2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/01098

 

 

 

 

2025 10 23 193/ШШ2025/01098

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, оршин суух, /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,156,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-иас ... Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 8,405,000 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,137,120 төгрөг, хүү 987,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,487 төгрөг нийт 9,156,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,156,640 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,156,640 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,156,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь 9,156,640 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,156,640 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,156,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 1,156,640 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,456 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 80,728 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 80,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА