| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00309/И |
| Дугаар | 306/ШШ2025/00277 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00277
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00277 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ... ХК-ийн захирал ..., ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ..... төв байр, .... салбар /Утас: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, .... дүгээр баг, .... тоотод оршин суух, .... овогт .. ... /РД:..., утас: ..., ....../,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18 546 666.68 төгрөг, зээлийн хүү 1,862,016.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61 389.48 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 20 483 572.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..... ХК-ийн захирал ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч .... нь ..... 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2010119357 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 21,400,000 /Хорин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 03-ны өдөр зээлдэгч .... дахь ..... дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,853,333.32 төгрөг, зээлийн хүүд 1,610,595.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,489.09 төгрөгийг төлсөн. Зээлдэгч ..... нь өмнө нь УБТЗ Замын 3 дугаар ангид ажиллаж байхдаа манай банкнаас цалингийн зээл авдаг байсан ба ажлаасаа гарч УБТЗ Замын 2 дугаар анги руу шилжсэн. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр онлайнаар цалингийн зээлээ нэмж авсан байна. Мөн энэ өдөр өөр бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зэрэг зээл авсан байсан. Гэрээтэй байгууллагаас гарсан тул цалин дамжихаа больсон. Зээл хугацаа хэтэрч зээлийн төлөлт доголдож эхэлсэн. Зээлдэгчтэй утсаар холбогдож зээл төлөлтийн талаар байнга мэдэгдэж байсан. Одоо ажлаа хэвийн хийж байгаа боловч цалин дамжихгүй байгаа тул зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч ...... нь банктай байгуулсан 20101193... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 151 хоног хугацаа хэтрүүлээд байна. ..... нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010119357 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,546,666.68 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 1,862,016.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,389.48 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,500 төгрөг, нийт 20,483,572.55 төгрөгийг ..... гаргуулж өгнө үү.
2/ Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие .... овогтой .... би .... 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2010119357 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулсан. 21 400 000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан нь үнэн. Нийт 20 483 572.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч Х..... нь ..... 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2010119357 дугаартай онлайн зээлийн гэрээ байгуулан 21,400,000 /Хорин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан... ...2010119357 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,546,666.68 төгрөг, 2025 оны 07-р сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 1,862,016.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,389.48 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,500 төгрөг нийт 20,483,572.55 төгрөгийг ... .... гаргуулж өгнө үү.
2/ Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,368.86 төгрөгийн тавин хувь болох 130 184.43 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 130 184.43 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 130 184.43 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу ..... ХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 18 546 666.68 төгрөг, зээлийн хүү 1 862 016.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61 389.48 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 20,483,572.55 төгрөгийг хариуцагч ..... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ..... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 368.86 төгрөгийн тавин хувь болох 130 184.43 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 130 184.43 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 130 184.43 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч .... нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу .... ХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ