| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00308/И |
| Дугаар | 306/ШШ2025/00276 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00276
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00276 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ..... ХК-ийн тусгай активын газрын захирал .... .... хот, .... дүүрэг, .... хороо, ....., .... төв байр, /Утас: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, .... баг, ..... тоотод оршин суух, ... ...... /РД:..., утас: ..., ..., ..../,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18 226 733.38 төгрөг, зээлийн хүү 872 538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 977.49 төгрөг, нийт 19 109 249.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХК-ийн тусгай активын газрын захирал .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. .... нь харилцагч Б... .... цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 дугаар сарын 5-ны өдөр 20101161.. дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,774,000 (хорин гурван сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5,547,266.62 төгрөг, хүүнд 2,627,902.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,278.81 төгрөг нийт 8,180,448 төгрөгийг төлсөн. .... нь 20101161.. дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. хугацаа хэтэрсэн хоног: 54 хоног, зээлийн үлдэгдэл: 18,226,733.38 төгрөг, хγγ: 872,538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 9,977.49 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 19,109,249.24 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,109,249.24 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие .. овогтой ... нь ..... 23 774 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 8 180 448 төгрөгийг төлсөн. Хуваарьт зээлээ 4 сарын 15-наас төлж чадаагүй учир нь эрхэлж буй ажилд өөрчлөлт орсноос зээлээ төлөөгүй тул цаашид хоцроосон зээлээ хуваарийн дагуу 9 сардаа багтааж төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хас банкнаас нэхэмжилсэн нийт 19 109 249.24 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.... нь харилцагч ... ... цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, ...2024 оны 9 дугаар сарын 5-ны өдөр 2010116174 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,774,000 (хорин гурван сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5,547,266.62 төгрөг, хүүнд 2,627,902.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,278.81 төгрөг нийт 8,180,448 төгрөгийг төлсөн. .. .... нь 2010116174 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. хугацаа хэтэрсэн хоног: 54 хоног, зээлийн үлдэгдэл: 18,226,733.38 төгрөг, хγγ: 872,538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 9,977.49 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 19,109,249.24 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,109,249.24 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,496 төгрөгийн тавин хувь болох 126 748 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 126 748 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 126 748 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 18 226 733.38 төгрөг, зээлийн хүү 872 538.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 977.49 төгрөг, нийт 19 109 249.24 төгрөгийг хариуцагч ... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу .... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 496 төгрөгийн тавин хувь болох 126 748 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 126 748 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 126 748 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч ....нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу ..... ХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ