Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0952

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Э.Ундраххэрлэн

шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт  Э Э  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201525011315 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Э Э,  19  оны 6 дугаар сарын 20-ны өдөр  суманд    төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт  аймгийн гэдэг газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Э нь 20 оны 7 дугаар сарын 0-нд шилжих шөнө  цагийн үед Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны  гэр хороололын гудамжинд Г.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Ч ах  Ө  эгч бид гурав барилга дээр цуг  ажилласан тэгээд бид гурав хамт архи уусан.Ч ах бид хоёр муудалцсан. Ч ах эхнэртэйгээ намайг хардсан тэгээд би Ч ахтай зодолдсон. Зодолдож байгаад Ч ах зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Ө эгч бид хоёр гарч хайсан боловч олоогүй буцаж орж ирсэн. Хашааний ард талаар хайсан. Ө эгч бид хоёр ярилцаж байгаад  оролцох гээд байж байтал Ч ах цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд  гэж байсан гэж цагдаа нарт хэлсэн. Бид гурав  цагдаагийн хэлстэс дээр очоод, би  эрүүлжүүлэхэд орсон. Өглөө нь намайг хүргэн ах эрүүлжүүлэхээс авсан. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй байж байгаад түрүү жил уулзсан. Тэгэхэд Ч ах юм яриагүй Ө эгч тухайн үед байгаа байдал нь тэгж таараад Ч ахыг чинь хараад  гэж хэлсэн шүү өөрөөр бол эгч нь чиний муу сайныг үзье гэж бодоогүй юм шүү гэсэн гэв.

     Хохирогч  Г.С мөрдөн шалгах  ажиллагаанд  мэдүүлэхдээ: “2015 оны 7 сарын 2-ны өдөр бид нартай хамт Э гэдэг залуу хамт ажиллаж байсан энэ үед хүргэн ах Б, нөхөр Ч нартай хамт байсан, бид нар Б гэдэг залуугаас мөнгө авах ёстой байсан Билгээгээс мөнгөө авсан. Э гэдэг залуу 55,000 төгрөг аваад ирэхдээ нэг шил 0,75 литрийн хараа архи авчирсан тэгээд архийг бүгдээрээ хувааж уусан, дахиад Э нэмж дахин  0,75 литрийн архи авсан тэгээд бид нар юм яриад сууж байсан ба ажил хийгээд дуусаж байсан чинь тэр засвар хийлгэж байсан айлийн хүнээр нэг архи авчруулсан тэрийг ямар архи байсныг мэдэхгүй байна, тэгээд орой 24,00 цаг болж байхад манай нөхөр бид хоёр 00 орж бие засахаар гараад явж байсан чинь нөхөр Ч надруу агсраад байсан, тэгээд буцаад орох гэтэл Э гэдэг залуу учиргүй манай нөхрийг зодоод унасан, би гүйгаад салгах гэсэн чинь болихгүй байсан, манай нөхөр зугтаад нэг айлын хашааруу  орсон, Энхээ хутга заазуур бариад гарч ирээд манай нөхрийг цохьсон би хутгалчихвуу гээд очсон чинь Ч зугтаад явсан би Э чи манай нөхрийг хутгалчихлаа гэж хэлсэн, би яагаач үгүй гэсэн. Тэгээд би манай нөхөр хаана байна гэхэд мэдэхгүй гэсэн... тэгээд миний нүүрлүү 2-3 удаа цохьсон үснээс зулгаагаад би эсэргүүцэж зөндөө орилсон боловч дийлээгүй намайг хийсэн. Тэгж байтал машины гэрэл туссан чинь миний хоолой дээр тохоогоороо шахаад намайг  дуугаргаагүй ба  би уг машиныг хартал цагдаагийн гэрэлтэй машин ирсэн, ийм л асуудал болсон гэжээ./хх-ийн 6-7/

     Шүүгдэгч  Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:   “Надад сонсгож байгаа дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн Б.Чг 2015.07.02-ны шөнө хамт архи уусан тэгээд гараараа зодсон. Тэр орой эхнэр Г.С гудамжинд  байхгүй өөрөө надтай  гэхэд зөвшөөрсөн. Тэгээд гудамжинд  байхад Чт цагдаа дагуулаад машинтай хүрээд ирсэн гэтэл Г.С намайг х гэж гомдол гаргасан....  Дээрх хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 186-188/             

          Хохирогч  Г.С мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Э гэдэг залуу манай нөхрийн найз Э холын хамаатан гээд 2015 оны 06 сарын сүүлээр манай байшингийн суурийг цутгалцаж өгсөн. Тэгээд би анх таньдаг болсон манай нөхөр бол урьд нь таньдаг байсан юм шиг байна лээ. Суурь цутгалцаж өгсөн гээд 10,000 төгрөг өгсөн. Хэд хоноод байж байтал манай нөхрийн найз Э зайсанд 2 хоногийн халтуурын ажил байна бүгдээрээ хамт хийхүү гэхээр нь Э авгатайгаа би нөхөртэйгөө Э бид 5 тэр ажлыг хийсэн юм. Нөгөө ажил нь мөнгө төгрөгөө өгөхгүй сунжираад 4-5 хонож байж дууссан, нөхөр бид хоёрыг манай хамаатны Баянзүрхийн товчоонд байдаг У гэдэг айл байшингийн дотор заслын ажлыг 400,000 төгрөгөөр хийж өгөөч гэж ярьсан болохоор 2015 оны 06 сарын сүүлээр Товчоонд тэр ажлаа очоод хийж байхад Э ажилгүй байсан болохоороо бид 2-т туслаад нөгөө айлынхаа байранд хамт байрлаад 50,000 төгрөг авахаар тохироод ажлаа хамт хийсэн. 2015 оны 07 сарын 02-нд Энхбаяр нөгөө өмнөх ажлынхаа мөнгийг авна гээд Э явсан. Тэгээд ирэхдээ 50,000 төгрөг өгсөн гээд 1 шил 0,75 литрийн хараа архи авчраад манай нөхөр хүргэн 2-той ууцгаасан. Би ажил дуусаагүй байхад архидаад гээд уурлахад хүний авч ирсэн архи голоод байгаа юмуу түрүүнээс хойш уурлаад байхдаа яадаг юм гээд байсан. Тэгээд намайг тоохгүй ахиад архи авчраад ууцгаагаад надад шахаад би голоос нь 2-3 хундага татсан. Хамгийн сүүлд хажуу айлын хүнээр архи авчруулаад ууж чадахгүй согтоцгоочихсон манай хүргэн тасраад унасан байхаар нь өглөө босож ажлаа хийж чадахгүй гэж уурлаад архийг нь асгуулсан. Тэгтэл Э байсхийгээд л Ч ахаа та пивонд яваад ирээч гээд байсан, пивоор яах гэсэн юм унтацгаа гээд нөхөр бид 2 бие засахаар гараад Э орж унт гэчихээд бие засаад ирсэн чинь Э гарч ирээд Ч ах гуай юу гээд байгаа юм бээ гээд үгийн зөрөөгүй унагаачихсан. Би юу болоод байгаа юм бэ гээд салгах гэхэд намайг түлхэж унагаачихаад нөхрийг газар унагааж өшиглөж цохиж зодсон. Чи яагаад зүгээр байсан ахыгаа зодож байгаа юм бэ гэхэд чи битгий хуцаад бай гээд хажуугийн байшинруу зугтаасан, би  хүргэнийгээ сэрээхээр байшинруу орж ирээд дуудаад сэрээх гээд дийлээгүй, тэгтэл  Э араас орж ирээд хутга заазуур олж аваад гарахаар нь араас нь гарахад манай нөхрийг цохиод авах шиг болохоор нь нөхрийг маань алчихлаа гэж бодсон чинь хутга заазуураа хаячихаад чулуу аваад толгойг нь хагалсан. Манай нөхөр цаашаа зугатаад би Э хэрэлдээд зогсож байтал манай нөхөр хашаа даваад явчих шиг болсон, тэгээд Э хэрэлдэж байгаад нөхрийнхөө араас гараад нөхрөө дуудсан, нөхөр олдоогүй тэгсэн чин Э араас хүрч ирээд наагуур чинь байхгүй гээд надтай хэрэлдэж байснаа хашааруу намайг түлхээд хаачих гээд байгаа юм 2-уулаа доошоо явж хайя гээд татаж чангаагаад байхаар нь үгүй гээд хашааруугаа явах гэтэл хүчтэй түлхэж хашааруу саваад тэвэрч аваад үнсэх гэж дайраад байсан, тэгээд намайг явах гэсэн чинь маяглаад бай гээд газар татаж унагаад хувцас тайлах гэхэр нь би хүн байна уу туслаарай гэж орилсон чинь дуугүй бай чи муу гээд ам дараад толгойруу 2-3 удаа цохисон, би арай гэж мултраад зугтаасан чинь шургаад уначихсан тэгтэл араас ирж барьж авахаар нь би зөндөө гуйж уйлсан боловч тоолгүй намайг хоолой дээр дарж боож байгаад өмд тайлж намайг хүчиндсэн би боолгож алуулах юм байна гэж бодсон эсэргүүцэж чадахаа больсон. Тэгээд миний дээр гарчихаад хүчиндэж байхдаа юундаа уйлаад байгаа юм намайг тэврээч юундаа маяглаад байгаа юм дуугараад өгөөч чамайг одоо хэн ч сонсохгүй гээд байсан тэгтэл доороос машины гэрэл гарсан чинь чимээгүй байж байгаарай гээд байсан би тэр машиныг цагдаагийн машин гэж мэдээгүй байсан тул орилох гэснээ сонсолгүй өнгөрөөд явчихвал дараа нь намайг алчихна байх гэж бодоод орилоогүй тэгтэл ашгүй цагдаагийн машин байсан ба бид 2-ийг чиглээд ирсэн. Цамцаа буулгаад юм ярьж байгаа юм шиг сууж бай гээд өөрөө өмдөө татсан. Машин ирээд цагдаатай манай нөхөр хамт бууж ирсэн. Тэгээд Э гавлаад бариад бид нарыг жижүүр дээрээ авчирсэн гэжээ.   /хх-н 12-15/, / хх-н 150-152/   

          Гэрч О.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2015 оны 07 сарын 02-ны өдөр 19,00 цагаас 03-ны өглөөний 07,00 цаг хүртэл Гачуурт 114 чиглэлд машинт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байхад 2015,07,02-ны оройн 23,00 цагийн үед “Баянзүрхийн товчоон дээр зодуулсан хүн байна гэж дуудлага орж ирсэн, хэд хэдэн дуудлага давхацсан байсан ба дарааллын дагуу яваад тэр дуудлаган дээр цаг орчмийн дараа очсон юм. Бид нар товчоон дэрээс нөгөө зодуулсан хүнийг аваад зодсон газар луу нь явж байтал замд гудамжинд 2 хүн газар хэвтчихсэн, эмэгтэй нь доор нь эрэгтэй нь дээр нь гарчихсан өмдөө татаад хашааны ёроолд цаашаа хараад суусан, эмэгтэй нь бас өмд нь өвдгөө хүртэл шувтарсан уйлчихсан босож ирсэн, гэтэл машинд явсан хүн энэ манай эхнэр байна гээд би бууж очоод асуухад тэр эмэгтэй “энэ залуу манай нөхрийг зодоод цус нөжөө гоожуулаад гараад явхаар нь хаана очиж үхэх юм бол гээд араас нь гарсан чинь намайг хөөгөөд хашаа мөргүүлээд боогоод энд унагаад ” гэж хэлсэн. Тэгээд 3-ланг нь суулгаад жижүүр дээр авчирсан чинь хүчиндсэн хүн нь согтуу байна эрүүлжүүл гэхээр нь эрүүлжүүлхэд өгсөн гэжээ.   / хх-н 16 / 

       Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

       Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  9911 тоот акт   Дүгнэлтэд:

 1.С биед нуруунд зулгаралт, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2,6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. гэжээ.  /хх-ийн 20/

          2015.07.09-ний 6031 дугаартай биолгоийн шинжээчийн дүгнэлт:

        1.Г.С гэсэн  илрээгүй гэжээ. /хх-н 21/

         Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Надад хэргийн талаар мэдэх зүйл үгүй. Э урьд өмнө хэрэгт холбогдож байсан талаар сонсоогүй. Э ямар хэрэг хийсэн талаар нь мэдэхгүй. Надад өөр ярих зүйл байхгүй. Миний  ярьсан бүхэн үнэн” гэжээ.   /хх-н 176-177/

          Сэжигтэн Э.Э 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баривчилж үүнээс хойш цагдан хорих таслан сэригйилэх арга хэмжээ авсан байна /хх-н 189-199/

          Э.Э холбогдох хэргүүдийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.  /хх-н 225-230/

         Э.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 182-188,223-224/

   Э.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35,95/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 25, 93-94/ болно.  

   Э.Э нь 2015 оны 7 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Баянзүрхийн товчооны гэр хороололын гудамжинд Г.С гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч  Г.С  мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн …. Э араас хүрч ирээд наагуур чинь байхгүй гээд надтай хэрэлдэж байснаа хашааруу намайг түлхээд хаачих гээд байгаа юм 2-уулаа доошоо явж хайя гээд татаж чангаагаад байхаар нь үгүй гээд хашааруугаа явах гэтэл хүчтэй түлхэж хашааруу саваад тэвэрч аваад дайраад байсан, тэгээд намайг явах гэсэн чинь маяглаад бай гээд газар татаж унагаад хувцас тайлах гэхэр нь би хүн байна уу туслаарай гэж орилсон чинь дуугүй бай чи муу гээд ам дараад толгойруу 2-3 удаа цохисон, би арай гэж мултраад зугтаасан чинь шургаад уначихсан тэгтэл араас ирж барьж авахаар нь би зөндөө гуйж уйлсан боловч тоолгүй намайг хоолой дээр дарж боож байгаад алуулах юм байна гэж бодсон эсэргүүцэж чадахаа больсон. Тэгээд миний дээр гарчихаад  байхдаа юундаа уйлаад байгаа юм намайг тэврээч юундаа  байгаа юм   чамайг одоо хэн ч сонсохгүй гээд байсан тэгтэл доороос машины гэрэл гарсан чинь чимээгүй байж байгаарай гээд байсан би тэр машиныг цагдаагийн машин гэж мэдээгүй байсан тул орилох гэснээ сонсолгүй өнгөрөөд явчихвал дараа нь намайг алчихна байх гэж бодоод орилоогүй тэгтэл ашгүй цагдаагийн машин байсан ба бид 2-ийг чиглээд ирсэн. Цамцаа буулгаад юм ярьж байгаа юм шиг сууж бай гээд өөрөө өмдөө татсан гэсэн мэдүүлэг /хх-н 12-15/, / хх-н 150-152/   

          Гэрч О.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …  гарчихсан  хашааны ёроолд цаашаа хараад суусан,  босож ирсэн, гэтэл машинд явсан хүн энэ манай эхнэр байна гээд би бууж очоод асуухад тэр эмэгтэй “энэ залуу манай нөхрийг зодоод цус нөжөө гоожуулаад гараад явхаар нь хаана очиж үхэх юм бол гээд араас нь гарсан чинь намайг хөөгөөд хашаа мөргүүлээд боогоод ” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 16 / 

     Шүүгдэгч  Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … эхнэр Г.С дамжинд  зүйл байхгүй өөрөө зөвшөөрсөн. Тэгээд гудамжинд орж байхад Ч цагдаа дагуулаад машинтай хүрээд ирсэн гэтэл Г.С намайг гэж гомдол гаргасан гэсэн мэдүүлэг зэрэг болно

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

   Э.Э нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэ орсон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Э.Энхбаярын энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Э.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн  хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

        Э.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Э.Э 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  64 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж  үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт  Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар          Э.Э 3 жилийн хугацаагаар  хорих ялаар  шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Э.Э оногдуудсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     .

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Э.Э 2018.4.25-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл  цагдан хоригдсон 64 хоногийг эдлэсэн ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Э нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж авсан Э.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН