Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00275

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00275

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: .... ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч ...., .... хот, .... дүүрэг, .....дүгээр хороо, ...., .... төв байр, /Утас: .../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, .... баг, .... тоотод оршин суух, ... овогт ... ... /РД:..., утас: ..., ..../,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 22 494 237.78 төгрөг, зээлийн хүү 1,715,733.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 582.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал 18 000 төгрөг, нийт 24 285 554.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .... ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч ..... байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 640/000383/2024 дугаар цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 24,267,554.27 (хорин дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 18,000.00 (арван найман мянган төгрөг) нийт 24,285,554.27 (хорин дөрвөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХК-нд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

2. Хариуцагч .... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие ... овогтой .... би .... нэхэмжилсэн нийт 24 285 554.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч .... байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 640/000383/2024 дугаар цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 24,267,554.27 (хорин дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 18,000.00 (арван найман мянган төгрөг) нийт 24,285,554.27 (хорин дөрвөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, .... ХК-нд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,378 төгрөгийн тавин хувь болох 139 689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 139 689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 139,689 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу ....нк ХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 22 494 237.78 төгрөг, зээлийн хүү 1 715 733.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 582.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал 18 000 төгрөг, нийт 24 285 554.27 төгрөгийг хариуцагч .... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу .....ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 378 төгрөгийн тавин хувь болох 139 689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 139 689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 139 689 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч .... нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу .... ХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ