| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00326/И |
| Дугаар | 306/ШШ2025/00268 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 306/ШШ2025/00268
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 306/ШШ2025/00268 | Говьсүмбэр аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ... ХХК, ...., ... дүүрэг, .... хороо, ...., ..... давхар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... /утас: ..../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, .. ... тоотод оршин суух, ... .... /РД:..., утас: .../
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,652,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ... нь ..... ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийг зөрчсөн байна. Хариуцагч ..... нь зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2024042416751 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,415,456 төгрөг, зээлийн хүү 580,344 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,062 төгрөг, 2195863 тоот гэрээний үүрэгт, үндсэн зээл 529,689 төгрөг, зээлийн хүү 106,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,780 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 3,652,093 төгрөгийг хариуцагч .... гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .... ХХК-ийн нэхэмжилж буй 3,652,093 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, З сарын дотор төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024042416751 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,415,456 төгрөг, зээлийн хүү 580,344 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,062 төгрөг, 2195863 тоот гэрээний үүрэгт, үндсэн зээл 529,689 төгрөг, зээлийн хүү 106,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,780 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 3,652,093 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,383 төгрөгийн тавин хувь болох 36,691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..... улсын тэмдэгтийн хураамжид 36,691 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,652,093 төгрөгийг хариуцагч ..... нь 3 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,383 төгрөгийн тавин хувь болох 36,691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,691 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 36,691 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ