байдлаар хууль зөрчиж байна гэж үзэж байна. Нэгдүгээр нэхэмжлэгчийг хэд хэдэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарсан. Үүнд Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаал гэсэн хууль журмуудыг зөрчсөн гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд цугларсан нотлох баримтын хувьд эрх зүйн эрх хэм хэмжээтэй холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол Төсвийн тухай хуулиар хэрэгжээгүй. Энэ нь гүйцэтгэлийн аудитын тайланд байгаа. Мөн Тагнуулын ерөнхий газраас гарсан зөвлөмж байдаг бөгөөд үүгээр юу тогтоогдох вэ гэвэл тайлангийн 22 дугаар хуудас дээрх санхүүжилтийн эх үүсвэр гэсэн тус тайлангийн 1.8 дахь хэсэгт Э ХК-ийг дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн гэж заасан байгаа. Энэ нь хоёр янзын тайлангийн аль алинд нь байгаа. Тийм учир Төсвийн тухай хуулиар буюу төсвийн хөрөнгөөр хэрэгжээгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжээгүй учир Тагнуулын ерөнхий газраас аюулгүй байдлын гэрчилгээ, зөвлөмж гарсан байдаг. Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалын 5.2.1 дахь хэсгийг зөрчсөн байна гэж заасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаал нь эрх зүйн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон эрх зүйн актын бүртгэлд байдаггүй лавлагааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан. Энэ лавлагааны хариуд энэ журам нь нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг тогтоосон захиргааны актын бүртгэлд байхгүй байна гэдэг хариу ирсэн. Мөн тус журамтай холбоотой бас нэг нөхцөл байдал тодорхой болсон нь энэ төсөл 2021-ээс 2022 онд тавигдсан. Шалгалт нь 2023 онд явагдаж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дүгнэлт гарсан. Гэтэл зөрчсөн гэж бичиж байгаа Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаал нь үүнээс хойш 3 удаа хүчингүй болсон байсан. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон байсан тушаалыг маргаан бүхий актын хууль үндэслэл болгосон. Үндсэндээ төсвийн хөрөнгөөр энэ төслийг хэрэгжүүлсэн учир Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын журамтай холбоотой нөхцөлүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжээгүй, үндэслэл болгож байгаа журам нь хүчингүй болсон бөгөөд захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад байхгүй байна. Дараачийн асуудлын хувьд маргаан бүхий акт нь гарахдаа Төрийн аудитын тухай хууль болон Монгол улсын ерөнхий аудиторын тушаалын хавсралтаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Төрийн аудиторын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1 болон 21.2 дахь хэсэгт заасан албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж заасан. Маргаан бүхий актын шаардах хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан бусад нөхцөл байдал үүссэн гэснийг үндэслэж гаргасан агуулгатай заалт байгаа. Тус хуулийн зүйл заалтыг үндэслэлээ болгож байгаа учраас маргаан бүхий акт гарах болсон шаардлага нь тайланд агуулгаараа тусаж, нотлогдож, батлагдсан байх ёстой. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн огноотой тайлан нь хоёр янз байгаагийн нэг нь шүүхэд хэрэг үүссэний дараа хариуцагчаас хариу тайлбартайгаа цуг энэ тайланг гаргасан гэж хавсаргаж өгсөн байдаг. Маргаан бүхий актын 3.98 дахь хэсэг нь холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардал болох 2.4 тэрбум төгрөгийн зардлыг хянаж баталгаажуулалгүй олгосон бөгөөд зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлээгүй зөрчилд албан шаардлага хүргүүлэв гэж бичсэн байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгагдагч этгээд буюу Т ХХК болон Б******* ХХК-уудад Үндэсний аудитын газар шалгалт хийж тайлангаа хүргүүлсэн байдаг. Хүргүүлсэн албан бичиг болох 2023 оны 08 дугаар сарын 21-ний 01/1486 дугаартай Монгол улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Н гэх хүний гарын үсэгтэй бичиг Т ХХК-д хүргэгдсэн байдаг. Энэ нь хэргийн хоёрдугаар хавтасны 240 дэх тал дээр байгаа. Тус бичиг дээр гүйцэтгэлийн аудитын тайланг Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлж байна гэж бичсэн. Тус зүйл заалтад төрийн аудитын байгууллага нь аудитын тайланд шалгагдагч этгээд, шаардлагатай тохиолдолд Засгийн газар болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ гэсэн байна. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн тайлан бол жинхэнэ тайлан болж таарч байна. Тус шалгагдагч этгээдэд хүргүүлсэн аудитын тайлангийн хуулбарыг шүүх гаргуулж авсан. Үүгээр тогтоогдсон нөхцөл байдал бол хариуцагчийн гаргаж буй 3.98 дахь заалт огт байхгүй байгаа. Хэзээ гарч ирсэн бэ гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгөхдөө засварлаж оруулж ирсэн. Энэ байдлаас болж шүүхэд хоёр өөр тайлан, хоёр өөр акттай болсон. Асуудал анх яаж үүссэн бэ гэвэл анх гаргасан байсан тайлан дээр үндэслэж гаргасан акт нь хууль бус байна гэж нэхэмжлэгч талаас маргаж эхэлсэн. Өмнө хэлсэнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан тайлан албан шаардлага хоёр нь салшгүй хэсэг бөгөөд албан шаардлага нь тайлан дээрээ үндэслэж гарах ёстой. Тэр үүднээсээ тайланг Монгол улсын Ерөнхий аудитор батлах үүрэгтэй. Хуулийн заалтаараа Монгол улсын ерөнхий аудитор баталгаажуулаагүй бол хүчин төгөлдөр бус байна. Тийм учир ямар асуудал үүсэж байна вэ гэхээр тухайн үеийн Монгол улсын Ерөнхий аудитор Д.Зын баталсан албан ёсны тайланд 3.98 дахь хэсэг буюу актын салшгүй хэсэг болох дүгнэлт байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас хариу тайлбар гаргахдаа тус хэсэг байгаа тайланг гаргаж өгсөн. Энэ нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлж байсан баримтад байхгүй байсан. Хариуцагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа тайлан дээрээ үндэслэн акт тавих ёстой байтал огт байхгүй асуудлаар 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр акт гаргасан байдаг. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Хоёрдугаар тайланг мөн адил хууль бус гэж үзэж байна. Тус тайлан нь 2024 онд хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн. Өмнөх тайлангийн тухайд шалгагдагч этгээдийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн байдаг. Маргаан бүхий актын үндэслэл болсон заалт нь сүүлд ирсэн тайлан дээр байгаа хэдий ч анх ирсэн акт дээр байдаггүй. Сүүлд гаргаж өгсөн тайлан нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн Д.З ерөнхий аудиторын ажлаа хүлээлгэн өгснөөс хойш бус тус албан тушаалыг хашиж байх үеийн цаг хугацаанд хамааралтай үйл баримт 2024 онд гэнэт гарч ирсэн. Гэвч Монгол улсын Ерөнхий аудиторын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/77 тоот тушаалтай адил сүүлд засварлагдсан гэж үзэж байгаа тайланг баталгаажуулсан тушаал байхгүй байгаа. Нэгэнт тус тушаал байхгүй учир шүүхэд гаргаж өгсөн Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх хэсэгт заасан аудитын тайланг баталгаажуулах гэсэн ерөнхий аудиторын бүрэн эрх байдаг. Тус шаардлагыг хангаагүй учир сүүлд гарсан тайлан нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Өмнөх тайланд аудитын салшгүй хэсэг байх ёстой гэж Төрийн аудитын тухай хуульд заасан 2.4 тэрбум төгрөгийн магадалшгүй ажлын зардалтай холбоотой зөрчил байгаа учир албан шаардлага хүргүүлсэн тухай агуулга буюу 3.98 дахь хэсэг огт байхгүй байна. Тийм учир 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай хоёр албан шаардлага нь аль аль нь тайлангаараа нотлогдохгүй байна. Үүнийг баталсан үйл баримт байсангүй. Иймд маргаан бүхий акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй байсан гэдэг үндэслэл болж байна. Дараагийн асуудлын тухайд дээрх хууль, журмын заалтуудыг зөрчсөн учир Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг хууль норм дүрмийн дагуу баталгаажуулах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан байгаа 2.4 тэрбум төгрөгт ногдох магадалшгүй ажлын зардал яагаад үүссэн бэ гэхээр энэ ажлыг хийлгэсэн захиалагч Т ХХК нь гүйцэтгэлийг шалгаж хүлээн авч, захиалагч, санхүүжүүлэгч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг захиргааны нэгжүүдээс төлөөллүүд оролцож 2.4 тэрбум төгрөгт хийгдсэн ажлыг бүрэн шаардлага хангасан байна гэж Улсын комиссын акт гарч хүлээн авсан. Хүлээж авсан объектыг буюу 2022 оноос хойш холболтын төмөр замыг ашиглаад явж байгаа. Тус байгуулалтыг чанаргүй, муу хийсэн эсэх талаар асуудал огт яригдаагүй. Төсөлд оролцсон талуудын аль талаас гомдол гаргаагүй. 2.4 тэрбум төгрөгт ногдох ажил, ном журмынх нь дагуу хийгдэж хүлээн авагдаж, ашиглагдаж байгаа. Мөн 2.4 тэрбум төгрөгийн цаана юу байгаа вэ гэхээр тодорхой барилгын зураг төсөл зохиох дүн болон Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 6.47 дахь хэсэгт магадалшгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэлт зардлыг нөхөн төлбөрт зориулна гэж заасан байдаг. Энэ баримтын дагуу зайлшгүй шалтгааны улмаас хоёр тал харилцан зөвшилцсөн. Энэ үйл явц нь гүйцэтгэгчээс ямар шаардлага үүссэн талаар танилцуулж, үүнийг захиалагч тал хүлээж аван шаардлага байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр албан бичгээр зөвшөөрсөн хариуг өгсөн байдаг. Тус зөвшөөрлийн үндсэн дээр Барилгын үнэ бүрдлийн дүрмийн 12 дугаар хавсралтаар батлагдсан магадалшгүй ажлын зардлыг баталгаажуулах загварыг баталгаажуулсан байдаг. Яг тус загварын дагуу захиалагч, гүйцэтгэгч хоёр төсөвтөө оруулж хоёр талын инженер шалгаж үзэн тодорхойлдог. Ажил хийгдэж байгаа учир зардал гарна. Зардлын хувьд нийт гэрээний төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр магадалшгүй ажлын зардал гэж 5 хувийг баталсан байдаг. Энэ нь гүйцэтгэгчид зайлшгүй шаардлага гарахгүй бол захиалагчид үлдэнэ, шаардлага гарвал захиалагчаас зөвшөөрөл авч, тус зөвшөөрөл дээр нь үндэслэн хийгдсэн ажил байгаа. Энэ талаар холбогдох баримтууд нь албан бичиг болон магадалшгүй ажлын акт хэлбэрээр хэрэгт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлээс 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага нь акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ёстой. Нөхцөл байдлыг тогтоохдоо нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагаануудыг хариуцагч хийгээгүй. Хэрэв тус ажиллагаанууд хийгдсэн бол маргаан бүхий акт дээр дурдагдаж буй үйл баримтууд худлаа болох нь тогтоогдоно. Дараагийн үндэслэлийн хувьд Үндэсний аудитын газраас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1085/А0160093-ГНАГ******* дугаартай зөрчлийг арилгаж төлбөрийг барагдуулах тухай албан шаардлага гаргасан. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохицуулсан эсэх асуудал болж хувирч байна. Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.4 болон 4.5 дахь заалтын дагуу зохицуулалт нь нийцэхгүй байгаа. Нийцэхгүй байгаа агуулгын хувьд утга агуулга нь илэрхий алдаа болох албан шаардлага гаргаж байгаа бол төлбөрийн акт гаргахгүй, төлбөрийн акт гаргаж байгаа бол албан шаардлага гаргахгүй гэсэн журмын зохицуулалт байна. Гэтэл албан шаардлага гэсэн бланк дээр төлбөр барагдуулах тухай гэж гаргасан. Ямар тохиолдолд албан шаардлага гаргах эсэх, ямар тохиолдолд төлбөрийн акт гаргах эсэхийг журмаараа зохицуулсан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс албан шаардлага гэдэг нэрээр төлбөрийн акт тавьсан. Энэ агуулгаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдэх эрхтэй этгээд шалгаж хариуг ирүүлсэн байдаг бөгөөд агуулгын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай албан шаардлага нь утга агуулгын илэрхий алдаатай болсон бөгөөд гомдолд заасан үндэслэлүүд харагдаж байна, үүнийг засах шаардлагатай гэж хариу өгсөн байдаг. Дээд шатны байгууллага нь хууль зөрчсөн гэдгийг тогтоосон байхад хариуцагчийн зүгээс манай акт хууль зөрчөөгүй гэж маргаж байгаа. Үндсэндээ дээрх үндэслэлүүдээр хууль, журмыг зөрчсөн, үйл баримтын хувьд ямар ч харилцан зөвшилцсөн акт байхгүйгээр хийгдсэн гэдэг үндэслэлгүй байна. Тус маргааныг том зургаар нь харахад хоёр компани хоорондоо гэрээ байгуулж, ажил хийгдсэн. Тухайн ажлыг болж байна гэж захиалагч тал хүлээж авсан. Гэвч үүний дундуур төрийн байгууллага буюу Үндэсний аудитын газар орж ирэн өөрийнх нь харьяалан шийдвэрлэх төсвийн хөрөнгө оруулалтын асуудал биш байхад албан шаардлага, төлбөрийн акт эсэх нь эргэлзээтэй акт гаргаж гэрээний харилцаанд оролцсон. Үүний улмаас хоёр байгууллага гэрээ нь бүрэн хэрэгжээд дууссан хэдий ч төлбөр тооцоогоо дуусгаж болдоггүй асуудал үүссэн. Хийгдсэн ажлын хувьд аль аль талдаа асуудал яриагүй. Холбох төмөр замын ажил нь ашиглагдаад 4 жил өнгөрсөн байна. Энэ агуулгаар ажил гүйцэтгэгч талын эрх ашгийг хөндөж байгаа. Гэрээний талууд гэрээгээ баримтлах эсэх, актыг баримтлах эсэх дээр асуудал үүсэж байна. Үндсэндээ захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй байх учир 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай албан шаардлагыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. гэжээ.
    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******сүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх болсон үйл баримт нь энэхүү хоёр тайлантай холбоотой. Тодруулбал, Т ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/77 дугаартай Д.Зын гарын үсэгтэй тушаалын дагуу баталгаажуулсан аудитын тайлангийн 3.108 гэсэн хэсэг байгаа. Үүн дээр маргаан бүхий албан шаардлага, төлбөрийн актын талаар огт дурдаагүй. Харин сүүлд хариуцагч талаас аудитын тайланг нотлох баримтаар гаргаж өгөхдөө нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар засаж өөрчилсөн гэх тайланд 3.98 гэсэн хэсэгт холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардалтай холбоотой дүгнэлт гэж орж ирсэн. Үүнийг тайлбарлаж байгаа учир нь аудитын тайлан нь анхнаасаа алдаатай гарсан гэдгийг харж болох бөгөөд дараа нь засахдаа яагаад 3.108 гэсэн хэсгийг 3.98 дахь хэсэг болгож Тавантолгой-Зүүн баян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардал дээр зөрчил гэж тавьж орж ирээд байгаа юм бэ гэдэг маргаан үүсэж байна. Үүнийг шүүх онцгүй анхаарах ёстой. Гуравдугаарт эхний хэлсэн тайлбартай холбогдуулан 2020 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуульд заасан агуулгын хүрээнд аудитын байгууллага яах ёстой байсан бэ гэхээр аудитын тайланг урьдчилан мэдэгдэж саналыг авах ёстой байсан. Мөн албан шаардлага эсхүл төлбөрийн акт тавих гэж байгаа бол урьдчилан мэдэгдэж тайлбарыг нь авах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг болон 4.2.6 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус акт нь гарахдаа зорилгодоо нийцээгүй байна, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй буюу оролцоог нь хангаагүй байна. Мөн тайлбар гаргах боломжийг нь гаргаагүй байна. Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан гэж хэлдэг ч энэ нь аудитын тайлан гаргахдаа саналыг нь авах хүрээнд хийсэн сонсох ажиллагаа байдаг. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт төлбөрийн акт тогтоох, эсхүл албан шаардлага өгөх гэж байгаа бол мэдэгдэж, оролцоог нь хангана гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай төлбөрийн акт, албан шаардлагыг давхардуулан өгч байгаа актыг гаргахдаа аудитад хамрагдагч Б******* ХХК-нд огт мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд баримтлах дээрх дурдсан зарчмуудыг зөрчсөн байна. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд төрийн байгууллага халдсан байна. Захиргааны эрх зүйн харилцаанд нэг талд иргэн, хуулийн этгээд, нөгөө талд нь төрийн байгууллага байдаг бөгөөд тэнцвэргүй харилцаа байдаг. Тийм учир төрийн байгууллага акт гаргах гэж байгаа бол мэдэгдэх ёстой гэдгийг үүрэгдүүлж зохицуулсан. Гэтэл зөрчил арилгуулах, төлбөр барагдуулах буюу албан шаардлага өгч байгаа мэт боловч төлбөрийн акт гэсэн давхар агуулга гарсан байдаг. Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журамд төлбөрийн акт болон албан шаардлагыг давхардуулан гаргаж болохгүй гэж заасан. Хуулиар зохицуулсан харилцааг журмаар нэмж зохицуулахдаа төлбөрийн акт тогтоох зөрчил илрүүлсэн бол албан шаардлага өгч болохгүй, зөвхөн төлбөрийн акт тогтооно гэж байгаа. Энэ агуулгын хүрээнд албан шаардлага, төлбөрийн акт нь мэдэгдэхгүй давхардуулсан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэнэ гэдэг хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Үүнийг захиргааны байгууллага шүүхийн өмнөх нотлох үүрэгтэй. Дөрөвдүгээрт энэ хоёр актын ялгааг тайлбарлая. Хамгийн анх нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ******* дугаартай актын тогтоох хэсэгтээ баримталсан хуулийн заалт нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг болон Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3.8 дахь заалтыг баримталсан. Энэ аудитад хамрагдаж нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байсан эсэхийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбогдуулан тайлбарлаж байна. Маргаан бүхий акт гарсан гэдгийг нэхэмжлэгч компанийн зүгээс утсаар холбогдож мэдсэний дараа Монгол улсын Ерөнхий аудиторт гомдол гаргаж, гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дотооддоо Чанар баталгаажуулалтын газраас гаргасан. Үүнд 1085, 1086, 1087 гэсэн гурван тусдаа актын илэрхий алдааг засна гэдэг албан бичиг гарсан. Тус дотоод албан бичгийг үндэслэж, дотоод хяналт шалгалтаар харьцуулсан. Үүнийг дагуу 1085/А0160093-ГНАГ******* дугаартай актын алдааг засаж өөрчилсөн байдаг. Энэ дотор утга агуулга, найруулгын өөрчлөлтөөс гадна анх гаргасан Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримталсан заалтаа өөрчилсөн. Актын тухайд төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх гэдэг хэсэг нь хэвээрээ хэдий ч Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.8 дахь хэсгийг баримталдаг. Мөн тус журмын 4.2.1.11 дэх хэсгийг баримталсан. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс актаа өөрчилнө гэхээс илүүтэй шинэ акт гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа аудитын тайлангийн 3.98 дахь хэсгийг баримталсан буюу өмнө нь Т ХХК-д хүргүүлсэн тайланд огт дурдагдаагүй асуудлыг оруулж 3.98 дахь хэсэг болгон холболтын төмөр замтай холбоотой магадалшгүй ажлын зардлаас 2.4 тэрбум төгрөгийг хууль зөрчиж олгосон байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нөгөө талд нь хэрэгт байгаа баримтуудаас Б******* ХХК-ийн хувьд санхүүжүүлэгч Э ХК-д хандаж гэрээний дагуу эдгээр ажлыг хийсэн бөгөөд нэмэлт 24 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэхэд гарах зардлыг магадалшгүй ажлын зардлаас олгох боломжтой бол олгоно уу гэсэн хүсэлт гаргаж санхүүжүүлэгч компани үүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2.4 тэрбум төгрөг олгогдож байгаа. Гэтэл үүнийг хууль зөрчиж авсан гэж тайлбарлаж байгаа. Учир нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалт, Сангийн сайдын 282 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталж тайлбарлаж байгаа. Үүнд ямар харилцааны ялгаа гарч байна вэ гэхээр энэ харилцаанд Төсвийн тухай хууль үйлчлэхгүй, харин Тагнуулын ерөнхий газрын 1086 дугаартай хэрэгт байгаа Тагнуулын ерөнхий газрын зөвлөмж, гэрчилгээний хамт авагдсан байгаа. Тус баримтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамааралтай асуудал учир энэ хуулийн харилцаа үйлчлэхгүй, харин Засгийн газрын тогтоолоор энэ төслийг хэрэгжүүлэх ёстой гэж гэрээ байгуулагдан холболтын төмөр замын ажил хийгдэж байгаа. Гэтэл хариуцагчийн зүгээс Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэж оруулж ирсэн. 2020 оноос 2023 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан төсөвт хөтөлбөрийн жагсаалтад Тавантолгой-Зүүн баян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн холболтын төмөр замын ажлыг хэрэгжүүлнэ гэдэг утга агуулга байхгүй байхад хариуцагч талаас Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч компанийн үзэж буйгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй, Засгийн газрын тогтоолтой, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжтэй, мөн энэ ажлыг зааж байгаад олгосон аюулгүй байдлын гэрчилгээтэй, үүний үндсэн дээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр байна. Энэ ажил нь өнөөдрийн байдлаар дууссан, 2.4 тэрбум төгрөг буюу авах ёсгүй мөнгийг авсан гэж тайлбарлаж байгаа зардал нь 24 нэр төрлийн ажилд зарцуулагдан, ашиглагдаж байгаа. Тус мөнгөн хөрөнгө нь нэгэнт энэ ажилд зарцуулагдсан, санхүүжүүлэгч байгууллага зөвшөөрч гарган, хэрэглэсэн мөнгийг Т ХХК-ийг Э ХК-д буцаан төвлөрүүл гэж тайлбарлаж байгаа вэ? Үүний эрх зүйн үндэслэлээ хариуцагч байгууллагыг тайлбарлана уу гэж хүсэж байгаа. Учир нь энэ асуудал нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаанд төр яагаад оролцож байгаа вэ? Энэ талаараа хариуцагч тал үндэслэл бүхий тайлбар хийх ёстой. .... гэжээ.
  1. Хариуцагчийн нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Үндэсний аудитын газрын аудитын багаас анхны сонсох ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр явуулж тэмдэглэл хөтөлж, оролцогч талуудаар баталгаажуулсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлийн танилцуулсан асуудлын 3 дахь хэсэгт тухайн асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан байна. Шалгагдагч тал болох Т ХХК-аас хариу ирүүлээгүй тул дахин сонсох ажиллагааг явуулсан. Шүүхэд нотлох баримтаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл болон 2 дахь сонсох ажиллагааны аудио бичлэгийг нотлох баримт болгон хүргүүлж байна. Б******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/320 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг тус газрын Чанарын баталгаажуулалтын газраас хянан үзээд хариуг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/83 дугаар албан бичгээр хүргүүлэхдээ Аудитын багаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээдүүдэд сонсох ажиллагааг явуулж, албан шаардлага өгөх шийдэл (хурлын аудио бичлэг)-ийг танилцуулсан байна гэж дүгнэсэн. ...

...Б******* ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газарт Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бутээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлангийн 3.109 дэх хэсэг, хэсэг, Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1087... 1086, 1085.. дугаартай албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай албан бичгийг ирүүлсний дагуу холбогдох газрууд гомдлыг судалж, нягталсны үндсэн дээр 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/83 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

Дээрх ажлын хүрээнд тус газрын Чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/23 дугаартай дотоод албан бичгээр Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/A0160093 ГНАГ-******* дугаартай албан шаардлагын Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засаж, өөрчлөн баталгаажуулж хүргүүлэхийг Гүйцэтгэл-нийцлийн аудитын газарт зөвлөсний дагуу холбогдох засварыг хийж, Т ХХК, Э ХК-д хүргүүлсэн болно. Албан шаардлагын хувийг хавсаргав.

Т ХХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх BI-, дугаар гэрээний ерөнхий хэлэлцээрийг Б******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээний (LUMP SUM) нийт үнийг Захиалагчийн 2020 оны 12 дугааp сард боловсруулж, магадлуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайт, чиглэлийн төмөр замтай холбох холболтын төмөр замын ТЭЗҮ-ийг эх сурвалж болгон дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Зардлын нэр, төрөл

Үнийн дүн, төгрөгөөр НӨАТ-тай

1

Гүйцэтгэгчийн гэрээт ажлын үнэ

213,157,706,152.00

2

Захиалагчийн хяналтын зардал

4,108,153,416.00

3

ТЭЗҮ, БОННҮ, геодези, гидрогеологи, геологи

814,140,432.00

 

Бүгд

218,080,000,000.00

Үүнээс гүйцэтгэгчийн гэрээт ажлын нийт үнэ

Зардлын нэр, төрөл

Гэрээний дүн, төгрөгөөр

1

Төмөр замын нарийвчилсан зураг, төсөл

2,667,613,655.30

2

Төмөр замын доод бүтцийн ажил

29,443,723,175.58

2.1.

Газар шорооны ажил

20,877,015,830.61

2.2.

Хоолойн ажил

8,5566,707,344.98

3

Гүүр, төмөр зам, автозамын огтлолцлын ажил

14,930,044,090.43

4

Төмөр замын дээд бүтцийн ажил

66,551,845,020.43

5

Дохиолол, холбоо, шилэн кабелийн ажил

19,621,190,154.86

6

Эрчим хүч гэрэлтүүлгийн ажил

5,284,830,100.00

7

Хөдлөх бүрэлдэхүүн

48,235,000,000.00

8

Барилга угсралтын ажлын нийт дүн

16,734,246.19.61

9

ЕРС гэрээний удирдлага, менежментийн зардал

1,952,734,500.00

10

Магадлашгүй ажлын зардал

5,092,752,169.00

11

Дүн /Барилга угсралтын ажлын дүн/

193,779,732,865.61

12

НӨАТ

19,377,973,286.56

13

Нийт дүн

213,157,706,152.17

Тус холболтын төмөр замын ажлын магадалшгүй ажлын зардалд олгох 5,092,752,169.00 төгрөгөөс 2,411,931,645.00 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн В1- дугаартай албан бичгээр гүйцэтгэгчээс Т ХХК-д хүргүүлсэн. Т ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б******* ХХК-д хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай 1/1165 дугаар албан бичигт нэмэлт ажлын тоо хэмжээг захиалагчийн инженерийн хянасан хавсралтын дагуу, гэрээний нөхцөлийн Хавсралт №2 (Гэрээний үнэ, төлбөр, ажлын тоо хэмжээ)-ын 1.6-д заасны дагуу Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулахыг зөвшөөрч байна. Уг нэмэлт ажлын дүнг явц дундын төлбөрт тусган ирүүлсний дараа хянан баталгаажуулах болно гэсэн нь магадалшгүй ажлын зардлыг актаар баталгаажуулаагүй байхад үндэслэлгүй зөвшөөрөл олгосон, мөн гэрээнд заасан ажил дууссан байхад магадалшгүй ажлын зөрүүг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоогүй.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т барилга байгууламжийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцсэн байна, 10.2-т Барилга байгууламжийн ажил нь барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хангасан байна, 37 дугаар зүйлийн 37.4-т захиалагч барилаа байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно, 38 дугаар зүйлийн 38.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулаүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах, батал 40 дүгээр зүйлийн 40.1.1-д барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.17-д барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар баталсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын 5 дугаар зүйлийн 5.2.1-т Захиалагчийн чиг үүрэгт үрэгт ТАХ-ний гүйцэтгэлийг барилга байгууламжийн болон норм, нормативын баримт бичиг, тухайн барилгын ажлын батлагдсан зураг төсөл болон төсөв, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгаадсан барилгын ажлын үе шатны хуваарийг ТАХ нэг бүрээр нь тулган шалгаж, хянан баталгаажуулах, Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм /БНбД 81-94-12/-ийн 6 дугаар зүйлийн 6.47-д Магадалшгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэлт зардлын нөхөн төлбөрт зориулна. Үүнд Боловсруулагдсан зураг төсөл батлагдсаны дараа, ажлын зургаар ажлын хэмжээг тодотгосон тодотгол, Төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн арифметик болон бусад алдаа, Төслийн шийдлийн өөрчлөлт гэх мэт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоox журам-ын 4.2.18-д заасан байгуулсан гэрээ, хэлцэл, холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй, 4.2.1.11-д хууль тогтоомж, гэрээ, хэлцэл зөрчсөн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэснийг тус тус үндэслээд Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 (Хоёр тэрбум дөрвөн зуун арван нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийн гүйцэтгэлийг ажлын зардлын хууль, норм дүрмийн дагуу баталгаажуулах, Магадалшгүй зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 (Хоёр тэрбум, зургаан зуун наян сая, найман зуун хорин мянга, таван зуун хорин дөрөв) төгрөгийг Э ХК-д буцаан олгохыг Т ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Б, Ерөнхий нягтлан П.А, Төсөл хөгжлийн газрын дарга Ч.О нарт хариуцуулсан албан шаардлагыг өгсөн.

.... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэл болгон албан шаардлагад Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Барилга байгууламжийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцсэн байна, 10.2-т Барилга байгууламжийн ажил нь барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гуйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хангасан байна, 37 дугаар зүйлийн 37.4-т захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно, 38 дугаар зүйлийн 381.6-д барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.17-д барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар баталсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-ын 5 дугаар зүйлийн 5.2.1-т Захиалагчийн чиг үүрэгт ТАХ-ний гүйцэтгэлийг барилга байгууламжийн болон норм, нормативын баримт бичиг, тухайн барилгын ажлын батлагдсан зураг төсөл болон төсөв, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгагдсан барилгын ажлын үе шатны хуваарийг ТАХ нэг бүрээр нь тулган шалгаж, хянан баталгаажуулах, Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм /БНбД 81-94-12/-ийн 6 дугаар зүйлийн 6.47-д Магадалшгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэлт зардлын нөхөн төлбөрт зориулна. Үүнд: Боловсруулагдсан зураг төсөл батлагдсаны дараа, ажлын зургаар ажлын хэмжээв тодотгосон тодотгол; Төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн арифметик болон бусад алдаа; Төслийн шийдлийн өөрчлөлт гэх мэт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн.

... Хариу тайлбар: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2021 оны 06, 2022 оны 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны А/12, 2023 оны А/04 дүгээр тушаалуудаар баталсан Үндэсний аудитын газрын 2022-2023 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөг үндэслэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн-д хийсэн аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоохоор Захиргааны актыг бичгээр гаргасан. Энэхүү захиргааны акт нь аудитаар илэрсэн зөрчил, нотлох баримтад тулгуурласан, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40 3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө, 21.2-д Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, 21.3-д Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж заасантай нийцсэн иж бүрэн акт юм. Аудитын баг сонсох ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн удаа дараа зохион байгуулж, саналыг бичгээр болон биечлэн уулзах байдлаар авч, судлан шийдвэрлэсэн бөгөөд тухайн албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын хавсралт 1-ын Б-д заасан батлагдсан загварын дагуу бэлтгэсэн болно. ... Үндэсний аудитын газраас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгууллалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн сэдэвт аудитыг хийж гүйцэтгэж, аудитаар илэрсэн зөрчилд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093/ГНАГ-******* дугаар албан шаардлагыг хүргүүлсэн.

Үндэсний аудитын газраас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгууллалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн сэдэвт аудитаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа ...2023.09.21-ний өдрийн №1085 () Зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлээгүй болно. Харин Б******* ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газрын Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаяр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитаар өгсөн Үндэсний аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1086..., дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай гомдлыг ирүүлсний дагуу гомдлыг судлан Чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/23 дугаартай дотоод албан бичгээр Үндэсний аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 ******* /одоо хүчин төгөлдөр байгаа/ дугаартай албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу алдааг засаж, өөрчлөн баталгаажуулж хүргүүлэхийг Гүйцэтгэл, нийцлийн аудитын газарт зөвлөснөөр холбогдох техникийн завсрыг хийсэн. Тус албан шаардлагын илэрхий алдааг засаж дахин хүргүүлэхдээ өмнөх албан шаардлагын он, сар өдөр, дугаарыг тавьж шалгагдагч байгууллага болох Т ХХК-д Үндэсний аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18/174 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.

Нэхэмжлэгч Б******* ХХК-аас гаргаж буй 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/14 дугаар Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагын 2 дахь хэсэгт ...2023.09.21-ний өдрийн №1085 ( Зөрчлийг арилгах албан шаардлагыг ЗХШХШТХ-ийн 52-р зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах... гэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/144 дугаар Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагад удаа дараа дурдагдаад байгаа ...акт тогтоосон..., ...актыг өөрчилсөн үндэслэл..., ...актын хүчингүй болгоогүй байна... гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Үндэсний аудитын газраас төлбөрийн акт тогтоогоогүй харин 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093/ГНАГ-******* дугаар албан шаардлагыг өгсөн.

Иймд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/144 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

    1. Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын төсвийн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолыг үндэслэн тус аудитыг хийсэн. Аудитад хамрагдагч байгууллагад ямар ч асуудал мэдэгдээгүй гэдэг тайлбарыг хийж байна. Аудитын тайлангийн 125 дугаар хуудаст 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/241 дүгээр албан бичгээр Үндэсний аудитын газарт, аудитын тайлангийн төслөө хүргүүлсэн. Хүргүүлсний дараа эдгээр санал байна гэсэн санал ирдэг. Үүнийг аудит хийсэн баг, аудитын байгууллага хянаж үзээд хүлээж авах эсэхээр ангилж аудитын тайлангийн бичилтэд өөрчлөлт ордог. Энэ асуудлын хувьд зөрчил тус бүр дээр нь сонсох ажиллагааг нь хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчил тус бүрээр нь сонсгосон. Холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Холболтын төмөр замын чанар байдалтай холбоотой асуудлыг огт яриагүй. Холболтын төмөр зам нь 218 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй ажил байгаа. Хариуцагч байгууллага магадалшгүй ажлын зардал буюу захиалагч талд үлдэх 5.4 тэрбум төгрөг дээр ажилласан. Бусад бүх гэрээг Б******* ХХК аудитын байгууллагад өгөөгүй. Барилгын тухай хуульд төмөр зам бол онцгой төвөгшилтэй барилга байгууламжид хамаардаг. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг зураг төсөлгүйгээр эхлүүлэхийг хориглодог. Хариуцагч тал гүйцэтгэлийн аудитын зармыг баримталсан. Нэгэнт төсөл арга хэмжээг санхүүжүүлж, ажил нь явагдсан байгаа хэдий ч нэхэмжлэгчээс зураг төсөл, гүйцэтгэл ч өгөөгүй. Учир нь аудитын байгууллага албан бичгээр хандаж, Үндэсний аудитын газраас Б******* ХХК-тай уулзаж 214 тэрбум төгрөгийн гэрээг авч чадаагүй. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг гурван субъект оролцож хийдэг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг. Захиалагч, гүйцэтгэгч, хяналт хэрэгжүүлж байгаа субъектүүдийг ямар чиг үүрэгтэй вэ гэдгийг хуульчилж тогтоосон. Ямар үндэслэлээр албан шаардлагыг тогтоосон бэ гэхээр 5.4 тэрбум төгрөг дээр хяналт хийж, энэ нь хууль бус байна гэж үзсэн. Учир нь магадалшгүй ажлын зураг дээр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр зураг төслөө хийлгэж, холбогдох хяналтаа хийлгэж, баталгаажуулна уу гэсэн. Бид нарыг очиход Улсын комиссын акт нь баталгаажаагүй, техникийн комисс ажилласан байдалтай байсан. Нэхэмжлэгч тал хэрэгт хамааралгүй зүйлийг ярьж байна. 2.4 тэрбум төгрөгийг хэдэн ажилд хамруулах нь сонин биш. Магадалшгүй ажлаар хийгдэх ажил мөн эсэхийг баталгаажуулж холбогдох эрх бүхий байгууллагаар буюу эрх бүхий экспертүүдээр хянаж баталгаажуулсан байх ёстой гэдгийг шаардсан. Захиалагч нь гүйцэтгэлийн баталгаажуулах тухай ойлголт байхгүй буюу чиг үүргийн хувьд зураг төслийн дагуу барилга байгууламж баригдаж байна уу, барилгын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмийг баримталж байгаа эсэх дээр л хяналт тавина. Аудитын байгууллага төлөвлөгөөгөө батлуулж, тайлангаа батлуулдаг хууль, журамтай ажилладаг. Авлигын эсрэг хуульд ямар ямар албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар заасан байгаа. Э ХК нь 100 хувь төрийн өмчит компани буюу 15 хувийн хувьцааг нь Монгол улсын иргэд эзэмшиж байгаа. Бусад үлдэх хувьцаа нь төрийн өмчид байдаг. Тийм учир энэ аудитыг хий гэж Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо сэдвийг баталж өгснөөр энэ хүрээнд аудитыг хийж байгаа. гэжээ.
    2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн тухай хуулийг баримталсан шалтгааны хувьд Төсвийн тухай хуульд төсөв гэж юу болох, улсын төсөв гэж юу болох талаар тусдаа нэр томьёо байдаг. Т ХХК-ийн үндсэн санхүүжүүлэгч болох Э ХК нь төрийн өмчит хувьцаат компани буюу нийтийн өмчид хамаарах субъект. Энэ агуулгаар Төсвийн тухай хуульд төсөв гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж тодорхойлсон. Улсын төсөв бол тухайн жилдээ Төсвийн тухай хуулиар Монгол улс хэчнээн төгрөгийн төлөвлөлттэй байх, ямар хэмжээний зардал гаргах, хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эсэхийг баталдаг. Дараах арга хэмжээ нь улсын төсвөөс биш, төсвөөс буюу төрийн, нийтийн өмчөөс гарсан зардал байгаа. Хувь хоёр этгээдүүд хоорондоо гэрээ хийж, ажил хүлээж авсан тухай ойлголт биш. Түүнчлэн ижил дугаартай хоёр захиргааны актын тухайд 1085/А0160093-ГНАГ******* дугаартай зөрчил арилгуулж, төлбөр барагдуулах акт хамгийн анх гарсан. Үүнд нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу холбогдох нэгжээс хяналт шалгалтын ажил хийж, зөрчил арилгуулах, төлбөр барагдуулах гэж утга агуулга нь алдаатай асуудал байгаа учир дахин гарга гэсэн хэдий ч шалгагдагч этгээдийн зүгээс гарцаагүй зөрчил гаргасан нь бодитой тул аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах зохимжтой гэсэн учир дараагийн 1086 дугаартай зөрчил арилгуулах тухай актыг гаргасан. Т ХХК буюу шалгагдагч этгээдээс хоёр албан шаардлагын биелэлтийг огт авахгүй байгаа. Яагаад гэвэл өмнөх нь хүчингүй, тийм албан шаардлага байхгүй, учир нь тухайн огноо дугаар нь ижил асуудал байгаа гэдгийг шүүх хуралдааны үеэр олон удаа хэлсэн. Нэг л албан шаардлагын биелэлтийг Үндэсний аудитын газарт ирүүлж байгаа. Маргаан бүхий албан шаардлагын хувьд хариуцагч байгууллага аудит хийх явцад буюу 2023 онд холболтын төмөр зам бүрэн дуусаагүй байсан. Бүрэн дуусаагүй байхад буюу магадалшгүй ажлын зураг төсөв гарч, үүн дээр зайлшгүй нэмж тооцоолоогүй, гарах зардлын талаар мэргэжлийн экспертүүдээр дүгнэлт гаргаж, төсөл зохиох эрхтэй этгээд баталгаажуулсны дараа захиалагчийн хяналт хэрэгжүүлж, холбогдох маягтын дагуу олгох эсэхийг шийддэг. Гүйцэтгэгч болон захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч хоёр байгууллага нь албан бичгээр магадалшгүй ажлын зардлаас мөнгө гаргамаар байна гэвэл зөвшөөрч байна гэдэг процесс явсан. Тийм учир албан шаардлагыг хоёр агуулгын хүрээнд тавьсан. Эхнийх нь Б******* ХХК гүйцэтгэгчээс зөвхөн хүсэлт гаргаж, хянаж баталгаажуулахгүйгээр зөвшөөрөл олгосон магадалшгүй ажлын зардал буюу 2.4 тэрбум төгрөгийн асуудлыг хууль норм дүрмийн дагуу хянаж баталгаажуулна уу, гүйцэтгэлд шингээж авч байгаа магадалшгүй ажлын зардал нь заавал гарах байсан зардал мөн байсан эсэхийг мэргэжлийн хүнээр төсвийг нь зохиолгож, хяналтыг нь хийлгэж, баталгаажуул гэдэг зөрчлийг таслан зогсоож арилгуулах албан шаардлагыг гаргасан. Дараагийн асуудал бол тухайн үед буюу аудит хийгдэж байх үед энэ зөрчлийг дахиж гаргахгүй, дахин магадалшгүй ажил гарах үед зайлшгүй норм дүрэм, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой, одоо байгаа магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл буюу 2.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоно уу гэсэн агуулгатай. Үүний үндэслэлийн тухайд барилгын норм дүрэм дээр магадалшгүй ажил гэдэг нь хэнд байдаг зардал болох талаар байгаа. Магадалшгүй ажил гэдэг нь захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч буюу үндсэн санхүүжүүлэгч байгууллага барьж үлдэж байгаад үнэхээр шаардлагатай үед шилжүүлдэг зардал болохоос биш хэн нэгэн зүгээр албан бичиг бичиж авдаг зардал биш. Мөн нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа хийгээгүй, оролцоо хангаагүй талаар ярьж байна. Сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн гарчигтай болохоос биш уулзалтын тэмдэглэл огт биш. Сонсох ажиллагааны тэмдэглэлд Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа гэж хүн өөрийн биеэр оролцсон. Холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардал буюу 5 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал нь хууль тогтоомж, норм дүрэм зөрчсөн байна гэж хэлэхэд гүйцэтгэх захирлын зүгээс Б******* ХХК-аас тайлбар мэдээлэл, нотлох баримтыг бичгээр гаргаж өгнө гэж бичдэг. Аудитын тайлангийн холбогдох хэсэг болох 125 дугаар нүүр дээр Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаагийн гарын үсэгтэй Аудитын тайлангийн төсөлд тайлбар, санал гаргах тухай гэсэн 130 хуудастай албан бичиг байгаа. Энэ тайлбарын тодорхой хэсэгт холболтын төмөр замтай холбоотой зөрчлүүд яагаад үүссэн талаар буюу Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй ажил эхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа агуулгатай зөрчлийн асуудлууд дурдагдсан. Тийм учир нэхэмжлэгч талыг тайлан, хэргийн материалтайгаа танилцаж үзнэ үү гэж хүсмээр байна. Сангийн сайдын тушаалын асуудлыг нэхэмжлэгч тал ярьж байна. Энэ нь орон нутагт болон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл арга хэмжээний хувьд нийтлэг мөрдөгддөг эрх зүйн актуудыг зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагатай. Тус хүрээнд Барилгын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг мөрдөж ажиллаагүй байна. Үүний зөрчлийг арилгана уу гэдэг асуудлыг ярьж байгаа. Мөн хоёр янзын тайлан гарсан гэж тайлбарлаж байна. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ гэсэн зохицуулалтын хүрээнд төслөө хүргүүлдэг. Төслөө хүргүүлэхэд ямар асуудлууд гарч байна вэ гэхээр Т ХХК-аас гадна Б******* ХХК-аас тайлбар ирж байгаа. Энэ санал тайлбаруудыг харгалзан үзэж, зарим нотлох баримтаар дэмжигдсэн үндэслэл бүхий асуудлуудын тухайд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг. Тайлангийн бичвэр ямар байх нь ач холбогдолтой асуудал биш. Гол нь илэрч буй зөрчилтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдэх талаар зохих шийдлийг хийж байгаа ойлголт. Гэтэл үүнийг хоёр өөр тайлан гаргаж, хоёр өөр тушаалаар баталгаажуулсан мэт үндэслэлгүй тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хийж байна. Анх гаргасан тайландаа үндэслэсэн албан шаардлага үндэслэлгүй гэж хэлж байгаа нь анх гаргасан тайлан гаж байхгүй. Энэ нь төслийн хэлбэрээр холбогдох этгээдэд хүргүүлсэн зүйл байгаа. Баталгаажсан тайланд үндэслэж гарсан шийдвэрүүд бүгд байгаа. 3.98 гэсэн заалт гэнэт гарч ирсэн гэдэг асуудлын хувьд энэ нь зөрчил илэрч холбогдох этгээдүүдэд оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа хийж байхад гэнэтийн зөрчил гарч ирж тайланд тусгах тухай ойлголт байхгүй. Өмнө 2023 оны 06 сард сонсох ажиллагааг хийж тайлан баталгаажуулахаас өмнө нэхэмжлэгчийн зүгээс холбогдох тайлбараа бүгдийг нь ирүүлсэн. Объект хүлээж авсан тухай асуудал бол хоёр байгууллагын гэрээний хүрээнд шийдэгдэж байгаа асуудал байгаа. Ажлын чанар гүйцэтгэлийн хувьд үнэн бодитой байсан эсэх, одоо 100 хувь ашиглагдаж байгаа эсэх зэрэг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж асуудлуудыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах ёстой гэж тайлбарлаж байна. Үндсэн ажлын гүйцэтгэл буюу зураг төсөвгүй ажил хийсэн талаар улсын хохиролгүй болго гэдэг агуулгаар хандаагүй. Гүйцэтгэгч компани ажлаа хийж байгаа юм байна. Холбогдох байгууллага нь хяналтаа тавих байх. Гэхдээ аудитын байгууллагын харж буй магадалшгүй ажлыг хууль, тогтоомж, норм дүрмийнхээ дагуу баталгаажуулна уу гэдэг агуулгаар зөвхөн магадалшгүй ажилтай холбоотой асуудал дээр тодорхой шийдэл хийсэн. Түүнээс биш тухайн ажлыг хийсэн эсэх асуудлыг огт яриагүй. Мөн аудитын явцад гүйцэтгэгч компанид энэ нь зураг төсөвгүй ажил байна, яагаад магадалшгүй ажлын зардлыг авсан бэ? Энэ нь хууль журмыг зөрчиж байна гэдэг агуулгыг ярихад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэсэн огноотой 12А гэсэн маягтаар магадалшгүй ажлын зардлыг баталгаажууллаа гэдэг материалыг нэхэмжлэгч компаниас ирүүлдэг. Гэвч энэ нь мэргэжлийн зөвшөөрөгдсөн мэргэшсэн экспертүүд ажилласан гэдэг нь тодорхойгүй, зөвхөн хоёр талын этгээд тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байгааг магадалшгүй ажилд зарцуулагдсан байна гэдгийг шууд тогтоох боломжгүй. Тийм учир норм дүрмийн дагуу ажиллаж, үлдсэн хэсгийг санхүүжүүлэгчид бүрэн олгоно уу гэдэг агуулгаар асуудлыг ярьж байгаа. Дээд шатны байгууллагаас хууль зөрчсөн гэж тогтоосон гэж хэлсэн. Тийм асуудал байхгүй бөгөөд Үндэсний аудитын газар нь төрийн аудитын дээд байгууллага гэж явдаг. Тийм учир Үндэсний аудитын газраас гарсан шийдэл дээр эрх хэмжээнийхээ хүрээнд зохих шийдлийг гаргаж, албан шаардлагыг дахин үйлдэж гаргасан асуудал байгаа. Үүнтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Зөрчил арилгаж, төлбөр барагдуулах гэсэн утга агуулгын илэрхий алдаатай, аль нь хэрэгжих нь тодорхойгүй нөхцөл байдал байсан учир шалгагдагч этгээд энэ зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байх ёстой гэсэн үүднээс албан шаардлагыг өгсөн. Санхүүжүүлэгч байгууллага зөвшөөрсөн гэдэг агуулгыг ярьж байгаа. Санхүүжүүлэгч буюу Э ХК нь санхүүжилтийг Т ХХК-руу 100 хувь шилжүүлдэг. Шилжүүлсний дараа захиалагчийн хяналт буюу аудитын байгууллагын хүсэж буй ажил норм дүрмийн дагуу хийгдэж байгаа эсэхийг үзсэний дараа санхүүжилтийг олгоорой гэхэд хариуцаж байгаа байгууллага нь албан бичиг авч мөнгөө шууд олгодог гэдэг агуулгаар ярьдаг. Төлбөрийн акт зөрчлийг таслан зогсоох агуулгатай гарах ёстой гэж тайлбарласан. Албан шаардлага нь илэрсэн зөрчилтэй холбоотой асуудлыг бодит нөхцөл байдалд биелэх боломжтой бол арилгах, таслан зогсоож, цаашид давтан гаргахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн асуудал дээр албан шаардлага гаргадаг. Төлбөрийн акт бол өөр агуулга буюу улс, нийтийг хохиролгүй болгох тухай асуудал дээр тухайлан буруутай этгээдэд хаяглаж гаргадаг. Энэхүү магадалшгүй ажлын зардалтай холбоотой асуудал бол тухайн үед Т ХХК-ийн дансанд байсан, санхүүжүүлэгч байгууллагад 100 хувь олгогдох ёстой байсан. Тайлангийн тодорхой хэсгүүдэд байгаа гүйцэтгэгчийн гэрээт ажлын нийт үнэ болох холбох төлбөр замыг нийт 218.1 тэрбум төгрөгөөр хийсэн. Энэ нь ямар ч зураг, төсөвгүйгээр зохиомлоор бий болгосон дүн гэсэн үг. 1 км замыг хэдэн төгрөгөөр хийж байгаа вэ гэдгийг тооцож үзэн 7.9 тэрбум төгрөгийн өртгөөр боссон зам байгаа. Энэ тухайд ямар ч зураг, төсөвгүйгээр ажил хийж байгаад дунд нь боломж үүсэхэд л магадалшгүй ажлын зардлыг шууд хүсэлт бичиж авч байсан. 218 тэрбум төгрөгөөр нийт бүхэл дүнг гаргаж, норм дүрмийн дагуу магадалшгүй ажлын зардал нь нийт төсөв хөрөнгийн 5 хувь байдаг учир 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож ажлаа хийж, санхүүжилтээ авах бүртээ дунд нь 5 хувиар тооцож магадалшгүй ажлын зардлаа байнга авдаг. Жишээ нь 218 тэрбум төгрөгийн 18 тэрбум төгрөгийн ажлыг 1 сард хийлээ гэхэд үүнээс 5 хувийг нь шууд тооцож, 18 тэрбум төгрөгөөс давуулж авдаг гэсэн үг. Энэ зөрчил илэрсэн учир байж болохгүй асуудал гэж үзэн төр, нийтийг хохироосон үйлдэл гэдэг асуудлаар хандсан. Аудитын тайланг Улсын Их Хурлын төсвийн байнгын хорооны тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд хийсэн учир холбогдох байнгын хороонд буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанд шалгагдагч этгээд, хамрагдагч этгээдийн төлөөллүүдийг оролцуулж асуултад хариулсан. Тайлан бүрэн хэлэлцэгдэж дуусан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 08 дугаартай тогтоол гарсан. Тус тогтоолын 1 дэх заалтын 1.2 дахь хэсэгт Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар өгсөн зөвлөмж төлбөрийн акт, албан шаардлагын биелэлтэд холбогдох байгууллагуудаар хангуулах арга хэмжээг авч биелэлтэд дотоод хяналт хэрэгжүүлж холбогдох байгууллагуудад тайлагнахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон. Мөн зөрчилтэй холбоотой асуудлуудыг холбогдох этгээдүүдэд бүгдэд нь өгсөн. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
  1. Гуравдагч этгээд Т ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т ХХК /цаашид ТТЗ гэх/ нь Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх BI-, ТТЗ-Н21/01 дугаартай гэрээг Б******* ХХК /цаашид Гүйцэтгэгч гэх/-тай 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд /цаашид гэрээ гэх/ магадалшгүй ажлын зардал нийт 5,092,752,169.00 төгрөг туссан. Дээрх магадалшгүй ажлын зардалтай холбогдуулан Үндэсний аудитын газраас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 дугаартай Зөрчил арилгах, төлбөр барагдуулах албан шаардлага гаргасан байна.

Нэг. Нэхэмжлэлд дурдсан албан шаардлагын 1-т Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм дүрмийн дагуу баталгаажуулах гэсэнтэй холбоотой асуудлыг үйл явдлын дарааллаар дараах байдлаар бодит нөхцөл байдлын тайлбарыг гаргаж байна. Б******* ХХК болон ТТЗ ХХК хооронд байгуулсан Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын төслийн гүйцэтгэгчээс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн BI-TTZB- LTR-0131 тоот албан бичгээр Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр дараах ажлуудыг хамруулах зөвшөөрөл олгохыг хүссэн. Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1165 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд тус албан бичгийн Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах хүсэлтийн дагуу ажлын тоо, хэмжээ хянасан тухай хавсралтын 1.1 буюу Тохиромжгүй материалыг зайлуулах дүүргэлт хийх, 4 буюу Худаг-Manhole, 5 буюу лоткины ажлын тоо, хэмжээг тус тус захиалагчийн инженерүүд хүлээн зөвшөөрөөгүй. Мөн нэмэлт ажлын дүнг, явц дундын төлбөрт тусган ирүүлсний дараа баталгаажуулах тухай мэдэгдсэн байдаг.

Улмаар тухайн цаг үед Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Н.У*******ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож төслийн явц дундын төлбөрийн баталгаажуулалтыг Үндэсний аудитын газрын дүгнэлт, Олон улсын аудитын дүгнэлтүүдийг үндэслэн баталгаажуулахаар түр зогсоосон байсан бөгөөд одоо магадалшгүй ажлын зардлыг дахин нягтлан шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах ажиллагаа хийгдэж байна.

Хоёр. Нэхэмжлэлд дурдсан албан шаардлагын 2-т Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 (Хоёр тэрбум, зургаан зуун наян сая, найман зуун хорин мянга, таван зуун хорин дөрөв) төгрөгийг Э ХК-ийн Хаан банк дахь 50 тоот эсвэл Төрийн банк дахь 34тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэх-тэй холбоотой асуудлыг үйл явдлын дарааллаар дараах байдлаар бодит нөхцөл байдлын тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Эрдэнэс тавантолгой ХК болон Т ХХК хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын төслийн ЭТТ-******* тоот санхүүжилтийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 2.1.1-т Холболтын төмөр замын барилгын ажлын нийт санхүүжилтийн дүн нь 218,080,000,000 төгрөг байна., 2.2.1-т Санхүүжилтийн үндсэн төлбөрийг жилд хоёр удаа энэ гэрээний хавсралт №1 болох Эргэн төлөлтийн хуваарьт заасан хуваарийн дагуу ТТЗ ХХК ЭТТ ХК-д төлнө гэж тус тус заасан.

Мөн тус гэрээний 3.3, 4.3, 4.7-д зааснаар ТТЗ ХХК нь санхүүжилтийн төлөвлөгөө, түүний зарцуулалтын мэдээ, тайланг ЭТТ ХК-д хүргүүлэх, харин ЭТТ ХК нь санхүүжилтийн нийт төлбөр гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй байхаар дурдсан боловч ТТЗ ХХК нь магадалшгүй ажлын зардал болон санхүүжилтийн бүрдэлд байгаа бусад мөнгөн хөрөнгийг тодорхой нөхцөлд ЭТТ ХК-ийн дансанд буцаан төвлөрүүлэх үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу эргэн төлөх, эсхүл ЭТТ ХК-ийн ТТЗ ХХК-д олгосон хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт болохоор харилцан тохиролцсон байдаг. Түүнчлэн холболтын төмөр замын төсөл нь бүрэн хэрэгжиж дуусаагүй бөгөөд манай компаниас Үндэсний аудитын газарт тус албан шаардлагын хэрэгжилтийн тайланг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/302 дугаартай албан бичгээр хүргүүлэхдээ Төсөл дууссаны дараа албан шаардлагын дагуу холбогдох материалуудад үндэслэн магадалшгүй ажлыг тооцоолж, ЭТТ ХК-ийн дансанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, холбогдох материал, нотлох баримтын хамт хүргүүлэх тухай дурдсан байдаг.

Иймд Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан албан шаардлагын 1-т заасан төслийн магадалшгүй ажлын зардал 2,411,931,645.00 төгрөгийг холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн дагуу баталгаажуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд баталгаажсаны дараа магадалшгүй ажлын зардлыг баталгаажсан дүнгээр олгох бөгөөд албан шаардлагын 2-т заасан магадалшгүй ажлын зардлын 2,680,820,524.00 төгрөгийн асуудлыг төсөл дууссаны дараа магадалшгүй ажлын зардалд тооцох, эсвэл санхүүжилтын гэрээний дагуу ЭТТ ХХК-д эргэн төлөх төлбөрт тооцуулан буцаан төлөх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

... Аудитын тайлан нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т аудитын тайлан гэж аудитын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын дүнг илтгэсэн, эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримт бичгийг, мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасны дагуу Аудитын тайлан нь аудитын дүнгээ илтгэж, баталгаажуулсан гүйцэтгэлийн тодорхой хугацааны үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж агуулсан баримт бичиг бөгөөд ерөнхийдөө мэдээлэл, тайлагналын шинжтэй бөгөөд шууд заавал биелэгдэх захирамжилсан шийдвэр биш гэж үзэж байна.

... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байх бөгөөд талуудын хувьд зөвхөн тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд зээлдэгчид буцаан өгөх үүргийг тус тус хүлээж байна. Мөн гэрээний 3.3, 4.3, 4.7-д зааснаар ТТЗ ХХК нь санхүүжилтийн төлөвлөгөө, түүний зарцуулалтын мэдээ, тайланг ЭТТ ХК-д хүргүүлэх, харин ЭТТ ХК нь санхүүжилтийн нийт төлбөр гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй байхаар дурдсан боловч ТТЗ ХХК нь магадлашгүй ажлын зардал болон санхүүжилтийн бүрдэлд байгаа бусад мөнгөн хөрөнгийг тодорхой нөхцөлд ЭТТ ХК-ийн дансанд буцаан төвлөрүүлэх үүрэг хүлээгээгүй ба энэ нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэг бол эргэн төлөгдөх төлбөр эсхүл ЭТТ ХК-ийн ТТЗ ХХК-д олгосон хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт болохоор харилцан тохиролцсон гэрээ болно.

Үүнээс гадна энэ төсөл нь бүрэн хэрэгжиж дуусаагүй бөгөөд Төсөл дууссаны дараа албан шаардлагын дагуу холбогдох материалуудад үндэслэн магадлашгүй ажлыг тооцоолж, ЭТТ ХК-ийн дансанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, холбогдох материал, нотлох баримтын хамт Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. гэж тус албан шаардлагын хэрэгжилтийн тайланг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1/302 дугаартай албан бичгээр гаргаж өгсөн байдаг.

Түүнчлэн Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан тус төслийн магадлашгүй зардал 2,411,931,645.00 төгрөгийг Э ХК болон Т ХХК хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын төслийн ЭТТ-******* тоот санхүүжилтийн гэрээгээр албан шаардлагад дурдсаны дагуу буцаан төвлөрүүлэх үүргийг хүлээгээгүй, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.

Мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төслийн мэргэжилтэн Э.Сатой хийсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, Монгол Улсын Засгийн газрын 103 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт орж, нийт ажилчдыг бөөнөөр халж, компанийн эрхлэх үйл ажиллагаа, чиг үүрэг өөрчлөгдсөнөөр төслийн талаар нарийн мэдээлэл, тайлбарыг өгөх боломжтой өөр этгээдийг томилох, хариу тайлбар өгөхөд тодорхой хугацаа шаардлагатай болсон бөгөөд энэ талаар өмнө гаргасан хүсэлтдээ тодорхой дурдсан болно.

Дээрх бүхий нөхцөл байдлыг харгалзан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд Э ХК-тай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын төслийн ЭТТ-******* тоот санхүүжилтийн гэрээ, Б******* ХХК-тай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам-ын төслийн зураг төсөл, худалдан авалт барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус үндэслэн;

Үндэсний аудитын газрын (ГНАГ-*******) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн гүйцэтгэлийн аудитын тайлангийн 3.78 дахь хэсэг болон 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093/ГНАГ-2020/23-ШГА-ГА дугаар Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлага бүхий захиргааны актыг тус тус;

Б******* ХХК-ийн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хүрээнд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Т ХХК зөвшөөрөөгүй бөгөөд зарцуулагдаагүй үлдэгдэл төлбөрийг буцаан төвлөрүүлэх үүргийг 2.411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг магадлашгүй ажлаар тухайн үед бүрэн хүлээж Санхүүжилтийн гэрээгээр хүлээгээгүй, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай, мөн захиргааны актыг түдгэлзүүлээгүй, заавал биелүүлэх үр дагаврыг бий болгож байх тул зөвхөн 1085/******* дугаар Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

    1. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь Б******* ХХК-тай Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүн баян чиглэлийн холбох төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээг нууцын зэрэглэлтэйгээр байгуулсан. Тус гэрээний төсөвт магадалшгүй ажлын 5.92 тэрбум төгрөгийн магадалшгүй ажил туссан байдаг. Үндэсний аудитын газрын албан шаардлагын нэгт тавьсан албан шаардлага нь Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2.4 тэрбум төгрөгийн магадалшгүй ажлын зардлыг норм дүрмийн дагуу баталгаажуулах гэсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг өгье. Албан шаардлагын эхний хэсэгт Б******* ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Т ХХК-д албан бичгийг ирүүлсэн. Үүний хариу болгож 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0111165 дугаартай албан бичгийн хариуг хүргүүлсэн. Тус албан бичигт магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах, хүсэлтийн дагуу ажлын тоо хэмжээг хянасан тухай хариуг хүргүүлсэн байдаг. Тухайн албан бичиг нь 1 хуудас хавсралттай бөгөөд тус хавсралтын 1.1 дэх хэсэг буюу тохиромжгүй материалыг зайлуулах, дүүргэлт хийх, 1.4 дэх хэсэг буюу худаг угаах, 1.5 дахь хэсэг буюу тодорхой ажлын тоо хэмжээг тус тус захиалагчийн инженерүүд зөвшөөрөөгүй талаар дурдсан байдаг. Мөн нэмэлт ажлын дүн, тухайн магадалшгүй ажлын явц дундын төлбөр буюу ажилтай холбоотой нотлох баримтыг ирүүлсний дараа баталгаажуулах тухай тус албан бичигт дурдсан байдаг. Албан шаардлагын 2 дахь хуудаст байгаа албан бичгээр шууд ажил тоо хэмжээг хүлээн зөвшөөрч, зарцуулсан зүйл бол тухайн үеийн нөхцөл байдлаар биш. Тийм учраас Т ХХК нь үүнийг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Үүний дараа тухайн аудитын хяналт шалгалтын үеэр Т ХХК-ийн удирдлага солигдож, онцгой дэглэм тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газрын дүгнэлт, олон улсын аудитын дүгнэлтэд үндэслэн баталгаажуулахаар үйл ажиллагаанд тухайн үед байсан онцгой бүрэн эрхтэй төлөөлөгч Н.М******* гэж томилогдсон ч ажиллаж байх хугацаандаа шийдвэр гаргаагүй. Тухайн үед гэрээний харилцаа болон процессууд явагдаж байсан. Түүнээс биш албан бичгээр шууд хүлээн зөвшөөрч мөнгийг шууд олгосон байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний харилцааны хувьд талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үүнд зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил буюу түлхүүр гардуулах нөхцөлтэй бүрэн хийгдсэн 22 км холболтын төмөр замын ажлыг Б******* ХХК нь гэрээгээр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Тийм учир Үндэсний аудитын газрын албан шаардлагын үндэслэл болж байгаа Т ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн гэх албан бичгийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, үүнийг магадалшгүй ажилд тооцохгүй гэсэн тайлбаруудаар нотлогдож байна гэж үзэж байна. Албан шаардлагын хоёр дахь хэсэгт магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2.6 тэрбум төгрөгийг Э ХК-ийн Хаан банк, эсхүл Төрийн банк дахь дансанд төвлөрүүл гэж албан шаардлага тавьсан. Энэхүү албан шаардлагатай холбогдуулан Э ХК болон Т ХХК-ийн хооронд холбох төмөр замын ЭТТ-******* тоот санхүүжилтийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 2.1.1 дэх заалтад холболтын төмөр замын барилгын ажлын санхүүжилтийн дүн 218 тэрбум төгрөг байна, санхүүжилтийн үндсэн төлбөрийг жилд хоёр удаа гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарь заасны дагуу төлөхөөр заасан. Мөн санхүүжилтийн гэрээний 3.3, 4.3, 4.7 дахь заалтуудад санхүүжилтийн төлөвлөгөө, зарцуулалтын мэдээллийг Э ХК-д хүргүүлэх, Э ХК нь санхүүжилтийн нийт төлбөр гэрээнд заасан зориулалтын дагуу зохицуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй боловч Т ХХК-ийн хувьд магадалшгүй ажлын зардал болон санхүүжилтийн бүрдэл, мөнгөн хөрөнгийг Э ХК-ийн дансанд буцаан төвлөрүүлэх үүргийг хүлээгээгүй. Буцаан төвлөрүүлэхтэй холбоотой тооцоо нийлэх гэрээн дээр санхүүжилтийн гэрээний 2.3 дахь хэсэгт Э ХК нь энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан санхүүжилтийн мөнгөн дүн, эргэн төлөлтийн хуваарьтай дүнг хувьцаа эзэмшигчтэй харилцан тохирсны үндсэн дээр Э ХК-аас Т ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтад тооцож, тус компанийн хувьцаанд хөрвүүлнэ. Энэ нь нэг ёсондоо харилцан тохиролцоо явагдаагүй байгаа. Тийм учир тухайн үед холболтын төмөр замын ажил нь бүрэн дуусаагүй байсан бөгөөд гэрээний харилцаа байсан учир Э ХК нь Үндэсний аудитын газарт албан шаардлагын хүрээнд шууд буцаан төвлөрүүлэх боломжгүй байсан. Мөн Үндэсний аудитын газраас Т ХХК-аас ганцхан албан шаардлагын биелэлтийг шаардаж байгаа, тайлангаа ирүүлээгүй гэж дурдсан. Үүнтэй холбогдуулан Т ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аудитын 1/302 дугаартай албан бичгийг хүргүүлж, хэрхэн албан шаардлагын биелэлтийг хангах талаар тайлбаруудаа хүргүүлсэн байдаг. Үүний дараа нэг удаа уулзалт хийж хэчнээн баримт материал хүргүүлсэн талаар өгсөн байдаг. Мөн Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан 2.4 тэрбум төгрөг, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу баталгаажуулах ажиллагаа хийгдэж байх үеийн процессын үед гарсан тайлан болон энэ шалгалтын үйл явц нь 2023 оны 09 дүгээр сарын 21-нд гарсан боловч тухайн үедээ бид нар албан бичгийн харилцаа өгөлцөж акт гарч байсан. Нэг ёсондоо Үндэсний аудитын газрын хэлж буй Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тогтоолын дагуу магадалшгүй ажлын актыг үйлдээгүй, зураг төсөл байгаагүй гэдэгтэй Т ХХК санал нийлэхгүй байгаа. Тухайн үедээ процессын ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байсан. Албан бичиг өгөлцөж, авалцаж байгаа харилцааны тухайд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч саналаа хүргүүлж, захиалагч тал түүнийг хүлээн зөвшөөрнө. Үүний дараа ажил гүйцэтгэл явагдаж, дараа нь явц дундын төлбөрийг баталгаажуулах ажиллагаа явагддаг. Албан шаардлагын хоёр дахь хэсэгтэй холбогдуулан гэрээний дагуу төлбөр тооцоо нийлж, буцаан төлөх шаардлагатай болбол энэ үед үүнийг эргэн шийдвэрлэх нөхцөл байдал бүрдэнэ. Түүнээс биш яг одоо Э ХК-руу буцаан төвлөрүүлэх боломжгүй. Т ХХК-ийн хувьд 2.4 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэлийг тухайн үед бүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зарцуулагдаагүй үлдэгдлийг төвлөрүүлэх үйлдлийг санхүүжилтийн гэрээ буюу бодит нөхцөл байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй байдалтай байгаа учир маргаан бүхий актыг хүчингүй болгож, заавал биелүүлэх үүргээс чөлөөлж өгөхийг хүсэж байна. гэжээ.
    2. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 24 төрлийн ажлыг нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн гэж үзэж байсан. Т ХХК-аас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Мөн Э ХК-аас санхүүжүүлж болно гэсэн зөвшөөрлийг аваагүй. Энэ нь Э ХК болон Т ХХК хоёрын хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээ бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Б******* ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдаж байгаа. Санхүүжилтийн гэрээний хүрээнд нийт 218 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан. Эргээд Б******* ХХК-нд 189 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг олгосон байгаа. Энэ талаар тухайн үед ажлыг шалгахад тус ажлын зураг төсөл буюу бүх үед шатны ажлыг хийгдсэний дараа тухайн ажлыг хийгдэж, тухайн сардаа ямар ажил хийж, юуг хийж гүйцэтгэсэн талаас нь гүйцэтгэлийг олгодог байсан. Нийт 15 удаагийн явц дундын төлбөрийн хүсэлт Бодь интернэшнл ХХК-аас ирсэн байдаг. Үүнээс 1-ээс 8 хүртэлхийг баталгаажуулсан. Харин 9-өөс 15 хүртэлхийг Т ХХК-аас баталгаажуулалт хийж хариу албан бичгийг явуулаагүй. Учир нь Т ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Н.М******* томилогдож тухайн үед хариуг явуулаагүй. Өмнөх манайхаас баталгаажуулсан явц дундын төлбөрийн өсөлт дээр Т ХХК-аас нэг ч магадалшгүй ажлын дүнг баталгаажуулсан зүйл байхгүй. 2022 онд явагдсан албан бичиг дээр нийт хавсралтаар Б******* ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 24 нэр төрлийн ерөнхий багц ажил дээр магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах зөвшөөрлийг хүссэн. Т ХХК-аас тодорхой ажлууд дээр хүлээн зөвшөөрч, харин үнийн дүнгийн баталгаажуулалтыг явц дундын төлбөрийн хүсэлтээр баталгаажуулна гэсэн хариу тайлбарыг өгсөн. Хариуцагч байгууллагын хэлж буй зураг төсөлгүй хийгдсэн гэдэг тайлбарын хувьд энэ төсөл нь нийт 4 багц ажил байгаагаас багц 1-т дотроо хоёр задарч төмөр замын дээд болон доод бүтэц, багц 2-т эрчим хүч, багц 4-т дохиолол холбоо, багц 5-т хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт гэж байдаг. Мөн сэлгээний зүтгүүр гэдэг ажил нь гэрээний түвшинд одоо болтол Б******* ХХК-аас Т ХХК-д нийлүүлээгүй байгаа. Зураг төслийн хувьд эхний багц ажил дээр хамгийн эхэнд зураг төсөл нь хийгдэж, тодорхой хэмжээний төрийн захиргааны хөгжлийн төвүүдээр батлагдаж явдаг. Батлагдсаны дараа магадлагдсан зураг төсөл гэж гарч, тус зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэдэг. Магадлагдсан ажлын зургаас зөрүүтэй асуудал үүсвэл, энэ талаар захиалагчаас зөвшөөрөл авч хийгдэх эрхийн зөвшөөрлийг авч, үүний үндсэн дээр дараагийн үе шатны ажлыг хийж, тухайн ажил дээр ажлын хэмжилт хийж, хэр зэрэг ажил хийсэн гэдгийг тодорхойлсны үндсэн дээр магадалшгүй ажилд хэдэн төгрөгийн зарцуулалт хийсэн гэдгийг баталгаажуулж өгдөг. гэжээ.
    3. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н: Үндэсний аудитын газрын төлөөлөгч Э ХК-ийг нийтийн өмч гэдэг тайлбарыг хийж байна. Эрдэнэс тавантолгой ХК болон Т ХХК нь аль аль нь 100 хувь төрийн өмчит компани биш харин төрийн өмчийн оролцоотой компани. Энэ утгаараа Э ХК-ийн нийт хувьцааны 26.4 хувь нь иргэд, 0.06 хувийг аж ахуйн нэгжүүд, төр 73.5 хувийг эзэмшдэг. Тийм учир тус компанийг 100 хувь нийтийн өмч гэж үзэх ёсгүй. Төсвийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд төрийн өмчийн оролцоотой компаниуд хамаардаг. Гэхдээ тус хуулиас төрийн өмчийн оролцоотой компаниудын зохицуулалтуудыг харахад тодорхой хэдэн зохицуулалтууд байдаг. Учир нь 100 хувь төрийн өмчийн оролцоотой компаниудад Төсвийн тухай хуулийн ихэнх зохицуулалтад хамаарахгүй учир тухайн асуудал болгон дээр нарийвчилж, зөвхөн энэ төрлийн харилцаа дээр төрийн өмчийн оролцоотой компани тус хуулийн үйлчлэлд хамаарна гэдэг байдлаар тусгаж өгсөн байгаа. Төсвийн тухай хуульд төсвийн хөрөнгийг хуваасан байдаг бөгөөд татварын орлого болон татварын бус орлого гэж заасан байдаг. Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд татварын бус орлого буюу төрийн өмчит компанийн төрд ногдох хувьцааны хэмжээгээр тухайн төсвийн бүрдэл хэсэгт хамаарна гэж зохицуулсан. Тийм учир энэ төрлийн харилцаанд оролцдог болохоос биш Төсвийн тухай хуульд бүхэлд нь хамаарахгүй. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас Засгийн газрын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор чиглэл өгсөн. Тус чиглэлд Т ХХК-ийг 100 хувь төрийн өмчит компани биш, төрийн өмчийн оролцоотой компани учир манай үйлчлэлд харьяалалгүй гэж хэлсэн. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 100 хувь төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигч нь бүх өмчийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар удирдлага чиглэлээр хангадаг. Үндэсний аудитын газраас өөрсдийнх нь гаргаж өгсөн тайланд 3.78 гэсэн хэсэг байгаа бөгөөд тус хэсэг болон Т ХХК-аас нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн тайлан хоёрт 3.78 дахь хэсэг нь хоорондын зөрүүтэй. Т ХХК-д Үндэсний аудитын газраас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/1486 тоот албан бичгээр санхүүгийн тайланг баталгаажуулсан байдлаар ирүүлсэн. Гэхдээ энэ нь ирсэн бичгийн бүртгэлд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байдаг. Дараагийн асуудлын тухайд Т ХХК нь хувийн эрх зүйд хамаарах этгээд бөгөөд Э ХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь санхүүжилтийн гэрээ байгаа. Т ХХК-ийн зүгээс хариу тайлбартаа талуудын хооронд байгуулагдсан санхүүжилтийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан санхүүжилтийн үндсэн төлбөрийг жилд хоёр удаа энэ гэрээний хавсралт нэг болох эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу Т ХХК нь Э ХК-нд төлнө гэж заасан байгаа. Гэрээний нэршлээр харахад санхүүжилтийн гэрээ боловч гэрээний эрх зүйн хувьд энэ нь зээлийн гэрээ болж байгаа. Үндэсний аудитын газар нэг зүйл дээр андуурсан гэж харж байгаа. Энэ нь Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Э ХК-ийн хөрөнгөөр баригдсан төсөл, барилга байгууламж байдаг. Магадалшгүй ажлын зардлын хувьд Э ХК-аас зээлээгүй. Захиалагчийн хөрөнгөөр ажил хийлгүүлж байгаа бол энэ нь ажил гүйцэтгэх гэрээ мөн. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд зарцуулагдаагүй хөрөнгө үлдвэл Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу өгөх нь зөв. Энэ төслийн хувьд зээлийн гэрээ буюу үндсэн үр дагаврын хувьд тус гэрээний үр дүнд үүссэн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд үлдэнэ. Тийм учир зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг Э ХК-нд зээлийн гэрээний дагуу тодорхой өр төлбөрийн хамт төлнө. Гэсэн хэдий ч буцаан зарцуулагдаагүй төлбөрийн төлөх болж байгаа нь зөрчилдөөнтэй асуудал болж байна. Тиймээс энэ асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хувийн эрх зүйн болон нийтийн эрх зүйн ялгаа заагийг харж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Т ХХК нь аж ахуй нэгж болохынхоо хувьд тодорхой хэмжээнд өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зүйтэй байна. Тийм учир холбогдох асуудлын хүрээнд гаргасан тайлбарыг шүүхэд хууль тогтоомжийн дагуу ярих бөгөөд Т ХХК нь аль ч талын байр суурийг дэмжээгүй гэдгээ илэрхийлж байна. гэжээ.
  1. Гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.М нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Үндэсний аудитын газрын 2022-2023 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн-ийн талаар Т ХХК-д гүйцэтгэл-нийцлийн аудит хийж, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1085/A0160093- ГНАГ-******* дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлжээ.

- 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн IPC-******* гүйцэтгэлээр Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төв-ийн ажлын магадалшгүй ажлын зардал 5,407,869,277.80 төгрөгийн зардлыг актаар баталгаажуулаагүй байхад 2,411,931,645 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах хүсэлтэд үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгосон. Мөн гэрээнд заасан ажил дууссан байхад магадалшгүй ажлын зөрүүг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоогүй. Уг гүйцэтгэлийг хууль, норм дүрмийн дагуу баталгаажуулах, зарцуулагдаагүй үлдэгдэл төлбөрийг буцаан төвлөрүүлэхийг Т ХХК-н гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан, Төслийн хөгжлийн газарт хариуцуулсан байна.

2. Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн зүгээс аудитаас зөрчил гэж үзсэн асуудал буюу магадалшгүй ажлын зардлын асуудлыг үгүйсгэж, маргаагүй. Гагцхүү акт гаргах процедуртай холбоотой хүчингүй болгуулах төрлийн шаардлага гаргасан байна. Тухайлбал, Захиргааны актыг гаргахдаа эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаагүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй.

- Албан шаардлага гаргасан атлаа төлбөрийн акт тогтоосон нь Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-н 4.4, 4.5-г зөрчсөн.

- Албан шаардлагад тухайн харилцаанд хамааралгүй Авто замын тухай хууль болон Иргэний хуулийг баримталж зөрчилд тооцсон нь үндэслэлгүй, албан шаардлага хууль бус гэж маргаж байна.

3. Үндэсний аудитын газрын гүйцэтгэл-нийцлийн аудитын газраас Т ХХК-д шалгалтыг хийсэн бөгөөд хууль тогтоомжид зааснаар захиалагч, гүйцэтгэгчийн төлөөлөгчид хамтран акт үйлдэж, уг ажилд төсвийн тооцоог хийж, гэрээ байгуулсан төсөвт тусгагдсан магадалшгүй ажлын өртөгт багтаж санхүүжүүлнэ гэж заасныг зөрчиж, ямар нэгэн баримтгүйгээр магадалшгүй ажлын зардал олгосон зөрчлийг илрүүлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгагдаж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ. Энэхүү албан шаардлагаар олгосон магадалшгүй ажлын зардлыг Э ХК-д буцаан олгох үүргийг Т ХХК-д даалгаснаас Б******* ХХК-д даалгаагүй, түүнээс гаргуулахаар тогтоогоогүй.

Иймд дээрх албан шаардлагаар хүлээлгэсэн үүрэг нэхэмжлэгч Б******* ХХК-д хамааралгүй буюу нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Гэтэл нэхэмжлэгчээс 2 адил нэртэй, 2 тусдаа албан шаардлага байгаа мэтээр тайлбарлаж, аль аль нь хүчинтэй мэт нэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/23 дугаар Албан шаардлагад өөрчлөлт оруулах тухай албан бичгийг үндэслэн өмнөх актын алдааг залруулсан үйл баримт тодорхой байх тул энэхүү ихэсгэсэн шаардлагыг гаргах нь ач холбогдолгүй, хүчин төгөлдөр биш болох нь илэрхий байгаа өмнөх актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

    1. Гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл буюу шүүхээс дүгнэх ёстой асуудал бол 1085/А0160093-ГНАГ******* дугаартай албан шаардлага нь захиргааны акт мөн эсэх тухай асуудал яригдана. Төрийн аудитын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгаж гарч байгаа акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актад хамаарна. Энэ актыг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэн хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ 3 агуулгын хүрээнд тайлбарлаж маргаж байна. Нэгдүгээрт аудитын тайлантай холбоотой баталгаажуулсан тушаал шийдвэр нь цаг хугацааны хувьд амралтын өдөр гарсан, зөрчил байх 3.98 гэх агуулга тайланд тусгагдаагүй, нэмэлт өөрчлөлт орж хоёр зөрүүтэй тайлан байгааг үндэслэж гарсан зэрэг процессын шинжтэй агуулгаар актыг хууль бус гэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн зүгээс оролцоог хангаагүй гэж тайлбарлаж байгаа. Хамрагдагч этгээдэд тус актыг мэдэгдээгүй учир хууль бус гэж үзэн тайлбарласан. Гуравдугаарт Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 болон 21.2 дахь хэсэгт заасан агуулга нь албан шаардлага юм уу, төлбөрийн акт юм уу гэдэг тодорхой бус агуулгатай учир хууль гэдэг нийт гурван үндэслэлийн хүрээнд тайлбарыг хийсэн. Төрийн аудитын байгууллага болох эрх бүхий байгууллага нь Улсын Их Хуралд шууд харьяалагддаг. Тухайн жилд ямар байгууллагад хяналт шалгалт хийх талаар тухай жилийн төлөвлөгөөндөө орж хяналт шалгалтыг хийдэг. Маргааны зүйл нь гэрээний зүйл, гэрээний харилцаа, Э ХК болон Т ХХК-ийн хоорондох санхүүжилтийн гэрээний хоорондох асуудал биш. Төрийн аудит гэрээний харилцаанд хөндлөнгөөс орж ирж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж байна гэдэг агуулгыг гаргаж ирж байна. Тухайн гэрээний асуудал болон гэрээтэй холбоотой ажлыг хүлээж авсан зэрэг нь аудитын асуудал биш. Гүйцэтгэсэн ажил нь хууль тогтоомжийн хүрээнд явагдсан уу гэдгийг л шалгаж байгаа. Энэ хүрээнд тухайн зөрчил байна гэдгийг илрүүлж тайландаа тусгаж, А/77 тушаалаар баталгаажуулсан. Албан шаардлага дээр дурдаж байгаа зөрчлийн тухайд магадалшгүй ажлын зардлыг актаар баталгаажуулаагүй байхад зөвшөөрөл олгосон, ажил дууссан байхад магадалшгүй ажлын үлдэгдлийг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоогүй гэдэг зөрчлийг тайлбарлаж байгаа. Э ХК-ийн зүгээс 218 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, талуудын хооронд холболтын төмөр зам байгуулах ажлууд хийгдсэн байж болно. Харин тухайн санхүүжилт нь хууль тогтоомжтой нийцэж байгаа гэдгийг харах нь чухал. Энэхүү санхүүжилт олгох асуудал нь Барилгын тухай хууль болон норм дүрэм дээр магадалшгүй ажлын зардал 5 хувь байна гэж заасныг заавал авч үлдэх ёстой. Э ХК-аас ямар хэмжээний зардал олгосон нь хамаагүй. Магадалшгүй ажил гэдэг нь анх зохиосон зураг төсөл, хийгдэж буй ажил нь батлагдаж, төлөвлөлт, зардал тооцоог гаргасны дагуу хийгдэхэд зайлшгүй шаардлагатай нэмэлт ажил гарч ирвэл үүнийг магадалшгүй ажлаас зарцуулах асуудал яригдана. Магадалшгүй ажлаас зарцуулахын тулд зураг төсөл зохиогч зэргээс зөвшөөрөл авч, акт үйлдэж байж зардлыг захиалагч талаас гаргах ёстой. Гэтэл энэ ажил хийгдэхгүйгээр Т ХХК-д олгосон санхүүжилтийг Б******* ХХК-д хяналтгүй олгосон. Энэ нь юун дээрээс харагдаж байна вэ гэхээр энэ ажлыг 2022 оны 07 сард дуусгахаар төлөвлөж байна гэдгийг Б******* ХХК-ийн албан бичигт магадалшгүй ажил гарч ирсэн тул энэ зардлыг олговол тус ажлыг дуусгана гэсэн барьцаа маягаар шаардсан. Т ХХК-ийн инженерийн хэлж буйгаар магадалшгүй ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг зөв. Гүйцэтгэл бүр дээр нь захиалагч хяналт тавьж баталгаажуулах ёстой. Гэтэл энэ үйл явц хийгдэхгүйгээр магадалшгүй ажлын зардлыг акт үйлдэхгүйгээр Б******* ХХК-руу бүхэлд нь олгосон. Үүнийг аудит илрүүлж зөрчил байна гэж үзсэн. Магадалшгүй ажлын актыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б******* ХХК болон Т ХХК хийсэн. Акт нь 2023 оны 08 сард гарсан хэдий ч магадалшгүй ажлын актыг тус оныхоо 12 сард нөхөж үйлдсэн байна гэдэг нь хоёрдугаар хавтаст хэргийн 93 дугаар тал дээр авагдсан байгаа. Үндэсний аудитын газрын зөрчил гэж үзэж байгаа актыг баталгаажуулаагүй байхад магадалшгүй ажлын зардлыг гаргасан гэдгийг илрүүлж албан шаардлага гаргасан. Албан шаардлага, тайланг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн. Ингэснээр Б******* ХХК нь буцаж олгохгүй гэдэг агуулгаар 2023 оны 11 сард урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж хандсан. Дээд шатны байгууллага нь гомдлын хүрээнд судалж албан шаардлагад алдаа байгааг залруул гэдэг дотоод албан бичгийг хүргүүлснийг залруулахаар болсон гэдгийг Чанар баталгаажуулалтын алба нь албан шаардлагад өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг гаргаж, энэ хүрээнд анхны албан шаардлагад өөрчлөлт орсон. Б******* ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд өөрчлөлт оруулж, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/83 гэсэн албан бичгээр гомдлыг хангаж албан шаардлагад өөрчлөлт оруулсан гэж мэдэгдсэн. Албан шаардлагад өөрчлөлт оруулж, алдааг зассаныг Т ХХК-д албан бичгээр хүргүүлсэн. Эхний албан шаардлага алдаатай байсныг Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны байгууллага болон шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд нь залруулж, шинэ актыг гаргасан. Ингэхдээ огноо болон дугаарын хувьд хуучин огноо дугаарыг ашиглаж гарсан. Энэ акт гарснаар өмнөх актын үйлчлэл дуусгавар болж байгаа. Ямар нэг эрх зүйн үйлчлэл байхгүй буюу алдаа нь засагдаж, сүүлийн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа акт гарч байна. Тус акт нь агуулгын хувьд өмнөхтэй адилхан учир эхний алдаатай гэж үзсэн акт нь хүчингүй болсон тул нэхэмжлэлийн эхний шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгох ойлголт захиргааны эрх зүйн байхгүй. Сүүлд гарсан акт нь агуулгын хувьд төлбөр тогтоож байна уу, зөрчил арилгуулах гэж байгаа албан шаардлага юм уу гэдэг асуудал яригдана. Үүний хууль зүйн үндэслэл бол Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг буюу албан шаардлага өгөх зохицуулалт болон Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.8 дахь хэсэгт заасан албан шаардлага өгөх зохицуулалтыг үндэслэлээ болгож гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс эцсийн байдлаар үйлчилж байгаа акт нь төлбөрийн акт уу, албан шаардлага гэдэг дээр эргэлзээ байхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан хамрагдагч этгээдийн оролцоог хангаагүй гэдэг асуудал нь тайланд хавсрагдсан байгаа. Б******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь шалгалтын ажиллагаанд оролцож тайлбар өгч, сонсох ажиллагаанд оролцоод явж байсан гэдэг нь тайланд авагдсан байгаа учир энэ акт гарахад оролцоог хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгөөр тухайн аудит нь Т ХХК-нд хийгдэж байгаа. Түүнээс биш Б******* ХХК-нд хийгдээгүй. Тэгэхээр маргаан бүхий актыг хүчингүй болгосноор Б******* ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болон сэргээгдэх эрх харагдахгүй байна гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Үндэсний аудитын газраас Таван толгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд хууль тогтоомжийн дагуу төлөвлөсөн эсэх болон бүтээн байгуулалтын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгө үр дүнтэй эсэхэд тус тус хяналт хэрэгжүүлж, аудитын тайлан, дүгнэлт гаргасан байна.
  2. Аудитаар магадалшгүй ажлын зардлыг актаар баталгаажуулаагүй байхад зөвшөөрөл олгосон, мөн гэрээнд заасан ажил дууссан байхад магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэгч байгууллагад буцаан олгоогүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр гүйцэтгэлийн аудитын тайланд тусган, улмаар маргаан бүхий албан шаардлагыг Т ХХК-д холбогдуулан гаргасан байдаг.
  3. Учир нь Т ХХК болон Б******* ХХК нарын хооронд /Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр зам -ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх ТТЗ- дугаар гэрээний ерөнхий хэлэлцээрийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баталсан байна.
  4. Уг гэрээний 8.4-д Магадалашгүй ажлын нөөцөд хөрөнгийн тухайд, 8.4.1.Гүйцэтгэгч магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулалт хийх бүрт Захиалагчаас урьдчилан зөвшөөрөл авна. Захиалагч магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах Гүйцэтгэгчийн хүсэлтийг бүтээн байгуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулахгүй байдлаар шуурхай шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзахгүй., 8.4.2.Гүйцэтгэгч батлагдсан төсвийн дагуу магадалшгүй ажлын нөөц хөрөнгийн зарцуулалтыг сарын тайланд тогтмол тайлагнана., 8.4.3.Төлбөрийг мөнгөн хөрөнгөөр төлөх тохиолдолд хууль, дүрэм, журам, Гэрээнд өөрөөр заагаагүй бол магадалшгүй ажлын нөөц хөрөнгө нь Гүйцэтгэгчид заавал төлөх үүрэггүй, Захиалагчийн мэдлийн хөрөнгө байна., 8.4.4.Төлбөрийг мөнгөн бус хөрөнгөөр төлөх тохиолдолд Захиалагч магадалшгүй ажлын нөөц хөрөнгийг Гүйцэтгэгчид бүрэн төлөх бөгөөд бүтээн байгуулалтын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой ирээдүйд гарч болох нэмэлт зардлыг Захиалагч хариуцахгүй. Төсөлд шаардагдах хөрөнгийг урьдчилан санхүүжүүлсэн болон Ажил гүйцэтгэхтэй холбоотой нэмэлтээр гарсан бусад зардал магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Гүйцэтгэгч хариуцна., 8.4.5. Магадалшгүй ажлын нөөц хөрөнгийг 8.4.4-т заасны дагуу Гүйцэтгэгчид бүрэн олгосон нь зарцуулалтад зөвшөөрөл авах, тухайн хөрөнгийн зарцуулалтыг сарын тайланд тогтмол тайлагнах үүргээс Гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй. гэж тус тус зааж, талууд тохиролцож, гэрээнд магадлашгүй ажлын төсөвт 5,092,752,169.00 төгрөгийг төсөвлөсөн байна.
  5. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн BI- дугаар Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулах зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг гүйцэтгэгч Т ХХК-д хүргүүлж, улмаар Т ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1165 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Б******* ХХК-д ...Танай албан бичигт дурдсан нэмэлт ажлын тоо хэмжээг захиалагчийн инженерүүдийн хянасан хавсралтын дагуу, (EPC) гэрээний нөхцөлийн №2 хавсралт /гэрээний үнэ, төлбөр, ажлын тоо хэмжээ/-ын 1.6-д заасны дагуу Магадалшгүй ажлын нөөц хөрөнгөөс зарцуулахыг зөвшөөрч байна. Уг нэмэлт ажлын дүнг явц дундын төлбөрт тусган ирүүлсний дараа хянан баталгаажуулах болно гэх хариуг ирүүлсэн байна.
  6. Энэ нөхцөл байдал тогтоогдсон тул, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нараас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085 А0160093 ГНАГ-******* дугаар албан шаардлагыг хүрүүлж, дараах ажиллагааг хийж ирүүлэхийг Т ХХК-д даалгасан байна. Үүнд:
  1. Б******* ХХК-ийн хүсэлтийн дагуу хянаж, баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосон 2,411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм, дүрмийн дагуу баталгаажуулах,
  2. Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 төгрөгийг Э ХК-ийн Хаанбанк дахь 50 тоот эсвэл Төрийн банкин дахь 34тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэх,
  3. Биелэлтийг хангуулж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэхийг Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, Ерөнхий нягтлан П.А, Төсөл хөгжлийн газрын дарга Ч.О нарт хариуцуулав.
  1. Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч ...сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, ....маргаан бүхий актын үндэслэл болгосон Сангийн сайдын 282 дугаар тушаал буруу, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжээгүй, ...төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж заасан тул 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн огноотой тайлан нь хоёр янз байгаа, ...Монгол улсын Ерөнхий аудитор Д.Зын баталсан албан ёсны тайланд 3.98 дахь хэсэг буюу актын салшгүй хэсэг болох дүгнэлт байхгүй, сүүлд гарсан тайлан нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, хууль бус, ....албан шаардлага, төлбөрийн акт эсэх нь эргэлзээтэй хоёр акт гаргаж гэрээний харилцаанд оролцсон... гэж маргаж байна.
  2. Төрийн аудитын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино., 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн санхүү, төсвийн хяналт гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг; 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ., 6 дугаар зүйлийн 6.3-т Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 6.3.1-т шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;, 6.3.3-т төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх; 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй эсэхэд аудит хийнэ. гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө. гэж тус тус зааснаар хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Таван толгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд хяналт шалгалт хийж, улмаар Т ХХК-д зөрчил илрүүлж, акт тогтоосон нь хуульд нийцэж байна.
  3. Маргаан бүхий албан шаардлагаар 2,411,931,645.00 төгрөгийн гүйцэтгэлийг хууль, норм, дүрмийн дагуу баталгаажуулах болон Магадалшгүй ажлын зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 төгрөгийг Э дансанд төвлөрүүлэх Т ХХК-д үүрэг болгосон байдаг.
  4. Гуравдагч этгээд Т ХХК нь уг акт гарах үед маргаагүй бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа магадлашгүй ажлын зардлыг дахин нягтлан шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах ажиллагаа хийгдэж байгаа талаар тайлбарладаг.
    1. Мөн Т ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэл нийцлийн аудитаар өгсөн зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлагын хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлан гаргаж, хэрэгжилтийг ....2,441,931,65.00 төгрөгийн үнийн дүн бүхий 6 чиглэлийн 24 төрлийн нэмэлт ажлын гүйцэтгэлийн холбогдох баримт материалыг үндэслэн норм, дүрмийн дагуу хянан баталгаажуулж, ажил хүлээн авсан акт үйлдэж баталгаажуулах... гээд 90 хувийн хэрэгжилтэй байгаа талаар болон ... зарцуулагдаагүй үлдэгдэл болох 2,680,820,524.00 төгрөгийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн дансанд төлөвлөрүүлэхэд хийсэн үнэлгээ 90 хувьтай байгаа ажил төсөл дуусаагүй байгаа учраас дууссаны дараа гэрээг дүгнэж, холбогдох арга хэмжээг авахаар хүлээгдэж байна... гэж холбогдох авч хэрэгжүүлсэн ажиллагаагаа тайлагнасан байна.
    2. Мөн Т ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны огноотой Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт 12А баримт Магдлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэх акт гэх 2 акт үйлдэж Б******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан боловч Т ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд нь гарын үсэг зураагүй баримтыг гуравдагчаас хэрэгт ирүүлсэн байдаг.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх... гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; гэж заасан.
    1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн тохиолдолд шүүхээс актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зохицуулалттай.
  6. Нэхэмжлэгчээс уг актын улмаас бидний эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа гэж тайлбарлан маргаж байх бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг шууд хөндсөн нөхцөл байдал, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  7. Хариуцагч нь маргаан бүхий актаар Т ХХК-ийн гэрээ хэлцэл үйл ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэснээс бус нэхэмжлэгч Б******* ХХК-д үүрэг хүлээлгээгүй, магадлашгүй ажлын зардалтай холбоотой төлбөр тогтоогоогүй нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөөгүй байдаг.
  8. Актаар магадлашгүй ажлын зардлыг баталгаажуулахгүй зөвшөөрөл олгосныг баталгаажуулах болон үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэгч байгууллага руу шилжүүлэхээр өгсөн үүрэг нь хууль журмыг баримталж ажиллах, алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар аудитын байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан шаардлага бөгөөд харин Т ХХК-иас уг актын үйлчлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргаагүй төдийгүй нэхэмжлэгч болон санхүүжүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээтэй талаар тайлбарлан маргаж байна.
  9. Мөн нэхэмжлэгчээс актын магадлашгүй ажлын зардлыг баталгаажуулахгүй гэж маргаагүй бөгөөд баталгаажуулахаар эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, акт үйлдэж, Т ХХК руу хүргүүлсэн баримтууд нь хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ актыг гаргах үед шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх хүрээнд үндэслэлээ тодорхойлон маргаж байна.
  10. Мөн нэхэмжлэгч Б******* ХХК нь магадлашгүй ажлын нөөц хөрөнгөний зарцуулагдаагүй үлдэгдлийг авахаар магадлашгүй ажлын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг хүссэн хүсэлт гаргаагүй атлаа үлдэгдэл зардлыг шилжүүлбэл бидний эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
  11. Учир нь, нэхэмжлэгч Б******* ХХК нь гуравдагч этгээд Т ХХК-тай байгуулсан иргэний гэрээний үндсэн дээр болон Эрдэнэс таван толгой ХХК болон Т ХХК-уудын байгуулсан санхүүжилтийн гэрээнд зааснаар талууд тохиролцсон, хэрвээ магадлашгүй ажлын зардалтай холбоотой аливаа асуудлаар маргаан үүсвэл гэрээний үндсэн дээр шийдвэрлүүлэх боломжтой.
  12. Харин тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш юм.
  13. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Т ХХК-иас шүүх хуралдааны явцад тайлбараа өөрчилж, зөвшөөрөл хүссэний дагуу зөвшөөрөл олгосон болохоос магадлашгүй ажлын нөөц хөрөнгөнөөс олгоогүй, аваагүй байгаа тул энэ хүрээнд эрх, ашиг сонирхол зөрчигдөнө гэж маргах боловч маргаан бүхий актаар баталгаажуулалгүй зөвшөөрөл олгосныг хууль норм, дүрмийн дагуу баталгаажуулах үүрэг өгсөн, энэ хүрээнд нэхэмжлэгч магадлашгүй ажлын нөөц хөрөнгөөс зардал гаргуулах эсэхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд нэхэмжлэгчээс гэрээнд заасан хүрээнд маргах эрхтэй байх тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх мөн үндэслэлгүй байна.
  14. Түүнчлэн нэхэмжлэгчээс Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай №1085/А060093ГНАГ-*******/ албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
  15. Б******* ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 01/23 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Чанар баталгаажуулалтын газраас шалгалт хийж, танилцуулга гаргасан бөгөөд уг танилцуулгад 1085 тоот актад Утга агуулгын алдаатай илэрхийлэгдсэн захиргааны акт тул дахин гаргах.. санал гаргасан.
  16. Улмаар Чанарын баталгаажуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Албан шаардлагад өөрчлөлт оруулах тухай 01/23 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл болон 98 дугаар зүйлийн 98.1.4-т заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засаж, дахин гаргаж баталгаажуулан тус газарт ирүүлэхийг мэдэгдсэн байна.
  17. Үүний дагуу хариуцагч нараас дугаар болон он сарын хувьд ижил боловч актад ... Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2.3.8-т заасан Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн гэснийг тус тус үндэслэн... гэснийг, ... Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2.1.8-д байгуулсан гэрээ, хэлцэл холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй, 4.2.1.11-д хууль тогтоомж, гэрээ, хэлцэл зөрчсөн алдаа, зөрчлийг таслан зогсоож давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэснийг тус тус үндэслэн... гэж өөрчилж, тодорхой хэсгүүдэд үг хасах болон өөрчлөлт оруулж дахин гаргасан байдаг.
  18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. гэж заасан.
  19. Маргаан бүхий эхний гаргасан акт нь Албан шаардлага гэх хэвлэмэл хуудас дээр төлбөрийн акт тогтоох заалтыг үндэслэл болгосон алдаа гаргасан байсныг гомдлын дагуу зассан боловч актын агуулга өөрчлөлт ороогүй, мөн актаар үүрэг болгосон шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө. гэж зааснаар албан шаардлагын агуулгад нийцсэн байна.
  20. Харин хариуцагч захиргааны байгууллага актын алдааг засахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, өмнөх актыг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй, анхны гаргасан актад засвар оруулж, огноо дугаар нэг байдлаар алдаагаа зассан нь хуульд нийцээгүй байна.
  21. Хэдий тийм боловч аудитын байгууллагаас холбогдох хяналт шалгалтын хэлтэс нь хянан баталгаажуулаад дахин акт гаргах чиглэл өгсний дагуу актад засвар оруулсан, анх баталсан акт нь албан шаардлага хэлбэртэй гарсан, актын үндсэн зохицуулалт, утга агуулга өөрчлөгдөөгүй байх тул уг актаар өмнө гаргасан актын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэхээр байна.
  22. Энэ нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул хариуцагчийг энэ үндэслэлээр буруутган актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
  23. Мөн нэхэмжлэгчээс сонсгох ажиллагааны журам зөрчсөн гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/244 албан бичгээр Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар аудит хамрагдагч этгээд, аудитын тайлангийн төсөлд тайлбар санал гаргах эрхийнхээ хүрээнд тайлангийн төслийн өөрт хамаарал бүхий хэсэгт тайлбар, санал гаргаж байгаа талаараа тайлбарлан 130 хуудас баримтын хамт өгсөн байна.
  24. Хариуцагчаас энэ хүрээнд сонсох ажиллагаа хийсэн, уг тайлангийн хүрээнд актаа гаргахыг мэдсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс тайлангийн үед биш, албан шаардлага гаргахдаа тусдаа сонсгох ажиллагаа хийх ёстой гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, хуралдааны бичлэг, тайлан холбогдох баримтуудыг судлан үзэхэд хариуцагчаас сонсох ажиллагааны журмыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн байх тул уг үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
  25. Нэхэмжлэгчээс Т ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/77 дугаартай Д.Зын гарын үсэгтэй тушаалын дагуу баталгаажуулсан аудитын тайлангийн 3.108 гэсэн хэсэгт албан шаардлага, төлбөрийн актын талаар огт дурдаагүй атлаа сүүлд хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөхдөө аудитын тайланд 3.98 гэсэн хэсэгт холболтын төмөр замын магадалшгүй ажлын зардалтай холбоотой дүгнэлт орсон тул аудитын тайлан нь анхнаасаа алдаатай гарсан талаар тайлбарлан маргадаг.
    1. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ. 18.2-т Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. 18.3-т Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна. 18.4-т Шалгагдагч этгээд энэ хуулийн 18.2-т заасан хугацаанд аудитын тайлангийн төсөлд санал ирүүлээгүй бол саналгүйд тооцно. гэж тус тус зааснаар хариуцагчаас тайлангийн төсөлд санал аваад эцсийн байдлаар гаргадаг гэж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримт болон аудитын хийсэн хяналт шалгалтын материалууд, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.
  26. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Бодь-Интернэшнл ХХК-ийн эрх ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Б******* ХХК-иас Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт холбогдуулан гаргасан Үндэсний Аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1085/А0160093-ГНАГ-******* дугаартай зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын аудиторуудын өөрчилсөн акт болох 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зөрчлийг арилгах, төлбөр барагдуулах тухай №1085(A0160093 ГНАГ-*******) албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР