| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00325/И |
| Дугаар | 306/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00279
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00279 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., ... хот, .... дүүрэг, ..... дугаар хороо, .... давхар, РД:.... /Утас: ..../,
Хариуцагч: ... аймаг, .... сум, ..../РД: ...., утас: ...../,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5 056 072.73 төгрөг, зээлийн хүү 718,267.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 972.11 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 5 790 311.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Хариуцагч .... нь ..... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-08-16-ны өдөр ЗГ2024081632..7 тоот гэрээний дагуу IPhone15 Pro Max Finewoven Case, IPhone15_Pro_Max_256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г20240816321.. тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,056,072.73 төгрөг, үндсэн хүүнд 718,267.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,972.11 төгрөг, нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 5,790,311.92 төгрөгийг хариуцагч ....... гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие .... овогтой ... нь ....-с нэхэмжилсэн нийт 5 790 311.92 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч .... ... нь .... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ2024081632117 тоот гэрээний дагуу IPhone15 Pro Max Finewoven Case, IPhone15_Pro_Max_256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024081632117 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,056,072.73 төгрөг, үндсэн хүүнд 718,267.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,972.11 төгрөг, нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 5,790,311.92 төгрөгийг хариуцагч .... .... гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,595 төгрөгийн тавин хувь болох 53 797.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53 797.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 53 797.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 5 056 072.73 төгрөг, зээлийн хүү 718 267.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 972.11 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 5,790,311.92 төгрөгийг хариуцагч .... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу .... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 595 төгрөгийн тавин хувь болох 53 797.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53 797.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..... улсын тэмдэгтийн хураамжид 53,797.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч ....нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу .... ХХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ