Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/73 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/73                                                         Даланзадгад сум

 

 

 

Э.*******, Г., Д.

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахим/,

Шүүгдэгч Э.*******, Г., Д. /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд /цахим/

Хохирогч Э. /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Б.Буянтогтох

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.ы гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.*******, Г., Д. нарт холбогдох 2329001230184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Э.******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ш.-Очроос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 ширхэг дугуй, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 ширхэг дугуй, нийт 6 ширхэг шинэ Оро15 үйлдвэрийн дугуйг авч, 5 580 000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэх гэмт хэрэгт,

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт байсан Э.ы эзэмшлийн УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 1 сард авч яван бусдад худалдан 37 800 000 төгрөгийн хохирол учруулан “Завших” гэх гэмт хэрэгт,

Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Г.тай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан УНЗ улсын дугаартай чирэгч, БЧ улсын дугаартай чиргүүл буюу Норбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэх гэмт хэрэгт,

Мөн Г., Д. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

 Шүүгдэгч ын нь 2023 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* УЧ улсын дугаартай чиргүүл буюу Норбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 26 031 250 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах” гэх гэмт хэрэгт,

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "******* *******" ХХК-ийн хашаанаас 2023 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хулгайлан 47 125 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.*******, Г. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г. нь 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Э.*******той бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан УНЗ улсын дугаартай чирэгч, БЧ улсын дугаартай чиргүүл буюу Норбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэх гэмт хэрэгт,

Мөн Э.*******, Д. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь:

-Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-Д.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-Г.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсүхийн *******ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.-Очироос 6 ширхэг дугуй авч, нийт 5 580 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн,

- Итгэмжлэн хариуцуулсан Э.ы эзэмшлийн 74-51 БЧ дугаарын чиргүүлтэй, УБМ дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан 37 800 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Г.тай бүлэглэн "" ХХК-ийн эзэмшлийн БЧ дугаарын чиргүүлтэй, УНЗ дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Г., Д. нартай бүлэглэн " " ХХК-ийн эзэмшлийн 52-42 ГЧ дугаарын чиргүүлтэй, УНЭ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 19 687 500 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Гал овогт Гантулгын г шүүгдэгч Э.*******той бүлэглэн "" ХХК-ийн эзэмшлийн БЧ дугаарын чиргүүлтэй, УНЗ дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Э.*******, Д. нартай бүлэглэн " " ХХК-ийн эзэмшлийн 52-42 ГЧ дугаарын чиргүүлтэй, УНЭ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 19 687 500 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч ******* овогт ын ыг “******* ******* ” ХХК-ийн эзэмшлийн ******* УЧ дугаарын чиргүүлтэй, ******* ӨМҮ дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 26 031 250 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- "******* *******" ХХК-ийн эзэмшлийн 38-06 БЧ дугаарын чиргүүлтэй, ӨМҮ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 47 125 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Г., Э.******* нартай бүлэглэн " " ХХК-ийн эзэмшлийн 52-42 ГЧ дугаарын чиргүүлтэй, УНЭ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 19 687 500 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Г.тай бүлэглэн "" ХХК-ийн эзэмшлийн БЧ дугаарын чиргүүлтэй, УНЗ дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ял болгон сольж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 1 жил 6 сар 30 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Г.д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Д.т оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.*******оос гэм хорын хохиролд 5 580 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.-Очирт олгохоор, шүүгдэгч Э.*******оос гэм хорын хохиролд 37 800 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.д олгохоор, шүүгдэгч Д.аас гэм хорын хохиролд 26 031 250 төгрөгийг гаргуулж хохирогч “******* ******* ” ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ хур трэйвэл” ХХК-ийн “...хохиролд нийт 5 869 544 төгрөгийг нэхэмжилсэн” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “ хур трэйвэл” ХХК нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.*******, Г., Д. нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Э.*******, Г., Д. нар нь 52-42 ГЧ дугаарын чиргүүлтэй, УНЭ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслий! хохирогч “ хур трэйвэл” ХХК-д, шүүгдэгч Э.*******, Г. нар нь БЧ дугаарын чиргүүлтэй, УНЗ дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч “” ХХК-д, шүүгдэгч Д. нь 38-06 БЧ дугаарын чиргүүлтэй, ӨМҮ дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч “******* *******” ХХК- д тус тус буцаан хүлээлгэн өгсөн болохыг, шүүгдэгч Д. нь “...26 031 250 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах”-аар хохирогч “******* ******* ” ХХК-тай эвлэрлийн гэрээг байгуулсан болохыг, хохирогч “******* ******* ” ХХК нь ******* УЧ дугаартай чиргүүлийн эзэмших эрхийг иргэний нэхэмжпэгч С.Мөнгөнсүхэд шилжүүлж өгөхөө илэрхийлсэн болохыг, хохирогч “” ХХК, хохирогч “******* *******” ХХК, иргэний нэхэмжлэгч С.Мөнгөнсүх, Ц.Өлзий-Орших нар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.аас “******* ******* ” ХХК-ийн эзэмшлийн ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч толгойг худалдан борлуулж, хууль бусаар олсон орлогод 8 000 000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Д. нарын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ялтны эдлэх хорих ялд оруулан тооцож,

Мөрдөгчийн шийдвэрээр битүүмжлэгдсэн “******* ******* ” ХХК-ийн эзэмшлийн ******* УЧ дугаартай чиргүүлийг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болмогц мөрдөгчийн шийдвэрийг ингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж,

Шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2329001230184 дугаартай хэрэгт 2329002010185, 2329002350186, 2329002340187, 2329002240191, 2329001810195 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.*******, Д. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Э. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч Э. би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авч, дор дурдсан үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, машины үнэлгээг дахин гаргах тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй нь ЭБШХ -ийн 27.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн учир хохирогч би ЭБШХ-ийн 34.16 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хэргийг 60 хоногоор завсарлуулж 2011 онд үйлдвэрлэгдсэн , 2011 оны 6 сард Монгол улсад орж ирсэн УБ улсын дугаартай чирэгч толгойг, чиргүүлийн хамт 40 000 000 төгрөгөөр худалдан авч 20 000 000 орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийж сайжруулсан автомашины үнийг үндэслэлтэй тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гомдол, хүсэлт гаргасан. Шүүх миний гаргасан гомдол, хүсэлтийг хүлээж аваагүй тул гомдолтой байна.

Миний өмчлөлийн УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хариуцаж үлдсэн Э.******* завшсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа анх уг тээврийн хэрэгслийг 59 200 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор дахин шинжээч томилохдоо болон бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа хохирогч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн:

1. Шинжээч томилсон тогтоолыг хохирогч надад танилцуулаагүй нь ЭБШХ-ийн 27. 2 дугаар зүйлийг зөрчсөн,

2. Бүрэлдэхүүнтэй      шинжээчдийн дүгнэлтийг хохирогч надад танилцуулалгүй ЭБШХ-ийн 27.2 дугаар зүйл, 27.7 дугаар зүйлийг зөрчиж хохирогч миний хуулиар олгосон эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Хэрэв бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоол, гаргасан дүгнэлтийг надад танилцуулсан бол би мөрдөн байцаалтын шатанд гомдлоо гаргаад асуудлаа шийдвэрлүүлээд явах боломжтой байсан. Гэтэл надад энэ эрхийг эдлүүлээгүй байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул гомдолтой байна.

3. Шинжээч томилсон прокурорын тогтоолд 2011 онд үйлдвэрлэгдсэн Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл гэж тусгаж өгсөөр атал шинжээч нар нь зөвхөн машины зургийг үндэслэн 2010 онд үйлдвэрлэгдсэн автомашин гэж үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд шинжээч нар нь дүгнэлтийнхээ дүгнэлт гэсэн хэсэгт 2011 онд үйлдвэрлэгдсэн гэж дурдсан атлаа 2010 онд үйлдвэрлэгдсэн машины үнээр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн үнэлгээ тооцоолол хийсэн хүснэгтийн 5 дахь хэсэгт Норд бензийн чирэгчийн зарлагдсан үнийг 30 000 000 чиргүүлийг 25 000 000 гэж тусгасан хирнээ зөвхөн чирэгч толгойг нь 25 800 000 гэж үнэлсэн байх бөгөөд чиргүүлийг нь үнийг оруулаагүй байгаа нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь миний эрх ашгийг хохироож байна. Хоёр. Би машины үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй учир хохирлоо бүрэн барагдуулж авахын тулд миний машинтай чанар байдал , гүйлт нь ойролцоо 63-16 УНВ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг Э.******* нь Э.*******ийн өмнөөс надад өгч хохирол барагдуулахаар тавьсан саналыг хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Гэтэл шүүх гуравдагч этгээдийн хөрөнгөөр хохирлыг барагдуулахаар тохиролцож байгаа нь гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөж байна гэж дүгнэж гэрээг батлаагүйд гомдолтой байна. Гуравдагч этгээд болох Э.******* нь

Э.*******ийн надад учруулсан хохирлыг төлж барагдуулахаар тэд хоорондоо харилцан тохиролцоод надтай эвлэрлийн гэрээ байгуулж байгаа үйл баримтад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь хохирогч миний эрх ашгийг хохироож байна.

Шүүх хохирлын үнэлгээ гаргасан 2 дүгнэлтээс ямар үндэслэлээр 38 800 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм хорын хохирлыг тооцсон нь ойлгомжгүй байна.

Иймд надад учруулсан гэм хорын хохирол 60 000 000 төгрөгийг бүрэн төлүүлэх , эсхүл төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон Норд бенз маркийн 63-16 УНВ улсын дугаартай автомашиныг надад олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

          Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүхий л шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Тэгээд шинжээч томилоод дүгнэлт гаргуулахад эхлээд ы машинд 59 000 000 төгрөгийн үнэлгээ гарсан дараа шүүгдэгч нарын зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн гомдол гаргасны дагуу бид нар дахин шинжээч томилоход 37 800 000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Энэ дээр дахин ямар нэг гомдол гаргаагүй тэгээд энэ хэрэг ингээд шүүх дээр очсон. Хэрэг шүүх дээр очоод хэргийн материал танилцуулах гэхэд хохирогч хөдөө явж байна, ийм ч ажилтай явж байна гээд ирдэггүй байсан. Таныг үүнийгээ шударгаар хэлэх байх гэж бодож байна. Шүүх дээр *******лэн гэдэг хүнтэй гэрээ хийчихлээ, тохирлоо, боллоо энэ асуудлаа шийдчихлээ гэсэн. Үүнийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийднэ гээд шийдвэрээ гаргасан. Миний хувьд шүүхийн шийдвэрийг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй гарсан гэж бодож байна. Үүнд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байсан бол анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад ноцтой зөрчсөн нотлох баримтыг хасах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэхдээ ийм асуудал байгаагүй учраас анхан шатын шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлээд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд энэ асуудал анхнаасаа яригдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг аваад үзвэл хохирогч шүүхийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. *******лэнтэй тохиролцоод тээврийн хэрэгслээ авахаар боллоо гээд тухайн үед шүүхээр шийдүүлсэн. Шийдсэн дараа шал өөр зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж бодож байна. Миний хувьд хохирогч З.ы гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй байна. Хохирогчийн гаргасан гомдолтой холбогдуулаад шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гаргасан гэж би бодож байна. 37 800 000 төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад хэлэхэд ийм байна. Бусад зүйлийн талаар өөр нэмж хэлэх дүгнэлт тайлбар байхгүй байна гэв.

          Хохирогч Э. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан гомдлоо бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэрүүд анхнаасаа буруу гарсан гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Эхлээд 59 250 000 төгрөг гэхэд миний хохирол төлбөртэй ойролцоо юм байна гэж бодож байтал надад мэдэгдэлгүйгээр прокуророос дахин шинжээч томилоод үнэлгээ гаргуулсан байсан. Энэ үнэлгээг надад нэг ч удаа танилцуулаагүй. Над руу нэг ч удаа яриагүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дахин шинжээч томилуулъя гэдэг хүсэлт гаргасан. Шүүх хүлээж аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор шүүгдэгч нарын талд ажилласан гэж би ойлгож байгаа. Эд нарын үйлдэлд хамгийн хөнгөнөөр зүйлчилж ял оногдуулсан байсан. Намайг анх шалаанз авахад хохироосон ******* мэдэж байгаа. 40 000 000 төгрөгөөр аваад дээр 20 000 000 төгрөг царцуулсан байгаа. Мөн надаас нэхэж авсан мөнгөнүүдийг тооцоод тусад нь юм бичиж өгснийг иргэний шүүхэд гаргах ёстой гээд хүлээж аваагүй буцаасан. Би хохирлоо барагдуулах гэж говь руу 6, 7 удаа өөрөө зардлаа гаргаж явсан. Шүүх хурал болтол өмгөөлөгчтэйгөө нийлж хохирол төлбөрөө барагдуулна гэж тухайн үед намайг хуурч нааш цааш явуулсаар байгаад шүүх хурал орсон. Шүүх хурал дээр би энэ залууд хатуурхаад яах вэ гээд энэ талаараа өөрт нь ч хэлсэн. Та нар зохицуулах юм бол ингээд салъя гэсэн чинь хөнгөн ял авангуутаа намайг хаячихаад яваад өгч байна. Наад залуучууд чинь өчнөөн шалаанз бүлэглээд хулгайлсан байхад яахаараа хөнгөрүүлэх нөхцөл байдлаар ялын доод хэмжээг өгдөг юм бэ, энэ дээр би гомдолтой байна. Дээр нь надад 2 дугуй, нэг шалаанзны бичиг баримт өгөх ёстой. Ингээд хаягдаад байж байна. Бичиг баримтаас болж миний шалаанз анх алга болсон. Би энэ хэргийг мөрдөн байцаалтын шатад буцааж үнэнд дөхөмтэй шийдүүлмээр байна. Би наад хүмүүсээс чинь болж 2 жил гэртээ тухтай сууж чадахгүй байдалтай байна. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авхуулсан, хувь хүнээс зээл авхуулсан. Үүнийг бүгдийг нь ******* мэдэж байгаа. Тэгээд энд хашаа буулгаад түлшгүй боллоо, тийм запаас солиулж авах гэж байна гээд увуулж цувуулж авсан мөнгө төгрөгөө нэмбэл бүр замаа алдсан. Би хэдэн ач зээ нартайгаа дулаахан гэртээ байж чадахгүй хэдэн хүйтэн кемп хэсээд Банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүмүүсээс авсан зээлүүдээ төлөх гээд гэртээ ч харьж чадахгүй халтар царайлчхаад явж байна. Нүүр тулаад уулзахаараа ахаа тэгээд зохицуулчихна ингээд зохицуулчихна гэдэг. Би тэгээд миний хүүхдүүдээс дутах юу байх вэ гээд орхиод яваад байсан. Тэгэхээр буруу гарсан шүүхийн шийдвэрийг ингүй болгож дахин мөрдөн байцаалтын шатад буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

          Хохирогч Э.ы өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор хохирогчийг 2 утгатай гомдол гаргалаа гэж байна. Хохирогч гомдлынхоо үндэслэлийг тайлбарлаж байгаа байдлаас харахад шийдвэрийг бүхэлд нь ингүй болгоод хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаа. Гол агуулга нь энэ шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шударга ёсны зарчим гэдэг нь аливаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ялыг оноохыг хэлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэн ял оноохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжээр зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл 3 өөр гэмт хэрэг үйлдсэн байхад нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж журамлаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байхад хөнгөрүүлсэн. Шийтгэх тогтоол дээр хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн байгаа. Дээрх шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол нь 67 447 000 төгрөг буюу их хэмжээний хохирлоос давсан байхад хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байсан. Энэ талаар шүүх үндэслэлтэй шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн гэдэг хүн 2 дугуй машины бичиг баримт гаргаж өгнө гээд 10 000 000 төгрөг залилаад алга болсон гэдгийг өөрөө сая хэлсэн. Энэ талаар хохирогч маань яриад байсан боловч энэ дээр шүүх дүгнэлт өгсөнгүй. 1 жил 2 сар хорих ял оногдуулсан энэ нь хүний гар утас хулгайлаад авдаг ял. Гэтэл ийм их хэмжээний хохирол учруулсан байхад 1 жилийн хорих ял өгч байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийн зүйлчлэл нь гэмт хэргийн гэм бурууд тохироогүй байна гэв.

Шүүгдэгч Г. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Эхнэрийн маань хөхний хорт хавдартай болоод удаж байна. Хүүхэд маань ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Хүү маань бага болохоороо ээжийгээ асарч бас чадахгүй байгаа. Манайх гэрт амьдардаг. Түлээ, нүүрс түлэхэд аягүй хэцүү байдалтай байна. Анхан шатны шүүх дээр надад улсын яллагчаас хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял өгсөн. Тэр үедээ би сандраад түр оршин суудаг гээд хэлчихсэн. Тэгээд Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо дэнж 33-477 тоот хаяг дээр би 30 жил амьдарч байна. Надад эхнэр, хүүхдээ асарч, ажиллаж, хамт байх боломж олгож хорихоос өөрөөр шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн маань саналыг дэмжиж өгнө үү гэж эрхэм шүүгчдээс хүсэж байна гэв.

Шүүгдэгч Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүгч, прокуророосоо уучлалт хүсэж байна. Дахин дахин шүүх хурал хийлгэж байгаад уучлаарай. Ар гэрийн маань байдлыг өмгөөлөгч тайлбарласан. Өмгөөлөгчийн маань саналыг дэмжээд өгнө үү. Ээж маань бөөрний дутагдлын дөрөвдүгээр үе шатанд орчихсон. Эмчилгээгүй болчихсон. Тэгээд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч Д.ын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж буй тайлбар үндэслэлгүй байна. Хоёрдугаарт шүүхэд улсын яллагчийн шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Тэгэхээр тай холбоотой 2 дугуй, 10 000 000 төгрөг гэх асуудал давж заалдах шатны шүүх дээр яригдаж байгаа юм байна. Энэ нь хэрэгт байхгүй үйл баримт учраас энэ нь тусдаа асуудал гэдгийг хэлье. Мөн эрүүгийн хариуцлагатай холбоотой зүйлүүдийг хэлж байна. Тэгэхээр эрүүгийн хариуцлагын талаар түрүүнд Н.Нарангарав өмгөөлөгч нотлох баримтуудыг гаргасан. ын хувьд аав нь 11 дүгээр сард өнгөрөөд 20 гаруй хонож байна. Ээж нь аавынх нь асрамжид байсан. Одоо хэвтэрт байдаг. Мөн бага насны хүүхэдтэй эхнэр нь одоо жирэмсэн энэ нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахаар байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Энэ нөхцөл байдалд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс 26 000 000 төгрөгийг хохиролтой тогтоогоод үүнийг төлж барагдуулахаар дурдсан. Энэ хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх баримтыг сая шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувьд гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа эсэхийг мөн учруулсан хохирлоо төлсөн эсэх, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бусад нөхцөл байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг. ын хувьд  хувьд саяны дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай онцлогийг баримтлах энэрэнгүй ёсны зарчим эрүүгийн эрх зүйн онол шүүхийн практикт хэдийнээ тогтсон ойлголт байдаг. Нэн ялангуяа ын холбогдсон энэ хэрэг бол хөнгөн төрлийн гэмт хэрэг учраас шүүгдэгчид зайлшгүй хорих ял оногдуулах үндэслэл байхгүй болов уу. Нийгмээс заавал тусгаарлахгүйгээр гэм буруугаа ойлгож ухамсарлаж цаашид хөдөлмөрлөж хохирол хор уршгаа арилгах, нийгмийн харилцаанд орж засарч хүмүүжих боломж олгох хорихоос өөр төрлийн ял сонгож хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 төрлийн сонгох ялын санкцтай байгаа. Энэ сонгох санкцууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын 6 төрлийг хуульчилж өгсөн. Эдгээр нь бүгдээрээ цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирол төлүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг агуулж байдаг. Тэгэхээр т заавал хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуульд заасан боломжууд их байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх нөхцөлийг хууль тогтоогч нар хуульчилж өгсөн. Мөн 7.1 дүгээр зүйлд тэнсэх зохицуулалт, 6.5 дугаар зүйлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гээд боломжууд байгаа. Эдгээр боломжуудыг хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан хөнгөрүүлэх боломжтой учраас өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн тэнсэх боломжгүй гэж үзэхээр бол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын 3 сонгох санкцаас нэгийг нь буюу зорчих эрхийг хязгаарлах ялын санкцыг хэрэглэх хууль зүйн боломж ын хувьд байна. Тийм учраас т оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг өөрчилж тэнсэх эсвэл тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Нэг зүйлийг л нэмээд хэлчихье. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх тал дээр гэр бүл аав, ээж гэдэг хүн бол хүнд нэг л олддог. Аав нь өнгөрөөд аавынхаа ажил явдалд оролцож чадаагүй. Сэтгэл зүйн байдал нь хүнд байгаа. Одоо ээж нь бөөрний дутагдлын дөрөвдүгээр зэрэгтэй гээд хэвтэрт байгаа. Энэ байдлууд бол шүүгдэгч Д.т энд хоригдож байх хугацаанд нэлээн юм бодогдуулж байгаа байх. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээд ээжтэйгээ цуг, ээжийнхээ дэргэд байж сэтгэл санааг нь жаахан өргөх ийм байдлыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Эхлээд хохирогчийн давж заалдах гомдолтой холбогдуулж тайлбараа гаргая. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анх зарлагдаад үүнээс хойш шүүх хуралдаан 3 удаа хойшилсон. Тэгээд 4 дэх удаа дээрээ орж хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон. Хамгийн анхны шүүх хуралдааны үеэс эхлээд гэдэг хүн нэгдүгээр өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авъя, шинжээчийн дүгнэлт дээр гомдолтой байна. 2 шинжээчийн дүгнэлт тэс өөр зөрүүтэй гарсан гэдэг зүйлийг хэлдэг. Гэхдээ энэ хүний гомдол хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэгдээд өнгөрсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд оногдуулах ял шийтгэл хөнгөрнө гэдэг хуулийн зүйл заалтыг тайлбарлаж өгч байгаа. Тийм учраас би бүх үйлчлүүлэгчдэдээ хохирол төлбөрийг төлж барагдуул гэж хэлсэн. 37.800.000 төгрөг гэдэг бол нэг хүн 1, 2 сарын дотор олоод төлөх боломжтой мөнгө биш. Хоёр шинжээчийн дүгнэлт байгаа үүний алийг нь үндэслэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Бодит хохирол 60 000 000 төгрөг учирсан гэдэг нь үнэн. Тийм учраас үүнтэй нь дүйцэхүйц хэмжээний сонгосон машиныг нь *******ээс авч өгч төлж барагдуулъя. Харин *******ийн өрийг ******* ажил хийж төлж барагдуулъя гэсэн тохироо хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд анхан шатны шүүх хурал болсон гэвч шүүхээс энд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа, гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл учраас энэ тээврийн хэрэгслээр төлж барагдуулах боломжгүй, мөнгөн дүнгээр нь тогтооё гэж шийдвэрээ гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримт бий болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт зарим нэг өөрчлөлт оруулах заалт байгаа. Анхан шатны шүүх Д.ын хохирлыг шийдвэрлэхдээ буруу шийдвэрлэсэн. Энэ бол техникийн шинжтэй алдаа гэж өмгөөлөгчийн харж байна. Яагаад вэ гэвэл шийдвэртэй “” ХХК, “ хур трейвэл” ХХК -ийн хохирлыг бодитоор төлчихсөн. “******* *******” ХХК-ийн хохирлыг Д. төлчихсөн. Ганц “******* ******* ” ХХК-ийн хохирол үлдсэн. “******* ******* ” ХХК-ийн хохирлыг 26 031 000 төгрөгөөр Г.Түмэнбаяр нар хоорондоо тохиролцоод эвлэрлийн гэрээг байгуулсан. Уг гэрээг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Тэгчихээд огт байхгүй чирэгч толгойны асуудлыг гаргаж ирсэн. Шүүх техникийн шинжтэй алдаа гаргасан. Яагаад гэхээр “******* ******* ” ХХК-ийн хохирлыг 26 031 000 төгрөг гээд шүүх дурдаад шийдчихсэн. Тэгсэн мөртлөө дахиад шүүхийн шийдвэрт байхгүй 8 000 000 төгрөгийг гаргаж ирж байгаа юм. Шүүхийн хохирол төлбөртэй холбоотой дүгнэлтээс энэ 8 000 000 төгрөгөөр худалдан борлуулах чирэгч толгойны асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас үүнийг ингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д. нь тухайн үед “******* ******* ” ХХК-тай эвлэрсэн боловч хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байсан. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Д.ын ар гэрийн хүн уулзаад энэ хохирол төлбөрийн асуудлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрч, хохирол төлбөргүй болгосон. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь өөрөө ямар асуудлыг бий болгож байна вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар хууль заасан. Г.Энхболд өмгөөлөгч 7.1, 6.7 хоёрыг ашиглая гэж байна. Шүүхээс энэ хоёр заалтыг хоёуланг ашиглах боломж байхгүй. Миний үйлчлүүлэгч Д. нь бага насны хоёр хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн. 3 сард төрнө. Маш том гэдэстэй, хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа. Ээж нь аав ынх нь асаргаанд байсан боловч аав нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан үйл баримт байгаа. Мөн миний үйлчлүүлэгч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа хэрэг илрүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бол үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үүнийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож үзсэн. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Мөн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван зүйл ангиар ял оногдуулсан. Гурван зүйл ангиар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.4-д зааснаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт хорих ялын хэмжээг 1 жил 6 сар 30 хоногоор тогтоосон. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хэд хэдэн төрлийн гэмт ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсвэл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн заалт байдаг. Заавал нэмж нэгтгэхийг шаардаагүй. Тийм учраас -Очирт хохирол учруулсан буюу залилан хийсэн үйлдэлд нь 450 нэгжээр торгосон. Тийм учраас 450 нэгжээр торгосон үйлдлийг торгуулиар нь буюу тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэсэн. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн учраас хохирогчийн гаргаад байгаа миний үйлчлүүлэгчийг гурван гэмт хэрэг үйлдсэн байхад хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэсэн гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хөнгөн гэмт хэрэг байгаа учраас мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч З. нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргасан зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд ялын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь зорчих эрх хязгаарлах ялыг сонгох боломжтой байгаа учраас 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.гийн тухайд үйлдэл нь бусдаасаа өөр. Г. ганцхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу өөр зүйлчлэл байхгүй. Нэг гэмт хэрэг үйлдсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Оролцооны хувьд цагаан хаднаас машиныг унаж яваад хоёр дээр авчраад л өгчихсөн. Тухайн үедээ хөлс мөнгөө аваад гэмт хэргийн үйлдэлд нь оролцчихсон. Тийм учраас ял шийтгэл нь тухайн этгээдүүдийн өөрийнх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцооных нь хэлбэрт хамгийн гол нь тохирсон байх ёстой. Мөн анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах ёстой. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.д хорих ял оногдуулах санал гаргаагүй. Зорчих эрх хязгаарлах ялыг санал болгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тэнсэн харгалзах ялыг санал болгосон. Шүүхээс яагаад зорчих эрх хязгаарлах ял оногдуулаагүй вэ гэхээр тухайн үедээ миний үйлчлүүлэгч сандраад би тухайн хаягт түр оршин суудаг гээд хэлчихсэн. Тийм учраас хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулаагүй юм болов уу гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хувьд ойлгож байна. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд миний үйлчлүүлэгч Г. нь эхнэр хүүхдийнхээ хамтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг. Тийм учраас Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээр хязгаарыг тогтоож 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Би хохирогч З.ы өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг хүлээж авахгүй байх саналыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын агуулгын хүрээнд хязгаарлагдахгүйгээр хянах учраас дараах нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү гэж өмнөх саналаа дэмжээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгч нар маань бүгд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж орсон. Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Саяын гурван үйлдэл, дөрвөн үйлдэл гээд байгаа дээр зөрүү гарсан юм болов уу, яллах дүгнэлт үйлдэгдсэн, хэргийг хялбаршуулсан хүсэлт өгсөн цагаас шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Тэгээд нэг үргэлжилсэн үйлдлээр зүйлчлэгдээд явсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр ял оногдуулах хэсэгт нь өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Яагаад вэ гэхээр анхан шатны шүүхээс 6.7.1-ийг ашиглаагүй. Яагаад вэ гэхээр тухайн үед Д. дээр хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан. Харин одоо давж заалдах шатны шүүх энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-ыг ашиглах боломжтой. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн учраас мөн гэмт хэрэг үйлдсэн цагаасаа гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэмжлэг үзүүлж үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах нь бол өөр. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ашиглан мөн Г.Энхболд өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа үнэн. Мөн ээжийнх нь биеийн байдал маш муу байгаа. Мөн эхнэр нь бие давхар ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ашиглан шүүгдэгч Д.ын үйлдэлд тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

          Миний үйлчлүүлэгч Г.гийн үйлдэл нь бусад шигээ гурав, дөрвөн үйлдэл байхгүй. Хоёр удаагийн үйлдэл дээр нь оролцсон байдаг. Энэ машинуудыг нь хулгайлахад зөвхөн гаргаад хоёр дээр байгаа машинуудыг Улаанбаатарт хот руу тээвэрлэсэн ийм л үйлдэлтэй. Энэ үйлдэлдээ тээврийн хөлсийг Д.аас авчихсан байдаг. Үйлдсэн үйлд нь өөрөө хөнгөн учраас улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах санал болгосон. Мөн эхнэр нь хүнд өвчтэй буюу хөхний хорт хавдартай. Мөн бага насны хүүхэдтэй ганцаараа амьдардаг ийм хүнд нөхцөл байдалтай байсан. Анхан шатны шүүхээр өөрөө хаяг тодорхойгүй байсан учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй байсан. Тийм учраас Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороогоор зорчих эрхийг хязгаарлах бүсийг тогтоож, Улаанбаатар хотын чингэлтэй дүүргийн 10 дугаар хороогоор зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Э.*******ийн тухайд нэмж, нэгтгэж, нийлүүлж ялыг тооцох боломж байхгүй. Заавал ингэнэ гэсэн хуулийн боломж нь байхгүй учраас дөрвөн зуун тавин нэгжээр торгосон, мөн 30 хоног хоригдож байгаа. Хүнд маш их хугацаа. Тийм учраас дөрвөн зуун тавин нэгжээр торгосон ялынх нь хувьд дөрвөн зуун тавин нэгжээр нь торгуулах буюу энэ төрлийн заалт өөрчлөхгүйгээр тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

          Харин нэг жил зургаан сарын хорих ялыг нэг жил зургаан сарын зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч Э.*******ийн хувьд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ тохиолдолд хохирол төлбөр төлөгдөх, мөн хохирогчийн гомдол барагдах ийм үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогч Э.ы гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

        Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг ингүй болгох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

          Прокуророос шүүгдэгч Э.*******ийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ш.-Очроос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 ширхэг дугуй, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 ширхэг дугуй, нийт 6 ширхэг шинэ Оро15 үйлдвэрийн дугуйг авч, 5 580 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байсан Э.ы эзэмшлийн УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 1 сард авч яван бусдад худалдан 37 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Г.тай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан УНЗ улсын дугаартай чирэгч, БЧ улсын дугаартай чиргүүл буюу Норбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн Г., Д. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Д.ын 2023 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* УЧ улсын дугаартай чиргүүл буюу Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 26 031 250 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "******* *******" ХХК-ийн хашаанаас 2023 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хулгайлан 47 125 000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн Э.*******, Г. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.гийн 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Э.*******той бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум 5 дугаар баг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан УНЗ улсын дугаартай чирэгч, БЧ улсын дугаартай чиргүүл буюу Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн Э.*******, Д. нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Хохирогч Э. нь давж заалдах шатны шүүхэд шинжээч томилсон тогтоол болон шинжээчдийн дүгнэлтүүдийг надад танилцуулалгүй, надад учруулсан гэм хорын хохирол 60 000 000 төгрөгийг бүрэн төлүүлэх , эсхүл төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон Норд бенз маркийн 63-16 УНВ улсын дугаартай автомашиныг надад олгуулахаар шийтгэх тогтоолыг ингүй болгох тухай “ агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, прокурор, өмгөөлөгчийн санал, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хуульд заасан оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Шүүгдэгч нар нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлаагүй, хэргийн зүйлчлэлийг буруу тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянан дүгнээгүй улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж,  шүүгдэгч Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаагүй байхад шүүхээс ийнхүү хүндрүүлэн зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

          Хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлын хэмжээг тогтоогоогүй, хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролд хамаарах эсэх, бусдын эзэмшил өмчлөлийн тээврийн хэрэгслүүд нь үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд хадгалагдаж байсан эсэх, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашигласан эсэх, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон эсэх гэх мэт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

 

Түүнчлэн хохирогч Э.ы хуульд заасан эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрхийг эдлүүлээгүй гэх гомдол нь үндэслэл бүхий байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Шийтгэх тогтоолыг ингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогч Э.ы “шийтгэх тогтоолыг ингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг ингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.*******, Г., Д. нарт холбогдох 2329001230184 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.*******, Г., Д. нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн ин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                           Л.УГТАХБАЯР