Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 0927

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгчийн өмгөөлөгч :Д.Бум-Аюуш

хохирогч : С.Ц

шүүгдэгч: Г.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г З холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806035890792 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г З,  Говь-Алтай аймгийн Чандмань суманд    төрсөн, 26 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2,  найз охины хамт Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороо Монелийн 38 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй       

Холбогдсон хэргийн талаар:

          Г.З нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Ц-тэй маргалдаж түүний хөл рүү блокоор шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж таницлаа санал хүсэлт байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв” гэжээ. /хх-ийн 57/

     Хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилж байгаа. Бас З тэр өдөр согтуу машин барьж явсан. Уг үйлдэл дээр арга хэмжээ авч өгнө үү.

Би хөлөө бүрэн гүйцэт эдгэртэл гомдолтой байна. Миний бодит болон бодит бус зардлыг нөхөн гаргуулмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв бичсэн байна” гэжээ. /хх-ийн 10/

     Шүүгдэгч  Г.Змөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  “Би гэртээ байж байхад миний найз Д намайг утсаар манайд хүрээд ир гэж дуудсан. Дуудахаар нь би яваад очсон. Намайг Д гэрт ороход Д 2 хүүхдийн хамт байж байсан. Бид 2 нийлж байгаад 1 шил архи Д гэрт уухаар болоод бид 2 дэлгүүрээс архи худалдаж аваад уусан. Авсан архиа ууж дууссан. Би архи ууж байгаад өөрийн ухаанаа алдсан байсан. Нэг ухаан орсон чинь би гэртээ харьна гэж хэлээд Д машиныг бариад Д хажууд суугаад явж байсан дахиад ухаанаа алдаад буцаад ухаан ороход миний санаж байгаагаар Д машинд би бас дээр Ц бид 3 Монелын 38 дугаар гудамжинд байрлах хүнсний дэлгүүрийн урд машин дотор архи ууж байсан. ........ Би маргааш нь буюу 2018 оны 4-р сарын 20-ны өдөр 12:00 цагийн үед эгч А-ин гэрт сэрсэн. Намайг сэрхэд А эгч чи хүний хөл цохисон байна. Даваажавыг цагдаа нар барьж аваад явсан гэж хэлсэн. Энгэж би Цийн биед гэмтэл учирсаныг мэдсэн. Би Д, Ц бид 3 гудамжинд машин дотроо архи ууж байсныг санаж байна. Түүнээс хойш үйл явдалыг үнэхээр санахгүй байна. Д маргааш нь эрүүлжүүлхээс гарлаа, намайг Цйг цохиж хөлрүү блок шидчээд яваад өгсөн гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 57/                

          Хохирогч  С.Ц мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 4 сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найз Ү гэрт очсон. Үн гэрт орох гээд явж байхад Ү охиноо тэврээд дэлгүүр орох гэж байна гэж хэлээд гараад ирсэн. Бид 3 нийлэд дэлгүүр орох гэж явж байгаад танил ах М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-тэй таарадлсан. Бид 3 тааралдаад М ахад туслаад гэрт нь орсон. Гэрт нь орсон чинь М ах пиво уугаад сууж байсан бололтой ширээн дээр нь пиво байсан. тэр пивоноос М ах, Ү бид 3 нэг нэг аяга угаад пиво нь дууссан. Пиво дуусхаар нь би санаачлагаараа архи авч ирэхээр тэр 2-т хэлэлгүй гараад явсан. Намайг гарч явахаас өмнө Ү охинтойгоо гараад явсан. Би араас нь ганцаараа гараад дэлгүүр ороод 1 шил 0,5 грамм хараа нэртэй архи аваад М ахын гэрлүү явах гээд замын машинд гар өргөж суугаад явж байхад нэг машин миний сууж явсан машины урдуур орж зогсоосон. Нөгөө машины жолоочийг хартал урд нь зүс харж байсан З гэж дууддаг залуу машин бариад явж байсан. Хажууд нь Д гэдэг залуу суусан ард нь 2 хүүхэд нь хамт явж байсан. Би З барьж байсан приус 20 маркийн машинд суусан. Машинд суухад З болон Д мэнд асуугаад бид 2 архи уугаад явж байна чиний барьж яваа архийг уумаар байна гэж надад хэлсэн............ тэгсэн Д машинаас бууж ирээд миний зүүн талын чих хэсэг рүү цохисон. Тэр үед миний чих дүнгэнээд хойшоо блокон хашаа налаад доош суусан. Намайг суугаад байж байхад Заяа надруу хашаа барьдаг блок шидсэн. Блок нь миний хөлийг оносон. Тэр 2 намайг зодчоод шууд машиндаа суугаад яваад өгсөн. Би орилсон чинь тэр хавьд хүмүүс 103 дуудаж өгсөн” гэжээ. /хх-н 5-10/   

          Гэрч Х.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 04 сарын 19ны өдөр 18 цаг 30 минутын үед зүс таних нэрийг нт мэдэхгүй залуу миний 99,, дугаарт 99,,, дугаараас залгаж танай хүү манай гудамжинд хөл нь хугарч яс нь гарсан байдалтай машинтай залуучууд зодоод цугтаагаад явсныг би араас нь машины дугаарыг хаж цагдаа, түргэний эмнэлэгт мэдэгдсэн гэж хэлж би БЗД-ийн 5-р хороо Монелын 38-р гудамжны дээр ирэхэд хүү Ц архи уусан байдалтай баруун хөл нт хугарч биеийн байдал муу маш их цус гарсан байдалтай байхаар нь юун хүмүүс чамайг ийм болгов гэхэд намайг үл таних залуучууд архи авч өг гэж хэлээд зодчихлоо нэг залуу нь хөлрүү блок шидэж хугалсан гэж хэлсэн. Ингээд зүс таних Г гэх залуугаас зодсон залуучуудын машины дугаарыг асуухад улсын дугаартай Приус20 маркийн автомашинтай залуучууд зодооод цугтсаныг би араас нь өөрийнхөө автомашинтай хөөж улсын дугаарыг харж цагдаагийн газар мэдэгдэж цагдаа хаягыг нь тодруулж нэг хүнийг эрүүүлжүүлсэн. Хэн гэдэгийг би мэдэхгүй байна”гэжээ./ хх-н 11-12 / 

          Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”Би гэртээ байж байхад З манай гэрт 14:00 цагийн үед ирсэн. З бид 2 манай гэрт 1 шил архи уусан. Архи ууж дуусад бид 2 манай гудамжинд байдаг ахыг гуйгаад Улиастай хүргүүлхээр болоод миний улсын дугаартай уэнхэр өнгийн Приус 20 маркийн машинаар явсан. Бид 3 доошоо явж байхад Монелын эцэс дээр Ц гэдэг залуу нэг шил архи бариад такси барих гээд гар өргөөд зогсож байхад З хараад зогсчих гэж хэлээд жолоо барьж байсан ахыг зогсоолгосон. Тэгээд З Ц-г машинд суулгаад бид 4 Зын гэрийн гудамжин ирсэн. ............Архи ууж байгаад Ц З 2 машинаас буусан. Тэгсэн юм ярьж зогсож байснаа З Цн шанааруу гараараа цохиод газар унагаасан. Тэгсэнээ З хажууд байсан блок аваад Ц-рүү шидсэн. Шидсэнийхээ дараа машинд орж суугаад бид 2-оор нэг айлд хүргүүлсэн. Тэндээс би шууд гэррүү явсан” гэжээ. / хх-н 14/

          Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний өнчин би аавынхаа хамгийн бага дүү Заяабаатар 1 дүү 1 эгч 1ахтай өөрөө айлын дундах хүүхэд. З бүтэн өнчин. Би багаас өсгөсөн. З нь уг нь хар буруу санаагүй. Архи уухаараа жаахан агсан. З ганц найзтай. Тэр найз Д. З одоо эмээтэйгээ байгаа. Зөөлөн уян хүний үгэнд оромтгой, муу санаа байхгүй, муу журшил байхгүй. Архийг Дтай нийлхээрээ л уудаг. Өөр муу зан чанар гэх зүйл байхгүй. Би Зыг хэрэг гэсэн гэдэгт итгэхгүй байна” гэжээ. / хх-н 15/

          Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Зыг таньдаг болоод 3 жил байна. Үерхээд 2 жил болж байна. Нэг дор хамт амьдраад 1 жил болж байна. З архи уудаггүй. Хааяа л архи уудаг. Архи уухаараа муу зуршил байхгүй З-т ямар нэг муу зуршил гээд байх зүйл байхгүй. З цөөхөн хэдэн найзтай найз нар дундаа нэр хүнддэй. Урд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажил хийдэг байсан. Одоохондоо ажилгүй байгаа” гэжээ. /хх-н 16/

          Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би одоо он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан гэртээ хоол идээд 18:00 цагийн үед сууж байхад хашааны үүдэнд 2 хүн архи уугаад сууж байсан. ………. Бид 2 эмийн сан орох гээд хашаанаас гартал гудамжинд зогсож байсан цэнхэр өнгийн Приус20 маркийн машин хөдлөөд явсан. Тухайн агшинд нэг хүн орилоод чимээгүй болсон. Энэ үйл явдал болохоос өмнө хашаанаас гаргасан хүнээ хашааны завсраар хартал 2 залуу миний хашаанаас гарсан хүнийг сугадаад аваад явсан….. Тэгтэл цэнхэр өнгийн приус 20 ташин маш хурдтай хөдөлж явахаар нь улсын дугаарыг нь харах гэсэн болвч сайн харагдахгүй болохоор өөрийн машинтайгаа араас очоод улсын дугаарыг нь хараад бид шууд цагдаа дуудсан. Бид 2 машины улсын дугаарыг харчаад буцаад иртэл гудамжинд үлдсэн залуу нэг хөл дээрээ зосоод намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би байж бай гэж хэлээд эмнэлэг цагдаа дуудсан” гэжээ. / хх-н 64-65/

          Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5206 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:

  1. С.Цийн биед баруун шилбэний шаант, тахилззур ясны ил хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 /хх-ийн19/

          С.Цийн ГССҮТөвийн өвчний түүхийн хуулбар/ хх-н 44-52/

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Ц нь 2018.4.19нд баруун шилбэний яс хугаралттай ирж хэвтсэн. 2018.4.21нд яс хугарлын бохирдсон шархыг угааж мэс засал хийсэн. Мөн мэс заслын дараа эмийн болон боолт эмчилгээ хийгдсэн. Ц-д учирсан гэмтлийн хувьд шарх нь халдвар авах цаашдаа ясны идээд үрэвсэл болох магадлалтай. Бүрэн эдгэрэх эсэх нь эмчилгээ болон Цийн биеийн онцлогоос шалтгаалж бүрэн эдгэрэх үгүйг шийднэ. Хурдан мэс засалд орсон учир одоо эмнэлэгэс гарсан байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй. эмийн болон боолтын эмчилгээг сайн хийлгэх ёстой” гэжээ. / хх-н 63/

           Шинжээч эмч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Шилбэ шагайн гэмтэл нь зэрэг үүсэх болижтой. Гэхдээ рентген зураг дээр шагайн ямар нэг гэмтэл байхгүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэжээ. / хх-н 66/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20,67/

          Б.Э-н эмчилгээний зардлын талаарх баримтууд / хх-н 43-46, 67-70/

          Г.З-ын ХААН банкны дансны лавлагаа/хх-н 38-42/

          Г.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 58-59/

          Г.Зт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 53-57/

    Г.Зн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 25 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 26 / С.Ц 500.000 төгрөг төлсөн баримт, хохирогч руу шидсэн гэх блокны зураг/ хх-н 68/ болно.  

          Г.З нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Ц маргалдаж түүний хөл рүү блокоор шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар          Г.З-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар          Г.З нь торгох ялыг 1 жилийн дтор нэг сард 833.334 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй      

5.Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж авсан Г.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН