| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429001040148 |
| Дугаар | 2024/ДШМ/72 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/72
Я.*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Солонго /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /цахим/, Ц.Баярмаа
Шүүгдэгч Я.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал /цахим/
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Я.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Я.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Я.*******ад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******аас бага насны амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57 735 140 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 24 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 33 235 140 төгрөг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын сэтгэцэд учирсан хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 000 000 төгрөг, нийт 132 235 140 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт 24 500 000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Амь хохирогчийг оршуулахтай холбогдуулан гарсан зардлын баримт болон бусад зардлын баримтыг хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж өгсөн. Гэвч хууль ёсны төлөөлөгч М.*******ын зүгээс гаргаж өгсөн зарим баримтууд нь буюу 1-р хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан аяга бусад зүйлс-83 800 төгрөг, 78 дахь талд авагдсан хулдаас, хүнс-576 000 төгрөг, 79 дэх талд авагдсан үхрийн мах-255 000 төгрөг, 80 дахь талд авагдсан хонь мах-9 000 000 төгрөгийн баримтууд, 2-р хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан 134 400 төгрөгийн баримт, 12 дахь талд авагдсан Эрдэнэжаргал гэх нэр бүхий 200 000 төгрөгийн баримт, 16 дахь талд авагдсан 4 010 000 төгрөгийн баримт, 17 дахь талд авагдсан 1 000 000 төгрөгийн баримт, 18 дахь талд авагдсан төгрөгийн баримт, 19 дэх талд авагдсан 9 500 000 төгрөгийн баримт, 22-24 дэх талд авагдсан петровисоос бензин, түлш авсан гэх нийт 2 105 036 төгрөгийн баримт, 28 дахь талд авагдсан 1 175 000 болон 600 000 төгрөгийн баримт, 29 дэх талд авагдсан 380 000 болон 100 000 төгрөгийн баримт, 30 дахь талд авагдсан 115 000 төгрөгийн баримт нийт 29 643 236 төгрөгийн баримтууд нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байхад шүүхийн зүгээс түүнийг үнэлэн, шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй байна.
2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, бензиний зардал 1 000 000 төгрөг, өмгөөлөгчийн байрласан буудлын зардал гэх 810 000 төгрөг болон хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авсан гэх 1 800 000 төгрөгийн баримт зэргийг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 10-р сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57 735 140 төгрөгөөс нотлох баримт шаардлага хангаагүй баримтын нийт дүн болох 29 643 236 төгрөг, оршуулгын зардалд хамаарахгүй зардал болох 13 610 000 төгрөгийн зардлыг тус тус хасч тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол хор уршгийн талаар хийсэн дүгнэлтэд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчид ашигтай байдлаар бодохоор амь хохирогч хүү амь хохирохдоо 9 нас 5 сартай байсан. Өмнөговь аймгийн эрэгтэй хуний дундаж наслалтын статистик үзүүлэлт авагдсан байгаа. Энд 59.49 гэх насжилтыг эрэгтэй хуний насжилт гэж оруулсан. 69.46-с 9 нас 5 сарыг хасаад 58.37 гэх дун гарч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөг байгаа. 660 000 төгрөгөөр 58.37-г үржүүлэхээр 38 524 200 төгрөг, үүнийг 5-аар үржүүлэхээр нийт 192 621 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тухайн хэргийн хувьд хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын тухайн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг байдал, шүүгдэгчийн хохирлыг нөхөн төлөх боломжит түвшнийг харгалзан иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаж ирүүлээгүй байхад хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан төдийгүй шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үндэслэлтэй байна.
Дээрх эрүүгийн хэрэгт Шинжээч томилсон ба Шүүх эмнэлгийн Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09/3536 тоот “Шинжилгээ буцаах тухай” албан бичигт “ Танай хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэлийн 242900104 дугаартай хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авч танилцлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 эр сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь хэсэгт ...”Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана”, болон Монгол Улсын шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт ..."Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна. Иймд Иргэний хууль болон холбогдох журам, тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хүсэж, ирүүлсэн тогтоолыг буцаав” гэх баримт авагдсан байдаг. /хх-66/
Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг ашигтай байдлаар тогтоож өгөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн шийтгэх тогтоолд дурдсан ойлголт нь гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг тодорхойлсон ойлголт ба миний үйлчлүүлэгч М.*******ын тухайд төрсөн хүүгээ алдсан буюу хохирогч нас барсны улмаас түүний гэр бүлийн гишүүнд буюу амь хохирогчийн эцэг, эхэд учирсан сэтгэцийн хор уршигтай холбоотой ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүх хууль болон холбогдох журам, тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Мөн хүний амь нас хохирсон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хохирлыг нөхөн төлөх боломжит түвшнийг харгалзахаар дурдсан нь хууль болон холбогдох журам, тогтоолд тусгагдаагүй нөхцөл, байдлыг үндэслэж, илтэд хууль зөрчиж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн төдийгүй хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэх хууль бус дүгнэлтийг хийж, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг тухайн хэргийн хувьд хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэсэн дүгнэлтээс харахад хүүхдээ алдсан эх хүний сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршгийг бус шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болох нь илэрхий байна.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын10-ны өдрийн 4/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, шүүгдэгчээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “...нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэснийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлын үнийн дүн дээр тайлбар байхгүй. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нөхөн төлүүлэх хөдөлмөрийн жишиг аргачлалын 3.3-д хохирогчид ашигтай байдлаар шийдэгдэнэ гэсэн байна. Тийм учраас хэлээд байгаа үг нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39,8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлтэй холбогдуулж гомдол гаргаагүй. Зөвхөн хохирлын баримтыг үндэслэн үйл баримттай холбоотой гомдлыг гаргасан. Анхан шатны шүүх дээр уг баримтын хувьд маргаж санал хүсэлтээ хэлж илэрхийлж явсан. Ямар учиртай эдгээр баримтыг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа юм гэхээр эдгээр баримтууд нь дандаа зарлагын баримт буюу нэг дансны хуулгатай хавсаргагдаж заавал нотлох баримтын шаардлага хангах боломжтой баримт байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Нэгдүгээр хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан баримт нь аяга бусад зүйлс 83,800, 78 дахь талд нь хулдаас хүнс гээд эдгээр эд зүйлс нь тухайн оршуулгын зардалд ямар хамааралтай болох, энэ төлбөр мөнгө нь яаж төлөгдсөн талаарх баримт авагдаагүй.
Хавтаст хэргийн 79, 80 дахь тал дээр махны баримтууд авагдсан. Мөн дансны баримт байхгүй. Хавтаст хэргийн 80 дахь талд 9,000,000 төгрөгийн махны баримт нь хэрэг учрал болсон гэх өдрийн баримт байдаг. Гэтэл үүнийг цаг хугацаа үйл баримтаар нь тогтоож байж яг тухайн үед энэ зарлага гараад байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоохгүй бол болохгүй. Яагаад энэ дээр их ач холбогдол өгөөд байгаа юм гэхээр амь хохирогчийн ар гэрийхэн өөрөө махны жижиглэн худалдаа эрхэлдэг байсан гэдэг үйл баримт байдаг. Үүнийг анхан шатны шүүх дээр дурдаж яваагүй. Энэ талаар би тодруулж асуусан. Гэтэл тухайн үед их хэмжээний мах авсан гэдэг тайлбарыг хууль ёсны төлөөлөгч нь өгдөг. Тэгэхээр энэ байдлыг зайлшгүй шалгах хэрэгтэй баримт байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж гомдолдоо дурдсан.
Хоёрдугаар хавтаст хэрэг дээрх зарлагын баримтууд дунд петровисоос бензин авсан, түлшний баримтууд бүгд шар хуудсаар байдаг. Тухайн баримтууд нь ибаримтаар гарах боломжтой нотлох баримтын шаардлага хангаад гаргаж өгөх боломжтой бүх баримтуудыг зөвхөн зарлагын баримтаар батлаад яваад байгаа юм. Энэ зарлагын баримтыг өнөөдөр ямар ч байгууллагаас хэн ч гаргаад өгөх боломжтой. Үйл ажиллагаа явуулдаг хэн ч гаргаад өгөх боломжтой баримтууд байна. Тэгэхээр үүнийг яг үнэхээр ийм залга гаргачхаад байна. Хохирогчийн зүгээс гарчихжээ гэж үнэлэхэд учир дутагдалтай баримтууд юм. Тэгэхээр энэ баримтууд дээр өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.
Хоёрдугаар асуудал нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу оршуулгын зардалд өмгөөлөгчийн хөлс, өмгөөлөгчийн бензиний зардал, буудлын зардал, сэтгэл зүйн зөвлөгөө авсан зардлыг хамааруулаад байгаа нь үнэхээр оршуулгын зардалд хамаарах зардал мөн эсэх дээр ч анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Энэ өмгөөллийн зардал гэдэг чинь тухайн оршуулах үйл ажиллагаа процесст хамааралгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч явдаг. Тэгэхээр энэ нь өөрөө яг оршуулгын зардал дээр ямар хамааралтай вэ? яагаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж гомдол гаргасан гэв.
Шүүгдэгч Я.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүүхэд нь манай хүүтэй нэг ангид сурдаг. Тэгээд манайхаар орж гардаг. Манай хүүтэй ирж очдог байсан. Манайд ерөнхийдөө гурав дахь удаагаа ирсэн. Манай хүүтэй хамт морь унасан байдаг. Хамгийн эхний удаа ирэхэд нь хүүгээс аавынх нь утасны дугаарыг аваад, аавтай нь яриад манай хүүтэй цуг хүрээд ирсэн. Найзууд юм байна. Би морины ажил хийх гэсэн чинь энэ хоёр цуг хүрээд иржээ. Морь унах гээд байна. Унуулах юм уу гэдэг зөвшөөрөл авсан. Тэгээд аав нь тухайн үед манай хүү нээх их сайн биш. Нээх их муу биш. Тэгэхдээ олмоо бариад сурчихсан юм. Нэг унагачихгүй юу даа ах гэж хэлж байсан. Тэр өдрөө унуулсан байдаг. Дараа нь манай сумын уяачдын гурав, дөрвөн газар байдаг юм. Тэнд очиход нөгөө хүүгийн аав Азбаяр хүүтэйгээ хамт явж таарсан. Би бас хүүтэйгээ явж байсан. Тэгээд манай хүүг морь унуулаач гээд унуулж байсан. Энэ нь хоёр дахь удаа байдаг юм. Гурав дахь удаа дээр нь би хүүтэйгээ морины ажил хийдэг газар очиход Анхаа хүү тусдаа уяач залуутай цуг оччихсон тэнд байж байсан. Тэгээд ах нь морины ажил хийх гэж байна. Танайх болоогүй юм уу гэсэн чинь манайх болоогүй байна гэсэн. Тэгэхээр нь би ах нь энэ хоёрыг цуг явуулаад ойрхон ажил хийчих үү гээд туслах уяачаас асуусан. Тэгээд ирэхгүй юу даа гэсэн. Тухайн үед буюу тухайн өдөр аав, ээж хоёр луу нь би утсаар яриагүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь миний бага насны хүүг бидэнд хэлэхгүйгээр хурдны морь унуулсны улмаас хүү минь энэ хорвоод байхгүй болсон. Бид нар сэтгэл санааны маш их хүнд дарамтад байна. Сэтгэл санаагаар маш их унаж байна. Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байгаагаа хэлмээр байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг өмгөөлөгчтэйгөө хамт нэг саналтай, нэг зорилготой давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг би дэмжиж байна. Анхан шатны шүүх миний хүүгийн амь насыг үл тоомсорлож хэргийг шийдвэрлэсэн гэж би үзэж байна. Бидэнд учирсан хохирлыг маш буруу тооцон тогтоож өгсөнд би гомдолтой байна.
Хохирогч би бодохдоо цагдаа, шүүх, прокурорын байгууллага гэдэг гэмт хэрэг үйлдсэн хүний гэмтэй үйлдлийг шударгаар тогтоон шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулаад, энэ мөрдөн шалгах ажиллагааг явуулж байх цаг хугацаандаа бидэнд манай гэр бүлд учирсан хохирлыг хэрэг хийсэн хүнээс гаргуулан хохиролгүй болгож өгөх, амь насаа алдсан хүүгийн минь эрх зөрчигдсөн байдлыг шударгаар шүүн тунгааж, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж, ял шийтгэл оногдуулдаг гэж ойлгож явдаг.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр би гомдолтой байгаа талаараа ярьж дөнгөж эхэлтэл хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь миний ярьж байгаа зүйлсийг шууд таслан зогсоогоод хурал дээр ярих хэлэх зүйлийг маань нэг их сайн яриулаагүй. Та хэрэгт хамааралгүй зүйл ярихгүй. Ярих зүйлээ нотлох баримтуудыг судалсны дараагаар ярь гэсэн. Миний сэтгэл дотроо хэлье, ярья гэсэн зүйлүүдийг огт яриулаагүй. Гэмт хэрэг үйлдсэн хүний талд үйлчлээд байгаа мэт л надад санагдсан. Хохирогчийнхоо хувьд эрхээ буюу яаж хохирсон талаараа болоод нэхэмжлэх зүйлийнхээ талаар ярих хэлэх эрхээ эдэлж чадаагүй суусан. Я.*******аас хохирлоо нэхэх гэхээр сайн яриулаагүй байсаар байгаад шүүх хурал дуусаж би хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан мөнгөө бүрэн хэлж чадалгүйгээр хурлыг дуусгасан.
Шүүх хурал гэдэг би хэрхэн яаж хохирсон, хүүгээ алдаад манай гэр бүл болоод ах, дүү нараараа яаж сэтгэлийн зовлон шаналал үзэж яваагаа шүүхэд хэлэх боломж огт олгоогүйд гомдолтой байна.
Би ганц хүүгээ алдаад сэтгэл санааны хүндхэн байдлаасаа одоо ч хүртэл салаагүй л байна. Бүтэн нойртой ч хонож үзээгүй, нулимсгүй өнжсөн өдөр, шөнө ч гэж надад байдаггүй.
Гэтэл анхан шатны шүүх намайг амьдралын баяр баясалгүй, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох хувийн зан байдал сөргөөр өөрчлөгдөх зэрэг байдалд өөрчлөлт ороогүй мэтээр дүгнэлт хийснийг би хүлээн зөвшөөрдөггүй.
Хүүгээ алдаад манай гэр бүл ямар ч инээх баясах зүйлгүй болж, дор дороо санаа алдсан нулимстай хүмүүс л байдаг. Сэтгэлээ тайван байлгах аргаа ч олохгүй, гадуур гарахад хүүгийн минь ангийнх нь хүүхдүүд таардаг. Үеийнх нь хүүхдүүд ч таардаг. Тэд нарыг харахад өр эмтэрч явдаг. Гэтэл шүүх гэм хорын хохирлын дүгнэлт гаргуулаагүй байгаа нь ямар ч үндэслэлгүйгээр шалтаглан хохирлыг гаргуулаагүйд би гомдолтой байна.
Ханбогд сумын шүүх намайг яриулаагүй, шүүх хуралдаанд хэлэх гэсэн зүйлүүдийг хэлүүлээгүй учраас шүүхэд гомдож байна. Яагаад би хурал дээр хэлэх гэсэн юмаа хэлж болдоггүй юм. Би худлаа зүйл яриагүй. Бид нар болсон явдлын талаар л ярих гэж байсан. Шүүхэд гомдолтой байна.
Эцэст нь хэлэхэд надад учирсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өмгөөлөгчийн гомдлын дагуу миний хохирлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол хор уршгийн талаар хийсэн дүгнэлт хэсгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтай байдлаар бодохоор амь хохирогч хүү амь хохироход 9 нас 5 сартай байсан. Өмнөговь аймгийн эрэгтэй хүний дундаж наслалтын статистик үзүүлэлт авагдсан. Энэ үзүүлэлт дээр 69, 49 гэх насжилтыг эрэгтэй хүний насжилт гэж оруулсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг буюу 660,000 төгрөгийг таваар үржүүлээд амь хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлэх дундаж дүн гарах ёстой байсан гэдэг байдлаар өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр уг нь тайлбарлаж хэлсэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолдоо миний ярьж хэлсэн зүйлийг ашигтай байдлаар биш. Харин эсрэгээр нь шийдвэрлэх нөхцөл байдлыг бий болгосон.
Ингэхдээ хохирол хор уршигтай холбогдолтой хийсэн асуудлын дүгнэлтдээ үүнийгээ бүүр буруугаар тайлбарласан байдаг. Шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй. Дээрээс нь шинжээч томилж дүгнэлт гаргуулснаар сэтгэл санааны байдал нь ямар байгаа юм. Өсөлттэй байгаа юм уу, үгүй юм уу, баяр баясгалан өнгөрсөн юм уу, бусадтай харилцахдаа ямар байгаа гэх жишээний хувьд бараг л тодорхойгүй байгаа учраас ашигтай байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг шийдэж байна гэсэн агуулгаар бичсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх эмнэлгийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09/35, 36 гэсэн тоот шинжилгээг буцаах тухай албан бичигт танай хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт ******* овогтой *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авч танилцлаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А275 дугаар тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.5 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж нас баралтын зөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж тус тус заасан байдаг.
Иймд Иргэний хууль болон холбогдох журам тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хүсэж ирүүлсэн тогтоолыг буцаав гэсэн байдаг.
Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг ашигтай байдлаар тогтоолгох тухай гаргасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн шийтгэх тогтоолд дурдсан ойлголт нь хохирогч гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэгтэй хохирлыг тодорхойлчихсон ойлголт ба миний үйлчлүүлэгч М.*******ын тухайд төрсөн хүүгээ алдсан буюу хохирогч нас барсны улмаас гэр бүлийн гишүүн буюу амь хохирогчийн эцэг, эхэд учирсан сэтгэцийн хор уршигтай холбогдолтой ойлголт.
Гэтэл анхан шатны шүүх хууль болон холбогдох журам тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн зүгээс дээрх шийтгэх тогтоолын хохирол хор уршигтай холбогдолтой хэсэгт өөрчлөлт оруулж хохирогчийг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтай байдлаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн утга агуулгаар гомдлыг гаргасан.
Шүүх хуралдааны үед Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалт эрэгтэй хүний хувьд 69,46 гэсэн наслалт харагддаг. Тэгэхээр үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааран авч үзээсэй гэж хүсэж байна.
Дээр нь би нэг зүйлийг тодруулаад хэлэхэд шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлагатай холбогдолтой асуудал дээр эсэргүүцэх ч юм уу, ямар нэг асуудал гаргаагүй.
Яагаад гэхээр хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлээд байхаар нь хохирол төлбөрөө төлөх юм байна. Хохирогчид ямар ч байсан төлбөр хохирлыг нь гаргаад өгөх юм байна гэдэг байдлаар хандсан боловч хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй, дутуу төлсөн хүнд тэнсэж харгалзах ял өгч байгаа байхгүй юу. Энэ нь Эрүүгийн хуулийн зарчимдаа нийцэх үү, үгүй юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ш.Мөнхцацралын гаргаж байгаа гомдол дээр хэд хэдэн нотлох баримтуудыг дурддаг. Өөрөөр хэлбэл нэгдүгээр хавтаст хэргийн 9,914,800 төгрөгийн баримтыг үнэлсэн нь буруу байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Ямар ч хамааралгүй гээд нэгдүгээр хавтаст хэргийн дөрвөн ширхэг баримтыг дүгнэдэг. Нэгдүгээр хавтаст хэргийн дөрвөн ширхэг баримт нь цаг хугацааны байдал гэж би ярина. Өөрөөр хэлбэл талийгаач нас барсан цаг хугацаа болон 49 хоног дуусаад энэ цаг хугацаанд хамааралтай баримт мөн үү гэвэл мөн байдаг. Цаг хугацааны хувьд ямар нэгэн зөрөөтэй, буруутай зүйл энэ баримтад байдаггүй.
Хэрвээ энэ хүүхэд нас бараагүй бол энэ айл хулдаасаа солих шаардлага байхгүй. Үхрийн мах авах шаардлага байхгүй. Хонины мах ч авах шаардлага байхгүй. Аяга бусад зүйлс дээр хүмүүсийг ирэхэд энэ айлын аяга хүрэлцэхгүй байсан учраас аяга болон бусад зүйлсийг 83,800 төгрөгөөр авсан баримт байдаг. Гэтэл шүүгдэгч санаа зорилго адил байдлаар гомдлоо гаргаж байна. 9,914,800 төгрөгийг оршуулгын зан үйлд болон энэ айлд тодорхой хэмжээнд зарцуулагдсан баримтууд байна. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол эрх зүйн үндэслэлгүй байна. 9,914,800 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаж уу, үгүй юү гэдгийг баримтуудаас харах боломжтой.
Нэгдүгээр хавтаст хэргийн 77, 78, 79, 80, дугаар хуудсанд энэ дөрвөн баримт дөрвүүлээ тамга тэмдэг дарагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтыг гаргаж өгсөн байдаг. Хавтаст хэргийн 80 дугаар тал дээр хонины мах 9,000,000 төгрөгөөр авсан. Өөрөөр хэлбэл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн баримт байна. Хүүхэд үхээгүй байхад энэ махыг яагаад авсан бэ гэдэг юмыг яриад байдаг. Цаг хугацааны хувьд яаралтай тусламжийн тасагт хүүхэд маань өдрийн 14 цаг 05 минутад эмнэлэг дээр очсон байдаг. 14 цаг 05 минутад очоод 30 минутад зүрхний цохилт, нарийн яаралтай тусламж үзүүлсэн боловч 14 цаг 35 минутад хүүхэд хорвоогоос хальсан үйл баримт байдаг. Цаг хугацааны хувьд хоромхон зуурын асуудал байна.
Хүүхэд нас барлаа ах дүү нартайгаа ярилаа. Уй гашуу тохиолдлоо. Ээж, аав нүдэндээ нулимстай, хүнтэй ч ярих чадваргүй байхдаа тэр махны дэлгүүрээс бөөн махаа аваад бичүүлээд явсан үйл баримт байдаг. 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойших баримт тооцогдоно гэсэн үндэслэлгүй зүйлийг яриад байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй гомдлыг гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хоёрдугаар хавтаст хэргийн 29,643,236 төгрөгийн баримтыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна гээд хоёрдугаар хавтаст хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн баримтыг хэлээд байдаг. Энэ авагдсан баримтууд нь хамааралтай юу, үгүй юу, цаг хугацааны хувьд бид нар авч үзэх ёстой. Энэ хүүхдийг оршуулах зан үйлтэй холбоотой тухайн цаг хугацааны давхцал үүсэж байна уу, үгүй юу гэдгийг нэг хараад үзэхээр бүгдээрээ цаг хугацааны хувьд тухайн хамаарал бүхий оршуулах зан үйлтэй холбогдсон цаг хугацаанд авсан эд зүйлүүд байдаг. Нийт 12 баримт байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 29,643,236 төгрөгийн юм авсан баримтуудад юу авдаг вэ гэхээр дандаа хүнсний зүйлс авсан баримт байдаг. Хүнсний эд зүйлсийг авчхаад бичмэл нотлох баримтын шаардлага хангаж уу гэдгийг тал бүрээс нь харах ёстой. Үнэлэхгүй байх юм уу, нотлох баримтын шаардлага хангасан байхад эд зүйлс буюу хүнсний зүйл энэ оршуулгатай холбоотой зүйлд зарцуулаагүй гэж маргаад байгаа юм уу үүнийг ер нь ойлгохгүй байна.
Хүний амь нас үрэгдчихээд байхад хүнсний зүйл хэрэглээндээ авах шаардлагатай биз дээ. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргаад байгаа гомдолд дурдсан нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага гаргасан тамга тэмдэгтэй баримтууд авагдсан байгааг мөн нотлох баримтын шаардлага хангаж уу, цаг хугацааны хувьд үндэслэлтэй байна уу гэдгийг эрхэм шүүгч та бүхэн анхааран үзээсэй гэж хүсэж байна.
Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой зардал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардлыг оршуулгын зардалд хамааруулж гаргасан гэдэг гомдлын агуулга яваад байдаг. Өмгөөлөгчийн зардалтай холбоотой хоёрдугаар хавтаст хэргээс дөрвөн баримтыг хэлээд байдаг. Энэ дээр 13,610,000 төгрөгийг хэлдэг. 13,610,000 төгрөг дээр шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс гомдол бичээд байгаа зүйл нь сэтгэл зүйн зөвлөгөө авсан 1,800,000 төгрөг байдаг. Энэ хүнийг сэтгэл зүйн зөвлөгөө аваагүй гэж маргаад байгаа юм уу, гомдлынх нь үндэслэлийг би ойлгохгүй байна. Энэ хүн “Цадиг ухаан үр” гэдэг газар очоод сэтгэл зүйчээр тусламж аваад нэг удаагийн уулзалт гэхэд 300,000 төгрөгөөр зөвлөгөө авч сэтгэл санаагаа тайвшруулах, цаашдаа амьдралын баяр баяслаа хэрхэн яаж авч үлдэх, цаашлаад ухаан сэтгэлээ ямархуу байдлаар энэ амьдралаа авч явбал сэтгэл зүйн хувьд ямар байх вэ гэдэг зөвлөгөө аваад эмчилгээ хийлгэсэн ийм нөхцөл байдал байгаа.
Сэтгэл зүйн үйлчилгээ авсан 1,800,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаж уу, үгүй юу гэхээр нотлох баримтын шаардлагыг хангасан ийм баримт байдаг. Гэтэл сэтгэл зүйчид үзүүлээгүй гэж маргаад байдаг. Үүнийг ойлгохгүй.
Хууль зүйн хувьд үндэслэлтэй баримтыг хохирогч талаас гаргаж өгсөн байдаг. Д.Энхцэцэг өмгөөлөгчийн буудлын 810,000 төгрөг дээр маргаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч 5 удаа Улаанбаатар хотоос ирсэн байдаг. Д.Энхцэцэг өмгөөлөгчийн хувьд Улаанбаатар хотын харьяатай. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байдаг. Улаанбаатар хотоос байцаалтад суух, хавтаст хэргийн материалтай танилцах гээд хоёр удаагийн шүүх хуралдаанд оролцохоор ирсэн нөхцөл байдал байдаг. Энэ таван удаагийн явалтдаа 810,000 төгрөгийн буудалд буусан. Тухайн буудлын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн үйл баримт байдаг. Энэ дээр маргаад, хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг би мөн ойлгохгүй байна. Энэ бол үндэслэлтэй гарсан зардал гэж хэлье. Бензин шатахуун болон өмгөөлөгчийн хөлсний зардал гэж явж байгаа.
Өмгөөлөгчийг нааш цааш явахад нь бензин шатахууны 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн баримт болон дансны депозит хуулгаар буюу баримтаар нотлогдсон байдаг.
Өнөөдрийн шүүх хуралдаан болон бусад шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Д.Энхцэцэг өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг нь нотлогдож байна. Энэ хөлс мөнгөний тухайд үндэслэлтэйгээр шүүх шийдвэрлэсэн гэж бид нар үзэж байна. Д.Энхцэцэг өмгөөлөгчийн гомдлын агуулгыг харахаар 57,735,144 төгрөг, мөн маргаад байгаа 29,643,236 төгрөгийг хасъя. Ахиад 13,610,000 төгрөгийг шүүхийн шийдвэрлэсэн үндсэн дүнгээс хасахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс 14,481,904 төгрөгийг гаргах ёстой байсан гэдэг гомдлын агуулгыг эцэст нь тооцооллоор гаргасан байдаг. 14,481,904 төгрөгийг давж заалдах гомдолдоо бичээд байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлагатай холбоотой ямар үйл баримт дээр маргаад мэтгэлцээд байдаг вэ гэхээрээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгчийн эхний хэлсэн 21,378,379 төгрөг үндэслэлтэй баримт байна гэж анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийнхөө дүгнэлт дээр хэлсэн байдаг. 21,378,379 төгрөг үндэслэлтэй. Би үүнийг тооцогдоход үнэхээр байна. Сүүлийн баримт дээр 36,337,361 төгрөг байдаг. Энэ хоёр дүнг нэгтгэхээр 57,715,740 төгрөг болж байна. 57,715,740 төгрөгөөс хохирлын 24,391,039 төгрөгөөр тооцож өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаан дээр энэ саналыг хэлээд, өмгөөлөгчийнхөө дүгнэлт дээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн ийм саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэдэг.
Гэтэл давж заалдах гомдол гаргаад байгаа 14,481,900 төгрөгийн зөрүүгээр явахаараа ахиад тэр байтугай 14,000,000 төгрөгийн зөрүүтэй нөхцөл байдлаар давж заалдах гомдлоо гаргаж байгаа нь хуульд хэр нийцтэй вэ? анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байна. 30 сая орчим төгрөг үнэхээр байгаа юм байна шүү. Үүнийг би тооцоолоод өөрийнхөө үйлчлүүлэгчээс буюу шүүгдэгчээс гаргуулъя гэсэн тайлбар дүгнэлт хийж байсан. Гэтэл давж заалдах гомдол гаргаад байгаа нь өөрөө тухайн анхан шатны шүүх хуралдаан дээр хийсэн дүгнэлтээ үгүйсгээд байна уу, няцаагаад байна уу гэдэг нь ойлгомжгүй. Ингэхээрээ тодорхой хэмжээнд тооцоотой холбоотой нөхцөл байдлыг эрхэм шүүгч та бүхэн энэ хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр дээр мөрдөн шалгах ажиллагааны явц болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирлын баримт дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал байвал энэ баримттай холбогдуулаад үгүйсгэсэн няцаасан үндэслэлээ тодорхой баримттайгаар гэдэг юм уу тухайн баримтыг үгүйсгэсэн няцаасан байдлаар бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.
Д.Энхцэцэг өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг бодитойгоор үнэлэн тогтоож шийдвэрлээгүйд би гомдолтой байна гэсэн агуулга бүхий гомдлыг гаргадаг. Д.Энхцэцэг өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс бүрэн дэмжиж байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хууль хэрэглээний тал дээр нөхцөл байдлыг ямар байдлаар ойлгож хэрэглэх ёстой юм бэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хууль мөн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг бодох аргачлалын тухай журам байдаг. Мөн Иргэний хуулийн 229, 230 дугаар зүйлд заасан эдийн бус хохирлыг хэрхэн яаж гаргуулах талаар тусгайлан хуульчилсан. Эдгээр хуулийн агуулга гол юм нь юу вэ гэхээр ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хууль хэрэглээний хамгийн гол агуулга явж байдаг. Ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байхад шийтгэх тогтоол дээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл эсрэгээр нь аваачаад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь Өмнөговь аймаг дахь Ханбогд сумын сум дундын шүүх хуулийг буруу хэрэглэж, сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулаагүйд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирлыг хэрхэн яаж гаргуулах талаар шийтгэх тогтоол дээр тодорхой хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийсэн. Энэ эрх зүйн дүгнэлт хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шийтгэх тогтоолын зургаадугаар тал дээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хуулийг зориуд буруу хэрэглээд байгаа ийм нөхцөл байдал харагдаад байдаг. Яаж харагддаг вэ гэхээр шүүхээс талийгаачийн насыг 9 нас 5 сартайгаар боддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн насыг тоолоход 9 нас 4 сартай буюу хорин хоёр хоногтойгоор тоолсон байдаг. Гэтэл хэд хоногийг нэмээд 9 нас 5 сартайгаар тооцоод явчихсан шүүхийн эрх зүйн дүгнэлт нь өөрөө насны байдлыг зөрөөтэй байдлаар шийдчихсэн асуудал байгааг эрхэм шүүгч та бүхэн анхаарч үзнэ үү. Мөн дээрээс нь эрэгтэй хүний дундаж наслалтыг 69.46 байна гэж заасан. Тэгэхээр 69,46-аас 9 нас 5 сарын хасахаар 58.37 гэсэн дүн гарч байна. Энэ нас тоолсон тэмдэглэл, эдгээр нөхцөл байдлуудыг хасаад явахад 69 нас 4 сартай насжилт яг өнөөгийн нийгэмд тоологдож байна.
Хүүхдийн нас барсан цаг хугацаа 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байдаг. Төрсөн он сарын хувьд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байдаг. Ингээд нас барахад 9 нас 4 сартай байсан гэж би тооцож байна. Яагаад гэвэл 5 сар хүрээгүй байсан учраас 5 сар гэж тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл насжилтыг тоолсон эрх зүйн баримт бичгийг үндэслэж насжилтын дундаж наслалтыг тооцоод үзэхэд 69,4 гарч байна. Үүний зөрөөг харахад 69 нас 4 сараас 9 нас 4 сарыг хасахад 60 насыг энэ хүүхэд цаашдаа энэ хорвоо дээр амьдрах боломжтой буюу наслах боломжтой нас гэж үзэж байна. Энэ дундаж наслалтыг 60 насаар тооцоход Иргэний хуулийн 231, 232 дугаар зүйл, мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ашигтайгаар шийдвэрлэнэ гээд тооцоод үзэхэд өмгөөлөгчийн зүгээс хөдөлмөр хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5-аар үржүүлээд 3,300,000 төгрөг гарч байна. Энэ 3,300,000 төгрөгийг хүүхдийн наслах байсан 60 нас хүртэл тооцоход 198,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх зүйн бодитой тооцоолол гардаг. Үүнээс тодорхой хэмжээнд харьцуулж хэлэхэд шүүх 1,6-аар доош нь бууруулж насжилтыг тооцсон байдаг. Яагаад ч 58 наслахгүй. 58 нас 3 сар насална гэж шүүхээс эрх зүйн байдлаар дүгнэж үзсэн байдаг.
Тэгэхээр шүүхийн хийж байгаа эрх зүйн дүгнэлт нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хуульд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас 198,000,000 төгрөгөөр гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Үүнийг эрхэм шүүгч та бүхэн нарийвчлан бодож, шүүн тунгааж шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг хууль зүйн бодитойгоор тооцон 198,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна.
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бусад асуудлыг анхааран үзэж хянах эрх зүйн зохицуулалт, эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдсон байгаа учраас би дараах хэд хэдэн үндсэн нөхцөл байдлыг дурдаж яръя. Түрүүнд хэд хэдэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан байгаа. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх хуралдааны явуулах процесс, журмыг ноцтой зөрчсөн байдаг. Энэ ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг би түрүүн шүүх хуралдааны тэмдэглэлээс уншиж танилцуулсан.
Шүүх хуралдааныг шүүгдэгч гэм буруутай маргахгүй байгаа учраас нэг үе шаттайгаар явуулъя гэж даргалагчаас ийм эрх зүйн нөхцөл байдлыг хэлээд алхаа тогшоод байдаг. Энэ шүүгчийн шүүх хуралдааныг явуулж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохоор байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулна гэж хуульд заагаагүй. Зайлшгүйгээр эхлээд гэм буруутай байна уу гэдгийг эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийсний дараагаас хохирол төлбөр төлөх үү, үгүй юу гээд шүүх хуралдааныг завсарлуулах уу, үгүй юу гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэлээдгүй хэдэн зүйл заалтыг заагаад өгчихсөн байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Тиймээс 161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Ингээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны явцад хохирогчийн зүгээс ямар ч үг хэлэх эрх байхгүй, нотлох баримт шинжлэн судалсны дараа наадхаа ярь. Ярихгүй зүйл яриад байна. Энд тийм юм байхгүй. Бид шийддэг асуудал биш гээд хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрх үүргийг тодорхой хэмжээнд хязгаарласан нөхцөл байдал байдаг. Хохирогчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж шүүх хуралдаанд оролцох эрх буюу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд орно. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8, 35.10 дугаар зүйлүүдэд шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогч мэдүүлгээ өгөх, хохирогчийн мэдүүлгийг сонсох гэсэн процесс журмыг заагаад өгчихсөн байдаг. Энэ зүйл заалтуудыг зөрчигдсөн байгааг эрхэм шүүгч та бүхэн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хавтаст хэргийн 23 дугаар тал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Азбаяр гэж хүнийг тогтоосон байдаг. Энэ хавтаст хэргийн 22 дугаар тал дээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 00 цаг 32 минутад Азбаярыг дуудсан байдаг. Талийгаачийн ажил явдал болоод уй гашууд автаад ухаан алдаад, унаад, босоод энэ айлын хүмүүс чинь ийм байж байхад цагдаагийн эрх бүхий албан тушаалтан дуудаад та өнөөдөр мэдүүлэг өгнө гээд цагдаагийн байгууллага дээр авчирсан үйл баримт байдаг.
Тэгэхэд Азбаярын зүгээс би одоо мэдүүлэг өгөх боломжгүй байна. Би мэдүүлэг өгөхгүй. Дараа өгье гээд мэдүүлэг дууссан ажиллагаа байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шөнийн цагаас бусад цагт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл 22 цагаас 06 цагийн хооронд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нөхцөл байдал байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ноцтой зөрчил гаргасан байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хавтаст хэргийн 23 дугаар талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Азбаяраас мэдүүлэг авдаг. Тухайн мэдүүлэг авсны дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Азбаярын зүгээс би хууль ёсны төлөөлөгчөөс эрүүл мэндийн шалтгааны улмаас татгалзаж байна гээд хүсэлт өгдөг. Энэ хүсэлт нь нэгдүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал дээр байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уг хүсэлт гаргасныг мөрдөгч огт шийдвэрлээгүй байдаг. Шийдвэрлээгүй байна гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, эрхээр нь хангаагүй, хохирогчийн эрх буюу иргэний нэхэмжлэгчийн эрхүүдийг хангуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байгааг эрхэм шүүгч та бүхэн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Хавтаст хэргийн 99 дүгээр тал дээр 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Азжаргал гэсэн хүний хүсэлтийг бүрэн хангасан байдлаар бүх зүйл дээр Азжаргал гэсэн зүйлийг авсан байдаг. Тэгэхлээр хууль ёсны төлөөлөгчөөр Азбаяр гэж хүн тогтоогдсон байгаа. Энэ хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хязгаарласан нөхцөл байдал байна.
Шийтгэх тогтоолын шүүхээс хийсэн хохиролтой холбоотой эрх зүйн дүгнэлт байдаг. Шүүхээс хавтаст хэргийн хүрээнд авагдсан хэд хэдэн хохирлуудыг нэмж нэгтгээд шийтгэх тогтоол дээр хохирлыг тодорхой хэмжээнд гаргасан байдаг. Шүүхээс 57,735,144 төгрөгийн баримт байна гэж үздэг. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар дүгнэлт, тайлбартаа тухайн хэргийн хүрээнд авагдсан баримт бол 75,714,922 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ нь баримттай, оршуулгатай холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл буюу эдийн бус хохирлын мөнгөн дүнгээс гадна ийм хохирол байна гээд маргаж мэтгэлцээд байдаг. Ингээд маргаж мэтгэлцээд байхаар шийтгэх тогтоол дээр Д.Энхцэцэг өмгөөлөгчийн маргасан далан хэдэн сая төгрөгийн үлдэх хорин хэдэн сая төгрөг дээр шүүх ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хорин хэдэн сая төгрөгийг шүүхээс яаж дүгнэж ямар байдлаар хэрэгсэхгүй болгож байгаа юм уу, шийдэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзээд байгаа юм уу гэдэг байдлаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй байдаг.
Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцаад дараах мөнгөн дүнг тооцож гаргасан. Нэгдүгээр хавтаст хэрэг дээр 21,982,419 төгрөгийн баримт байдаг. Хоёрдугаар хавтаст хэрэг дээр 39,081,351 төгрөгийн баримт байдаг. Баримтуудыг нэг бүрчлэн жагсааж хэд хэдэн удаа тооны машин дээр өөрийнхөө үйлчлүүлэгч М.*******тай хамт хийж үзсэн. Өөрөө ч тооцооллыг гаргаж үзсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн хохиролтой холбоотой баримт, хоёрдугаар хавтаст хэргийн хүрээнд авагдсан хохиролтой холбоотой баримт гээд нийт мөнгөн дүнгээрээ 61,063,770 төгрөгийн баримт байдаг. Тэгэхээр шүүхээс үнэлээд байгаа хохирлын тавин долоон сая гэдэг нь энэ хэргийн хүрээнд авагдсан баримтуудаас тодорхой хэмжээнд зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн байна. Үүнийг ахин тооцож, нэмж хохирлыг гаргах шаардлагатай гэж үзэж байна. Баримтгүй тодорхой хэмжээний зардлууд байдаг. Энэ дээр 13,451,900 төгрөгийн баримт байгаа. Энэ баримтыг үзэхэд ламд дандаа бэлнээр мөнгө өгсөн. Шарил хөндсөн хүнд мөн бэлнээр мөнгө өгсөн. Талийгаачийн буяны хойдод зориулж ном уншуулсан мөнгө гээд эдгээр баримтууд байдаг. Ийм учраас хэргийн хүрээнд 74,515,670 төгрөгийн баримт байгааг эрхэм шүүгч та бүхэн зөвөөр шүүн тунгааж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Д.Энхцэцэг өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Ш.Мөнхцацрал өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсоныг хяналтын прокурор Т.Солонго нь, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******аас бага насны амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 57 735 140 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 24 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 33 235 140 төгрөг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын сэтгэцэд учирсан хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 000 000 төгрөг, нийт 132 235 140 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нар нь “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэж хуульчилсан ба хоёрдугаар хавтаст хэргийн 37-45 дугаар талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон гомдолдоо “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, уучлалт гуйж гэмшиж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, амь хохирогч хүүхдийн эцэг, эхээс зөвшөөрөл аваагүй морь унуулсны улмаас хүүхэд нас барсан байхад шүүх бидний хохирлыг бүрэн шийдвэрлэлгүйгээр шүүгдэгчийг тэнсэж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарч үзнэ үү” гэснийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигыг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан ба шүүгдэгч Я.*******ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигыг арилгасан болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Ийнхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад улсын яллагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй гэх үндэслэлээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандан “...мах, аяга, хулдаас, бензиний мөнгө гэх мэт 29.643.236 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байхад шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй...” “...хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан гэх 1.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байдал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн хохирол төлбөртэй холбоотой талуудын мэтгэлцээн, дүгнэлт, тайлбар, бусад нотлох баримтуудад тулгуурлан дүгнэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хуульд үндэслэлүүд нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх хуульд байхгүй журмыг буюу шүүх хуралдааныг оролцогчдын саналаар нэг үе шаттай явууллаа гэх шийдвэр гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлд Б.Азбаяр гэх оролцогч шүүх хуралдаанд оролцсон талаарх мэдээлэл тусгагдсан боловч шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.Азбаяр гэгч оролцсон талаарх мэдээлэл байхгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Я.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Я.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР