2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01096

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01096

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , оршин суух, /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,253,347.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-иас ... хариуцагчтай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Иймд хариуцагчаас үндсэн зээл 544,763 төгрөг, үндсэн хүү 612,683.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,900.88 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,253,347.85 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэг талаас *******, нөгөө талаас Ц. бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 1,253,347.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 313,336 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 313,336 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 313,336 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 313,339.85 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,253,347.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Ц. нь 1,253,347.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 15 хоног тутам 313,336 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 313,339.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,253,347.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 313,336 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 313,336 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 313,336 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 313,339.85 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,630 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 17,315 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 17,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА